ТЄХ-ний дарга Д.Сугар: 2007 онд хувьчлах объектын тоонд МИАТ байгаа

Тєрийн ємчийн хороотой холбоотой маргаан тасраагvй, олон нийтийн анхаарлын тєвд байгаа энэ vед тус хорооноос сэтгvvлчидтэй уулзалт зохион байгууллаа.

Тэрээр энэ удаагийн уулзалтаар єнгєрсєн онд хийж гvйцэтгэсэн ажил, хийхээр тєлєвлєж байгаа зvйлvvдээ сэтгvvлчидэд дэлгэхийн зэрэгцээ, олны анхаарлын дунд байгаа будлиантай ємч хувьчлалын асуудлаар санал бодлоо хуваалцсан юм.
Тус уулзалтад Тєрийн ємчийн хорооны дарга Д.Сугар болон тус хорооны газар хэлтсийн дарга нар оролцсон. Уулзалтын эхэнд ТЄХ-ны дарга Д.Сугар "Ємч хувьчлалын орлого 32,2 тэрбум тєгрєг болж ємнєх оныхоос 29.1 тэрбум тєгрєгєєр, ногдол ашиг 43,5 тэрбум тєгрєг болж ємнєхи оныхоос 14.8 тэрбум тєгрєгєєр, тvрээсийн орлого 350,0 сая тєгрєг болж ємнєхи оныхоос 200.0 сая тєгрєгєєр давж байгаа урьдчилсан гvйцэтгэл гараад байгааг дуулгалаа. 2006 онд нийт 21 компани, vл хєдлєх хєрєнгийг хувьчлах, худалдах vйл ажиллагааг хэрэгжvvлж хувьчлалын орлогоор 32,0 тэрбум тєгрєг улсын тєсєвт оруулж тєлєвлєгєєнєєс 20,0 орчим тэрбум тєгрєг давуулан тєвлєрvvлсэн байна

2006 онд "Хадгаламжийн банк", "Говь" ХК-ийн тєрийн мэдлийн хувьцааг олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар, '"Дархан Махэкспо" ХК, "Монголэмимпекс" ХК, "Агросервис" ТЄVГ-ыг нийтийн дуудлага худалдаагаар, "Ган хэрлэн" ХК, "Хаш-орд" ХК-ийн тєрийн мэдлийн хувийг Хєрєнгийн биржээр дамжуулан хувьчилсан байна. Ажил нь зогсонги байдалд орж vр ашиг багатай ажиллаж байсан
Монросцветмет нэгдэл, Хєтєлийн цемент шохойн vйлдвэр, Дарханы хар тємєрлєгийн vлдвэр, Шивээ овоо, Багануур ХК гээд маш амжилттай vр ашигтай ажиллаж байгааг онцоллоо. Мєн лут ашигтай ажиллаагvй салбар бий. Тэр бол эрчим хvчний салбар байна. Энэ салбар угаасаа хvнд салбар. Хамгийн гол нь энэ байгууллага ашиг олохоосоо гадна нийгмийн зорилтыг биелvvлдэг. Ард тvмийг дулаан цахилгаанаар хангадаг. Учраас ашиг гол зорилго биш байдаг. Гэхдээ тєлєвлєсєн алдагдлууд бvгд буурсан. Цаашид тєр засгаас оновчтой ажиллах юм бол салбарын байдлыг сайжруулах боломжтой гэлээ.
Дашрамд хэлэхэд тєрийн ємчийн оролцоотой хувьцаат компани, хамтарсан vйлдвэр, тєрийн ємчит аж ахуйн нэгж, хязгаарлагдмал хариуцлагатай компани, тєрийн ємчит vйлдвэрийн газар, корпораци гээд нийт 74 аж ахуйн нэгжид тєрийн ємчийн тєлєєлєл хэрэгжvvлж байна. Тєрийн ємчийн болон тєрийн ємчийн оролцоотой эдгээр 74 аж ахуйн нэгжид нийт 44550 ажиллагсад ажилладаг байна.

Инээд Тєрийн ємчийн хорооны дарга Д.Сугар сэтгvvлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-ХYДС-ийг хувьчилсан асуудал юу болсон вэ? ХYДС-д та бvхэн аудитын шалгалт хийсэн. Яагаад аудитын шалгалт гэж нэрлэсэн юм бэ.
-ХYДС тухайн vедээ хувьчилагдаад, хувьчлалд орсон талууд ээлжилж маргаад хэзээ дуусах нь мэдэгдэхгvй шvvх оролцсон, сунжирсан асуудал болсон. ТЄХ энэ асуудлыг судалж vзээд энэ байдлаар хоёр талд ээлжилж шvvхийн шийдвэр гараад байх юм бол тэнд ажиллаж байгаа ажилчид, сурч байгаа оюутнууд, нийгэм хохирох юм байна гэж vзээд аль аль талд нь єгєлгvй тєрд буцааж авсан шийдвэр гарсан юм.
Аудит гэсэн vгийн хувьд хєндлєнгийн хяналт шалгалт л гэсэн vг шvv дээ. Тийм учраас энэ ХYДС дээр тєрийн ємчєєс байгуулсан гэрээний vvргийн биелэлтэд хяналт тавих комисс гэсэн утгаар нь аудитын комисс гэж оруулсан. Аудит гэдэг vгийг тэр утгаар нь хэрэглэсэн юм билээ. ТЄХ нэгэнт энэ vнэ цэнэтэй ємчийг хувийнханд єгсєн юм чинь гэрээнийхээ vvргийг хэрхэн биелvvлж байгааг vvргийнхээ дагуу шалгадаг. Тєрийн аудитын хуулинд байгаа аудитаар хэрэглээгvй. Биелvvлэх ёстой vvргээ биелvvлээгvй учир гэрээгээ цуцлаад буцааж тєрд авсан юм. Одоо маргаан давж заалдах шатны шvvх дээр явж байгаа. Бид гаргаж байгаа шийдвэртээ итгэлтэй байдаг. Манай хоёрын маргааныг шvvх шийднэ. Шvvхийн шийдвэр ТЄХ-д ирээд хувьчил гэж тєр шийдэх юм бол дахиж ном журмынх нь дагуу хувьчилна.

-Сvvлийн vед хувьчлагдаж байгаа томоохон объектууд бvгд л будлиантай болоод байгаа. Говийн асуудлаар танайхыг «Мон-Ит-Кашмер» компани танайхыг шvvхэд єгсєн байгаа. Энэ ямар учиртай юм бол?
-Бид 10 гаран том объектыг хувьчилсан. Тэрэн дотор хэзээ ч хувьчилагдах найдлагагvй хvнд объектуудыг хувьчиллаа. Зарим vvсээд байгаа маргаантай асуудал шvvхийн журмаар шийдэгдэх байх. Бид єєрсдийнхєє зєв гэдэгт итгэлтэй байна. 14 объектоос 2 нь гомдол гаргалаа гээд тэрнээс vндэслээд сvvлийн vед бvх объект будлиантай боллоо гэх хэлж болохгvй байх.

-ТЄХ-ны vvрэг функц хєрєнгийн биржийн vйл ажиллагаатай уялдаж байдаг гэж боддог юм. Тиймээс энэ хоёр байгууллагын харилцан уялдаа, хамтран ажиллах юм ямархуу байдаг юм бол?
-Хєрєнгийн бирж, ТЄХ –ний vvрэг бие биедээ шилжээд байсан юм байхгvй. Хоёр єєр байгууллага. Yнэт цаасны зах зээл дээр хяналт тавьдаг байгууллага. Харин хоёр зvйлээр ТЄХ-той холбогддог. Зорилго тєлєвлєгєєг нь бид баталдаг. Даргыг нь томилдог, хяналт шалгалтыг нь хийдэг эрх нь манайд байгаа. ТЄХ зарим байгууллагыг хувьчлах, зарахад Хєрєнгийн биржээр дамжуулж хувьцааг нь зардаг. Ийм л холбоотой. Тvvнээс биш энэ хоёр байгууллагын vvрэг функц шилжих ойлголт байхгvй.

-25 тэрбумын хєрєнгєтэй «Говь»-ийг 12 тэрбумаар худалдсан явдал єєрийн єртєгєєс даруй хэд дахин доогуур зарсан гэх юм. Yvнд хариу єгєєч?
-Говийг би доогуур vнэтэй худалдсан гэж бодохгvй байна. Ємнє нь 11 саяар зарах гээд чадаагvй шvv дээ. 4 жил алдагдалтай байсан. Хамгийн сvvлийн жил нь ашигтай болгож байгаад зарсан. Зарахдаа засгийн газраас баталсан vнээс дуудлаганд оруулсан. Тэр нь 13.8 тэрбумаар зарагдсан. Vvнийг би хямдхан зарчлаа гэж бодохгvй байна. Говийн техник технолги нь муудсан, лай болж мэдэх vйлдвэр. Яагаад гэвэл vvнийг єєрчилєхийн тулд асар их хєрєнгє оруулалт хэрэгтэй. Тэр хєрєнгє одоохондоо тєрд байхгvй. Харин ч боломжийн vнээр зарсан гэж бодож байна. Говийн блансийн vнэ 25 тэрбум байгаа. Yvнээс єр зээлийг нь хасаад цэвэр хєрєнгєєс 73 хувь нь тєрд, 23 хувь нь хувьд байгаа. Тэр 73 хувийг хувилаад vзэхэээр яг л блансийн vнээр гарсан тооцоо байгаа юм. Єр зээл, бэлтгэн нийлvvлэгчийн тєлбєрvvдээ хасаад, vлдсэн цэвэр хєрєнгєє тооцоод vзэхэд улсын 73 хувьд ямар ч алдагдалгvй зарагдсан. Єр тєлбєрийг нь авч байгаа улсууд тєлнє. Явагдаж ирсэн хувьчлалууд энэ л аргачлалын дагуу явдаг.

Энэ онд хувьчлах объектын тоонд МИАТ орсон уу. Хэзээ хувьчилах вэ?
-2007 онд хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалт талаар Засгийн газарт саналаа оруулсан байгаа. Хувьчлах объектын тоонд МИАТ байгаа. ТЄХ-ний саналаар орсон байгаа. Дараагийн 7 хоногоос хэлэлцэгдэх байх. Засгийн газар хэлэлцээд оруулах эсэхийг тэнд шийднэ.

-Говийн хувьчлалын асуудалд оролцогч тал танайхыг шvvхэд єгчихєєд байгаа шvv дээ. Энэ талаар?
- Тэр єдєр нь ажлийн цаг дуусаад 18 цаг гэхэд тендерийн єргєдлийн материалыг авах цагийг хааж байгаа. Гомлол гаргагч тал материалаа сарын ємнє єгч болох байсан, нэг хоногийн ємнє, цагийн ємнє єгч болох байсан. Энэ бол харицлагтай ажил шvv дээ. Ємч хувьчлалын бvхий л хугацаа нарийн заагдсан байдаг. Бvр минут, дойлоор хэмжигдэнэ. Журам бол журам. Цаг болоход єрсєлдєгч нар бидэнтэй цуг сууж байсан. «Та нар эдний материалыг авах уу. Авбал бид шvvхдэнэ» гэсэн. Нєгєє тал яг зургаан цаг гэхэд жижvvрийн хаалгаар дайрад ороод ирсэн. ТЄХ дєрвєн давхарт байдаг. Дээшээ гарах гэсээр байтал хэдэн минут єнгєрнє. Хэрэв бид тэдний материалыг хvлээж авсан бол найдвартай буцах байсан. Тэр том vйлдвэрийн авч явна гэж байгаа хvмvvс эхнээсээ ийм хариуцлагагvй хандаж байгаа нь харамсалтай. Нєгєє талаар єрсєлдєгч хоёр баг нь цагтаа материалаа єгчихєєд хvлээгээд сууж байгаа шvv дээ. Харин нэгэнт цаг нь єнгєрчихсєн байхад материал авбал биднийг хууль зєрчсєн гэж vзэх бvрэн vндэслэлтэй. Бидэнд бол оролцогч талуудыг гурвууланг нь суулгаж байгаад оруулсан бол сайхан байсан. Дээд шvvх яагаад тvдгэлзvvлсэн асуудал удахгvй тодрох болно. Тэр vед нь та бvхэнд хэлье.

Циркийн хувьд ямар шаардлага тавьсан юм бэ?
Єнєєдєр цирк маш хvндрэлтэй vйл ажиллага явуулдаг газар. Yндсэн хєрєнгє элэгдэлд орсон. Гэрэлтvvлэг, дуу чимээний асуудал хангалтгvй болсон. Хvйтэн, тав тухгvй болсон гэдгийг хvн бvхэн мэдэж байгаа. Энэ мэт шалтгаанаас Циркийг яаж цирк шиг болгох вэ гэдэг чухал асуудал. Мєн цирк маань ємнє нь улсын тєсвєєс жил бvр 200 сая тєгрєг авдаг байсан. Сvvлийн арван жилд улсын тєсвєєс хоёр тэрбум тєгрєгийг авсан байна. Тиймээс хувьчлахаас єєр аргагvй. Циркийг гурван нєхцєлтэйгээр хувьчлах vvргийн УИХ-аас єгсєн. Yvнд: Цирк цирк хэвээрээ байх, Хєрєнгє оруулалт хийх, Улсаас жил бvр авдаг 200 сая тєргєгийн багасгах гэсэн гурван шаардлага тавьсан. Мєн оролцогч багуудад циркийн мэргэжлийн хvмvvс байна гэсэн. Тендерт "Монгол цирк","АСА", "Их цирк" консерциум гэсэн нэр бvхий гурван консерциум оролцсон. Оролцох компаниудын хувьд бvх зvйл нээлттэй байсан. Тендерт гурван баг оролцсон. Гурвуулаа сайн бэлдсэн. «АСА» баг ялагчаар тодорсон. Тендерт ялагч талаас 300 сая тєргєг барьцаанд авсан. Хэрэв хоёр жилд циркийн менежментийг нь сайжруулж vйл ажиллагааг нь тогтвортой хэрэгжvvлэх vvргээ биелvvлэхгvй бол улсын орлого болгох юм. Ємч хувьчлалын хуулийн дагуу бид хоёр жил хянана.

Ямар vзvvлэлтvvд дээр ялагч тодорсон юм бол?
Их цирк баг 770 сая тєгрєг хэлсэн, "Монгол цирк" нэг тэрбум тєгрєг, "АСА" баг 1.7 тэрбум тєгрєг хэлсэн. Мєн Улсын тєсвєєс авдаг байсан 200 тєргєгийн татаасыг хэрхэн шийдэх талаар тендерт оролцсон багуудаас саналыг нь сонссон. "Их цирк" баг эхний жил 200 сая тєгрєгєє авна гэсэн. "Монгол цирк" 100 сая-ыг авна гэсэн. АСА нэг ч тєргєг авахгvй, бvх санхvvжилтийг єєрєєсєє гаргана гэсэн. Их циркийн цаана «Магнай трейд» компани байгаа, Монгол циркийн ард Солонгосын компани байсан. АСА багийн цаана Yндэсний хєрєнгє оруулалтын банк байсан. Эндээс харахад АСА баг хєрєнгє оруулалтын хувьд ч найдвартай байсан. Хоёр удаа тендер зарласан. Эхний шалгаруулалтаар ч «АСА» баг авч байсан. Тендер шалгаруулах шинжээчдийн багийн дvгнэлтээр "АСА" баг циркийг хувьчилж авах эрхтэй болсон.

-АСА багаас илvv хєрєнгє оруулалттай баг байсан гэсэн маргаан байгаа шvv дээ?
Ємч хувьчлалын хуулийн дагуу тендерт оролцож байгаа багууд хоёр жилийн тєлєвлєгєє гаргаж ирэх ёстой байсан. Бид хуулийн дагуу 2 жил л хянана. Таван жилийн дараа бид хянах боломжгvй шvv дээ. Тиймээс энэ хугацанд ямар хєрєнгє оруулах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Таван жилийн дараа хэдэн зуун сая тєгрєг оруулна гэсэн ч хянах боломжгvй болно.

Ж.Алт
/Оллоо.МН/

No comments:

Post a Comment