О.Чулуунбат: Төрийн банк байгуулаад их хэмжээний мөнгө ороод ирэхээр бас л нөгөө хэдэн дарга нарын найз, ах дүү нар аваад алга болно

http://www.vip76.mn/chuluunbatog/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/6411-ochuluunbat-toriin-bank-baiguulaad-ix-xemjeenii-mongo-orood-irexeer-bas-l-nogoo-xeden-darga-naryn-naiz-ax-duu-nar-avaad-alga-bolno.html

Уншсан: 855
-Намрын чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна вэ?
-Тойрог руугаа нэг яваад ирсэн. Мөн Монгол, Солонгосын парламент хоорондын шугамаар БНСУ руу явчхаад ирлээ. Сүүлийн үед нийгэм , эдийн засгийн байдал ямаршуу байгаа талаар сонирхож судлаад л сууж байна.
-Монгол Улс эдийн засгийн хямралаас гарах нь, эерэг үзүүлэлтүүд судал гаанаас харагдаж байна гэж мэдээлэх боллоо. Үнэхээр тийм гэгээтэй зүйл ажиглагдаж байна уу?
-Энэ хүндрэлээс гарахын төлөө Засгийн газар мэрийн ажиллаж байна. Гэвч өнгөрсөн жилийн өдийд макро эдийн засгийн хайрцаг гэсэн ерөнхий том бүтцээ хэтэрхий эвдчихсэн. Үүндээ буцаж орохын тулд маш их мөнгө төлж байна.


-Эрх баригчид эдийн засгийн байдал сайжирч байна гэж сурталчлах болсон. Гэвч иргэдийн амьдралд мэдрэгдэж, нөлөөлж байгаа зүйл байхгүй, харин ч улам дордоод байна?
-Нэг их сайжраад байгаа зүйл алга. Хамгийн түрүүнд хууль эрх зүй, бизнесийн орчныг л сайжруулахгүйгээр иргэдийн ч, улс орны ч эдийн засаг дээшлэхгүй. Ер нь төр засаг бизнест хутгалдах гээд байдгийг болиулах хэрэгтэй. Энэ байдал даамжирвал засагт таалагдсан бизнес л цэцэглэж, бусад бүх бизнес унана. Засаг чинь зах зээл дээрх ганцхан л оролцогч шүү дээ. 2.5 сая гаруй хүн амтай манай оронд 500, 600 мянган өрх байгаа. Эдгээр өрх гэр бүлд хүссэн бизнесээ эрхлэх таатай боломжийг нь нээгээд, бизнес хийх орчныг сайжруулах хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд компани, хувь хүмүүс бизнес хийхэд маш хүндрэлтэй болсон. Энэ нь хөгжлийг чөдөрлөж, ядуурлаас гаргахгүй аргамжаад байгаа юм шүү дээ. Дээрээс нь хямрал эхэлж байхад хэтэрхий олон алдаа гаргасан нь эдийн засгийг элгээрээ хэвтэхэд хүргэсэн.
-Хямралын "шуурга" шуурч эхлэх үед дорвитой арга хэмжээ аваагүй цаг алдсан гэж хэлэх гээд байна уу?
-Тийм. Уг нь өнгөрсөн жилийн өдийд шуурхай, дорвитой арга хэмжээ авсан бол эдийн засгаа ингэтлээ дордуулахгүй байх боломж байлаа. Бүх зээлээ зогсоосон нь маш буруу алхам. Өөрөөр хэлбэл, явж байгаа машины дугуй руу төмөр хийгээд хүчээр зогсоосонтой л адил зүйл болсон. Мөн ам. доллараа их хэмжээгээр зараад, хамаг төгрөгөө татаад авчихсан. Үүнээс бодоод төгрөгийн хомсдол бий болж, дээрээс нь ам.долларын ханшийг тэнгэрт гартал нь хөөрөгдсөн. Мөн төсвөө өндөр өртөгтэйгөөр, асар их алдагдалтайгаар баталсан. Энэ байдал нь гадны хөрөнгө оруулагчдад найдваргүй орон гэсэн муу дохиог өгсөн юм. Ийнхүү макро эдийн засгийн хайрцгаа хэтэрхий эвдсэнээс гадна сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн орчноо улам л муутгаад байна.
-Гэхдээ зэсийн үнэ унаснаас хямрал нүүрлэсэн гэж дарга, сайд нар тайлбарладаг шүү дээ?
-Алт, зэсийн үнэ уначихлаа. Үүнээс л болоод эдийн засаг хямраад байна гэж зөндөө олон дарга, сайд нар тайлбарлаад л байсан. Гэвч зөвхөн үүнээс болж Монголын эдийн засаг хямраагүй гэдэг нь одоо мэдрэгдэж байгаа биз дээ. Өнөөдөр алтны үнэ 1000 ам.долларт, зэсийн ханш 6500 ам.доллар болчхоод байхад ард иргэдийн амьдрал улам доройтоод байна. Гаднаас гуйлга гуйж, багагүй хэмжээний мөнгө оруулж ирсэн. Энэ ч тус болохгүй л байгаа биз дээ.
-Тэгээд юунаас болоод байгаа хэрэг вэ?
-Ерөөсөө л бизнес, хөрөнгө оруулалтын орчныг муутгаж болдоггүй гэдэг алтан дүрмийг эрх баригчид бүгдээрээ ухаарах хэрэгтэй байгаа юм. Дэлхийн банкнаас Монгол Улсын бизнесийн орчин нь муудсан гэсэн дүгнэлт гаргасан байна лээ. Дэлхий дахинд 200, 300 жил хэрэглэж байгаа шалгуураар дүгнэж үзэхэд Монгол Улс ийм байдалтай байна. Бизнес, хөрөнгө оруулалтын орчин муудаж байна гэдэг нь дарга нар, дунд шатны түшмэдийн бизнес хийх орчин сайжирч байна гэсэн үг. АНУ, Япон, Европын хөгжсөн орнуудад бизнесийн орчин муудаж байна гэх юм бол хэдэн дарга нар халааслаад байгаа юм байна гээд босоод ирнэ. Энэ хүнд сурталтнууд улс орны хөгжил дорой, сонгогч иргэдийн маань боловсрол нимгэн байгааг ашиглаад ард түмний өмч гэдгээр далимдуулан бизнесийн орчныг муутгаад байгаа юм. Ард түмний төлөө ингэх ёстой гээд нэг л сүрхий эх оронч сэтгэл гаргана. Гэвч тэд үнэн хэрэгтээ өөрсдийнхөө бизнес хийх орчныг сайжруулахаар хууль, тогтоомжийг бэлдэн баталж гаргадаг болоод байна. Ийм байхад яаж эдийн засаг хөгжиж, иргэдийн амьжиргаа дээшлэх юм бэ. Хаврын чуулганаар л гэхэд гурван хуулийг хэлэлцээд ард түмний төлөө гээд яаран баталж гаргасан. Гэвч эдгээр хуулиуд нь бизнесийн орчныг улам л муутгалаа.
-Та Цөмийн энергийн тухай хуулийг хэлээд байна уу?
-Тийм. Энэ хуулийг маш хурдан хэлэлцээд баталсан. Ураныг ашиглахад заавал Засгийн газрын оролцоо 5айх ёстой гэж хуульчиллаа. Ураны салбарт заавал төр оролцох шаардлагагүй. Манайх ямар цөмийн зэвсэг хийх гэж байгаа биш. Үүнээс болоод ураны хайгуул хийж байсан гадны хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Мөн 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа газрын доорхи баялаг ард түмний өмч гээд л 34, 51 хувийг эзэмшинэ гэсэн заалт оруулсан. Ер нь энэ дэлхий дээр хамгийн их өмчтэй Засгийн газартай орон бол хойд Солонгос, Иран, Венесуэл, Ирак юм. Гэвч эдгээр орнууд өнөөдөр ямархуу байдалтай байгаа, хөгжил нь ямар түвшинд явааг хардаа.
-Манай улс эдгээр орнуудын замналаар яваад байна гэсэн үг үү?
- Хөгжил буурай байж болно. Зөв зүйтэй, алсын хараатай бодлого явуулаад улс орноо хөгжүүлэх боломж асар их бий. Гэвч харамсалтай нь манай улс эдгээр орны жишгээр замнаж байна. Ер нь ард иргэдэд эдийн засгийн эрх чөлөө байх ёстой. Энэ чинь л ардчиллын гол үндэс суурь. Гэтэл улс орны бодлого тодорхойлогчид юм л болбол ард түмний төлөө гээд л улсын өмч болгох гэж зүтгэцгээж байна. Улсын өмч гэдгийн цаана хэдхэн дарга нар амархан хөлжиж, хөрөнгийг эзэмшин, захиран зарцуулдаг нь нууц биш.
-Оюу толгойн гэрээг батлах зам шуударлаа. Мон Таван толгойгоо эргэлтэд оруулах гэж байгаа. Эдгээр ордоо ашиглаад эхэлбэл ард иргэдийн амьдрал гэнэт сайхан болно гээд байгаа шүү дээ?
-Энэ ордуудыг ашиглаж эхлэхээр амьдрал сайхан болчихгүй. Би үүнийг олон удаа хэлж байгаа. Зөвхөн Таван толгой, Оюу толгойг ашигласнаар Монгол Улс баяжаад иргэдийн амьжиргаа дээрдэхгүй. Бүх хүн ажил хийж, бизнес эрхэлж, хөдөл мөрлөж, орлого олдог хууль эрх зүй, санхүү, мөнгөний, нийгмийн орчинтой байж манай орон хөгжинө. Хоёр, гуравхан ордоор улсаа хөгжүүлнэ гэж ярьж байгаа эрхмүүдийг хий мөрөөдөж байна л гэж хэлмээр байна.
-Саяхан хуралдсан ээлжит бус чуулганаар Санхүү, эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөний талаар хальтхан хэлэлцсэн болоод өнгөрлөө. Уг нь энэ чухал асуудалд ингэж хандаж болмооргүй л санагдах юм?
-Цаг хугацаа давчуу, тодорхой мэдээлэл бага, наадам найрын цаг байсан болохоор тэгсэн байх аа. Намрын чуулганаар төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх үед энэ асуудлыг ярилцана биз дээ.
-Манай улсын төсөв урьдчилсан байдлаар 300 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарах нь. Гэвч төрийн зарлагыг багасгахгүй нэмсэн байна?
-Энэ жил улсын төсөвт орох орлого 350 гаруй тэрбум төгрөгөөр дутах нь. Дэлхий ч зах зээл дээр зэсийн үнэ өсөж байгаа учраас улсын төсөвт нэлээд их хэмжээний орлого орно. Харин татварын орлого л тасраад байгаа юм. Ард түмэн бүгдээрээ ядуурсан учраас ямар татвараа төлөх юм бэ. Төсвийг бүр-дүүлдэг хамгийн гол татварын орлого буурчихаар төсөв алдагдалтай гарна. Иргэн мөнгөтэй болбол төр засагтаа татвар төлнө. Үнэндээ "Эрдэнэт" үйлдвэрээс хүчээр л татвар авч байгаа. Тийм учраас иргэн болгоныг хөдөлмөрлөх хууль эрх зүйн орчинтой болгож, хүн бүрийг мөнгөтэй, орлоготой болгохын төлөө ажиллах хэрэгтэй байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сан манай улсыг төсвийн зарлагаа багасгах хэрэгтэй гэж зөвлөдөг. Би эдгээр байгууллагын өсгөн зөвлөмжөөс үүнтэй л ганцхан санал нийлдэг юм. Би улсын төсвийн зардлыг багасгаач гэж худлаа ярьсан хүнд бараг л 20 жил ярьж байна Зарлагыг бууруулах талаар өнөөдрийг хүртэл шинэчлэл хийгээгүй учраас жил бүр төсвийн зарлага нэмэгдсээр л байна.
-Барилгын салбар маш хүнд байдалд орсон. Дотоодын хөрөнгө оруулалттай барилгын компаниудын ихэнх нь дампуурлаа зарлахад хүрээд байгаа. Энэ салбарыг яаж сэхээх вэ?
-Улаанбаатарт гэхэд барилгын салбарт ажилладаг 60 гаруй мянган хүн ажилгүй болсон. Барилгын салбарт нүүрлэсэн хүндрэл нь барилгын материалын үйлдвэрлэл гээд маш олон салбарынхныг чирч, олон хүнийг орлогогүй болгож байна. Барилга зогсоход л ханын материал, блок, зуурмаг үйлдвэрлэгчид, өнгөлгөөнийх, хүнснийх гээд олон салбарынхныг ажилгүй болголоо. АНУ, Европын орнуудын хямрал манай улсын барилгын салбарыг ийм байдалд оруулаагүй. Манайхан өөрсдөө л зээлийг гэнэт зогсоогоод ийм байдалд хүргэсэн.
-Тор засгийн зүгээс энэ салбарыг аврах алхам хийхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоо л 4000 төрийн албан хаагчдад орон сууц авч өгөх юм байх. Гэвч чанар муутай, үнэ өндөр орон сууцыг торд "шахах" нь. Зов алхам гэж үү?
-Мэдээж энэ нь учир дутагдалтай. Зүгээр явж байсан машиныг гэнэт зогсоогоод эвдчихээр жилийн дараа түлхэхээр асах ч үгүй, явах ч үгүй. Зэвэрсэн, мотор нь эвдэрсэн, араа нь бохирдсон гээд янз бүрийн зүйл болсон байгаа. Түүнтэй чинь л адилхан зүйл барилгын салбарт тулгараад байна. Эдийн засгийн салбарын бодлогыг хамаагүй оролдож болдоггүй. Жамаараа явж байгаа зүйлд дундаас нь чадахгүй байж зохицуулах гэж оролдоод улам дордуулсан.
-Та барилгын ассоциацийн тэргүүн. Тиймээс мэдээлэл сайтай байгаа гэж бодож байна. Тор орон сууц худалдаж авлаа гэхэд хэнээс, ямар барилгын компаниас авах вэ гэдэг нь анхаарал татаж байна?
-Одоо ярьж байгаа хувилбараар компаниудыг сонгохгүй гэсэн. Би ассоциацийг төлөөлж санал бодлоо хэлж байгаа. Иргэдэд байраа сонгох эрхийг олгох хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн засгийн бүтэц үүнд оролцох юм бол өөрийнхөө саналыг тулгах, шахах, авлигын асуудал гарна. Бусад оронд ч гэсэн иргэд амьдрах орон сууц, унах машин, хэрэглэх бараа таваараа болон хань ижлээ сонгох эрхтэй байдаг. Төрөөс чи энэ байшинд амьдар, зөвшөөрөхгүй бол гэртээ сууж бай гэж тулгаж болохгүй. Тиймээс л орон сууцыг төр худалдан авч төрийн албан хаагчдадаа өгөхдөө энэ зарчмыг баримтлаасай гэж бодож байна. Иргэд аль нь чанартай, үнэнь боломжийн гэдгээ судлаад хэнээр ч заалгахгүй өөрсдөө сонгочихно. Тэгээд иргэн, барилгын компани хоёр гэрээ хийгээд банканд зээл хүснэ, банк түүнийг нь аваад нэгтгэсэн баримт болгоод Сангийн яаманд өгөөд мөнгөө авчихна. Ингэснээр банкнууд түгжигдсэн мөнгөө суллаад авна, барилгын компани мөнгөтэй болно, иргэн орон сууцтай болно гээд нэг сумаар гурван туулайг зэрэг буудах боломж бүрдэх юм. Одоо банкнууд мөнгөгүй болчхоод байгаа шүү дээ.
-Гэхдээ таны хэлж байгаа энэ саналаар шийдэхгүй юм шиг байна. Нөгөө л улстөрч, эрх мяндагтнуудын далд компани эсвэл тэднийг сонгуулиар ивээн тэтгэдэг бизнесмэнүүд төрд өндөр үнээр орон сууц "шахах" гээд байгаа юм биш үү?
-Миний энэ яриад байгаа байдлаар л шийднэ гэж ойлгож байгаа шүү дээ.
-Төрийн 4000 албан хаагч ингээд байртай болдог юм байж. Цаана нь олон иргэн хэцүүхэн нөхцөлд амьдарч байна. Тэдгээр иргэдийг орон сууцжуулах бодлогыг хурдан боловсруулж, хэрэгжүүлэх боломж байна уу?
-Энэ нь ердөө анхны алхам. Монголын иргэд халуун, хүйтэн устай, жорлонтой, халаалттай, гэрэлтэй орон сууцанд амьдрах ёстой. Үүнийг төр зохион байгуулж өгөх хэрэгтэй байна.
-Яаж?
-Манай улсын газар доорхи баялгийг дэлхий даяараа мэдэж байгаа. Мөн улс орноо хэрхэн удирдаж байгааг ч андахгүй мэдэж байгаа учраас бидэнд итгэхгүй байна. Монголчуудад мөнгө, тусламж өгөхөөр тараагаад дуусгачихдаг гээд. 1991 оноос хойш ажиллаж байгаа нэг ч Засгийн газар улсынхаа зарлагад хяналт тавиад, орлогоо түлхүү нэмэгдүүлэх бодлогыг бариагүй. Эргээд сонгогдох гэсэн явцуу эрх ашгаа бодоод тарааж цацаад ,түр зуур иргэдийг хуураад өнгөрөөсөн. Манайх эхлээд менежментээ өөрчлөх ёстой. Дэлхийн улс орнуудын ухаантай зарлагадаж байгаа жил ажиллах хэрэгтэй байгаа Манай улс газрын дорхи баялгийн ирээдүйн орлогыг өнөөдөр барьцаалаад урт хугацаатай бага хүүтэй мөнгө зээлж хөрөнгө босгож болно. Мөн өнөөдрийн байгаа орлогын ирээдүйн ногдол ашгийг зарчхаж болж байна. Дэлхийн олон орон энэ аргыг ашиглаж хэрэгтэй зүйлдээ зарцуулаад хөгжиж байгаа шүү дээ. Монгол Улсад 3-4 триллион ам.долларыг босгох боломж байна. Тэгээд л Монгол, Хятад, Солонгос, ОХУ-ын аль нь ч бай орон сууцаа барь, харин Монгол Улс иргэддээ 30-40 жилийн хугацаатай, хүү багатайгаар мөнгийг орон сууц авахад зориулаад зээлээр олгоно. Индонез, Малайз, Сингапур гээд олон орон ийм аргаар иргэдээ богино хугацаанд орон сууцжуулж чадлаа. Манайхан хэтэрхий мэдлэг муутай байна уу эсвэл ингэж хийхийг хүсэхгүй байна уу гэдгийг нь ойлгохгүй юм.
-Ерөнхий сайд 1.5 их наяд төгрөгийг гаднаас олоод ирнэ гэж амалж байгаад УИХ-аар батлуулсан. Гэвч амлалтаа биелүүлсэнгүй. Түүнийг улс төрийн хариуцлагагүй алхам гэж дүгнэж байгаа гэл үү?
-Тийм. Том мөнгөө л хөөцөлдөх байсан юм. Их хөрөнгийг яаж олох, хэрхэн зарцуулах вэ гээд эрсдэл ихтэй. Тиймээс их мөнгө олоод дорвитой хөдлөх улс төрийн зориг хүрэхгүй байж ч мэднэ. Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкнаас мөнгө авахад ерөөсөө эрсдэл байдаггүй. Буруу ажилласан байна гэвэл ОУВС л ингэж зөвлөсөн шүү дээ гээд буцах эзэнтэй учраас тийш нь заачихдаг. Манай Засгийн газар хариуцлага хүлээдэггүй мөнгөнд их дуртай байгаа.
-Та С.Баярын тэргүүлж байгаа Засгийн газрыг хэр ажиллаж байна гэж боддог вэ?
-Энэ намрын чуулганаар л тэр ажиллаж байгааг нь дүгнэх байх.
-Дэлхийн банк судалгаа хийж, Монгол орны банкны салбар хүнд байдалд орсон гэж дүгнэсэн байна лээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Банкны салбар өөрөө маш эмзэг. Хүний оюун ухаанд хөтлөгддөг салбар. Банкны салбарыг нэгхэн өдөр сайжруулчихдаггүй, их олон жилийн хөдөлмөр шаарддаг. Би Монгол банкны ерөнхийлөгч байхдаа Монголд мөнгөний таатай орчин байх ёстой гэсэн бодлюгыг барьж ажиллаж байсан. Нийгэм, улс төрийн хамгийн таатай орчинд мөнгөний орчин бүрддэг. Ийм байдлыг бүрдүүлж чадвал Монголд мөнгө төвлөрч, суурьшина Гадны их мөнгө суурьшвал бидэнд л ашигтай. Харин мөнгө нэг зугтчихаар буцаж орж ирэхдээ хэцүү. Монголд төвлөрч байсан мөнгөний хэмжээ өнгөрсөн жилээс эхлээд буурсан. Дэлхийн банк, ОУВС-гаас 300 гаруй сая ам.доллар аваад нийлүүлээд байхад мөнгөний хэмжээ өсөхгүй байна Тэгэхээр маш их цочроо авсан байгаа юм. Банкны салбарыг хөгжүүлсэн найман жилийн хөдөлмөрөө дор нь үгүй хийсэн дээ.
-Хөгжлийн гэсэн улсын томхон банк байгуулах гэж байна. Энэ нь цаг үе олсон зов алхам уу?
-Ийм банк байгуулах хэрэггүй л гэж боддог Гэхдээ энэ нь зөвхөн миний бодол шүү. Би насаараа банкны салбарт ажиллаж, төрийн банкны муу зээлийг эргэн төлүүлэх гэж хөөцөлдсөн хүн. 1991 оноос хойш төрийн банкуудыг дампууруулсан жишээнээс ч харахад. Улсын банкны захирлаар томилсон хүнд нөгөө томчууд чинь манай ахад, авгайд, найзад зээл өг гээд үүрэг өгдөг. Дараа нь тэг төлөгддөггүй юм. Өмнө нь ийм «жишгээр төрийн банкуудыг дампууруулсан. Тиймээс дахиж горийн банк байгуулах шаардлага байгаа юм уу Одоо төрийн банк байгуулаад их хэмжээний мөнгө ороод ирэхээр бас л нөгөө хэдэн дарга нарын найз, ах дүү нар ММД болно. Ард түмний өмч гэсэн лоозонгийн доор хэдхэн хүмүүс бизнес хийхгдэж байгаа нэг хэлбэр нь биз.
-"Анод" банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа улс төрчидтэй хэлхээ холбоогүй бол бизнес унадаг юм байна гэж хэлсэн байна лээ.Үнэхээр ийм бай дал ноёлсон юм байна аа даа?
-Би түрүүн хэлсэн шүү дээ Бизнесийн орчин муудаж байна гэдэг чинь улстөрч, хүнд сурталтнуудын орчин сайжирсан гэсэн үг.
-Таныг Авлигатай тэмцэх газраас шалгаад байгаа гээд байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Энэ талаар мэдээлэлгүй л сууж байна. Би өөрөө гэмт хэрэг хийгээгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа.
-Танд үүсгэсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм биш үү?
-Би гэмт хэрэг хийгээгүй учраас өршөөгдөж, цагаадаад байх ёсгүй гэж бодож байна Энэ Өршөөлийн хуульд би хамраг-дах ёсгүй. Намайг гэмт хэрэг хийсэн бол батлах ёстой биз дээ Монгол банканд ажилласан хугацаанд дахь бүх л гүйлгээ компьютерт хадгалагдаж байгаа. Сайн баг, боловсон хүчинтэй байсны хүчинд би өөрийгөө үр дүн сайтай ажилласан гэдгээ хаана ч хэлнэ.
-Танд цагаадлаа гэж мэдэгдсэн үү?
-Үгүй.2000 оноос хойш байнга л шалгаж байгаа шүү дээ. Намайг хэрэгт холбогдуулах гэсэн сонирхол зарим нэг хүнд байдаг юм шиг байна лээ.

No comments:

Post a Comment