АТОМ АЙМААР БИШ

http://www.mongolnews.mn/p/21113
2011-07-08 13:46
Ж.Тэгшжаргал

Эдийн засаг, үйлдвэрлэл,бизнесийн албаны сурвалжлагч

Саяхан Австрийн нийслэл Вена хотод Олон улсын атомын энергийн агентлагийн ээлжит бус хурал болж, “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын хор хөнөөлийн тухай ширүүхэн ярилцаж, зарим улс цөмийн эрчим хүчнээс татгалзаж буйгаа зарласан нь шуугиан тарив. Тэр дундаа атомын 17 станцтай Герман улс 2022 он гэхэд атомын бүх станцын үйл ажиллагаагаа зогсооно хэмээн мэдэгдсэн нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Гэвч зарим экспертүүд үүнийг “тактикийн тоглолт” хэмээгээд, ирээдүйд атомын цахилгаан станцтай орны тоо нэмэгдэх нь тодорхой гэж байна.


ОУАЭА-ийн тэргүүн Юкия Амано 2030 он гэхэд 300 гаруй атомын цахилгаан станц шинээр ашиглалтад орж, дэлхийн нийт эрчим хүчний 60-70 хувийг хангана гэж мэдэгдсэнээс үзвэл дээрх таамаг оргүй биш бололтой. Өдгөө дэлхийн 31 орон атомын эрчим хүчийг ашиглаж байгаа бөгөөд нийт 441 цөмийн реактор бий. Эдгээр цөмийн реакторууд өдгөө дэлхийн нийт эрчим хүчний 16 хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ тоо цаашид өснө үү гэхээс буурахгүй гэдгийг Венийн хурлын үеэр Юкия Амано мэдэгдсэн. Учир нь нүүрсний нөөц дундарч байгаа бөгөөд байгальд үзүүлэх сөрөг нөлөөг нь тооцож, уг түүхий эдийг эрчим хүчний салбарт олон жил ашиглахгүй гэдгийг сануулсан. Тиймээс атом уу, байгалийн хий юү гэсэн хоёрхон сонголт үлдэж байна.

АТОМ ТОГЛООМ БИШ

Манай улс байгалийн хийн нөөцгүй учраас цөмийн эрчим хүч ашиглах талаар эртнээс судалж байгаа. Гэвч Японы “Фүкүшима-1” цөмийн реакторын ослоос үүдэж дэлхий нийтээр цөмийн эрчим хүч ашиглах асуудалд эмзэг хандах болсон. Зарим улс атомын “тоглоом”-ноос гарах тухайгаа мэдэгдэж эхэлсэн нь цөмийн эрчим хүчний салбарт нэгдэх хүсэлтэй байгаа Итали, Иран, Турк, Беларус, Монгол зэрэг улсад анхаарлын тэмдэг болж байна. Цөмийн энергийн газрын Цөмийн технологи нэвтрүүлэх хэлтсийн дарга Б.Эрдэвтэй уулзахад манай улс 2021 оноос цөмийн эрчим хүч ашиглаж эхлэхээр төлөвлөж байгааг дуулгав. 2009 оны долдугаар сарын 22- нд Засгийн газрын 202 дугаар тогтоол гарч, цөмийн технологийг Монголд нэвтрүүлэх ажил эхэлсэн аж. 2017 он хүртэл судалгаа, шинжилгээний ажил болон урьдчилсан бэлтгэлээ хангаж чадвал цөмийн эрчим хүч ашиглах боломж бүрдэх юм байна.

Цөмийн реакторын гол түүхий эд болсон ураны нөөц манайд хангалттай бий. Манай ураны баталгаат нөөц 70000 тонн бөгөөд зарим судлаачид 1.4 сая тонн бий хэмээн таамагладаг. Зөвхөн баталгаат нөөцийг түшиглэж хэлбэл энэ нь дэлхийн ураны нэг жилийн хэрэгцээтэй дүйх үзүүлэлт. Тэгэхээр технологийг нь л нэвтрүүлж чадвал түүхий эдийн талд санаа зовох зүйлгүй хэмээн Б.Эрдэв ярьсан. Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “Areva”, “BHP Billiton”, “Rio Tinto”, “Росатом” зэрэг компани Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2007 оны дунд үед ураны оксидын баяжмалын спот үнэ дэлхийн зах зээлд оргил цэгтээ хүрч, нэг фунт буюу 0.45 кг нь 136 доллараар арилжаалагдаж байв. Гэвч уг бүтээгдэхүүний ханш ганц жилийн дотор гурав дахин буурч, өдгөө фунт нь 42 орчим долларын үнэтэй байна. Тиймээс гаднынхан манай ураныг үнэгүй шахам зөөж одохыг хүлээлгүйгээр цөмийн эрчим хүчний салбарт эрсдэлтэй алхам хийж үзвэл ямар вэ.

33 ХУВЬ БУЮУ ГУРАВНЫ НЭГИЙГ

Манай улс дэлхийн цөмийн эрчим хүчний газрын зурагт бүдэг ногоон өнгөөр тэмдэглэгдсэн. Энэ нь Йордан, Казахстан улсын адил цөмийн реактор барих төлөвлөгөөтэй байгаа гэсэн дохио. Цөмийн энергийн газраас хийсэн судалгаагаар цө- мийн нэг реактор баривал эхний ээлжинд дотоодын эрчим хүчний 33 хувь буюу гуравны нэгийг дангаар хангах боломжтой аж. Нарийвчилсан судалгаа гараагүй учраас дээрх хэмжээ хэлбэлзэж мэднэ. Гэлээ ч ураны нөөцөө түшиглэн цөмийн реактор барьж яагаад болохгүй гэж. Манайх ОУАЭА-ийн гишүүн бөгөөд цөмийн реактор барихаар ОХУ, АНУ, БНХАУ, Япон зэрэг долоон оронтой хамтран ажиллахаар тохиролцсон. Цөмийн эрчим хүчний салбарын томоохон төлөөллүүдтэй хамтарч, тэдний технологийг судалснаар атомын цахилгаан станцыг асуудалгүйгээр нэвтрүүлэх боломж бий. Гэвч цөмийн эрчим хүч тоглоом биш гэдгийг “Фүкүшима”- ийн жишээ бидэнд нотолсон. Техник, технологи өндөр хөгжсөн Япон улс хүртэл цөмийн эрчим хүчний өмнө “жижгэрч” байхыг нүдээр харсан бид энэ асуудалд эмзэг хандах нь ёстой нь мэдээж.

ГОВЬ ГОЛ НАЙДВАР

Цөмийн реактортай болдог юм аа гэхэд үүнийгээ хаана байгуулах вэ гэх асуудал хөндөгдөнө. Дэлхийн улсууд цөмийн реактороо ихэвчлэн далайн эргийн ойролцоо байгуулдаг нь ус их хэмжээгээр шаарддагтай холбоотой. Гэвч далайгаас алслагдмал манай орны хувьд цөмийн реактор услах хэмжээний хүрэлцээтэй ус байхгүй. ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал Б.Чадраа гуайтай уулзаж, энэ талаар асуухад АНУ-ын Аризона мужийн цөмийн цахилгаан станцын жишээгээр тайлбарлав.

Аризонагийн цөлөрхөг хэсэгт байх 4200 ваттын цөмийн реакторт 60 км-ийн хол байрлах Фениксээс ус татдаг аж. Б.Чадраа гуайн хэлж буйгаар манай говьд цөмийн реактор байгуулах боломжтой бөгөөд Аризонаг бодвол гадаргадаа ч, гүндээ ч устай аж. Саяхан Саудын Араб Аризаногийн туршлагын дагуу 17 цөмийн реактор барьж эхэлжээ. Гэвч цөмийн реактор байгуулахын тулд бидний хэтэвч нэлээдгүй зузаан байх хэрэгтэй болно. 4200 ваттын цөмийн реакторын үнэ л гэхэд 6.4 тэрбум ам.долларт хүрдэг аж.

ЯГ 10 ЖИЛИЙН ДАРАА

Өнөөдрийн байдлаар манай улс эрчим хүчний хэрэгцээнийхээ 92 хувийг дулааны станцаас, таван хувийг дизель, үлдсэнийг нь усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа. Энэ хэвээрээ 20-30 жил ч тэсэх бололцоо бий. Гэлээ ч нүүрс ургадаггүй учраас бид хүссэн хүсээгүй цөмийн эрчим хүчний салбарт нэгдэх л болно. Хэрэв төлөвлөгөө ёсоор болбол яг 10 жилийн дараа манай улс анхны атомын цахилгаан станцаа өлгийдөн авна. Яг 10 жилийн дараа дэлхийн эрчим хүчний хэрэглээ 66 хувиар өсөж, атомын цахилгаан станцын тоо хэдийнэ 300-гаар нэмэгдсэн байх нь. Атом тэр үед аймаар зүйл биш, амьдралын хэрэгцээ болох нь.
Зочин 2011 оны 07 сарын 10 13:04 Хариулах
шинэ шинэ эрчим хүчний шинэ шинэ үүсвэрийг хайж л байх ёстой Ганцхан атом атом гээд л явцуураал...
сэргээгдэх эрчим хүч нь ХАМААГҮЙ ДЭЭР 2011 оны 07 сарын 10 13:03 Хариулах
цөмийн хаягдлаа хоргүйжүүлээд хамаг ажлаа гүйцэд хийх юм ямарч ашиггүй байтугай алдагдалтай үйлдвэрлэл ш дээ
jagaa 2011 оны 07 сарын 10 08:03 Хариулах
boslog gargana shuu, busad ulsuud ymar ayultaig ni medeed boliyo gej baihad manaih orno gej baidag, ternii orond sergeegdeh erchim huch tsoriin gants garts...
unen 2011 оны 07 сарын 09 11:14 Хариулах
xujaa nar mongoliin xiliin daguu atomiin stantsaa barix geed tolobloson. oros boloxoor manaid oirxon tsomiin turshilaa xiigeed l. xor urshig ni arai oirxonoor ni bayn olgiin kazakuudaas gajigtai xuuxed torood l bud oorsdiigoo xardax yax be, tertee tergyi manaix ygyi gechixsen boloxoor . exs enxbayr baisan bol shuud za geed l margaashnaas exlex bailgyi
Zochin 2011 оны 07 сарын 09 09:50 Хариулах
Yamar Ayultai gedgiig say zunduu uzchiheed odoo yu yariad bna aa. Manai mongol uls nuursee tuleed dahaid 70-aad jil amidrana , Atomiin tsahilgaan mongolchuudad hereggui .
СЭТГҮҮЛЧИД 2011 оны 07 сарын 09 10:17 Хариулах
СЭТГҮҮЛЧИД::: САНАЛ БОЛГОХОД ЭНД (WWW.GOLOMT.ORG) БАЙГАА МЭДЭЭЛЭЛ НИЙТЛЭЛҮҮДИЙГ НЭГ УНШААД ДАРАА НЬ ДАХИАД НИЙТЛЭЛ БИЧЭЭРЭЙ. ЮУ БИЧИХИЙГ ЧИНЬ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ СУУЯ. ЭНЭ ОЛОН БАРИМТЫГ БҮГДИЙГ ХУДЛАА ГЭХ ҮҮ
Зочин 2011 оны 07 сарын 09 10:23 Хариулах
WWW.GOLOMT.ORG;; Фукушимагийн АЦС-ын цацрагт төрөөгүй байхдаа хордсон анхны хохирогч илрэв бололтой.... ОХУ-ын Russia Today ТВ-ийн сувгаар Фукушимагийн АЦС-ын ойролцоо чихгүй, мухар толгойтой чандага төрсөн тухай мэдээлж, цаашид Япон хүүхдүүд ч бас ийм гажигтай төрөх вий гэж түгшиж буйг тэмдэглэв. Энэ талаар Армяны хэвлэлд, мөн АНУ-ын “San Francisco IBTimes” сонинд бичсэн байна. Read more…
Зочин 2011 оны 07 сарын 09 09:36 Хариулах
shaaa
Зочин 2011 оны 07 сарын 09 03:43 Хариулах
bud ireeduigee bodloo geed yax um. oorsdoo ch atomiin stants barixgyi geed aigaad esrgyytsej baixad ali xediin xujaa nar mongoliin xiliin dagyy atomiin stants barixaar tolobloson gej baigaa. tegexeer bud yax be, aan. xujaagiin ataomiin stantsd um bolloo gexed mongol ruu shuud. delberlee gexed mongoliin xiliig dabaxgyi gesen oilgolt bol baixgyi. oorsdoo oataomiin stantai bolie gexeer amerik yaponuud tsomiin xaygdal xayx gej baina geed mongolchuudiin tolgoig ergyyleed . uxer mongolchuud um oilgodog boltol odii baina daa
mglmaa 2011 оны 07 сарын 09 01:22 Хариулах
teneg mal yumuu haishaa yum be mglchuudaa ireeduigee boddoggui mal ve yasan teneg huniig huurch bgaa gej bodoj bgaan baihdaa ene sedviig hondson hun l lav ooroo hort havdartai baihaa tegeed busdiigaa horloj bgaan bgaa biz usan teneg
GOLOMT 2011 оны 07 сарын 09 10:20 Хариулах
WWW.GOLOMT.ORG ; Цөмийн агуулах нь АСАР их аюул эрсдэлтэй. Цөмийн хаягдал = Монголын МӨХӨЛ. Монголд АЦС барих нь эдийн засгийн үр ашиггүй, бас хүн хүчний хувьд бэлтгэгдээгүй тул эртэдсэн асуудал.
Зочин 2011 оны 07 сарын 09 01:09 Хариулах
Manaihan ehleed uranaa Tamsag Petro-china shig gadaadad barag unegui zarna* buur baigalia bohirtuulan baij oorsdoo hurgej ogch uilchilne. Daraa ni stants barihchaa ayadval uranaa butsaaj ter ulsaasaa delhiid baihgui ondor uneer hudaldaj avna. Magadgui ter stants ni bas gadny ulsynh, tegeed tsahilgaanaa bas hudaldaj avah baih. Manai mulguu zasgiin hiij chadah zuil ni erdoo l ene (gehdee ted endees huvidaa asar ih mongo unagah uchir mulguu gehed haashaa ch yum).
Зочин 2011 оны 07 сарын 08 21:38 Хариулах
naad gazriin zurgaa harda manaihaan urd taldaa gants tseg tawichiilda
Зочин 2011 оны 07 сарын 08 21:36 Хариулах
hezee negen tsagt ene togloomoor togloh ni todorhoi
Зочин 2011 оны 07 сарын 08 20:07 Хариулах
Ene sonirholtoi l sedev bna shd
Зочин 2011 оны 07 сарын 08 20:07 Хариулах
Ene sonirholtoi l sedev bna shd
Зочин 2011 оны 07 сарын 08 19:50 Хариулах
Yoo . bi neg haraal helmeer sanagdaj bh chin! heleh ch ug alga. yu bicheed baigaagaa ene uhaarch bgaa bolovuu?
sanaa 2011 оны 07 сарын 08 19:43 Хариулах
chi setgyylch yum yy mal yum yy ?atom shig ayultai yum gej xaana bna aa ,bitgii xymyysiin tarxi ygaagaad bai,,delxiid nyyrsnii nootsooroo tolgoi tsoxidog yls baij iim ayultai togloomoor toglox erx ta nart baixgyi shyy ..ergyy min chi naad tolgoigoo sain tseneglej baij yum bich za ....yaj chi setgyylch bolson yum be iim bolovsrolgyi baix gejgytmaar yum daa
nusgai 2011 оны 07 сарын 08 19:14 Хариулах
nusgai zulzaga min bogsoo archij surchihaad atom gej dongod za
MGL 2011 оны 07 сарын 08 18:53 Хариулах
chadraa gej lalar yu geed hutsaad bgaan chi ayulgvich geh shig lalar mini chi MGLd tsumiin hayagdal hayah geed ulaarch bgaa bhaa archaagvi lalar eh oronoo heden tsaasaar hudaldah geed vhen hatan temtsej bh shiw de bidend ter atomiin stants hereggvi gadagshaa nvvrsee gargahgvi bolchuul boloo yum bishvv MGL ulsiig heden zuun jil hangah nvvrs manaid bna gadagshaa gargahaal bolih heregtei bna da tur zasagiin lalaruud MGLiig huwaaj zaraad duuslaa shvv archaagvi lalaruud yum da ta nar
Зочин 2011 оны 07 сарын 08 17:02 Хариулах
4200Batt -r chin dunguj plitkaa halaaj huchireh yum bn. Ha ha.
zochin 2011 оны 07 сарын 08 15:44 Хариулах
Mongol uls atomiin stantsgui blaa gehed, tertee tergui bidniig toirood baij lbna. Hereb ayul bolbol bidend baidaggui geed bid esen mend uldene gej uu...
che 2011 оны 07 сарын 08 15:02 Хариулах
GOVIIG GOVIOOR ni bailgaa za!!!!! CHamd hen GOVID COMIIN HOG BULAJ bolno gej helev???? Esgevel cham shig neg IH HURLIN MANGAR GOVID(USGUI GOVID) Comiin STANCI barina gesniig DAVTAJ bna uu????
che 2011 оны 07 сарын 08 15:00 Хариулах
NUSGAI MINI CHI ATOM AYLGUI gej IH HURLIN BALAINUUDAAS DUULSAN UU???? AYLGUI um bol CHERNOBILD ochood UZ!!!
Зочин 2011 оны 07 сарын 08 14:52 Хариулах
mangar batsaan,chi yu medeh ve ,atom gej yu be gedgee ch medehgui baij
hehehe 2011 оны 07 сарын 08 14:38 Хариулах
Ter Erdev gedeg chin'kinetic energybgej yu baidagiig medehgui amitan shuu dee.
zochin 2011 оны 07 сарын 08 14:27 Хариулах
tarhi ugaahaa bolioch ee? Yamar ayultaig ni yapon notolloo ch dee.Shunaltai muu balainuud yah geed bn aa?????

No comments:

Post a Comment