О.Чулуунбат: Н.Энхбаярын даалгавраар цөмийн хаягдлыг монголд булшлах гэрээ байгуулахаар яваагүй

Уншсан: 108

Сүүлийн үед цөмийн хаягдлыг Монголд булшилна гэсэн л мэдээлэл олны анхаарлын төвд орж, энэ талаар мэдээлэл тасралгүй гарч байгаа билээ. Гэтэл цөмийн хаягдлын шаарыг аль эрт Монголд булшилсан гэх мэдээлэл хамгийн сүүлд гарсан нь олныг хирд хийлгэсэн. Энэ мэдээллийн талаар УИХ-ын гишүүн 0. Чулуунбат, ямар байр суурьтай байгааг сонслоо

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын "тусгай" даалгавраар та 2005 онд Тайвань руу цөмийн хаягдлыг Монголд булшлах асуудлаар явсан гэж ярьж байна. Энэ талаар тайлбар сонсохыг хүссэн юм?


chuluunbat_glg-Улаанбаатар, Тайпэй /Тайванийн нийслэл/ хотын хооронд бизнес-аяллын төв байгуулах яриа хэлэлцээр тогтоох оролдлого тухайн үед хийгдэж байсан. Цөмийн хаягдлын асуудлыг хоёр талын Засгийн газар яриад шийдчихдэг амархан зүйл биш. Олон улсын цөмийн энергийн байгууллагын хатуу хяналтын дор хийдэг үйл ажиллагаа.Тэгэхээр намайг Н.Энхбаярын даалгавраар цөмийн хаягдлыг Монголд булшлах гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг судлахаар явсан гэдэг нь худлаа мэдээлэл. Ер нь цөмийн хаягдлын талаар хувийн бодлоо хэлье. Хүмүүсийн яриад байдаг шиг аймаар зүйл биш шүү дээ. Асар их ашигтай бизнес. Америкт энэ бизнес сайн хөгжсөн. Хаягдлаас цөмийн түлш гарган авч, тодорхой хэсгийг нь Невадад булдаг. Цөмийн хаягдал чинь манай ДЦС-уудын гаргадаг үнс, утаанаас ч бага хортой гэдэг юм билээ. Би энэ талаар бага сага судалгаа хийсэн хүний хувьд ингэж хэлэх байна.

-Тэгэхээр Д.Ганхуяг судлаачийн тарааж байгаа мэдээллийг үгүйсгэж байгаа хэрэг үү?

-Тийм зүйл болоогүй. Анх удаа л сонсож байна. Цөмийн хаягдал тийм ч хор хөнөөлтэй зүйл биш. Манайхан юм болгоныг муу муухайгаар нь харах юм. Улаанбаатарын утаа чинь цөмийн хаягдлаас илүү хортой шүү дээ.

-Цөмийн хаягдлыг асар их ашигтай бизнес гэж хэллээ?

-Ашигтай гэдэг юм билээ. Ашиггүй байсан бол эдийн засгаараа дэлхийн тэргүүлдэг Америк энэ төрлийн бизнес хийхгүй биз дээ.

С.Энхзаяа


No comments:

Post a Comment