С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1162528 2009-10-23 08:51:58 , Мэдээний дугаар: #1162528 Ард тvмэн Оюутолгой, Тавантолгойн ордуудаас их ашиг олно хэмээх хєєргєн хvлээлтээр амьсгалж байна. Харин энэ нь хэр бодитой вэ гэдэг тооцоо судалгааг хийсэн эрдэмтэн, судлаачдын нэг нь С.Авирмэд доктор. Тvvнтэй ийн ярилцлаа. -Оюутолгой тєслийн гэрээгээр 250 сая ам.долларыг бид гурван хувийн хvvтэй зээлж байгаа. Зээлийн эхний 100 саяыг манай талд шилжvvлсэн. Vvнээс иргэн бvрт 50 мянган тєгрєг тараах гэж байгаа нь хэр оновчтой вэ? -Монголын ард тvмэнд ийм их мєнгє "хайрлаж", єгч байсан зvйл нэг биш удаатай. Жишээлбэл, энэ зээлээс арав дахин илvv буюу 11 тэрбум ам.долларын єрийг цайруулсан тvvх ч бий. 100 сая ам.доллараас арав дахин илvv, ач холбогдлын хувьд 100 дахин илvv тэр vйл явдлыг 100 сая ам.долларын чек гардуулдаг шиг сvржигнээгvй шvv дээ. Зээл єгч, авах нь олон улсын харилцаанд байдаг л зvйл. Манай улсад 100 сая байтугай зээл, тусламж vзvvлдэг Герман, Хятад, Америк зэрэг олон улс бий. Гэтэл нэгэн хувийн компаниас зээлж авсан мєнгєєр ингэж шоудаж байгаа нь хачирхалтай байна. Єр тавьж байхад тєр, засгийн тэргvvнvvд нь баярлаж байгааг ойлгохгvй юм. АНУ-ын нэг том компани Тавантолгойн нєєцийн хувьд тааруухан нэг лицензийг авъя. Ингэхдээ Засгийн газарт 250 сая ам.доллар зvгээр єгьє гэхэд зєвшєєрєєгvй хэмээх мэдээ интернэтэд бий. Тэгсэн хэр нь дэлхийн том ордоо гадаадынханд барьцаалж мєнгє авсан нь єр болж vлдэнэ. Энэ зээл хойтон гэхэд 103 сая ам.доллар болно. Ингэж vржсээр хойч vеийн маань толгой дээр л бууна шvv дээ. Хуваагаад нэг хvнд 50 мянган тєгрєг єгнє гэж байгаа нь цалингийн доод хэмжээний хагастай л тэнцэж байгаа юм. Vvнд баярлаад байх юм алга. Харин ч гутарч, тэдний ємнєєс ичих ёстой. Гэрээнд гарын vсэг зурснаар мєнгє єгєх нь гэсэн сурталчилгаа хийж байна. Хэрэв cap бvр дор хаяж 50 мянган тєгрєг єгєєд байвал болж байна. Гэтэл тийм биш шvv дээ. Энэ удаад 100 сая нь орж байна. 50 саяыг нь он гараад єгєх юм билээ. Vлдсэн 100 саяыг нь бvр таван жилийн дараа єгнє. Тэгэхээр таван жилийн дараа vлдсэн 100 сая ам.доллар орж ирэхээр дахиад нэг 50 мянган тєгрєг єгєх юм шиг байгаа юм. Орд ашиглалтад орсноор мєнгєєр бороо орох юм шиг ойлголт ард иргэдэд тєрvvлэх гээд байгаа. - Бэлэн мєнгє тараах нь ямар сєрєг vр дагавартай юм бэ? -Манжийн vеэс ард иргэдийг залхуу, бэлэнчлэх сэтгэлгээнд сургасан гадаадын улс орнуудын бодлого єнєєг хvртэл явж байна. Оюутолгойн ордоос орж ирэх мєнгийг бэлнээр тараана гэдэг хvнийг улам залхуу болгож, идэвх санаачилгыг хорьж, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна. Ажил хийж, тvvнийхээ vр шимээр амьдардаг болохоос зvв зvгээр байж байгаад мєнгє авдаг практик дэлхийн хаана ч байхгvй. Энэ цаашлаад монгол vндэстнийг залхуу байлгаж бэлэн мєнгєєр тэжээж устгах гэсэн санаа. Ийм жишээ байгаа шvv дээ. АНУ-ын уугуул иргэд Индианчуудыг газар нутгаас нь хєєн зайлуулж, тэтгэмж нэртэй мєнгє тарааснаар тэд архинд орж, устсан. Яг л ийм дvр зураг манай улсад ажиглагдаад байна. Ард тvмнийг улам ядуу байлгах, архинд донтогчийн тоог єсгєж, гадаад руу залуучуудыг явуулах сонирхол их болжээ. Ядуу байх тусам эрхшээлд нь ороход амар учраас эрх баригчдад Монгол Улсыг хєгжvvлэх хvсэл, зорилго байхгvй байна. -Орд ашиглалтад орсноор 10 мянган монгол ажилтай болж, улс хєгжин хvн ардын амьдрал дээшилнэ гэж байгаа нь хэр vндэслэлтэй вэ? -10 мянган хvнийг ажлын байраар хангана гэж туслах салбаруудад ажиллаж буй хvнийхээ тоог хэлж байгаа юм. Тэдний хоолыг бэлдэх, барилга, vйлдвэрийг барих, ажлын хувцас гээд л туслах салбарт ажиллах газартайгаа нийлээд 10 мянган хvнийг ажлын байртай болгоно гэсэн. Vйлдвэрт 2500-3500 хvн л ажиллана. Арваад жилийн ємнє "Эрэл" компани гэхэд 3000 ажилчинтай байлаа. Монголд сая гаруй хєдєлмєрийн насны хvн бий. Vvнээс 0,3 хувийг л ажлын байртай болгоно гэсэн vг. Хєрєнгє оруулалтын гэрээнд Монгол Улсын хєгжлийг тvргэтгэх, ард тvмний аж амьдралыг дээшлvvлэх гэсэн ганц ч vг, єгvvлбэр байхгvй. Зєвхєн Ємнєд бvсийн хєгжлийг дээшлvvлэх гэж байдаг. Энэ нь Монгол Улсын хvн амыг ялгаварлан гадуурхсан хэрэг. Тэгэхээр Євєрхангай, Архангайн тєв халхууд, Баян-Єлгийд байгаа казах, Хэнтий, Дорнодын буриадуудын амьдралд нєлєєлєх магадлал тун бага. -Таныхаар энэ мєнгєєр ямар салбарт хєрєнгє оруулалт хийвэл vр ашигтай байх бол? -Єнєєгийн тєр засгийн гол зорилго ядуурлыг бууруулж, ажилгvйдлийг арилгах шvv дээ. Ажлын байр бий болгоход л ашиглах ёстой. Vvний нэг сая ам.доллараар олон жижиг, дунд vйлдвэр барих боломжтой. Тэгвэл "Айвенхоу майнз"-ийн хэлээд байгаа 10 мянган ажлын байрнаас илvv олон хvнийг ажлын байртай болгоно. Бvтээн байгуулалтад л зориулах ёстой мєнгийг хий дэмий тарааж, vр ашиггvй цацна гэж увайгvй аашлаад байх юм. -"Эрдэнэт" vйлдвэрээс авсан 68 хувийн татварыг намууд сонгуулийн амлалтаа биелvvлэхэд зориулсан. Оюутолгойгоос орж ирэх мєнгийг энэ мэт сонгуулийн шоу маягаар цацчих вий гэсэн болгоомжлол байна? -Амлалт гэдэг єєрєє хулгай луйврын vйл ажиллагаа. Амлаад байгаа тэр мєнгийг Ерєнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт бий болгодоггvй л байхгvй юу. Тэр мєнгийг ард тvмэн бvтээдэг. Оюутолгой, Тавантолгой бол ард тvмний баялаг. Vvнийг хэдэн нам амлаад тараадаг юм биш. С.Баярцогт сайд, Монгол Улсын хэмжээний асуудлыг УИХ-аар эсвэл ард тvмнээр хэлэлцvvлж шийдэх ёстой байсан. Ард тvмний ємчийг эзэнд нь амлана гэдэг гэмт хэрэг шvv дээ. Орж ирж байгаа мєнгийг тєрийн бодлогоор зарцуулахаас биш зєвхєн Сангийн сайд дур мэдэж шийдвэр гаргадаг юм биш. -Иргэдийн дунд сонгуулиас хойш 2,5 сая тєгрєг авах хvлээлт vvссэн. Vvнийг єгєх боломжтой юм болов уу? -Оюутолгой, Тавантолгой хоёроос л хvлээж байгаа мєнгє шvv дээ. Таван толгойгоос орж ирэх ашиг Оюутолгойгоос гурав дахин бага. Гэтэл "Айвенхоу майнз"-ийн хийсэн тооцоогоор Оюутолгойгоос орж ирэх ашиг нь "Эрдэнэт"-ээс хоёр дахин бага байгаа. Бид "Эрдэнэт" vйлдвэрийн орлогын 51 хувийг авдаг бол "Айвенхоу майнз" компанийн гаргасан тооцоогоор Оюутолгой ордын орлогын 15 хувийг л авахаар тарын vсэг зурчихсан. Гэвч бид арваад жилийн дараа л Оюутолгойн уул уурхайгаас орж ирэх ашгийг хvртэж магадгvй. Тэгэхээр энэ мєнгийг єгєх боломж огт байхгvй. -Энэ буруу бодлогыг хэрхэн засч залруулбал зохилтой вэ. Тухайлбал, Иргэний нийгмийн байгууллагууд юу хийх юм бэ? -Манай иргэдийн нийгмийн идэвх муу байна. Тєр засаг ч vнэн, зєв мэдээлэл авах эрх чєлєєг хаан боогдуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг тєрийн эрх мэдэлтнvvд худалдаад авчихлаа шvv дээ. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ гэрээтэй холбоотой vнэн, зєв мэдээлэл гарахгvй байна. Ганц дуугарч байгаа нь танай сонин, ТВ-9 телевиз л байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ил тод болж, иргэд идэвхтэйгээр ирээдvйн сайн сайхныхаа тєлєє санаа тавьбал энэ завхрал, гажуудал засарна. Vvнийг би ардчилсан сонгуулийн замаар засна гэж бодож байна. Хэрэв энэ байдал vргэлжилбэл долдугаар сарын нэгэн шиг vйл явдал хэд хэдэн удаа давтагдаж ч мэднэ. -Нэгэнт гэрээ батлагдаж, галт тэрэг хєдєлсєн. Тэгэхээр бид яах ёстой вэ? -Vгvй шvv, гэрээ батлагдсан гэж би бодохгvй байна. Гэрээ хоёр зvйлээр батлагдсан байх ёстой. Хууль, эрхзvйн болоод техник, эдийн засгийн vндэслэлээр батлагдсан байх ёстой. Гэвч энэ гэрээ нэгдvгээрт, Ашигт малтмалын хуулийн 29 дvгээр зvйл, УИХ-ын 40 дvгээр тогтоол, УИХ-ын 57 дугаар тогтоолыг зєрчсєн. Техник, эдийн засгийн vндэслэл єнєєг хvртэл УИХ-ын гишvvдийн гарт очоогvй байгаа. Иймээс гэрээнд гарын vсэг зурсан нь зvгээр л ёслол тєдий. Монгол Улсын хэмжээнд ч, олон улсын баримталдаг хууль эрхзvйн хvрээнд ч энэ гэрээ хvчин тєгєлдєр биш. Єєрсдєє ч vvнийгээ хvлээн зєвшєєрч байгаа. Гэрээний 16 дугаар зvйлд байдаг юм. Гэрээ зургаан сарын дотор хvчин тєгєлдєр болно гэж заасан. "Айвенхоу майнз"-ын цаана олон харилцагч компани байгаа шvv дээ. Тэр бvрийгээ ил тод болгох ёстой. Энэ хугацаанд "Оюутолгой" компанийн дvрмийг батлан, ажлын хэсгийн хороо байгуулах зэргийг хийж гvйцэтгэнэ. Тэгэхээр энэ гэрээ дор хаяж зургаан сарын дотор хvчин тєгєлдєр бус. -Энгийн иргэд Засгийн газар гэрээг баталчихлаа гэж ойлгоод байгаа шvv дээ? -Гэрээ хvчин тєгєлдєр бус учраас vзvvлэнгээс ялгаагvй. Тиймээс бид бvх шатны шvvхээр явж, Vндсэн хуулийн цэцэд ч хандана. Монгол Улсын хуулийг уландаа гишгэж хийсэн гэрээ vндэслэлтэй байх ёсгvй. Vндэслэлтэй гэж Засгийн газрын гурван сайд, "Айвенхоу майнз"-ын нєхєд л яриад байгаагаас биш энэ гэрээ сонгодог утгаараа хvчин тєгєлдєр биш. Гэрээ хvчин тєгєлдєр болох єдєр бол 10 дугаар сарын 6 ч биш. 100 орчим хуудас гэрээнд заасан олон арван заалт бvгдээрээ хэрэгжих боломжтой цагт л гэрээ хvчин тєгєлдєр болно. -Энэ гэрээг хийсэн хvмvvс ямар хариуцлага хvлээх бол? -Монголд хариуцлагын тогтолцоо огт байхгvй. "Хариуцлагыг би vvрнэ" гэж Ерєнхий сайд ярьж байгаа. Монгол Улсын хуулиудыг зєрчсєн, ард тvмний эрх ашигт ноцтой халдсан энэ нєхєд хэзээ нэгэн цагт хариуцлага хvлээж л таарна. Монголын ард тvмнийг сайн сайхан цаг хvлээж байгаа. Тэр зєвхєн бидний идэвхээс шалтгаална. Б.Нарангоо Дугаар 248/3320/

No comments:

Post a Comment