О.Чулуунбат: Цөмийн хаягдал Улаанбаатарын утаанаас арав дахин бага хортой

http://www.vip76.mn/chuluunbatog/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/23620-ochuluunbat-comiin-xayagdal-ulaanbaatar-utaanaas-arav-daxin-baga-xortoi.html
Уншсан: 366
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2005 онд Ерөнхий сайд байхдаа асар их ашигтай нэгэн нууц хэлэлцээр байгуулах ажлыг судлуулахаар Монголбанкны ерөнхийлөгч 0. Чулуунбатыг Тайвань руу илгээжээ. Тэр нь Монголын нутагт цөмийн хаягдал булшлах тухай байсан гэж судлаач Д.Ганхуяг саяхан нэгэн сайтад ярьжээ. Энэ талаар тэрбээр тухайн үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын удирдлага, гишүүдэд анхааруулж, захидал бичсэн ч хэн нь ч хариу өгөөгүй аж. Уг мэдээлэлтэй нэр холбогдсон УИХ-ын гишүүн 0. Чулуунбатаас зарим зүйлийг тодрууллаа.
o_chuluunbat_suugaa-Ерөнхий сайд асан Н.Энхбаярыг тусгай даалгавраар та 2005 онд Тайвань руу нэгэн нууц хэлэлцээр байгуулах ажлыг судлахаар явжээ. Тэр нь цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай байсан гэж ярьж байна. Энэ талаар танаас тайлбар сонсохыг хүссэн юм?

-Улаанбаатар, Тайпэй (Гайванийн нийслэл) хотын хооронд Бизнес аяллын төв байгуулах яриа хэлэлцээр хийх оролдлого тухайн үед яригдаж байсан. Цөмийн хаягдлын асуудлыг хоёр улсын Засгийн газар яриад шийдчихдэг зүйл биш. Олон улсын цөмийн энергийн агентлагийн хатуу хяналт дор хийдэг үйл ажиллагаа. Тэгэхээр Н.Энхбаярын даалгавраар цөмийн хаягдлыг Монголд булшлах гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг судлахаар явсан гэдэг бол худлаа мэдээлэл байна.


Цөмийн хаягдлын талаар хувийн бодлоо хэлье. Хүмүүсийн яриад байдаг шиг аймаар зүйл биш шүү дээ. Асар их ашигтай бизнес. Америкт энэ бизнес их хөгжсөн. Хаягдлаас цөмийн түлш гарган авч, тодорхой хэсгийг нь Невадад булдаг. Цөмийн хаягдал чинь манай ДЦС-уудын гаргадаг үнс, утаанаас ч бага хортой гэдэг юм билээ. Би энэ талаар бага сага судалгаа хийсэн хүний хувьд ингэж хэлэх байна.

-Тэгэхээр Д.Ганхуяг гэдэг хүн худал мэдээлэл тараасан болж байна аа даа?

-Тийм зүйл болоогүй. Анх удаа л сонсож байна. Цөмийн хаягдал тийм ч хор хөнөөлтэй зүйл биш. Манайхан юм болгоныг муу муухайгаар нь харах юм. Улаанбаатарын утаа чинь цөмийн хаягдлаас илүү хортой шүү дээ.

-Мэдэхгүй зүйлээ манайхан буруугаар ярьж, ойлгодог тал бий.Цөмийн хаягдлын талаар мэргэжлийн байгууллага,мэргэжилтнүүд нь тодорхой, бодит мэдээлэл өгдөггүй л дээ.

-Айгаад байх зүйл байхгүй. Цөмийн хаягдал Улаанбаатарын утаа, ил жорлонгоос арав дахин бага хортой.

-Цөмийн хаягдлыг нутагтаа булшилбал асар их ашиг олдог нь үнэн юм уу?

-Ашигтай гэдэг юм билээ. Ашиггүй байсан бол эдийн засгаараа дэлхийд тэргүүлдэг Америк энэ төрлийн бизнес хийхгүй биз дээ.

Го.Энхтөр


No comments:

Post a Comment