Ажилтан, ганзгын наймаачин, компаний захирал, тэрбумтан, намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын фото намтар



Ажилтан, ганзгын наймаачин, компаний захирал, тэрбумтан, намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын фото намтар

2012 оны 10 сарын 15
24tsag.mn-ийн Facelook булан 26 дахь Ерөнхий сайд асан С.Батболдын түүхээр үргэлжилж байна. Мэргэжилтэн, ганзгын наймаачин, компаний захирал, тэрбумтан, намын дарга, Ерөнхий сайд байсан түүний ховор сонин агшинг хамтдаа эргүүлцгээе.
1
БАГА НАС: Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд 1963 онд төржээ. Гэвч түүнийг хаана төрснийг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ. Учир нь түүнийг Улаанбаатар, Дорнод, Сүхбаатар, Дундговь аймагт төрсөн гэж олон янзаар бичсэн байдаг. Тэрээр ахтайгаа ердөө нэг насны зөрүүтэй болохоор хүмүүс ихэр гэж андуурдаг байжээ.

1
ААВ, ЭЭЖ:  Тэрээр ах, эгч хоёртой. Аав, ээж хоёр нь хоёулаа эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан. Тэгэхээр цомхон, цэвэрхэн айлд өсчээ.
1
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ: С.Батболдын аавыг Дамдины Сүхбаатар гэдэг. Харин ээжийг нь Ц.Янжин гэнэ. Аав нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумынх. Тиймээс сонгуулийн үеэр түүний пиарчид “Дамдины Сүхбаатарын Батболд” гэсэн хөөрхөн сурталчилгаа хийж хүмүүст хоногшуулсан түүхтэй. Ээж нь 1990 оны үед Хүний гавъяат эмч болсон юм.
1
ГАВАЛ: Тэр улаан бүчтэй, улаан онцын эзэн явж. Нийслэлийн 14-р сургуульд сурч байхдаа математикийн улс, олон улсын олимпиадад удаа дараа оролцож явав. Эрхүүгийн олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртээд ихэд баярлаж байж. Харин багш нь түрүүлэх юман дээр алдаа хийлээ гэж загнаад нүүр өгөөгүй сонин түүх намтарт нь бий.
1
ОЮУТАН: Соц үеийн оюутнуудад үсээ урт ургуулсан иймэрхүү зураг заавал байдаг даа.
1
МОСКВАГИЙН ИХ СУРГУУЛЬ: Тэр анх энэ сургуулийг төгсч орос, англи, франц хэлийг гайгүй сайн эзэмшжээ. Түүний оюутан ахуй үеийн зурган дээрх залуусаас цөөнгүй хүн хожим сайд, УИХ-ын гишүүн болсныг анзаарч ажиглавал таниж болно.
1
СУББОТНИК: Монгол Улсын Ерөнхий сайд, хамгийн баян хүн ч гэсэн субботник хийгээд загнуулж явсныг энэ зураг гэрчилнэ
1
АНХДАГЧ: Тэрээр 1990 онд Англид бизнесийн чиглэлээр сургууль төгсөж өрнөдөд магистр хамгаалсан анхны монгол болсон сүйхээтэй эр дээ.
1
ГЭРГИЙ: Түүнийг гэргийг Х.Отгонтуяа гэдэг. “Чингэс” зочид буудлын захирал. Тэд ийм л залуус байхдаа учирч, гал голомтоо бадраахаар ярилцаж явж дээ.
1

1
1
ХАЛАМЖИТ ААВ: Жинхэнэ жанжингуудынхаа хамт. Хүн загнаж, үүрэг чиглэл өгдөг Ерөнхий сайд хүртэл үр хүүхдийнхээ өмнө “боол” нь болдогыг ойлгож болно.
1
ХАЛАМЖ: Гэргийгээ төрөхөд эмнэлэгийн үүдэн дээр цэцэг тэврээд тосдог аавуудын нэг.
1
ӨНӨР ОЛУУЛАА: Тэрээр хөрөнгө мөнгөөр баян. Бас үр хүүхдээр баян. Энэ имиж нь түүний сонгуулийн үеэр нэлээд хэрэг болж эмэгтэйчүүдийн саналыг "хармаалах" нэг арга болдог.
1
 ХҮҮ: Түүний хүү Б.Баттүшиг АНУ-д сурч байх үедээ бэйсболоор хичээллэж сэтгүүлийн нүүрэн дээр гарч од болж явжээ.
1
 САГСЧИН: С.Батболд Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг. “Алтайн бүргэдүүд” багийг ивээн тэтгэж байсан. Бас түүний “Алтайн барс” дэвжээнд аварга Д.Сумъяабазар, их аварга Д.Дагвадорж нар хичээллэж явсан түүхтэй. Д.Сумъяабазар түүний “Алтай трейд” компаний нэрээр олон наадмын дэвжээнд гарсан даа.
1
 “УЛСЫН НАЧИН С.БАТБОЛД”: Ховдын хоёр ихэр начингаас дутахгүй бие хаатай сайхан залуу явлаа гэж ярьж болохоор байгаа биз?
1
ТҮҮХ: Н.Энхбаяр МАН-ын одоогийн гайгүй хэдэн залуусыг бүгдийг нь хөтөлж гаргаж ирсэний нэгэн баталгаа нь энэ. “Алтай трейдинг” ХХК-ийн захирал, "Чингис" зочид буудлын эзэн С.Батболдыг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр анх ГХ-ны дэд сайдаар томилсон юм.
1
 ЕРӨНХИЙ САЙД: Тэр УИХ-ын гишүүн, ҮХЯ-ны сайд, ГХ-ны сайд, Ерөнхий сайд, Намын дарга гээд улс төрийн шатаар тасралтгүй өгсчээ.
1
 НАМЫН ДАРГА: С.Баяр улс төрийн карераа түр зуур орхихдоо С.Батболдыг эх орноо авч явах залуу гэж залгамжлагчаараа зарласан юм. Гэхдээ түүнийг “Үгүй” гэж хэлж сураарай гэж захисан юм. Сурсан үгүйг нь улс төрчид л гэрчилнэ дээ.
1
ЭРСДЭЛ: С.Батболд МАХН гэсэн нэрийг өөрчилж МАН гэсэн уугуул нэрийг нь сэргээсэн. Энэ санаачилгыг хэрэгжүүлснээс болж сонгуульд ялагдлаа. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэж үг бий...
1
 ТОХИОЛ: 90 жилийн өмнө Д.Сүхбаатар гэдэг хувьсгалч МАН-ыг үүсгэн байгуулсан. 90 жилийн дараа түүний нутгийн хүү (Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дамдины Сүхбаатарын хүү) С.Батболд энэ намын уугуул нэрийг сэргээж Д.Сүхбаатарынхаа хөшөөг хүрэлдсэн юм.
1
АДИСЛАЛ: Социализмын үеийн яамны мэргэжилтэн, ганзгын наймаачин, монголын толгой компаниудыг үүсгэн байгуулагч, Ерөнхий сайд, Намын дарга энэ хүн намынхаа тугнаас адис авч байна. Юу бодоо бол...
1
 ХАЛАА: Өнөөдөр тэр МАН-ын даргын албаа хажуу дахь хүндээ хүлээлгэн өгч байна. Удахгүй Ерөнхий сайдын албаа ч гэсэн өгөх болно. Түүний улс төрийн карьер өнөөдөр уруудаж байна. Хожим эргээд өсч ч мэднэ. Учир нь тэр залуу, мөнгөтэй, боловсролтой, эрх мэдэлтэй, найз нөхдийн хүрээлэл өргөнтэй, залуусын дэмжлэг ихтэй.
images
Шинэ эхлэл. Сул гишүүн болсон тэрбээр өдгөө олон улсын зүүний чиглэлийн намуудын холбоо болох СоцИнтерний дэд ерөнхийлөгчөөр томилогдсон. Түүнийг дэд тэргүүнээр сонгохдоо олон улс дахь нэр хүнд, ажлын туршлагыг нь харгалзсан гэжээ. Өмнө нь Монгол улсаас энэ байгууллагад ийм өндөр албан тушаалд томилогдож байгаагүй юм.

No comments:

Post a Comment