С.Баярцогт: Хоёр намын сайд нар хамтарч ажиллаж чадахгvй бол тарж болно шvv дээ.

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=10357

2005-04-08 13:27:30 , Мэдээний дугаар: #10357
Засгийн газрын хуралдаан хуралдаж чадалгvй гурав дахь удаагаа хойшлоод байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос тодрууллаа. -Эрvvл нийгэм-Иргэний хєдєлгєєнийхєн єнєєдєр Засгийн газар огцорлоо гэсэн мэдээллийг жагсаалынхаа vеэр нийтэд тараалаа. Vнэхээр Засгийн газар огцров уу?
-Засгийн газар огцрох тухай асуудал ердєє яригдаагvй. Засгийн газрын хуралдаан тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Сайд нар ажлаа хийгээд, Засгийн газар хэвийн ажиллаж байна.

-Засгийн газарт МАХН-ыг тєлєєлж байгаа сайд нар Ерєнхий сайдад огцрох єргєдлєє єгсєн юм биш vv?
-Ерєнхий сайдад одоогоор ямар нэгэн бичиг єргєн бариагvй байна. Уржигдар болох байсан Засгийн газрын хуралдаанаар нэгдсэн бодлогын хувьд санал зєрvvтэй зvйл гарснаас хуралдаан болоогvй. Томилгоо болон зарим нэгэн салбарын vйл ажиллагаатай холбоотой зvйлээс болж маргаан гарсан нь vнэн.
-Засгийн газрын хуралдааны дэгд нэмэлт, єєрчлєлт оруулахыг Ерєнхий сайд танд vvрэг болгосон байгаа. Тэгэхээр энэ зєрчлєєс vvдээд ийнхvv єєрчлєлт оруулах болов уу?
-Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш Засгийн газрын тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах гээд амжихгvй байсан. Яагаад гэвэл, энэ удаагийн Засгийн газар маань ихээхэн євєрмєц онцлог нєхцєлтэйгээр байгуулагдсан учир vvнтэй холбоотойгоор Засгийн газрын бvтцийн болон зарим холбогдох хуулиудад єєрчлєлт оруулсан. Энэ дагуу одоо 20 гаруй хуульд єєрчлєлт оруулах шаардлагатай байгаа. Vvнтэй уялдуулаад Засгийн газрын хуралдааны дэгд єєрчлєлт оруулахаар болж байгаа юм. Энэ тєслєє єнєєдєр сайд нартаа хvргэж байна.
-Гэхдээ энэ Засгийн газар эрхзvйн хувьд чадамжгvй болсон юм бишvv. Эвслийг тєлєєлж байгаа субьект нь байхгvй болсон шvv дээ.?
-Энэ Засгийн газрыг эрхзvйн хувьд чадамжгvй болсон гэж хэлдэг улстєрийн хvчин, улстєрчид байдаг. Vvнээс болоод эмзэглээд, огцроно гээд байлтай биш. Гэхдээ Засгийн газрыг бvрдvvлж байгаа МАХН, Ардчилсан намыг тєлєєлж байгаа сайд нар хамтран ажиллаж чадахгvй гэж vзэх юм бол Засгийн газар тарж болно шvv дээ. Энэ бол тухайн Засгийн газрыг бvрдvvлж байгаа улстєрийн хvчнvvдийн асуудал. Тvvнээс биш гудамжинд жагсаал цуглаан хийж байгаад огцруулчихдаг зvйл биш.
-Хэдийгээр єнєєдєр Засгийн газар огцрохоор шийдээгvй ч ийм хандлага та бvхэнд ажиглагдаж байна уу. Ер нь засгийн газар огцрох ямар ямар хувилбар байдаг вэ?
-Vvнийг холбогдох хуулиудад заагаад єгчихсєн байгаа. Засгийн газрын тэргvvн нь єєрєє огцрох хvсэлтээ илэрхийлбэл, эсвэл тус танхимын 50 хувь нь огцрох єргєдлєє єгвєл, гурав дахь хувилбар нь Засгийн газрын танхим бvрэн бvрэлдэхvvнээрээ саналаа єгвєл огцорч болно. Одоогоор энэ гурван хувилбарын аль нь ч бидэнд тохиолдоогvй байна. Гэхдээ эдгээр хувилбарыг бид аль хэдийнэ туршаад vзчихсэн шvv дээ.

Т.Болор
2005.04.8,Монголын мэдээ

No comments:

Post a Comment