С.Баярцогтыг Хувьсгалт нам харуулдсаар

 http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=7983
2005-01-18 11:29:07 , Мэдээний дугаар: #7983
*Алтан гадас* нэрээр од шvvрч Засгийн гарын хэрэг эрхлэх газрын даргын суудалд тухалж амжсан С.Баярцогт зєвшилцєлийг хийхэд хамгийн идэвхтэй ажилласан хvн. Тvvний ханцуй шамлан хийлцсэн зєвшилцлийг завшилцал боллоо хэмээн ил далд шvvмжилж байгаа ч ямар ч байсан дуншаад байсан Засгийн газрыг босгон зогсоосон нь зєвшилцєлийн vр дvн гэдэгтэй маргах хvн гарахгvй. Гэхдээ С.Баярцогт нар АН-аас гарч МАХН-д *Алтан гадас*-тайгаа цуг дагаар орно гэж Хувьсгалт намынханд ам єчгєє єгч, гар хєлєє барилцаж байж энэ Засгийн газрыг єлгийдєж авсан гэдэг. Гэтэл одоо хувь хувиа авчихаад таг болчихсон. Тиймээс Хувьсгалт намынхан тэдний амлалтыг vе vе сануулсны хvчинд хааяа ч гэсэн энэ талаар ганц нэг vг унагах болсон аж. Тэгээд ч С.Баярцогт гишvvн МАХН-ын залуу лидер Ц.Мєнх-Оргил, Су.Батболдоос аваад олон нєхєдтэй зvv орох зайгvй найзууд. Чуулганы танхимд сав л хийвэл МАХН-ынхан руу гvйж яваа харагддаг.


2005.01.17 Монголын нэг єдєр

No comments:

Post a Comment