Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд И.С.Иванов

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд И.С.Иванов Монгол Улсын Гадаад хэргийн сайд Лувсангийн Эрдэнэчулууны урилгаар 2004 оны нэгдvгээр сарын 13-14-ны єдрvvдэд Монгол Улсад албан ёсоор айлчлав.
http://nefedov.livejournal.com/47689.html
И.С.Иванов Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди, Ерєнхий сайд Н.Энхбаяр нарт бараалхаж, Л.Эрдэнэчулуунтай хэлэлцээ хийв.

Сайд нар хоёр талын харилцаа, олон улсын болон бvс нутгийн єргєн хvрээтэй асуудлаар санал бодлоо нухацтай солилцов. 1993 оны нэгдvгээр сарын 20-нд байгуулсан Монгол Улс, ОХУ-ын хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ, 2000 оны арваннэгдvгээр сарын 14-ний єдрийн Улаанбаатарын Тунхаглалын vзэл санааны дагуу монгол, оросын сайн хєршийн тvншлэлийн харилцааны онцгой шинж чанарыг бэхжvvлэхийн тєлєє байгаагаа Талууд нотлов. Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалыг 2004 онд хэрэгжvvлэхээр зарчмын тохиролцоонд хvрэв.

Хоёр талын харилцааны гол чухал асуудлуудыг хэлэлцэх явцад ”Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын харилцааг 2002-2004 онд идэвхжvvлэх талаар Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хамтарсан vйл ажиллагааны тєлєвлєгєє” болон Монгол Улсын Ерєнхий сайд Н.Энхбаярын ОХУ-д 2003 оны зургаа-долдугаар сард хийсэн албан ёсны айлчлалын vеэр хvрсэн тохиролцоонуудыг хэрэгжvvлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад тєлєх шилжих рублийн зээлийн єрийн асуудлыг шийдвэрлэсэн нь Монгол, Оросын харилцааны цаашдын хєгжилд ихээхэн чухал ач холбогдолтой болсныг Талууд цохон тэмдэглэв. Єрийн асуудлыг шийдвэрлэсэн нєхцєлvvд нь Монгол, Оросын ард тvмнvvдийн хооронд тvvхэн хугацаанд бий болсон гvн итгэлцэл, сайн хєршийн найрамдалт харилцааг илэрхийлж байна. Оросын Холбооны Улсын Ерєнхийлєгч В.В.Путины 2000 онд Улаанбаатарт хийсэн албан ёсны айлчлалын vеэр тохиролцсон єрийн асуудлыг зохицуулах зарчмууд болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.М.Касьяновын 2002 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, Монгол Улсын Ерєнхий сайд Н.Энхбаярын 2003 онд Москвад хийсэн албан ёсны айлчлалын vеэр хvрсэн тохиролцооны нэн чухал ач холбогдлыг тэмдэглэв. “Их єр”-ийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэлхээ холбоогоо олон чиглэлээр идэвхжvvлэх, тvvний дотор хєрєнгє оруулалтын хамтын ажиллагааг сэргээх таатай бололцоог нээсэн алхам боллоо гэж Талууд vзэж байна.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын зохицуулах vvргийг Талууд тэмдэглэж, тус комиссын 10 дугаар хуралдааны шийдвэр, зєвлємжvvдийг шуурхай хэрэгжvvлэх нь худалдаа, эдийн засгийн харилцаа, хєрєнгє оруулалтын хамтын ажиллагааг хєгжvvлэх, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарын солилцоог нэмэгдvvлэхэд шинэ эрч хvч єгнє гэж vзэв.

Хоёр талын хамтын ажиллагаанд болон монголын эдийн засгийн хєгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа “Эрдэнэт” хамтарсан vйлдвэр, “Монголросцветмет” хамтарсан нэгдэл, “Улаанбаатар тємєр зам” хувь нийлvvлсэн нийгэмлэгийн vйл ажиллагааны vр ашгийг нэмэгдvvлэхийн чухлыг тэмдэглэв.

Монгол, Оросын харилцааны гэрээ, эрх зvйн vндсэн баримт бичгvvдийг дансалж цэгцлэх ажлыг эцэслэн дуусгах нь зvйтэй хэмээн тохиролцов.

Талууд хоёр орны цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа, тусгай албад, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагуудын шугамаархи солилцоо, хамтын vйл ажиллагаа идэвхжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Бvс нутаг, олон улсын байдлыг хэлэлцэх явцад дэлхий нийтийн гол гогцоо асуудлуудаар Монгол Улс, ОХУ-ын байр суурь ижил буюу тєстэй байгаа нь нотлогдов.

НYБ-ын Дvрэм, олон улсын эрх зvйн хэм хэмжээ, зарчмуудыг чанд сахин биелvvлэх, бvх нийтийн аюулгvй байдал, улс гvрнvvдийн бvрэн эрх, эрх тэгш байдал, харилцан сонирхолд тулгуурласан шударга, ардчилсан дэг журмыг бvрдvvлэх зорилгоор олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа гvнзгийрvvлэх хоёр орны эрмэлзлийг Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар нотлов.

Аливаа маргаантай асуудал, хямралт байдлыг НYБ-ын Аюулгvйн Зєвлєлийн шийдвэрийн vндсэн дээр улс тєр-дипломатын аргаар зохицуулах шаардлагатайг тэмдэглэв. Yvнтэй холбогдуулан НYБ-ын энхийг сахиулах чадавхийг нэмэгдvvлэх, олон улсын харилцааг хамтран зохицуулах vндсэн механизмын нь хувьд тус байгууллагын vvргийг бэхжvvлэхэд чиглэсэн чармайлтыг Талууд дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Олон улсын аюулгvй байдлын шинэ нєхцєлд дэлхий нийтийн стратегийн тогтвортой байдлыг бvх талаар хангах, зэвсэг хураах vйл явцыг хєхиvлэн дэмжих, зэвсэглэлд тавих олон талын хяналтыг бэхжvvлэх, vй олноор хєнєєх зэвсэг болон тvvнийг зєєгч хэрэгслийн тархалтаас сэргийлэх vр нєлєєтэй арга хэмжээ авах нь нийт улс гvрний ашиг сонирхолд нийцнэ гэж Талууд vзэж байна.

Дэлхий нийтийг хамарсан тєрєл бvрийн сорилт, аюул занал, тvvний дотор олон улсын терроризмын бvх хэлбэр, илрэл, vндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус эргэлт, мєнгє угаалт, халдварт євчин, хvрээлэн байгаа орчны эвдрэл, зэвсгийн болон хvний хууль бус наймаа, байгалийн гамшиг, бусад онцгой хvндрэлтэй байдлын эсрэг тэмцэлд Талууд хамтран ажиллана.

Даяаршлын vйл явцаас vvдэлтэй таатай болон сєрєг нєхцєл байдлыг дэлхийн хамтын нийгэмлэгийн гишvvд аль болох тэнцvvхэн хvртэх vvднээс энэхvv vйл явцыг удирдан залах чиглэлээр харилцан тохиролцсон хамтын арга хэмжээ авах шаардлагатай байгаад мєн анхаарлаа хандуулав.

2003 оны 9 дvгээр сарын 10-12-нд Улаанбаатар хотод хуралдсан Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын Олон улсын 5 дугаар бага хурлаас гаргасан Улаанбаатарын Тунхаглал, “Ардчилал, сайн засаглал, иргэний нийгэм”- vйл ажиллагааны Хєтєлбєрийг сайд нар сайшаан дэмжиж байна. Энэхvv бага хурлыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газраас оруулсан хувь нэмрийг Оросын тал єндрєєр vнэлж, тvvний vр дvнд ихээхэн ач холбогдол єгч байна. Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамдын тэргvvн нар Олон улсын 5 дугаар бага хурлын мєрєєр хэрэгжvvлэх vйл ажиллагааны хvрээнд идэвхтэй хамтран ажиллахын чухлыг тэмдэглээд, шинээр болон сэргээн тогтоосон ардчиллыг хєгжvvлэн бэхжvvлэх, тvvний дотор Улаанбаатарын Тунхаглал, Yйл ажиллагааны Хєтєлбєрт тусгагдсан арга хэмжээнvvдийг хэрэгжvvлэхэд засгийн газруудын хvчин чармайлтыг дэмжих vvднээс авч болох арга хэмжээг тодорхойлох чиглэлээр чармайлтаа нэмэгдvvлэхийн тєлєє байгаагаа илэрхийлэв.

Талууд Ази, Номхон далайн бvс нутаг, тvvний дотор Зvvн Хойд Азид аюулгvй байдал, хамтын ажиллагааг бэхжvvлэхийн тєлєє байгаагаа илэрхийлэн, бvс нутгийн тогтвортой, аюулгvй байдлыг улс тєр-дипломатын аргаар зохицуулах ашиг сонирхолд нийцvvлэн асуудлуудыг шийдвэрлэхэд олон талын, хамтарсан vйл ажиллагааг хєгжvvлэхийн тєлєє байгаагаа нотолж байна.

Yvнтэй холбогдуулан Ази, Номхон далайн бvс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах асуудлаархи улс хоорондын яриа хэлэлцээний vр ашигтай хэрэгсэл, бvс нутгийн хэмжээний улс тєрийн бvтцийнх нь хувьд АСЕАН-ы Бvсийн чуулга /АРФ/-ын гvйцэтгэх vvргийг цаашид бэхжvvлэхийн тєлєє байгаагаа Талууд илэрхийлж байна. Талууд АРФ-ын хvрээн дэх хамтын ажиллагаагаа улам нэмэгдvvлэх, нээлттэй байх, бvх оролцогсдын эрх тэгш байдлыг хангах зарчмуудын vндсэн дээр тус бvс нутгийн олон талт харилцааны бусад бvтэц, механизмын vр ашгийг дээшлvvлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Бvс нутгийн тогтвортой, аюулгvй байдал, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж байх зорилгоор Зvvн Хойт Азид улс тєрийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох хvчин чармайлтыг vргэлжлvvлэх шаардлагатайг Талууд тэмдэглэв. Yvнтэй холбогдуулан Зvvн Хойт Азид олон талын яриа хэлэлцээ явуулах талаар Монгол Улсаас 2000 онд дэвшvvлсэн саналыг Оросын тал дэмждэгээ дахин нотоллоо.

Бээжин хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Нарийн бичгийн дарга нарын газар vйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэнтэй холбогдуулан бvс нутгийн олон улсын энэхvv шинэ байгууллагын vндсэн vvрэг зорилтууд, тvvний дотор, ШХАБ-ын vйл ажиллагаанд Монгол Улс аль нэгэн хэлбэрээр оролцох боломжийг хэлэлцэх зорилготой зєвлєлдєх уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар Талууд тохиролцов.

Солонгосын хойгийн цємийн зэвсэггvй статусыг хангах, тvvнчилэн БНАСАУ-д аюулгvй байдлын баталгаа олгож, нийгэм, эдийн засгаа хєгжvvлэхэд нь хэвийн нєхцлvvдийг бvрдvvлэх vндсэн дээр БНАСАУ-ын цємийн асуудлыг хэлэлцээний замаар зохицуулахад чиглэсэн хvчин чармайлтуудыг талууд бvрэн дvvрэн дэмжиж байна. Бээжин хотод vйл ажиллагаагаа эхэлсэн зургаан талын хэлэлцээг ойрын хугацаанд vргэлжлvvлэх, Солонгосын хойг, нийт Зvvн Хойт Азийн энх тайван, аюулгvй байдал, хамтын ажиллагааг бэхжvvлэхэд хувь нэмрээ оруулах, харилцан хvлээн авахуйц тохиролцоонд хvрэх арга замыг эрж олохын тєлєє байгаагаа тэд илэрхийлэв.

Ойрхи Дорнод дахь мєргєлдєєнийг НYБ-ын Аюулгvйн Зєвлєлийн 242, 338, 1397, 1515 дугаар тогтоолууд, Мадридын бага хурлын зарчмууд, тvvний дотор “газар нутгийг энх тайвнаар солих” зарчим, холбогдох бусад хэлэлцээр, тохиролцоог баримтлан нэлэнхvйд нь шударгаар зохицуулахын тєлєє байгаагаа сайд нар илэрхийлэв. ОХУ, АНУ, Европын Холбоо, НYБ-ын оролцоотой олон улсын “зуучлагч дєрєв”-ийн боловсруулсан “замын газрын зураг” нь Ойрхи Дорнодын бvс нутаг дахь єнєєгийн хямралт байдлаас гарах, тусгаар тогтносон Израиль, Палестин хоёр улс хvлээн зєвшєєрєгдсєн, аюулгvй хилээр хvрээлэгдэн хаяа нийлэн орших бололцоог бvрдvvлж, бат бэх энх тайван тогтоох чиглэлд ахиц гаргах цорын ганц тєлєвлєгєє хэмээн Талууд vзэж буйгаа илэрхийлэв.

Иракт тэсрэх аюултай байдал хадгалагдан, террорист ажиллагаа идэвхжин нэмэгдсээр байгаад сэтгэл зовниж байгаагаа Талууд илэрхийлэв. НYБ-ын Аюулгvйн Зєвлєлийн 1511 дvгээр тогтоолын дагуу ардчилсан сонгууль явуулан, шинэ vндсэн хууль баталж, хууль ёсны засгийн газар байгуулах замаар Иракийн ард тvмэнд бvрэн эрхийг нь ойрын vед шилжvvлэн єгєх нь зvйтэй гэж сайдууд vзэж байна.

Энэтхэг Улс, Пакистан Улсын хооронд гал зогсоох тухай болон агаарын харилцаа, дамжин єнгєрєх нислэгийг 2004 оны 1 дvгээр сараас сэргээх тухай тохиролцоонд хvрсэнд баяр хvргэж байна. Эдгээр тохиролцоо, тvvнчилэн Шинэ Дели, Исламабадаас урьд ємнє дэвшvvлсэн саналуудыг хэрэгжvvлэх нь энэтхэг - пакистаны харилцааг нийтэд нь зохицуулах, Симлагийн Хэлэлцээр, Лахорын Тунхаглалын vндсэн дээр яриа хэлэлцээг сэргээхэд тус дєхєм болох бєгєєд чингэх нь Энэтхэг, Пакистаны эрх ашигт болон Ємнєд Азийн салбар бvс нутгийн энх тайван, аюулгvй байдлын vйл хэрэгт нийцнэ гэж талууд vзэж байна.

Талууд Афганистаны байдлыг авч хэлэлцээд, Афганистан Улс энхийг сахисан, хєгжин цэцэглэж байгаа, нэгдмэл, тусгаар тогтносон улс болж, сэргэн мандахад нь чиглэсэн олон улсын хvчин чармайлтыг бvрэн дэмжиж байгаагаа мэдэгдэв. Афганистаны дотоод хэрэгт оролцохгvй байх нь энх тайван, тогтвортой байдлыг сэргээн тогтооход шийдвэрлэх хvчин зvйл болно гэдгийг талууд тэмдэглээд, 2002 оны 12 дугаар сарын 22-нд гарын vсэг зурсан Сайн хєршийн харилцааны тухай Кабулын Тунхаглалаар хvлээсэн vvргvvдээ биелvvлэхийг Афганистаны хєрш улсуудад хандан уриалав. Талууд “Талибан”, “Аль-Каида” хєдєлгєєний vлдэгдлээс хийж байгаа хорлон сvйтгэх болон террорист vйл ажиллагаа идэвхжиж байгаад болон тvvнчилэн Афганистанд хар тамхийг vйлдвэрлэх, тvvнийг хууль бусаар борлуулах явдал ихээхэн єсч байгаад сэтгэл тvгшиж байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын vеэр Монгол Улсын ГХЯ, ОХУ-ын ГХЯ хоорондын 2004-2005 оны хамтын ажиллагааны Тєлєвлєгєєнд гарын vсэг зурав.

И.С.Иванов Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулууныг ОХУ-д албан ёсоор айлчлахыг урив. Урилгыг талархан хvлээн авч, айлчлалын хугацааг дипломат шугамаар тохиролцохоор болов.

МОНГОЛ УЛСЫН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН
ГАДААД ХЭРГИЙН САЙД ГАДААД ХЭРГИЙН САЙД
Л.ЭРДЭНЭЧУЛУУН И.С.ИВАНОВ

Улаанбаатар хот, 2004 оны 1 дvгээр сарын 13-ны єдєр

No comments:

Post a Comment