АЛТ ХУДАЛДАХ САНАЛЫН ТУХАЙ

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=2536 ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ) АЛТ ХУДАЛДАХ САНАЛЫН ТУХАЙ 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Дугаар 3 Засгийн газрын "Алт" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 1992-1993 онд алт гаргах улсын даалгаврыг биелүүлэх зорилгоор Уул уурхайн товчоо, Монгол банк, Сангийн яамны саналыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1.Алт олборлож буй үйлдвэрүүдийн зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг худалдан авч цаашдын найдвартай ажиллагааг нь хангах, урьд авсан зээлийн төлбөрийг нөхөхөд зориулж 1992 онд олборлох алтнаас 357,7 кг(999 сорьтод шилжүүлснээр) алтыг ашигтай зах зээл олж худалдах тухай Сангийн яам, Уул уурхайн товчоо, Монгол банкны саналыг зөвшөөрсүгэй. 2.Улсын хэмжээнд 1993 онд олборлох алтны хэмжээг Засгийн газрын "Алт" хөтөлбөрт зааснаас бууруулахгүй байхаар бодож ирэх оны алт олборлолтыг бэлтгэл сайтай зохион байгуулахыг Геологи, эрдсийн баялгийн яаманд даалгасугай. Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ Геологи, эрдсийн баялгийн сайд Д.ЦОГБААТАР

No comments:

Post a Comment