О.Чулуунбат: "Анод", "Зоос" банкны барьцаан дээр Олон овоотын алтны орд байгаа

http://www.vip76.mn/chuluunbatog/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/8559-ochuluunbat-qanodq-qzoosq-bankny-baricaan-deer-olon-ovootyn-altny-ord-baigaa.html

Уншсан: 900
Төрийн банк болсон "Зоос" банкинд 100 тэрбум төгрөгийн бонд гаргахаар УИХ-ын чуулганаар өнгөрсөн баасан гаригт баталсан. Гэвч 16 гишүүн үүнд эсрэг саналтай байгаа юм.

Тиймээс гишүүдийн байр суурийг сонирхов.

-Тэгэхээр Засгийн газраас бонд гаргахаар санал оруулаад УИХ-аар дэмжигдлээ. Банкны эрсдэлийг, түр зуурын алдагдлыг санхүүжүүлэх гэж байгаа бол энэ нь түр зуурын бонд. Засаг бол ийм бонд гаргах ёсгүй. Уг нь эдийн засгийн салбаруудаа дэмжсэн, ажлын байр бий болгосон, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх ийм л бонд гаргаж байх учиртай. Харин банктай холбогдох эрсдэлүүдийг Монголбанк хариуцаж, санхүүжүүлэх ёстой. Тийм учраас энэ бондоор зөвхөн "Зоос" банкны алдагдлыг санхүүжүүлнэ гэж байгаа нь миний хувьд буруу зориулалттай бонд гаргалаа л гэж бодож байна.

Энэ удаад "Зоос" банкин дээр анхаарал хандуулаад байгаа нь цаанаа өөр сонирхолтой гэж бодож байна. Уг нь бол бүх дампуурал дээр төрийн зүгээс хандах хандлага адилхан байх учиртай. Банкуудын эрсдэлд оруулж байгаа компаниуд дээр төр яг адилхан төмөр нүүрээр харьцах ёстой. Өнөөдөр "Анод", "Зоос" банкны хоёулангийх нь барьцаан дээр Олон овоотын алтны орд байгаа. Үүнийг яагаад ашиглахгүй байна вэ. Түүнийг өнөөдөр хуулийн дагуу хурааж аваад эргүүлээд авах юм бол энэ нь хөнгөхөөн 100 -150 тэрбум төгрөг болно. Монголын 2-3 банкны эрсдэлийг шууд хаана. Энэ бүхнийг Монголбанк хийх ёстой шүү дээ. Гэтэл заавал яагаад төрөөс мөнгө авах гээд байгааг нь би үнэхээр гайхаж байна. Монголбанк төрөөс юу ч нуух ёсгүй. Тэр бол хууль зөрчиж байгаа явдал.

No comments:

Post a Comment