О.Чулуунбат: Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл

http://www.vip76.mn/chuluunbatog/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/25157-ochuluunbat-ene-ni-gemt-xergiin-shinjtei-uildel.html
Уншсан: 81

Засгийн газраас төсвийн алдагдлыг нөхөхөөр 57 тэрбум төгрөгийн бонд арилжихаар тогтоолын төсөл өргөн барьсныг УИХ-аар хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын г-шүүн Н.Батбаяр, О.Чулуунбат зэрэг гишүүд "Өмнөх 100 тэрбум төгрөгийн бонд чинь эргэлзээтэй, булхайтай байж мэдэхээр байна. Үүнийг тодруулах шаардлагатай. Яагаад эргэн төлүүлээд төсвийн алдагдлаа нөхөж болдоггүй юм. Тэгээд ч Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг байлцуулж байгаад "Зоос" банканд гаргасан 100 тэрбум төгрөгийн бондын асуудлыг ярих хэрэгтэй" гэсэн санал гаргаж энэ асуудлыг түр хугацаагаар хойшлуулсан юм. Энэ талаар тодруулахаар УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай уулзаж ярилцлаа.


-"Зоос"банкийг дампуурах үед гаргасан 100 тэрбум төгрөгийн бондыг яагаад эргэлзээтэй, нягтлах ёстой гэж үзэж байгаа юм бэ?

o_chuluunbat_suugaa-Засгийн газраас төсвийн алдагдлыг нөхөхөөр 57 тэрбум төгрөгийн бонд арилжихыг хүсжээ. Өмнө нь гаргаж байсан бондууд дотроос"3оос" банкны 100 тэрбум төгрөгийн бонд их эргэлзээтэй байгаа учир ажлын хэсэг гаргаж шалгаж нягтлах шаардлагатай байна. "Зоос" банк дампуурах үед Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж санхүүжүүлэхдээ заавал барьцаа авсан байх ёстой! Энэ чинь дэлхий даяараа хатуу мөрддөг дүрэм. АНУ, Европын холбооны улсууд хямралын үед банкнууд нь хүндрэхэд Төв банк, Засгийн газраас нь мөнгө өгч дэмжлэг үзүүлж байсан. Гэхдээ заавал барьцаа авдаг юм. Барьцаагүй мөнгө гэж энэ дэлхий дээр байхгүй. Нийлж, нийтээрээ санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийсний хүчээр ерөнхий боловсролын тогтолцоо бэхжин, иргэн, айл өрх бүр боловсрол, соёлын үйлчилгээг хүртэж, хүн чадваржиж, улс хөгжин,үндэстэн оршсоор ирэв. Боловсрол хэдийгээр соён гэгээрүүлэх үүрэг, хүч чадалтай ч бас үндэстнийг үгүй болгох "чөтгөр"-ийн мэт хорлолтой аж. Энэхүү хорлолыг тархи угаах буюу сэтгэлгээний колоничлол, хэлний колоничлол, соёлын колоничлол, даяарчлах, зомбийдох, измдэх, манжчлах, оросчилох европчлох зэрэг чихэнд нэг л сонсголонтой биш үг хэллэгээр илэрхийлсэн ном судар олон бий.

Төсвийн байнгын хорооноос намрын чуулганы сүүлчийн өдөр Засгийн газарт тэр барьцааг "эргүүлж ав" гэсэн үүрэг өгсөн. Харин саяхан барьцааг буцааж баталгаажуулсан байна лээ. Энэ бол сайн хэрэг ч ямар санаа агуулж ийм үйлдэл хийв гэдэг нь анхаарал татаж байна. Анхнаас нь ийм зарчмаар явах ёстой атал санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу барьцааг сулласан нь төсвийн их хэмжээний мөнгийг зувчуулах гэсэн санаархал биш биз гэсэн хардлага төрөөд байгаа юм.

-Энэ барьцаагаа зараад төсвийн алдагдлаа нөх. Өмнөхөө эргүүлж төлөөгүй байж нэмж бонд гаргаж төсвийн алдагдлыг санхүүжүүлэх гэлээ гээд шүүмжлээд байсан. Тэр бондыг хугацаатай гаргасан юм биш үү?

-Тэр барьцаагаа нээлттэй зах зээл дээр зараад 100 тэрбум төгрөгийнхөө бондыг төлөөд төсвийн алдагдлаа нөхөх бүрэн боломжтой. Энэ барьцаанд авсан лиценз 100 тэрбум байтугай 130, 140 тэрбум төгрөг ч хүрнэ.

-Та Олон овоотын лицензийг хэлээд байх шиг байна. Энэ лицензийг "Голдман Сакс" банканд байсныг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар цуцлаад "Жаст" компанид шилжүүлсэн байсан юм уу?

-Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргаад Олон овоотын алтны ордын лицензийг хувийн компанид чимээгүй шилжүүлээд өгчихсөн байгаа юм.Тодруулж хэлбэл, Засгийн газрын агентлаг "Голдман Сакс" гэсэн банканд байсан лицензийг нь хүчингүй болгоод Монголын хувийн компани руу шилжүүлсэн байсан. Энэ нь маш булхайтай, буруу жишгийг бий болгож байгаа хэрэг. Компаниуд ийм замаар асуудлаа шийдүүлмээр байна, Засгийн газар бонд гаргаад санхүүжүүлээд өгөөч, 10 жилийн хугацаанд төлье гэж хандвал яах уу. Ийм байж болохгүй биз дээ. Нэг компанид тусгайлсан хандлага гаргаж болохгүй. Нэг л хуулиар, нэг зарчмаар явах ёстой гэж би боддог.

-100 тэрбум төгрөгийн бондын хүү бусад бондуудтай харьцуулахад маш бага, 0.01 хувийн хүүтэй байгаа гэл үү?

-Хүү нь маш бага юм билээ. Хугацаа нь бас зургаан жил.

-Олон овоотын алтны орд нь анх Ц.Мянганбаярын "Монгол газар" компанийн мэдэлд байсан ч банкнуудад барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан нь "Зоос" банкийг дампууруулах гол шалтгааны нэг болсон гээд л байдаг. Яагаад Засгийн газар "Жаст" компанийг онцгойлон дэмжээд байгаа юм бол оо?

-Ямар компанид очсон нь надад хамаагүй. Зарчим нь буруу явагдаад байна л гэж хэлж байгаа юм. Хэрэв барьцааг нь хувийн компанид шилжүүлэхийг мэдэхгүйгээр хийсэн бол мэдлэггүй, удирдах чадваргүйгээ харуулж байгаа хэрэг. Ажлаа өгсөн нь дээр. Харин санаатайгаар хийсэн бол энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Уг нь Засгийн газар барьцааг нь борлуулаад төсвийн мөнгийг эргүүлэн төлөх ёстой ч хэрэгжүүлэхгүй байна. ХОТШ банкан дээр 10-аад жилийн өмнө бүх барьцааг зараад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлээд өгч байсан. Хадгаламж зээлийн хоршоодыг дампуурахад ч гэсэн бас л бүх өмчийг нь битүүмжилж борлуулаад хадгаламж эзэмшигчийн мөнгийг төлж байсан биз дээ.Тэгэхэд ганцхан компани төсвөөс ийм их мөнгө аваад жилийн маш бага хүүтэйгээр ашиглаад яваад байж болохгүй шүү дээ.

-"Зоос" банкны 25 хувийг Сэргээн босголтын банк, 51 хувийг "Зоос" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, тодорхой хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байсан гэдэг. Гэвч жижиг хувьцаа эзэмшигчид хохироод үлдэж байгаа бололтой?

-Дагалдах мөнгө гэж байдаг.Үүнийг дэлхий дахинд хадгаламжтай адилтгаж үзэн, үнэлдэг.Тэр дагуу л банкийг байгуулсан Д.Батбаярт тодорхой хэмжээний мөнгийг барагдуулсан юм билээ. Энэ нь буруу зүйл биш ээ. Уг нь үүсгэн байгуулсан хүмүүс болон 1000-аад хувьцаа эзэмшигч иргэд шатах ёсгүй байсан. "Зоос" банк барьцааг аваад Олон овоотын алтны ордын лицензийг зарсан бол мөнгөтэй болж өөрийн хөрөнгө нь бүрдээд дампуурахгүй байх боломж байсан.

-Тэгэхээр албаар дампууруулж, мөнгө угаах гэсэн хэрэг гэж үү?

-Тэгж хардахаас аргагүй байгаа биз дээ.Үүнийг заавал шалгах ёстой.

-'Голдман сакс" банканд Олон овоотын алтны ордын лиценз байсныг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар цуцлаад Монголын хувийн компанид шилжүүлжээ.Үүнийг нь "Голдман сакс" банк хууль бус үйлдэл гээд манай улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн юм уу?

- Голдман сакс" банк Арбитрын шүүхэд хандах гэж байгаад больсон юм шиг байна лээ. Гомдлоо татаад авсан гэсэн. Монголын нэг компани өрийг нь худалдаад авсан учир голдман сакс" банк нэр хүндээ бодоод бас Монгол Улсын Засгийн газартай цаашид хамтран ажиллах учир нэр хүндээ унагаад яах вэ гээд ярилцаад шийдсэн юм билээ.

-100 тэрбум төгрөгийн бондыг УИХ-аар хэлэлцүүлж зөвшөөрөл авч гаргасан.Тэр үед нь тодорхой зохицуулалтыг тусгаж өгөхгүй яасан юм бол. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр одоо асуудлыг сөхөөд байгаа нь анхаарал татаж байна л даа?

-Засгийн газраас оруулсан 100 тэрбум төгрөгийн бонд гаргах тухай тогтоолыг УИХ-аар хэлэлцээд баталсан.Тэр үед би "Зоос банканд мөнгө өгөх хэрэггүй ээ. Яагаад гэвэл, зээл авахаар тавьсан барьцааг нь шууд л зарчхаач.Тэгээд л "Зоос банк" мөнгөтэй болчихно" гээд байхад заавал бонд арилжаалж санхүүжүүлнэ гээд зүтгүүлээд л, яаран шийдээ биз дээ. Олонхоороо асуудлаа шийддэг учир ганц, хоёр хүн энэ чинь болохгүй байна гэж хэлэхийг тоодог юм уу. Ер нь одоо эргээд харахад бонд босгож санхүүжүүлээд барьцааг суллаж, хувийн компанид шилжүүлээд, төсвийн их хэмжээний мөнгийг гувчуулах гэсэн далд санаатай байсан юм шиг ээ. Ийм л хар төрөөд байгаа юм даа.Тиймээс тодруулж, нягтлан төсвийн мөнгийг буцаан төлүүлэх шаардлагатай гэж бодож байна.

Д.Доржпагма

No comments:

Post a Comment