М.Энхсайхан: С.Баярцогт туйлын хариуцлагагvй vг хэлсэн

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=7513

2005-01-05 12:21:42 , Мэдээний дугаар: #7513
-Эвсэл тарсан гэдэгт одоо бvрэн итгэж болох уу? Та тараана гэсэн эвслийн тогтоолд гарын vсэг зурсан, мєн тараахгvй гэсэн УИХ дахь бvлгийн мэдэгдэлд ч гарын vегээ vлдээсэн. Аль нь таны байр суурь юм бэ? -Эвслийн их хурлаас гарсан тогтоолд тэргvvлэг-чид гарын vсэг зурахгvй байх эрх байдаггvй. Яагаад гэж байгаа бол хэлье.
УИХ-ын дарга УИХ-аас гарч байгаа хуулийг буруу байна гээд гарын vсэг зурахгvй байна гэж байдаггvй юм. Олонхиороо л асуудлыг шийдсэн бол хэн нь ч хvлээн зєвшєєрєхєєс єєр аргагvй байдаг. Нєгєє талаар эвсэл задарсан, УИХ дахь бvлэг байх уу, vгvй юv гэдэг бол хоёр тусдаа асуудал юм. Бvлэг vйл ажиллагаагаа хэвийн явуулах ёстой гэсэн мэдэгдэлд 30 гаруй гишvvн гарын vегээ зурсан, би ч бас. Энэ хоёр хоороидоо зєрчилтэй асуудал биш. Нэг нь эвсэл тарсан тухай, нєгєє нь УИХ дахь эвслийн бvлэг хэвийн vйл ажиллагаа явуулж байгаа тухай тэс єєр хоёр зvйл.

-УИХ-д АН-ын, бас МАШСН-ын дєрвєн гишvvнтэй бvлэг биш бvлэг vйл ажиллагаагаа явуулж эхлэх нь гэсэн ойлголттой байгаа. Ямар ч эрх зvйн зохицуулалт-гуйгээр албан буе ийм зохион байгуулалтад орох нь хэр зохимжтой юм бол?
-АН-ын гишvvд УИХ-аас асуухгvйгээр єєрсдєє зохион байгуулалтад ороод явчихаж чадна. Ийм арга хэмжээ явуулсны тєлєє УИХ-аас санхvvжилт л єгєхгvй юм байна. Ялгаа нь энд л байгаа юм.
-Нэг ёсондоо УИХ 37 сул гишvvнтэй болох нь ээ?
-37 бие даасан гишvvн тєрийн бодлогын асуудлаар, улс тєрийн бодлогын асуудлаар нэгдсэн байр суурьтай байж яагаад болохгvй гэж. Бидэнд хуулиар санхvvжилт л байхгvй болж байгаа. Тvvнээс буе зохион байгуулалт хэвээрээ.
-Та нар маргаандаа Ерєнхийлєгчийг хvртэл татан оролцуулж байгааг
vгvйсгэхгvй биз. С.Баярцогтын биеэ барьж чадаагvйдээ ч юм уу хэлеэн vгийг хэний байр суурь гэж ойлгох вэ. Тэр хvн АН-ын, УИХ-ын, Засгийн газрын гишvvн?
-Би Ерєнхийлєгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас гаргасан мэдэгдлийг дэмжиж байгаа. С.Баярцогт гишvvн туйлын хариуцлагагvй vгийг хэлсэн. Vнэхээр тєрийн ажлын туршлагагvй, овлигогvй, болж буй vйл явдлаа мэдэхгvй, хєєрvv хvний vзэл бодлоор Засгийн газар vйл ажиллагаа явуулж болохгvй. Тиим vг хэлснийхээ тєлєє Баярцогт Ерєнхийлєгчєєс уучлал гуйсан ч багадна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерєнхийлєгчийн эсрэг ийм vг хэлснийхээ тєлєє огцрох ёстой.
(єнєєдєр 2005-01-05 002)

No comments:

Post a Comment