П.Очирбат: Оюутолгой бол уурхайчин, уурхайн инженер хүний хувьд мөрөөдөл юм

http://news.niigem.mn/content/15186.shtml 2011 оны 1 сарын 28 Тавантолгойн ордыг хувааж ерөөсөө болохгүй. Түүний менежментийг нэг л гарт зангидаж өгөх хэрэгтэй Д.МӨНХЧИМЭГ ШУТИС-ийн “Экологи-тогтвортой хөгжлийн төв”-ийн захирал П.Очирбаттай ярилцлаа. АЛТ ОЛБОРЛОЛТООС ОЛЗ Ч ОЛСОН, ГАРЗ Ч ГАРСАН -Монголын уул уурхайн салбар хөгжлийнхөө гараан дээр ид ирж байх шиг. Эрдэс баялгаа ашиглан эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрэх замыг мэргэжилтнүүд янз бүрээр л тайлбарлаж байна. Уул уурхайн хөгжил, экологийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийн алтан дунджийг барих тал дээр мэргэжлийн хүний хувьд Та ямар бодолтой байгаа вэ? -Монголын уул уурхайн салбар эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр байна гэж хэлж болно. Гэхдээ манай уул уурхай чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеэс л хөгжиж эхэлсэн эртний түүхтэй юм шүү дээ. Чингис хааны цэргүүдийн хэрэглэж байсан зэр зэвсэг, илд бамбай, хуяг дуулгыг монголчууд өөрсдөө л хийж байсан. Тэр үед Зөвлөлт гүрэн ч гэж юу байлаа. Хятадууд ямар “бидэн рүү дайр” гэж зэвсэг хийж өгөлтэй нь биш. Америкийн сураг ч байгаагүй. Монголчууд өөрсдөө ашигт малтмалаа таньдаг, олборлодог, хайлуулдаг байсан юм. Зэс, тугалгыг хольж хайлаад л, хүрлээр янз бүрийн эд хэрэгсэл хийгээд л... Өөрөөр хэлбэл, монголчууд эрт дээр үеэс уул уурхайн ашигт малтмалаа ашиглаж, металлургаа хөгжүүлж ирсэн үндэстэн. ХХ зуунд манай уул уурхайн салбар хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн. Энэ ХХI зууны эхээр уул уурхайн бүтээгдэхүүний хэрэглээ бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд асар их нэмэгджээ. Үүнийг дагаад үнэ ч өслөө. Гадаад орчинд их таатай нөхцөл бий болсон. Эрдэс баялгаа ашиглаад эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрэхийн тулд эхлээд уул уурхайн тогтвортой хөгжлийн талаар ярих хэрэгтэй. Бид өнөөгийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ хойч үедээ ашиглах нөөцийг нь хадгалж, байгалиа хамгаалж үлдээх, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгыг хамт авч явах зарчмыг л тогтвортой хөгжил гэж үзэж байгаа юм. Уул уурхайн тогвортой хөгжлийг хангах нэг үндсэн нөхцөл бол ашигт малтмалынхаа нөөцийн нөхөн үйлдвэрлэлийг байнга нэмэгдүүлж, жил бүр олборлож байгаагаа хоёр дахин үржүүлснээс доошгүй хэмжээний нөөцийг шинээр хайж, нээж байх зарчим юм. Нөгөө талаас уул уурхайн ашиглалт нь эдийн засаг, экологийн тэнцвэртэй байдлыг хангасан байх ёстой. Эдийн засгийн үр ашигтай, экологид сөрөг нөлөөгүй байх шаардлагатай. Энэ тэнцвэрийг хангахад шийдвэрлэх гол дамжлага бол технологи юм. Хамгийн шилдэг, сайн технологоор байгаль орчинд хор хөнөөлгүй үйлдвэрлэлийг эдийн засгийн үр ашигтайгаар явуулахыг уул уурхайн тогтвортой хөгжил гэж бас хэлнэ. Манайх төдийгүй дэлхийн бусад орон экологи, эдийн засаг, технологи гурвын тэнцвэртэй байдлыг хангаж чадахгүй, зөвхөн ашиг хөөж, байгаль орчинд үзүүлж байгаа хор нөлөөг тооцохгүй, нэг бол нөхөн сэргээлт хийхгүй, үгүй бол дутуу хийдгээс болоод уул уурхайгаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их байгаа юм. Монголын аж ахуйн нэгжүүдийн дунд ч ийм асуудал бий. Дээрээс нь нинжа нар газрыг зэрэмдэглэж байна. Мөнгөн ус, цианит зэргийг ёс бусаар хэрэглэж, хориотой аргаар ашигт малтмал олборлож байгаагаас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнийг залруулах ёстой. -Нинжа гэснээс Таны санаачилсан “Алт” хөтөлбөр үр дүнгээ өгч, алтны олборлолтын хэмжээ огцом өсөж, улсын валютын санд ч хувь нэмрээ оруулсан. Гэвч үүнийг дагаад алтны олборлолт хэтэрхий замбараагүй болсон гэдэг шүүмжлэл гардаг. “Өнөөдөр” сонин бол зөвхөн техник, Оюутолгой бол уурхайчин, уурхайн инженер хүний хувьд мөрөөдөл юм П.ОЧИРБАТ: технологи сайтай компаниудын үйл ажиллагааг дэмжиж, бичил уурхайн ажлыг зогсоох нь зөв гэсэн байр суурьтай байдаг л даа. Өөрөөр хэлбэл, уул уурхайд зөвхөн мэргэжлийн үүднээс хандах ёстой гэж бид үзэж байна. Энэ тал дээр Та ямар бодолтой байдаг вэ? -Уул уурхайн ажлыг мэргэжлийн хүмүүс хуулийн дагуу эрхлэх ёстой гэсэн Танай сонины байр суурь зөв. “Алт” хөтөлбөрийн хувьд 1990-ээд оны эхээр Монголын эдийн засаг маш хүнд нөхцөлд орсон үед хамгийн бага зардлаар, хамгийн богино хугацаанд Оюутолгойн гэрээг нэгэнт байгуул чихсан учраас одоо сайн, муу болсон гэж яриад байх хэрэг байхгүй. Түү- нийхээ дагуу ажиллах л хэрэгтэй. Тэгээд тодорхой үр дүнг нь үзэж эхэлсний дараа бид алдаа, оноогоо эргэж харж, шаардлагатай гэж үзвэл явцын дунд зарим тодотгол хийж болно. эдийн засгаа өөрийнхөө хүчээр, дотоодын нөөц бололцоог ашиглан уналтыг зогсоож, тогтворжуулах зорилтыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой байсан. Ямар ч лиценз, тусгай зөвшөөрөлгүйгээр дураараа ашигт малтмал олборлогчид гарч ирээд, газар сэндийлнэ гэсэн зүйл “Алт” хөтөлбөрт тусгагдаагүй. Нинжа нар 2000 оноос хууль бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн шүү дээ. “Алт” хөтөлбөрийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй аж ахуйн нэгж байгуулагдаж, олборлосон алтаа Төвбанкинд тушааж, Монголын валютын нөөцийг нэмэгдүүлсэн. Ингэснээр Монгол Улс төлбөрийн чадвартай болохыг олон улсын банк санхүүгийн системд баталгаажуулснаараа ач холбогдолтой. Манай төлбөрийн тэнцэл их хүнд байдалд орж, зээл авах боломж хүртэл хязгаарлагдаж байсан үе шүү дээ. Тэгэхээр аливаа зүйлд эерэг, сөрөг тал байдагчлан алт олборлолтоос олз ч олсон, гарз ч гарсан. Байгаль орчныг хамгаалах тал дээр гаргасан дутагдлаас үүдсэн гарз байсан юм. Захиргаагүй, жолоодлогогүй, дураараа дургисан нинжа нарын үйл ажиллагаа хамгийн хортой нөлөө үзүүлж байгаа юм. Гар аргаар алт олборлодог туршлага Оросоос эхлээд дэлхийн улс орнуудад байдаг л даа. Гэхдээ манайх шиг эмх замбараагүй, удирдлага, зохион байгуулалтгүй, дураараа дургидаг газар байхгүй. Артелийн буюу нэгдлийн хэлбэрээр зохион байгуулагдаж, орон нутагт бүртгэлтэй, зөвшөөрөлтэй, татвараа төлдөг, ашигласан газраа нөхөн сэргээдэг хатуу дэгтэй юм билээ. Тэгэхээр гар аргаар алт олборлодог хүмүүсийг хэсэг бүлгээр нь зохион байгуулаад алтны үйлдвэрүүдэд туслах үйлдвэрлэлийн хэлбэрээр ажиллуулж болно. Үйлдвэрийн техникээр авч болдоггүй хаягдал гардаг. Тэр хаягдлыг гар аргаар авч угааж, түүнийгээ тушааж, мөнгөө авдаг арга бий. Одоогийн байгаа шиг ийм танхай, зэрлэг байж болохгүй. Энэ тал дээр хуулийн зохицуулалт хэрэгтэй. Ашигт малтмалын хуульд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалыг эрж, хайж, олборлохыг хориглоно гэсэн заалт бий. Хууль зөрчсөн этгээд хариуцлага хүлээх ёстой. Манайх энэ хариуцлагыг хүлээлгэдэггүй байхгүй юу. Тийм болохоор хэн дуртай нь тааралдсан газраа сэндийлж, ашигт малтмал олборлодог болж. Одоо энэ Налайхын нүүрсийг олборлоод байгаа хүмүүсийн ихэнх нь бас хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь нинжа нарыг уул уурхайн үйлдвэрлэл гэдэг ангилалд хамруулж болохгүй. Уул уурхайн үйлдвэрлэл гэж батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, уул уурхайн мэргэжлийн ажиллагсдаас бүрэлдсэн, аж ахуйн нэгжийн эрх, зөвшөөрлийг авсан хуулийн этгээдийг хэлдэг. Гар аргаар алт олборлогчид энэ шаардлагыг хангадаггүй. Тиймээс гар аргаар ашигт малтмал олборлох эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. -Манай алт олборлолт сүүлийн жилүүдэд огцом буурсан нь юунаас болов? -Энэ бол 68 хувийн татварыг алтанд ногдуулснаас л үүдсэн хэрэг. Түүнээс болж ил, далд хар захаар борлуулахад хүрсэн гэж алт олборлогчид ярьдаг юм билээ. Ийм татвар хэрэггүй, асар их сөрөг үр дагаварт хүргэнэ гэдгийг би хэлж байсан. УИХ-д бичиж өгсөн. -2011 оноос энэ татвар байхгүй болчихно. Алтны салбарын ирээдүй нэлээд сайн байна гэсэн үг үү? -Сайжрах байх гэж бодож байна. Алт олоборлолт, борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ. “Алт” хөтөлбөр ач тусаа өгсөн. Гэхдээ олз ч олсон, гарз ч гарсан. Цаашдаа ч хэрэгтэй. Гэхдээ нөхөн сэргээлтийг сайн хийж, нинжа нарын үйл ажиллагааг хуулиар зохицуулах шаардлагатай. -Монголын аж ахуйн нэгжүүд байгалийн нөхөн сэргээлтийн тал дээр нэг их анхаардаггүй юм шиг. Гаднынхан бол уул уурхайн олборлолт явуулж байсан газраа хиймэл нуур хийгээд, моджуулж, зүлэгжүүлээд их гоё болгосон байдаг юм билээ. Бүр амралтын газар ч болгосон байх нь элбэг байдаг. -Байгалийн нөхөн сэргээлт хийх л ёстой. Монголд ч сайн хийдэг газрууд байгаа шүү дээ. Гэхдээ нөхөн сэргээлт гэдэг бол өөрөө нарийн технологитой, тодорхой үе шаттай эд. Өнөөдөр ухаад, маргааш нөхөн сэргээчихдэг юм биш. 100 жил ажиллах уурхай байж болно, Оюутолгой мэтийн. Тэгэхээр үүний нөхөн сэргээлт 100 жил үргэлжилнэ гэсэн үг. Байгалийн унаган төрх нь ямар байсан бэ, яавал өмнө байснаас нь дээрдүүлэх вэ гэдэгт нөхөн сэргээлтийн ажлын утга учир байгаа юм. Түүнээс биш ажиллаж байгаа уурхайгаа эргүүлээд булаад байж болохгүй. Уурхай хааснаас хойш 5-7 жилийн хугацаанд нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн хийдэг. Гэхдээ бололцоотой хэсгийг нь олборлолтынхоо явцад нөхөж сэргээгээд явдаг л даа. Тэр уулын малталт цаашдаа ашиглагдахааргүй байвал шүү дээ. Овоолсон шороогоо тэгшлээд, мод, зүлэг, олон наст ургамлаа тарих, эсвэл орхигдсон уурхайд усан сан, цөөрөм байгуулаад, усыг нь тухайн орчноо ургамалжуулах эх үүсвэр болгох гээд олон арга бий. Амралт зугаалгын газар болгохоос эхлээд нөхөн сэргээлтийг янз бүрээр л зохион байгуулж болно. “Ээрэм талд тэнгис тогтоож, элсэн цөлд цэцэг ургуулж болно” гэдэгчлэн унаган төрхөөс нь улам сайжруулсан экологийн систем үүсгэж болно. -Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ямархуу болсон гэж Та үзэж байна вэ? Хүмүүс сайн, муу янз бүрээр л ярьж байгаа. Энэ төсөл хэрэгжиж эхлэхээр Монголын эдийн засаг, монголчуудын амьдралд яаж нөлөөлөх бол? -Оюутолгойн гэрээг нэгэнт байгуулчихсан учраас одоо сайн, муу болсон гэж яриад байх хэрэг байхгүй. Одоо түү- нийхээ дагуу ажиллах л хэрэгтэй. Тэгээд тодорхой үр дүнг нь үзэж эхэлсний дараа бид алдаа, оноогоо эргэж харж, шаардлагатай гэж үзвэл явцын дунд зарим тодотгол хийж болно. Оюутолгой Монголын эдийн засагт асар их үр дүн өгнө. Өмнийн говь дэд бүтэц өндөр хөгжсөн аж үйлдвэрийн асар том бүс нутаг болж хувирна. Тэгээд олборлох, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг уул уурхайн олон салбар хөгжинө. Зөвхөн зэс, алт олборлох биш, түүнийг баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх гээд олон үйлдвэр энд буй болно. Дээрээс нь туслан гүйцэтгэх үүрэг бүхий маш олон аж ахуйн нэгж, байгууллага энд ажил үйлчилгээ явуулах боломж нээгдэнэ. Хийх ажил асар их гарна. Өрөмдлөг хийгээд гарч ирсэн хүдрийн чөмгийг тусгай саванд хийж хадгалдаг. Зөвхөн тэр савыг нь л хийж өгөөд байхад том бизнес болно. Тэгээд уурхайчдын хувцас, хунарыг оёх үйлдвэрээс эхлээд ариутган цэвэрлэх, индүүдэх үйлчилгээ гээд маш олон ажил гарна. Тэр олон мянган уурхайчин, тэдний ар гэрийнхний хэрэглээг хангах бараа, таваарыг бэлдэх хэрэгтэй болно. Маш том зах зээл бий болж байна гэсэн үг шүү дээ. Барилгынхан орон сууцыг нь барьж өгнө. За тэгээд төмөр зам, цахилгаан, дулаан, автозам гээд дэд бүтцийн цоо шинэ сүлжээ үүсэх гэж байна. Үргэлжлэл бий Эх сурвалж: mongolnews.mn

No comments:

Post a Comment