Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны 2011 оны 8-р сарын ажлын тайлан

http://barilga.mn/content/show?id=55236

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны 2011 оны 8-р сарын ажлын тайлан

2011-08-31 09:38
Бодлогын  чиглэлээр:

Засгийн газрын 2011 оны  8 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар “Шинэ төмөр замын төслийн тухай”, “Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр батлах тухай”, “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр батлах тухай” асуудлуудыг хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулав.

Цагдаагийн байгууллагын тусгай үүрэг, чиглэлийн онцлогийг харгалзан Цагдаагийн байгууллагын тээврийн хэрэгслийн ашиглалтын жишиг нормыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын “Жишиг норм батлах тухай” 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дугаар тушаалаар батлуулав.
  
Монгол Улсын Засгийн газрын  2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу дүрмийн санг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх танилцуулгыг шийдвэрийн төслийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1/3704 тоот албан бичгээр хүргүүлсэн.

“Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төслийг боловсруулах ажлын хэсгээс бодлогын баримтад бичгийн төсөлд яамдаас ирүүлсэн саналыг тусган, УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг боловсруулан Хууль зүй дотоод хэргийн яаманд батлуулахаар хүргүүлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсоны дагуу Хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өргөн мэдүүлэх  зөвшөөрлийг авч холбогдох материалуудын хамт 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/3933 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүлэв.

Азийн хөгжлийн банк, Нийслэлийн засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улс дахь албадан нүүлгэн шилжүүлэлтийн хууль эрх зүй болон зохицуулалтын орчны шинэчлэл” төслийн хүрээнд 2011.08.12-нд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, төслийн зөвлөх багаас боловсруулсан “Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн тухай” хуулийн төслийн үзэл баримтлалын төсөлтэй танилцаж санал солилцов.

2.  Зохицуулалтын чиглэлээр:
 “Түлш, эрчим хүчний салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 6  дугаар сарын 22-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 6 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Санал боловсруулах тухай” Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 218 дугаар тушаалыг гарган холбогдох газруудад хүргүүлэв.

Шинэ бүтээн байгуулалт зорилтот хөтөлбөрийн хүрээнд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх Улаанбаатар хотын авто замын зураг төслийг боловсруулах байгууллагуудын жагсаалтыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 222 дугаар тушаалаар батлуулав.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгээс Төмөр замын газрын тээвэр зуучлалын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж, зохион байгуулж байгаа талаар шалгасан ажлын дүгнэлтийг үндэслэн “Тээвэр зуучлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 223 дугаар тушаалын гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны шинжээч нарын хөдөлмөр хамгаалалын хувцас, багаж хэрэгслээр хангах журмыг Сайдын 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 225 дугаар тушаалаар батлуулж хүргүүлэв.

Архангай аймгийн Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл аймгийн Хөвсгөл нууранд усан замын тээврийн хэрэгслүүдийн техникийн болон экологийн хяналтын үзлэгүүдийг МХЕГ-тай хамтран зохион байгууллаа. Үзлэгт 60 гаруй усан замын тээврийн хэрэгсэл хамрагдаж, шинээр 8 усан замын тээврийн хэрэгслийг бүртгэлээ.

Гадаадын зээл, тусламж болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлуудын гүйцэтгэл, явц байдалтай танилцах ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Архангай, Дорноговь, Хэнтий аймгуудад 2011 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд ажиллаж, гүйцэтгэгч байгууллагуудад холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллалаа. Мөн холбогдох мэргэжилтнүүд Говь-Алтай аймгийн Алтай нисэх буудал, Завхан аймгийн Донойн нисэх буудалд Улсын төсөвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа хатуу хучилттай зурвас барих барилгын ажлын явцтай газар дээр нь танилцан үүрэг даалгавар, мэргэжлийн зөвлөмж өгч ажилласан.

ХБНГУ-ын Сэргээн босголт банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн хүрээнд тус банкны төлөөлөгчид 2011 оны 08 дугаар сарын 8-11-ны өдрүүдэд Монгол Улсад ирж ажиллан, төслийн хэрэгжилтийн явцтай танилцан, тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэн Санамж бичиг байгуулав.

Барилгын салбарын тэргүүний байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах журмыг боловсруулж Сайдын тушаалаар батлуулан, холбогдох газруудад хүргүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

“Орон сууц-2011”ЭКСПО үзэсгэлэн, семинарыг Барилгын мэдээлэл, зөвлөгөө өгөх “Координат төв”, “Монголын барилгын Үндэсний Ассоциаци”-тай хамтран 2011 оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд МҮЭСТО-д зохион байгуулж, “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал”-ын талаар мэдээлэл бэлтгэн иргэдэд танилцуулав.

Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах ажлыг ОССК-аар дамжуулан зохион байгуулж байна. “4000+200 орон сууц” төслийн хүрээнд 2011 оны 8-р сард 276 төрийн албан хаагчийн 9.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж, өссөн дүнгээр 3617 төрийн албан хаагчийн 120.5 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлээд байна. Төслийн хүрээнд зээл авсан төрийн албан хаагчдын амьдарч байсан нөхцлийг судлан үзэхэд 2059 төрийн албан хаагчид гэр хорооллоос, 433 төрийн албан хаагчид түрээсийн орон сууцнаас, 672 төрийн албан хаагчид эцэг эхийн орон сууцнаас, 453 төрийн албан хаагчид нийтийн болон ажилчдын байшингаас зээлээр худалдан авсан орон сууцандаа орж, амьдарч байсан нөхцөлөө сайжруулсан байна.

 “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах МОН/08/302” төслийн хүрээнд “Усан хангамж, цэвэрлэх байгууламжийн мэдээллийн нэгдсэн сан”-ийн сервер компьютерийг суурилуулан яам, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд болон аймгуудын хөгжлийн бодлогийн хэлтсийн мэргэжилтнүүд харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн хяналт тавин ажиллаж байна.

Дээрхи мэдээллийн санг байгуулж байгаатай холбогдон 2011 оны 08 дугаар сарын 03-ний өдөр Улаанбаатар хотод “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн мэдээллийн сангийн ашиглалт” сэдэвт мэдлэг, дадлага олгох сургалтыг аймгуудын Засаг даргын тамгын газрын холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа. Ус хангамж, ариун цэврийн байгууламжтай холбоотой хууль, УИХ, ЗГ-ын тогтоол, Сайдын тушаал шийдвэрүүд болон бусад мэдээ, мэдээлэл, аймгуудын төв, сум суурины ус хангамж, ариутгах татуургын  байгуулалт, судалгаа гаргах маягтыг шинэчлэн боловсруулж мэдээллийн санд оруулсан.

“Бага оврын цэвэрлэх байгууламж, техникийн ерөнхий шаардлага”-ын стандартыг боловсруулах ажлын хүрээнд Евростандартын 7 цувралаас 4 ширхэг стандартыг худалдан авч  орчуулж байна.

“Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нэр томъёоны үндэсний стандарт, тайлбар толь бичиг боловсруулах” ажлын хүрээнд холбогдох байгууллагуудаас санал авч, олон улсын стандартыг орчуулах ажлыг хийж байна.

“Бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжийн нэг маягийн зургийн альбом” боловсруулах зардлын нэмэлт хөрөнгийг шийдвэрлүүлж,  Зөвлөх компанитай гэрээ байгуулж ажлыг эхлүүлсэн.
Үндэсний орон зайн мэдээллийн систем байгуулах, ашиглах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сайдын 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 219 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка, Койка, НҮБ зэрэг хот байгуулалтын салбарын донор байгууллагууд оролцсон Хот байгуулалтын ажлын хэсэг”-ийн уулзалтыг 2011 оны 8 дугаар сарын 9-нд ЗТБХБЯаман дээр  зохион байгуулав.

UNESCO-UNITWIN төслийн шугамаар ирсэн Солонгос Улсын Хандонг Их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, ЗТБХБЯамнаас авч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн тухай танилцуулан ажиллав. Мөн UN-Habitat-ийн Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллах төслүүдийн тухай харилцан санал солилцов.

Ховд аймгийн Булган, Дорноговь аймгийн Ханги, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Говь-Алтайн Бургастай боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг “Концессын тухай” хуулийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх гэрээний төслийг боловсруулж, дээрх боомтуудад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд санал авахаар албан тоотоор хүргүүлэв.

 “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм”-ийн төслийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 226 дугаар тушаалаар батлуулсан. “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр албан бичгээр хүргүүлээд байна.

Сайд Х.Баттулга Канадын ”Openspace” Консерциум, “Шинэ сумын төв” төслийн баг,  АНУ-ын “НЬЮМАГЕЛЛАН”, “USJHSR” Компанийн ерөнхийлөгч, “ИТОЧУ” корпорацийн Ерөнхийлөгч, Японы Кансай мужийн төлөөлөгчид, БНХАУ-ын Инженерийн компанийн төлөөлөгчид, БНСУ-ын “ДЭҮ” компанийн захирал, БНХАУ-ын Авто замын компанийн захирал нартай,  дэд сайд А.Гансүх БНСУ- аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Илтэй, БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны дэд сайдтай уулзаж салбарын хэмжээнд хийгдэж байгаа болон төлөвлөсөн ажлуудын талаар танилцаж санал солилцов.

3. Дотоод ажлын хүрээнд:

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2011 онд авч хэрэгжүүлэх   нийт 70 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан 50, үнэлгээ хийж байгаа 6, дахин зарласан 1,  тендер зарласан

No comments:

Post a Comment