2005-03-14 11:46:20 , Мэдээний дугаар: #9588
-Таны хийсэн мэдээллийн дагуу Ерєнхийлєгч УИХ-ын даргад хандан шалгуулах хvсэлтээ илэрхийлсэн. Та энэ асуудлыг хэрхэн хvлээж авсан бэ?
-Би хийх ёстой ажлаа л хийсэн. Ерєнхийлєгчийн аюулгvй байдалд санаа зовон Ерєнхий сайд Тагнуулын ерєнхий газарт хvсэлт тавин шалгуулсан.
-Гэхдээ Ерєнхийлєгч тодорхой хуулийн заалт зєрчсєн гэж vзсэн байсан шvv дээ?
-Хуулийн дагуу л хийсэн. Энэ тэгээд ч ийм шуугиад байх асуудал огт биш.
-Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга тантай биечлэн уулзсан уу?
-УИХ-ын дарга намайг дуудаж ярилцаагvй байна. УИХ-ын даргын захирамжаар Тусгай хяналтын дэд хороо хуралдах байх.
УИХ-ын дарга захирамж гаргаагvй байна.
Vvний дараа Тусгай хяналтын дэд хорооны дарга Н. Энхболдтой ярилцлаа.
-Тусгай хяналтын дэд хороо хэзээ хуралдаж, Ерєнхийлєгчийн тавьсан асуудлыг хэлэлцэх бол?
-Эхлээд УИХ-ын дарга захирамж гаргана. Одоогоор захирамж гараагvй байна. Тvvний дараа Тусгай хяналтын дэд хорооны гишvvд шалгах эрхтэй болно. Одоогоор бидэнд албан ёсоор мэдэгдээгvй байна.
-Хугацаа заадаггvй юм уу?
-Ерєнхийлєгчийн илгээсэн албан бичигт хугацаа заагаагvй байсан.
Т. Болор
2005.03.12, Монголын мэдээ
No comments:
Post a Comment