Украин улс нүүрс, атомын энерги, боловсролын салбарт дэмжлэг үзүүлнэ (мэдээний цуглуулга)

http://www.nrcu.gov.ua/index.php?id=148&listid=147577
Ukraine interested in mining in Mongolia
30-06-2011 18:41 Ukraine interested in mining in Mongolia
Ukraine is interested to participate in mining operations in Mongolia. This was stated by President Viktor Yanukovych during his meeting with the President of Mongolia, Tsakhiagiin Elbegdorj.

"Ukraine is interested to participate in mining and possible further processing operations in Mongolia," Yanukovych said. According to him, it may be mining coal, uranium ore, which is the fuel for nuclear power plants, or the extraction of raw materials for fertilizers. Yanukovych did not rule out that construction of certain facilities in the territory of Mongolia may be cost-effective to Ukraine. "So we are now actively studying the situation," he added. The President of Mongolia, during the talks in Kyiv, offered Ukraine to cooperate in the production of coking coal. According to Yanukovych, the Ukrainian side will carefully consider this proposal, and in the near future, experts will travel to Mongolia to study the question "regarding the ways of mining this coal, its quality and, of course, the possibility of its transportation."


Баримт бичгүүдэд гарын үсэг зурав

http://www.president.mn/mongolian/node/1923

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Украин Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд дорхи баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:

1. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Протоколд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Л.Болд, Украин Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд А. Клюев,

2. Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Украин Улсын Соёлын сайд М.Кулиняк

3. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс Засгийн газар, Украин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г. Занданшатар, Украин Улсын Боловсрол, шинжлэх ухаан, залуучууд, биеийн тамирын сайд Д.Табачник

4. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Украин Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2012-2013 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Украин Улсын Гадаад хэргийн сайд К.Грищенко нар гарын үсэг зурна.

5. Онцгой байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээрт Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр, Украин Улсын Онцгой байдлын сайд В.Балога

6. Монгол Улс, Украин Улсын хооронд түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ Украин Улсын Ерөнхийлөгч ВИКТОР ФЕДОРОВИЧ ЯНУКОВИЧ нар тус тус гарын үсэг зурлаа.

Украин улс нүүрс, атомын энерги, боловсролын салбарт дэмжлэг үзүүлнэ

http://news.gogo.mn/r/90284
2011 оны 7-р сарын 4
Украин улс нүүрс, атомын энерги, боловсролын салбарт дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украин Улсад зургаадугаар сарын 26-29-нд төрийн айлчлал хийлээ.

Энэхүү дээд хэмжээний айлчлал 2002 онд Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Украинд айлчилснаас есөн жилийн дараа, 2003 онд Украины тэр үеийн ерөнхийлөгч Л.Кучма манай улсад айлчилснаас хойш найман жилийн дараа болж байгаагаараа онцлогтой юм.

Айлчлалын үеэр хоёр тал Монгол-Украины харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд сэргээн идэвхжүүлэх асуудлаар илэн далангүй зөвлөлдөж, тодорхой алхмууд хийхээр болов.

Өөрөөр хэлбэл харилцаа, хамтын ажиллагааг түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэлд хоёр ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан юм.

Тухайлбал нүүрс, атомын энерги, эрчим хүч, ХАА, боловсрол, батлан хамгаалах, онцгой байдал зэрэг тодорхой салбаруудад хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Эл зорилгоор соёл, боловсрол, онцгой байдал, гадаад харилцаа зэрэг салбарт Засгийн газар болон яамд хоорондын хамтын ажиллагааны таван баримт бичгийг байгуулсан.

Мөн боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн үр дүнд Украины Засгийн газрын тэтгэлэгээр суралцах манай оюутнуудын тоо нэмэгдэн 20 болж, ХАА, анагаах, соёл урлагийн гэх мэт манайд нэн хэрэгтэй мэргэжлийн сургуулиудад суралцах боломж буй боллоо. Мөн мэргэжил дээшлүүлэх сургалтад тав хүртэл хүнийг элсүүлэн суралцуулахаар болсон юм.

Түүнчлэн айлчлалынхаа явцад Ерөнхийлөгч Львов хотод зочилсон бөгөөд Львовын Хуурай замын цэргийн академи Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид анхны хүндэт доктор цолыг олгосон байна.

Г.Ирмүүн

No comments:

Post a Comment