эх сурвалж http://www.vip76.mn/chuluunbatog/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/2361-ochuluunbat-orosuud-20-saya-tonny-nooctei-zesiin-ordoo-ashiglaj-exellee.html
2008 оны 9-р сарын 29, Даваа гариг, 00:00 Зууны мэдээ-Таныг өмнө нь алт, мөнгөний хэрэгт холбогдож байсан. Энэ юу болсон бэ. Таны өнөөгийн албан тушаалд нөлөөлөх болов уу?
-Нэгдүгээрт, намайг "Алтан дорнод Монгол" компаниас Монголбандкинд алт хадгалсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ингэснээрээ би улсын төсөвт 15 тэрбум төгрөг оруулсан шүү дээ. Энэ гэмт хэрэг биш. Гэнэтийн ашгийн 68 хувийн албан татвар гарсны цаана 20 орчим тонн алт хаашаа орсон нь мэдэгдэхгүй ор ор сураггүй алга болсон. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Эндээс үзэхэд Монголбанк алт хадгалж, төсөвт мөнгө оруулсан нь ашигтай байсан байгаа биз дээ.
Оросын банканд мөнгө алдсан гээд байгаа. ОХУ-ын хуулийн дагуу арбитражийн шүүхийн шийдвэр Монголын талд гарсан. Тэр мөнгийг хөөцөлдөж олж авах нь Монголбанкны ажил. Би зургаан жилийн турш Төв банкинд ажиллахдаа 120 орчим тэрбум төгрөгийн орлоготой, 60 орчим тэрбумын ашигтай ажилласан. 25 гаруй тэрбумаар нь Монголбанкны өөрийн хөрөнгийг арвижуулсан байдаг. Би олсон орлогынхоо хэмжээнд зарж, хангалттай ажилласан үзэж байна. 120 тэрбумыг бүгдийг нь зарсан байсан ч ашигтай байх байсан юм. Би олсон орлогоо зөвхөн улс орон, ард түмнийхээ төлөө зарцуулахыг зорьсон. Ингэж зүтгэсэн байхад минь намайг буруутгаж байгаад нь их гайхдаг.
Гуравдугаарт, би Төв банканд ажиллаж байхдаа иргэдийг хямд орон сууцаар хангах ажлыг санхүүжүүлэх төсөлд гарын үсэг зурсан. Гэтэл намайг гарснаас хойш энэ төсөл бөөн хэрүүл маргаантай байсаар байна. Одоо энэ ажлыг цааш хэрхэн үргэлжлүүлэхээ Монголбанкныхаа мэдэх байх.
Оросын банканд мөнгө алдсан гээд байгаа. ОХУ-ын хуулийн дагуу арбитражийн шүүхийн шийдвэр Монголын талд гарсан. Тэр мөнгийг хөөцөлдөж олж авах нь Монголбанкны ажил. Би зургаан жилийн турш Төв банкинд ажиллахдаа 120 орчим тэрбум төгрөгийн орлоготой, 60 орчим тэрбумын ашигтай ажилласан. 25 гаруй тэрбумаар нь Монголбанкны өөрийн хөрөнгийг арвижуулсан байдаг. Би олсон орлогынхоо хэмжээнд зарж, хангалттай ажилласан үзэж байна. 120 тэрбумыг бүгдийг нь зарсан байсан ч ашигтай байх байсан юм. Би олсон орлогоо зөвхөн улс орон, ард түмнийхээ төлөө зарцуулахыг зорьсон. Ингэж зүтгэсэн байхад минь намайг буруутгаж байгаад нь их гайхдаг.
Гуравдугаарт, би Төв банканд ажиллаж байхдаа иргэдийг хямд орон сууцаар хангах ажлыг санхүүжүүлэх төсөлд гарын үсэг зурсан. Гэтэл намайг гарснаас хойш энэ төсөл бөөн хэрүүл маргаантай байсаар байна. Одоо энэ ажлыг цааш хэрхэн үргэлжлүүлэхээ Монголбанкныхаа мэдэх байх.
-Шинэ сайд нар тодрохоос өмнө таны нэр Сангийн сайдын тоонд багтчихаад байсан. Та өөрийгөө энэ албан тушаалд томилогдох болов уу гэж харж байв уу?
-Засгийн газрын гишүүн гэдэг бол гүйцэтгэх албан тушаал. Тэд арай илүү хэмжээний мөнгөн дээр ажилладаг л даа. Харин бодлогод нөлөөлье гэвэл УИХын гишүүн байхад тэднээс дутах эрх, засаглал байхгүй. Тиймээс энэ удаад сонгогдсон 76 (гишүүн бүгд Монголыг бизнес, хөрөнгө оруулалтын том талбар болгон хувиргаасай гэж хүсэж байна. Бид нийлээд эрх зүйн таатай орчин, санхүүгийн эрүүл нөхцөл байдлыг бий болгочихвол энэ кабинет сайн ажиллах боломжтой.
-Үрэлгэн төсөвтэй улсад хөрөнгө оруулагчид дургүй--Та Монголбанкны тэргүүн байхдаа мөнгөний нийлүүлэлтийг нэлээд нэмэгдүүлсэн. Иймээс ч бизнесийнхний дунд үрэлгэн гэгддэг. УИХ-ын гишүүний хувьд төсвийн зарлагад хэрхэн хандах вэ?
-Би Төвбанкны ерөнхийлөгч байхдаа ч арвич хямгач байсаар ирсэн. Би ийм л байдлаар төсөвт хандана. Манай хоёр нам хоёулаа их хэмжээний мөнгө амласан. Би өмнө нь намынхаа их мөнгөний амлалтад шүүмжлэлтэй ханддаг байлаа. Зарим хүн дургүйцдэг л байсан. Манай улс маш их хэмжээний мөнгийг захиргааны зардалд үрж байна. Ийм бодлого дэлхийн санхүүгийн томоохон хөрөнгө оруулагчдад таалагддаггүй. Ингэхээр бид том мөнгө рүүгээ хүрч чадахгүй шүү дээ.
-Тэгвэл элдэв бэлэн мөнгийг нэмүү өртөг болгох боломж байна уу?
-Бэлэн мөнгөний амлалтыг бусад хөрөнгө оруулалтад шилжүүлэхийн тулд УИХын гишүүд өөрсдөө ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй байна. Дэлхийн санхүүгийн зах зээлд орохын чухлыг ойлгохгүй байсаар бид 18 жилийг үдчихэж. Энэ захын дүрмээр нь тоглоод эхэлбэл том мөнгөнд хүрч болно. Харамсалтай нь, бид одоо ч нүцгэн газарт гүйгээд байна. Бусдаас гуйгаад л байдаг. Том захад гарчихвал гуйх шаардлагагүй болно шүү дээ.
-Засгийн газар гадаад зах зээлд бонд гаргах тухай яриад байна уу?
-Тийм.
-Илүү их өр нэмэх юм биш үү?
-Бид гадаад захаас орж ирсэн 23 их наяд ам.долларыг хүүхэд, хурим хийсэн хүмүүст тараачихгүй. Бүгдийг нь мөнгө гаргах төслүүдэд хийнэ. Ялангуяа, дэд бүтцэд оруулж, томоохон төслүүд хэрэгжих боломжийг нь нээж өгөх юм. Гадаадынхан "Танайд мэдлэг, чадвартай боловсон хүчин алга" гэдэг. Тиймээс нийгмийн дэд бүтцэдээ тэр том мөнгөнөөс оруулах хэрэгтэй.
-Төсвийн алдагдал 146 тэрбумд хүрсэн--Бидний ярилцлагатай уялдаад төсвийн тодотголын асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдаж эхэлсэн. Сангийн яамнаас төсвийн хөрөнгө оруулалтыг 85 тэрбумаар танах тухай төсөл боловсруулсан. Зарлагыг хасахад хангалттай хэмжээ мөн үү?
-Багадах байх. Энэ оны төсөв 140 орчим тэрбумын алдагдалтай байгаа. Үүнийг хэрхэн нөхөх юм бэ гэдэг нь том асуудал болох нь. Гэхдээ би энд шууд зөв эсвэл буруу гэж хэлмээргүй байна. Манай хөгжилд түлхэц өгөх төслүүдээс мөнгө харамлаад хэрэггүй шүү дээ. Захиргааны зардал, дэл сул халамжийн мөнгийг хасах ёстой. Халамжийн мөнгийг бид иргэдийн хэрэгцээнд зарцуулж чадахгүй байгаа. Халамж гэдгээр бүгдэд нь хавтгайруулж өгөөд байна. Би тийм баян хүн биш л дээ. Гэхдээ би тэр мөнгөтэй, мөнгөгүй хүүхдүүдээ аваад явчихна. Яг үүн шиг жишээ олон байгаа учир мөнгийг олгохдоо эцэг эхчүүдийнх нь амьжиргаа, ажил эрхлэлтийг нь сайтар нягталмаар байгаа юм. Бас халамжийн мөнгийг багачуудад зөвхөн өөрсдөд нь зарцуулах тогтолцоо хэрэгтэй байна. Тэгэхгүй бол зарим эцэг эх хүүхдийнхээ мөнгийг аваад архи, тамхи болгочхож байна. Ингэхийн оронд сургуульд нь, хоолонд нь, хувцсанд нь зарцуулдаг бодлого үгүйлэгдэж байна."
-Сангийн сайд С.Баярцогт ирэх оны төсөвт хумих бодлого барина гэсэн. Мөн захиргааны зардлыг ч танахаа мэдэгдсэн. Та С.Баярцогтод итгэж байна уу?
-Яг одоо ийм, тийм гэж хэлж чадахгүй. Эхлээд төслийг нь харъя. Тэгсний дараа хэлж болох юм.
-Оросууд зэсийн ордоо ашиглаж эхэллээ--Ер нь хөрөнгө оруулалтын зардлыг танах нь зөв үү?
-Буруу гэж хэлнэ. Захиргааны зардал, халамжийн зардаа л хасахад хангалттай шүү дээ. Төсвийн ажилчид юу ч бүтээхгүйгээр их цалин авч байгаа. Тэд хувийн салбарынхныхаа урд нь орчихоод байна. Хамгийн багадаа сард 300 мянган төгрөгийн цалинтай, Дэлхийн бусад оронд хувийн салбарын ажилчид төсвийнхнийхөө урд нь байдаг. Манайд эсрэгээрээ. Материаллаг үйлдвэрлэлд ажиллах хүний сонирхол нь буураад, төсвийн байгууллагад манаач хийгээд сууж байвал 300 мянган төгрөг авах юм байна гээд ирж байна шүү дээ.
-Тэгээд одоо яах ёстой юм бэ?
-Ганц тушаалаар цалинг бууруулж, ажилчдын тоог хасаж болохгүй л дээ. Хувийн салбараа сайн дэмжье. Том мөнгө оруулж ирэх боломжийг нь нээж өгье. Хувийн салбарын цалинг 500700 мянган төгрөг болчихвол хэн төсөвт ажиллая гэж улайрах юм бэ. Сонирхлоороо хувьд ажиллах замыг засаж өгөх хэрэгтэй байна.
-Төрийн зах зээл дэхоролцоо ихдээд байна гэж эдийн засагчид хэлдэг. Зохистой харьцаанд хэрхэн оруулах вэ?
-Зах зээлд төрийн зохицуулалт заавал байх ёстой. Гэхдээ захиргаадалт, тушаалаар үнийг бууруулдаггүй. Энэ бол хамгийн буруу, Ийм арга өнөөдрийн ертөнцөд ажиллах ч үгүй. Зах зээлийн оролцогчийн дүрмээр нь Засгийн газар өөрөө оролцох ёстой. Жишээлбэл, нефтийн үнэ өсөж байхад тушаал гаргах биш, өөрийн гэсэн нөөцтэй болчих хэрэгтэй. Үнэ өсөхөөр нь нөөцөөсөө хямд зараад эхэлбэл хувийн хэвшлийнхэн үнээ дагаад буулгана.
-"Эх орны хишиг", "Эрдэнийн хувь"ийг тараах боломж бий юу. Сүүлийн үеийн байдлыг харахад зэсийн үнэ ч уналаа, төсөв ч алдагдалтай гарлаа?
-Зэсийн үнэ унаад эхэлбэл энэ мөнгийг тарааж чадахгүй. "Эх орны хишиг"ийг төсвийн мөнгөөр олгох ямар ч боломжгүй. Харин том том. төслүүд хэрэгжүүлж байж олгох боломжтой. Эдгээр нь зах зээлийн үнэ өндөр байх үед л хэрэгжихээс биш уначихсан үед том мөнгө өгөх хүмүүс ямар ч сонирхолгүй болоод явчихна. Биднийг энд хэл амаа ололцохгүй хэрэлдэж байхад оросууд Удаган гэдэг зэсийн том ордоо ашиглахаар Засгийн газар нь шийдвэрлэчихлээ. Энэ орд 20 сая тонн зэсийн нөөцтэй. Манай Оюутолгойн нөөц 30 сая тонн. Хятадууд Австрали болон Бразилд 100,100 миллярд т;онн нөөцтэй төмрийн хүдрүүдийг олборлохоор гэрээнд гарын үсэг зурж байна. Манай Төмөртэйн орд Хятадад жижиг ч Монголдоо том. Бид үүнийгээ ашиглалтад оруулж чадахгүй 23 жил боллоо. Тавантолгой дээрээ ч одоо булаацалдаад, хэрэлдээд сууж байна.
-Та олон жил гадаад захад ажилласан хүний хувьд ашигт малтмалын үнийн төлвийг хэлж чадах уу?
-Үнэ нэг их унахгүй. Хамгийн гол нь бид эндээ эв, зүйгээ олчихвол хамгийн муу хувилбараараа хүртэл ашигтай.Оюутолгойг өнгөрсөн хугацаанд хамгийн муу хувилбараар нь шийдчихсэн бол, бүх хөдөлгөөн эсрэг байр суурьтай байр суурьтай байгаад, сөрөг намууд шүүмжилсэн ч гэсэн бид өнөөдөр жилдээ хамгийн багаар бодоход миллярд долларын орлоготой байх байлаа. Сайнаар нь ч шийдсэн юм байхгүй дөрвөн жил өнгөрлөө. Тэгэхээр цаг маш их алтны үнэтэй гэдэг нь үнэн байгаа биз.
-Хөрөнгө оруулалтын хуулийг энэ онд багтаж баталж чадах болов уу?
-Багтаана гэж найдаж байна. Тэгэхгүй бол цалинг гурав дахин нэмнэ, "Эх орны хишиг"”ийг ард түмэндээ олгоно гэдэг худлаа болно.
-Төвбанк арилжааны банкуудаа "багалзуурдчихлаа"--Төвбанкны одооны үйл ажиллагааг нь хэрхэн дүгнэж байна вэ?
-Төвбанкинд ажиллахаа больсон өнгөрсөн хугацаанд би мөнгө, санхүүгийн зах зээл ямар байна, эдийн засаг өсөж байна уу гээд байнга ажиглаж байсан. Насаараа л энэ ажлыг хийчихсэн болохоор өглөө босоод энэ талаар сонин харахгүй, мэдээ сонсохгүй, интернэт үзэхгүй болохоор тэр өдөр огт утгагүй болчихдог юм. Тиймээс одоо ч Монголбанкны сайн зүйлийг нь сайшааж, болохгүй байгаа юмыг нь шүүмжилнэ.
-Инфляцтай холбоотойгоор Монголбанк энэ сард бодлогын хүүгээ өсгөж 10,25 хувьд хүргэлээ. Энэ хэр зөв алхам байв?
-Монголбанк зохих ёсны ажлаа хийж байгаа гэж байнга хэлдэг. Гэхдээ саяын авсан ар1а хэмжээ миний бодлоор их буруу. Би буруу бодож байж болох л юм. Дэлхий даяараа мөнгөний хомсдолд орчихоод байна, Америкийн Засгийн газар зах зээл рүүгээ 700 тэрбум "ногоон" орууллаа. Оросууд ч 4050 миллярд рубль оруулсан. Манай банкуудад тэдний л адил мөнгөний хомсдол учирчхаад байна, Нийт активийн маань 70 хувь нь зээл болсон шүү дээ. Ийм хүнд үед Төвбанк хүүгээ өсгөнө гэдэг нь арилжааны банкуудаа багуулзуурдсантай адил бодлого.
Инфдяцтай хөөрөгддөг гол шалтгааны нэг нь санхүүжилтийн өртөг. Дэлгүүрт байгаа бүх барааг хүмүүс авахдаа банкны зээлээр л төлж байгаа. Гэтэл зээлийн хүү нэмэгдчихээр барааныхаа үнийг нэмнэ биз дээ. Ингээд инфляцийг өсгөөд байна шүү дээ.
Инфдяцтай хөөрөгддөг гол шалтгааны нэг нь санхүүжилтийн өртөг. Дэлгүүрт байгаа бүх барааг хүмүүс авахдаа банкны зээлээр л төлж байгаа. Гэтэл зээлийн хүү нэмэгдчихээр барааныхаа үнийг нэмнэ биз дээ. Ингээд инфляцийг өсгөөд байна шүү дээ.
-Таныхаар Монголбанкны зээлийн хүү хэвэндээ байгаад төсвийн зарлага хумигдах ёстой байсан гэсэн үг үү?
-Тийм.
-Та өмнө нь УИХын гишүүдийг үрэлгэн зарлагатай байна гэж ярьдаг байсан. Одоо та энэ ажилд томилогдчихлоо. Та хэдэн төгрөгөөр цалинжиж байна даа?
-Би тэр талаар сайн мэдээлэлгүй байна. Ямар ч гэсэн хагас сарын цалин гэж 300 мянган төгрөг авсан. Хангалттай гэж бодож багаа. Татвар төлөгчдийн мөнгийг бидэнд хэтэрхий их зараад байвал ёс суртахууны хувьд ч эвгүй биз дээ.
Бүгдээрээ сайн байцгаана уу,
ReplyDeleteМиний нэр ноён, Ругаре Сим. Би Голландад амьдардаг бөгөөд би аз жаргалтай хүн үү? намайг, гэр бүлээ манай ядуу нөхцөл байдлаас аврах ямар нэгэн зээлдүүлэгч зээл авах гэж байгаа хүн байвал тэр надад болон миний гэр бүлд аз жаргал бэлэглэсэн гэж хэлэхэд би өөртөө итгэх болно гэж хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие аав болохоор амьдралынхаа эхэн үеийг эхлүүлэхийн тулд 300,000.00 еврогийн зээлийг олгоход тусалдаг зээлийн үнэнч бөгөөд Аллахаас айдаг, тэр хэрэв танд зээл хэрэгтэй бол Аллахаас эмээдэг хүн юм. та зээлээ эргүүлэн төлнө үү (ноён, Ругаре Сим) танд хандаж хэлээрэй. Ноён Мохамед Карентай имэйлээр холбоо бариарай: (arabloanfirmserve@gmail.com)
Зээлийн програмын Мэдээллийн маягт
Нэр......
Дунд нэр .....
2) Хүйс: .........
3) Зээлийн хэмжээ: ..........
4) Зээлийн хугацаа: .........
5) Улс: .........
6) Гэрийн хаяг: .........
7) Гар утасны дугаар: .........
8) И-мэйл хаяг ..........
9) Сарын орлого: ......................
10) Мэргэжил: ...........................
11) Та энэ сайтыг хаана байсан бэ ....................
Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
Arabloanfirmserve@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү