Д.Сугар: Асгатыг стратегийн ордын харьяаллаас гаргахаар хєєцєлдєж байна

http://www.infomine.mn/pages/nv/1440
Тєрийн ємчийн хорооны дарга Д.Сугартай ярилцлаа.
-Тавантолгойн ордын зvvн Цанхиас нvvрс олборлох оператор компанийг шалгаруулах тендер жилийн ємнє зарлагдаж цуцлагдсан.
Шалтгаан нь юу байв. Аль улсын ямар компаниуд санал ирvvлсэн бэ?
-Тавантолгойн сэдвээр би олон удаа ярьсан учир энэ талаар дахин давтах нь жаахан тєвєгтэй байна. Гэвч Засгийн газрын харьяа ажилтнууд бид энэ мэдээллийг ард тvмэнд аль болох хvргэх, зєв ойлголт тараах учиртай. Тєрийн ємчийн хороо "Эрдэнэс-Тавантолгой"-гоос зvvн Цанхи дээр ажиллах оператор компанийн тендер зарлаж хоёр удаа дvгнэлээ. Тендерт Австралийн "Макмахон", Германы "ВМ Оперта", Энэтхэгийн компани оролцож, эхний ээлжинд Австралийн компани шапгарсан. Засгийн газарт дvнг танилцуулахад энэ компани одоо манай нvvрсний салбарт ихээхэн vvрэг гvйцэтгэж байгаа Австралийн "Лейтон" компанитай нэгдмэл ашиг сонирхолтой байж болох эсэхийг шалгах, сайн бодох ёстой гэсэн vндэслэлээр хойшилсон. Шалгахад "Макмахон" компанийн хувьцааны 19 хувийг "Лейтон" эзэмшдэг нь тодорхой болсон. Гэхдээ нээлттэй компанийн хувьцааг хэн ч авч болно, энэ нь дээрх дvгнэлт хийх хэмжээний хvчин зvйл мєн эсэхийг бодох ёстой. Ингээд vvнийг хvлээхгvй ажлаа хийх шийдвэрийг Тєрийн ємчийн хороо гаргаж, "Эрдэнэс-Тавантолгой"' єєрєє хєрсєє хуулаад, нvvрс олборлож, экспортлоод эхэлснийг ч, энэ жил олборлолтоо 1.3 сая тонн хvргэхээр ажиллаж байгааг ч иргэд мэднэ. Vvнээс болоод нєгєє тал уруу нь хэтрvvлсэн vзэл бодол цухалзаад байна.


Нэгэнт єєрсдєє чадаж байгаа юм бол гадаадынхнаар яах юм бэ гэх жишээтэй. Олборлолтоо нэмэгдvvлэхэд гадаадын техник, технологи хэрэгтэй. Хамгийн гол нь хувыдаагаа олон улсын хєрєнгийн зах зээлд гаргахад дэлхийд танигдах нэр хvндтэй оператор чухал. "Эрдэнэс-Тавантолгой"-г Монголоос єєр газарт мэдэхгvй. Энэ хэсэгтээ л хувыдаагаа vнэлэхэд нєлєєлнє. Хамгийн гол нь бид ажлаа эхэлсэн,явц дунд оператор компани нэмээд оруулчихна.Тендерт оролцогчдоос, шаардлагатай бололцоотой гэвэл хоёуланг нь шалгаруулсан ч болно. Єнєєдєр бидний санаа зовоох хамгийн гол асуудал биш болсон.

-УИХ-аас Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарснаас хойш жил боллоо. Ажил урагшлахгvй байна гэсэн шvvмжлэлтэй санал нийлэх vv?
-Хэн ч юу ч гэж дvгнэж болно. Гагцхvv ямар нэгэн дvгнэлт хийхийг эхэлж хvсээд, дараа нь бvх зvйлийг тvvндээ тааруулах гээд байх хэрэггvй. Тавантолгойд ажил эхэлсэн тухай хэллээ. Иргэдцээ хувьцаа хуваариллаа, олон улсын зах зээл дээр гаргаж том банкуудаа сонгочихлоо, Хєрєнгийн биржээ бэлтгэлээ, баруун Цанхи дээр операторийн хєрєнгє оруулагчаа шалгаруулах хэлэлцээр ид явагдаж байна. Ээлжит уулзалт энэ сарын 8-нд болно. Жилийн дотор харин ч чамлахааргvй ажил хийсэн ом бишvv. Мэдээж санаа зовоосон асуудал !бий.

-Нийгэмд Тавантолгойг тав хуваалаа гэсэн ойлголт бий. Бодит байдал ямар байна вэ. Тодорхой тайл бар єгнє vv?
-Тавантолгой гэдэг vнэ цэнэтэй ордыг хуваагаагvй. Засгийн газрын мэдэлд 100 хувь хэвээр бий. Нэгдvгээрт, баруун, зvvн Цанхи дээр хайгуул эхэлсний дараа нєєц тодрох ордууд бvгдээрээ нийлээд нэг vнэ цэнэтэй, тэр нь Засгийн газрын ємчлєлд 100 хувь байгаа явдал. Хоёрдугаарт, энэ бvхэл бvтэн зvйлийг vнэлж хувьцаа гаргаад арван хувийг ард тvмэнд єгсєн, арван хувийг аж ахуйн нэгжvvдэд гэж байгаа.

29 хувийг олон улсын хєрєнгийн зах зээлд гаргана. Гуравдугаарт, энэ ордуудаа хоёр хэлбэрээр ашиглахаар тєлєвлєсєн. Зvvн Цанхийн хувьд ярьсан. Баруун Цанхи дээр "Шинхуа", "Пийбоди", "РЖД", Япон, Солонгосын компаниуд хамтарч ажиллах магадлалтай байна. Багаар бодоход таван субьект оролцож консорциум болж байгаа гэвэл, тэд дотроо нэгдсэн удирдлагад орох, хєрєнгє оруулалт, ашгаа хуваах хувиа тогтоож таарна.

Тэгээд ч одоо яриад байгаа 40, 24, 36 хувь гэдэг эцсийн хувилбар биш. Vvнийг баруун Цанхийг хуваачихаад зvvн Цанхиас л ард тvмэнд арван хувийг єгєх нь гэж мушгин гуйвуулах хэрэггvй.

-БНХАУ-ын "Чайлько" компани зvvн Цанхиас нvvрс олборлож байна. Тонн нvvрс 70 ам.доллараар vнэлэгдсэн гэсэн. Судлаачид одоохондоо боломжийн vнэ гэх дvгнэлт єгч байсан. Цаашид нvvрсний vнэ нэмэгдэх боломжтой юу?
-Нvvрсний єнгєн буюу дєрєвдvгээр давхаргын нvvрс арай чанар муутай юм байна. Бид эндээс олборлолтоо эхэлсэн. "Энержи ресурс" ч, орон нутгийн бага Тавантолгой ч ойролцоогоор 70 ам.доллараар нvvрсээ борлуулдаг. Цаашид нvvрсний чанар сайжирмагц vнэ дагаж нэмэгдэнэ. Тvvнээс гадна "Чайлько"-гоос авсан урьдчилгаагаа нvvрсээр тєлж дуустал vйлчлэх нехцєл. Vvний дараа жинхэнэ зах зээлийн vнийн зарчмаар явна. Тєрєєс бэлэн мєнгє тараадаг, тvvнийг нь ард тvмэн горьддог буруу арга биднийг урьдчилгаа авахаас єєр аргагvй байдалд хvргэж байна.

-Австралийн Хятадад нийлvvлдэг нvvрсний экспортыг Монгол Улс эзлэх магадлалтай гэх мэдээлэл гадаадын хэвлэлvvдэд гарсан. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Тийм байвал сайн. Одоохондоо чадаагvй байна. Австралийн нvvрс Япон, Солонгосын зах зээлд хvрэхдээ нэг тонн нь 200 ам.доллараар vнэлэгдэж байгаа юм. Хятадын зах зээлд тэр хавьцаа ирдэг болов уу. Мэдээж, боловсруулсан нvvрс. Бид нvvрсээ сайтар боловсруулж том зах зээлийн дэргэд байгаагаа ашиглаж vнээр цохиж Австралитай єрсєлдєх ёстой.

-Энгийн болон давуу эрхийн хувьцааны ашгийг иргэд хvртэнэ. Гэхдээ давуу эрхийн хувьцааг зєвхєн Тавантолгойгоос хvртэнэ гэсэн ойлголт тvгээмэл. Энэ талаар тодруулахгvй юу?
-"Эрдэнэс-Тавантолгой"-гоос энгийн хувьцаа гаргаж дэлхийн хєрєнгийн зах зээл дээр ижил нєхцєлєєр арилжих юм. Vvнээсээ 536 ширхэг хувьцааг ард тvмэндээ хуваарилсан. Харин "Эрдэнэс-МГЛ" компанид "Эрдэнэс-Тавантолгой"-н 51 хувь, стратегийн ач холбогдолтой ордуудын тєрд ногдох хувь шилжиж асар vнэтэй компани болно. Энэ компанийн ашгийг жил бvр УИХ-аар хэлэлцэн тодорхой хэсгийг нь одоогийн иргэн бvрт сард єгєєд байгаа 21 мянган тєгрєг шиг хуваарилна. Энэ хувийг хvртэх эрхийн бичгийг давуу эрхтэй хувьцаа гэж ойлгоорой. Шинэ хvvхэд тєрєхєєр нэмээд бичээд єгчихнє, нас барах, Монголын харьяатаас гарвал буцааж авна, эсвэл хvчингvй болгоно. Єєрєєр хэлбэл, " Эрдэнэс-Тавантолгой"-н энгийн хувыдааны эрх нээгдсэн даруй тухайн иргэн худалдаж, бэлэглэж, єв залгамжлуулж болно. Харин "Эрдэнэс-МГЛ" компанийн давуу эрхийн ганц хувьцааг худалдаж, vрж болохгvй.

-Аж ахуйн нэгжvvдэд олгох 10 хувийн хувьцааг иргэн бvрт нэмж олгох хуулийн тєслийг УИХ-ын нэр бvхий гишvvд санаачилсан. Ямар шийдвэр вэ?
-УИХ-ын гишvvд бvрэн эрхийнхээ хvрээнд хуулиа санаачилж, асуудлаа шийдвэрлэнэ. Шийдвэр гарвал бид биелvvлнэ. Тэр арван хувийг нєгєє 29 хувийн хамт Олон улсын хєрєнгийн зах зээл дээр борлуулаад ирсэн мєнгийг нь иргэндээ хуваарилах илvv байж ч магадгvй.

-"Эрдэнэс-Тавантолгой" компани "Хvний хєгжил" санд 250 сая ам. доллар нийлvvлэх vvрэгтэй. Гэхдээ уг мєнгєєр ордынхоо vйл ажиллагааг єргвжvvлж ашгийг нэмэгдvvлэхэд анхаарсан бол гэж бодогдоно биз.
-Тийм бол сайн байх байсан. Тєр засгийн шийдвэрийн талаар тєрийн албан хаагч юу хэлэх билээ.

-Тендер шалгаруулалтын явцад Солонгос, Японы хєрєнгє оруулагчид хасагдлаа гэсэн гомдол гарсан. Бодит байдал, шалтгаан нь юу байв.
-Япон, Солонгосын хєрєнгє оруулагчдыг хассан албан ёсны шийдвэрийг хаана ч, хэн ч гаргаагvй. Засгийн газрын тиим байр суурь байхгvй. Урилга, заллага, хэвлэлийн албан мэдээнд конссорциумын толгой компанийн нэрээр явснаас тиим яриа гарсан байх. Энэ сарын 8-аас эхлэх шалгаруулалтад бvгд оролцоно. Япон, Солонгосын компаниуд нvvрс худалдаж авахаас єєр даацтай, хэрэгтэй санал гаргахгvй байгаа нь бас vнэн.

-Тавантолгойгоос нvvрс тээвэрлэхэд тємєр зам чухал. ОХУ-ын талаас шинээр баригдах тємєр замыг 1949 оны гэрээний дагуу эзэмших ёстой гэх утгатай санал ирvvлсэн гэсэн. Бvтээн байгуулалтад Орос, Хятад, Солонгосыг эрх тэгш оролцуулх боломжтой юу?
-ОХУ-ын тємєр замын компани тэгж ойлгогдохоор санал хэлсэн шvv. Мэдээж, ийм саналыг хvлээж авах боломжгvй. Ер нь шинээр барих тємєр замын 51 хувийг, болж єгвєл vндсэн замын сvлжээг тєр эзэмшиж 49 хувийг биржээр хувьцаа хэлбэрээр худалдаж тvvнд Хятад, Орос, Солонгосыг оролцуулах бололцоогоор хангах байх. Энэ нь шударга.

-1949 оны тємєр замын гэрээг шинэчлэх шаардлагатай нь харагдаж байна. Хэлэлцээр ямар тєвшинд явна вэ?
-Тvvхэн нєхцєл байдал єєрчлєгдсєн учир 1949 оны хэлэлцээрийг єєрчлєх зайлшгvй шаардлагатай. Энэ талаар хоёр улсын ажлын хэсэг томилогдоод багагvй амжилттай ажиллаж байгаа, амаргvй ч гэсэн vр дvнд хvрнэ гэж найдаж байна. Тавантолгойн эдийн засгийн vр дvнтэй бол шууд холбоогvй.

-Тавантолгойн ордоос дєрвєн хувийг тусгай зєвшєєрєл эзэмшиж байсан "Энержи ресурс"-т vлдээсэн. Нийт нєєцийн дийлэнх хэсэг vлдсэн гэх яриа гарч байна.
-"Энержи ресурс"-т ордын нийт нєєцийн дийлэнх хэсэг vлдсэн гэдэг vнэнд нийцэхгvй. Нєєцийг ямар аргаар тооцсон, хэдэн метрийн гvнээс авсан зэргээс шалтгаалан байнга хэлбэлзэж байдаг мэргэжлийн нарийн ажил юм билээ. Ер нь нийт нєєцийн 4-5 хувь юм байна гэж ойлгосон. Зарим vнэлгээгээр таван хувь гаруй хvрлээ гэхэд зургаан хувиас илvv гарахгvй гэдэгт итгэлтэй байна.

-Засгийн газраас тєрийн ємчит арван компанийг хувьчлах жагсаалт гаргаж байсан. Хэрэгжилт ямар тєвшинд байна вэ?
-Ємч хувьчлалын тєлєвлєгєє хуваарийн дагуу явж байна. "МИАТ"-ийг хувьчлах шийдвэр гараагvй. Монголын хєрєнгийн биржийн одоогийн явж буй тєсєл хэрэгжиж vр дvнд хvрсний дараа хоёр жил гаруй болох байх, хувьцааг нь биржээр зарж хувьчилна.

-Оюутолгой, Тавантолгойн ордын дараа Баян-Єлгийн Асгатын мєнгєний орд яригдах болов уу. ОХУ-ын "Полиметалл" компанитаи яриа хэлэлцээр хийсэн ч хэрэгжихгvй цуцлагдсан. Тусгай зєвшєєрлийг "Монросцветмет" нэгдэл эзэмшиж байгаа юу?
-Асгатын мєнгєний ордыг Оросын "Полиметалл" компанитаи 50:50 хувиар ашиглах гэрээг 2008 онд байгуулсныг тухайн vеийн Засгийн газар хvчингvй болгосон юм. Гэрээхэрэгжээд явсан бол их сайхан vр дvнд хvрэх ёстой байж гэж харамсдаг. Одоо нєхцєл байдал єєрчлєгдсєн. Яриа, хэлэлцээ, судалгаа гарган хэлэлцээр хийж байгаа ч тийм хєрєнгє оруулагч олдохгvй байна. Учир нь орд єєрєє стратегийн ордод хамаардаг, 49 хувийг оросууд эзэмшдэг нь саад болоод байгаа юм. Стратегийн орд учраас 51 хувийг Монголын Засгийнгазар авна.

Vлдсэн 49 хувий Орос, Монгол хувааж эзэмших нь. 24 хувийг эзэмшихэд том хєрєнгє оруулах нь Орос хэцvv, гурав дахь хєрєнгє оруулагчид бvр хэцvv. Тєрийн ємчийн хорооноос хоёр санал тавиад хєєцєлдєж байна. Нэ нь уг ордыг стратегийн гэсэн харъяаллаас гаргах, нєгєє нь ОХУ-д єєрийн 49 хувиас татгалзахыг ятгаж байна. Ингэж чадвал 51 хувийг НЬ Монголын Засгийн газар шилжvvлж, 49 хувьд Оросын компани хєрєнгє оруулах нєхцєл бvрдэх юм. Єєрєєр хэлбэл, тусгай зєвшєєрлийг "Монросцветмет" нэгдлээс гаргаж байгаад, Монголын Засгийн газар 100 хувь єєрийн мэдлийн орд дээр хєрєнгє оруулагч урина гэсэн vг. Амаргvй л дээ. Хялбар биш гээд яахав, оролдож байж амжилтад хvрнэ.

No comments:

Post a Comment