МИАТ-ын 17 учрал

http://www.24tsag.mn/content/7660.shtml

МИАТ-ын 17 учрал

2012 оны 2 сарын 7
 
1.    2012.02.06.
   Москвагаас Улаанбаатарт ирэх ёстой байсан ОМ136 аяллын 215 зорчигч агаарын хөлгөнд техникийн саатал гарсны улмаас МИАТ-ынхны үгээр бол Москвад зочид буудалд зоог бариад амарч байгаад ирсэн гэнэ. Гэвч зорчигчид тэс өөр зүйл ярьж байна.

2.    2011.12.10-11.
   Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар, Сингапур-Улаанбаатар, Бээжин-Улаанбаатар (ОМ 224/228) чиглэлийн нислэгүүд цаг агаарын улмаас саатсан ч зорчигчдыг олон цагаар онгоцны бүхээгээс гаргасангүй. Зарим чиглэлийн зорчигчдыг суудал дээр нь хонуулсан байна.


3.    2011.11.30.
   Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоцонд техникийн дутагдал илэрсэн тул хуваарийн дагуу нислэг үйлдэж чадсангүй хойшлов. Онгоцонд техникийн саатал гарсан гэж үдээс хойш нь зорчигчдод мэдэгдсэн байна.

4.    2011.11.25.
   Берлин-Улаанбаатарын нислэг цаг агаартай холбоотойгоор саатсан гэж МИАТ мэдэгдсэн ч тус нислэгээр ирсэн зорчигч “Техникийн саатал гарсан. Энэ нь биднийг айдаст автуулсан” гэж ярьж байв. 11 сарын 24-25-нд төв болон зүүн европын нутагт цаг агаарын нөхцөл байдал хэвийн байсан юм.

5.    2011.11.23.
   МИАТ компаний Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэг саатав. Тухайн үед МИАТ-ын төлөөлөгч “Улаанбаатар-Сөүлийн чиглэлд аялах байсан JU 1011 улсын дугаартай  онгоцонд техникийн дутагдал илэрсэн” гэж тайлбарлаж байлаа.

6.    2011.10.01.
   Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцонд техникийн дутагдал илэрсний улмаас нислэг 15 цаг саатлаа.

7.    2011.09.24.
   Токио-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх байсан онгоцонд эвдрэл гарч 174 зорчигчийг өөр онгоцонд шилжүүлж байв.

8.    2011.09.30.
   МИАТ-ынхан хүлээн зөвшөөрсөн ил тод техникийн саатал. Улаанбаатараас Сөүлд хүрэх нислэг хөөрөхөөсөө хэдхэн минутын өмнө саатав. Үүнээс хэдхэн хоногийн өмнө тус компаний Токио-Улаанбаатарын чиглэлийн нислэг техникийн бүрэн байдлаа хангаагүйгээс саатаж иргэдийг бухимдуулж байсан юм.

9.    2011.07.03.
   Улаанбаатараас Сөүл рүү нисэх байсан нислэг хойшлогдов.

10.    2011.06.23-24.
   БНСУ-ын холбогдох албуудтай ойлголцож чадаагүй тул нэмэлт нислэгийн зөвшөөрөл авч чадаагүйн улмаас Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэг цуцлагдав. Тухайн чиглэлийн зорчигчдыг Сөүл-Бээжин-Улаанбаатар, Сөүл-Токио-Улаанбаатар, Сөүл-Осака-Улаанбаатар чиглэлүүдээр тойруулж тээвэрлэн чирэгдүүлжээ.

11.    2011.06.02.
   “Боинг 767-300” онгоц Европын холбооны нутаг дэвсгэрт нислэг үйлдэхэд шаардагддаг радио станцгүйн улмаас Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэг 24 цагаар хойшилж байлаа. Хэрэв хөөрсөн бол газардаж чадахааргүй байжээ. Үүнтэй холбоотойгоор Москвагаас Улаанбаатарын чиглэлд нисэх байсан зорчигчид  “Шерметьево” нисэх онгоцны буудалд саатав.

12.    2011.04.29.
   Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Токио, Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Осака чиглэлийн  болон Бээжин-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар, Осака-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг хойшлуулав.

13.    2011.03.16.
   Улаанбаатар-Cөүл, Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Берлингийн нислэгүүд товлосон цагаасаа хойшилжээ. Тодруулбал, өглөөний 08.30 цагт нисэх байсан Улаанбаатар-Сөүлийн нислэг 15.00 цаг хүртэл, Улаанбаатар-Москва, Берлиний чиглэлийн нислэг маргааш өглөөнийх нь 08.25 цаг хүртэл хойшилжээ.

14.    2011.03.13.
   УБ-Бээжин-УБ чиглэлийн ОМ223 нислэг хойшлов. Мөн Сөүл явах ОМ301 нислэг ч энэ өдөр хойшлов.

15.    2010.11.23.

   Сөүл-Улаанбаатарын нислэг Инчоний нисэх буудалд тодорхойгүй шалтгаанаар саатав.

16.    2010.05.27.

   Техникийн газрын ажилчид нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаас гарах өргөдлөө өгснөөр МИАТ компани олон улсын нислэгүүдээ гурав хоног цуцлав.

17.     2006 он.
   Шадар сайдаар ахлуулсан баг Австрид Монголын соёлын өдрүүдийг сурталчилхаар яваад Оросын нутагт арга буюу газардсан. Оросууд тэр өдөр пуужин харваж турших учраас нис­лэг хийлгэхгүй гэж хэд хоногийн өмнөөс мэдэгсэн ч МИАТ-ынхан нисчихжээ.



No comments:

Post a Comment