Ураны ашигласан орд газрын талаар төсөл хэрэгжинэ

http://economics.gogo.mn/news/90Link532
2011.7.8

Ураны ашигласан орд газрын талаар төсөл хэрэгжинэ
Төв Азийн орнууд дахь ашигласан ураны орд газрын нөхөн сэргээлттэй холбоотой хяналтын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх бүсийн төслийг Европын Комиссоос хэрэгжүүлнэ. Нийт 2,5 сая еврогийн өртөг бүхий энэ бүсийн төсөлд Монгол улс оролцох юм.

Энэхүү төсөл нь бүсийн хэмжээнд цөмийн аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд олон асуудлыг шийдвэрлэх ажээ.

Ашигласан ураны орд газрын нөхөн сэргээлттэй холбоотой үйл ажиллагааны болон хяналтын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах юм байна. Мөн үйлдвэрлэлд ашигласан усны цацраг идэвхт бодис болон химийн бохирдлыг хянах хяналтын тогтолцоог бий болгоход чиглэгдэнэ.

Цацрагийн (альфа, бета, гамма) болон радоны хэмжээг тодорхойлох техникийн чадамжийг сайжруулах болон цацрагийн хамгаалалт, байгаль орчны нөхөн сэргээлт, мониторингийн төлөвлөгөө, арга зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх зэрэгт төсөл чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцох Цөмийн Энергийн газар ямар нэгэн санхүүгийн үүрэг хүлээхгүй бөгөөд төслийг 72 сарын хугацаатай хэрэгжүүлэх юм байна.

No comments:

Post a Comment