Ж.Энхсайхан: Ганцаардмал Монголын гарц нь тэр байсан

http://www.dailynews.mn/?vfile=5&vmet_id=9073&vmet_main=330&vt=archive&vl=archive&vdate=&vofile=5&left=yes&vpage=235
-Монгол Улс нутаг дэвс­гэрээ цөмийн зэвсэггүй бүс болгох тухай асуудлыг дэв­шүүлснээс хойш 15 болж байна. Энэ санаачилгыг хэн хэрхэн гаргасан юм бэ? -Монгол Улс энэхүү са­наачилгаа 1992 онд, өөрөөр хэлбэл манай улс бие даа­сан, өөрийн ашиг сонирхолд нийц­сэн гадаад бодлого явуулж эхэлж байсан үед гаргасан. Тэр үед ОХУ манай нутгаас цэрэг зэвсгээ гаргаж байсан. Монгол Улс нутаг дэвсгэрээ бусдын эсрэг ашиг­луулахгүй байх, хөрш орнуудтайгаа тэнцвэртэй харилцаж сайн хөршийн ха­рил­цаа хөг­жүү­лэх, аливаа эвсэлд нэгдэхгүй байх бод­лого баримталж эхэлж бай­сан. Цөмийн зэв­сэгтэй хоёр гүрний дунд оршд­­­огийн хувьд нутаг дэвс­гэрээ цөмийн зэв­сэггүй бүс болгох нь дээрх зорилтуудад нийцэж байгаа. Тийм ч учраас Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр Монгол Улсын Ерөн­хийлөг­чийн НҮБ-ын Ерөнхий Ас­самб­лейн чуул­­­­­­­­ганд хэлэх үгийн агуул­гын талаар хэ­лэлцэхдээ тэр­хүү са­наа­чилгыг гаргаж хэ­рэг­­­жүү­лэхээр шийдвэрлэсэн юм.


-Улс орноо цөмийн зэв­сэггүй бүс гэж зарлах нь манай улсад ямар ач хол­богдолтой юм бэ. Тэртээ тэргүй дэлхийн 180 гаруй улс орон, түүний дотор манай улс цөмийн зэв­сэг­гүй, тийм зэвсэгтэй бо­лохгүй, түгээн тараахгүй гэсэн үүргийг Цөмийн зэвс­­гийг үл дэлгэрүүлэх тухай 1968 оны гэрээгээр нэгэнт үүрэг авсан байдаг биш билүү? -Тийм ээ, дэлхийн бараг бүх улс орон тэрхүү гэ­рээ­гээр тийм үүрэг авсан байгаа нь үнэн. Гэхдээ улс орнууд өөрсдөө цөмийн зэвсэг үйлд­вэрлэхгүй, бусдаас олж авах­гүй гэсэн үүрэг тэр гэрээгээр авснаас биш бусдын тийм зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахыг зөвшөөрөхгүй гэсэн үүрэг аваагүй юм. Хүй­тэн дайны үед байгуулагдсан энэ гэрээ тийм нэг “цоор­хойтой” байдаг юм. Үүнийг цөмийн зэвсэгтэй гүрнүүд өөрсдийн бодлогодоо ашиг­лаж ирсэн түүхтэй. Тухайл­бал, Америкийн олон тооны цөмийн зэвсэг Европ, Азийн улс ор­нуудын нутагт байрлаж бай­сан. Мөн Зөвлөлтийн цө­мийн зэвсэг ч социалист зарим улс оронд байрлаж байсан. Оросын эрдэмтэд, цэр­гийнх­ний ярьж байснаар Монголд ч мөн байрлаж бай­сан юм би­лээ. -Хүйтэн дайн дуусгавар болсноос хойш байдал өөрч­­­лөг­дөө биз дээ…? -Хэдийгээр хүйтэн дайн дуусгавар болсон ч Европын цөмийн зэвсэггүй зарим улс оронд 500 орчим цөмийн зэв­сэг байрласаар байгаа. Мөн цэргийн НАТО эвсэл шаард­лага гарвал гишүүн орнууддаа цөмийн зэвсэг байрлуулах бодлого барим­талж байгаа. Зарим нь маш богино ху­гацаанд хэрэглэхэд бэлэн байдалд ч байдаг юм билээ. Тийм ч учраас хөгжиж байгаа дийлэнх улс орон өөрсдийн нутаг дэвсгэрийг цөмийн зэв­сэггүй бүс болгон зарлаж, түүн­дээ хяналт тавих тогтол­цоо байгуулж, цөмийн зэв­сэгтэй гүрнүүдээс аюул­гүй байдлын баталгаа гар­гуулж авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар дэл­хийн 119 улс орон Африк, Латин Америк, Зүүн өмнөд Ази, Ном­хон далайн уудам нутаг болон Төв Азид тийм бүс байгуулсан буюу бай­гуулж байгаа. Эдгээр бү­сийн нэг онцлог нь бүгд хэсэг бүлэг улсаас бүрддэг. Монгол Улсын хувьд цө­мийн зэвсэгтэй хоёр гүрнээр хүрээлэгдсэн, цөмийн зэв­сэггүй улстай хиллэдэггүй учраас цөмийн зэвсэггүй бүсийг дээр дурдсан сонгодог утгаар нь байгуулах ямар ч бодит боломжгүй юм. Нө­гөөтэйгүүр манай улс өөрийн нутаг дэвсгэрийг бусдын эс­рэг ашиглуулахгүй байх, ямар ч тохиолдолд Монгол Улсад цөмийн зэвсэг буюу түүний холбогдолтой аливаа эд зүйлсийг байрлуулахгүй, энэ чиглэлээр Монголд да­рамт шахалт үзүүлэхгүй, өөрөөр хэлбэл энэ талаарх манай төвийг сахисан бод­логыг хүндэтгэнэ гэсэн үүрэг амлалтыг хөрш хоёр ор­ноо­роо авахуулах зорилготой юм. Тийм үүрэг амлалт авахуу­­лах нь одоо Чех, Поль­шид пуужингийн дов­тол­гоо­ноос хамгаалах АНУ-ын системийн хэсгийг байр­луулах гэж байгаатай хол­богдуулж АНУ, Европын хол­бооны зарим улс болон ОХУ-ын хооронд үүсч байгаа үл итгэлцэх байдлын адил байд­лыг Монголоос хэзээ ч гар­гуулахгүй байхын баталгаа болох юм. -Манай улс чинь хөрш хоёр оронтойгоо найрсаг харилцаатай биз дээ. Тийм учраас заавал аюулгүй байд­лын баталгаа гаргуулах хэрэг байгаа юм уу. Хөрш орнуудаа хардаж сэр­дэж бай­гаа мэт сэт­гэгд­лийг Орос, Хятадад төрүүлэх юм биш үү? -Олон улсын харилцаа байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Тийм ч учраас улс орон бүр өөрийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд их ан­хаарал тавьдаг, аливаа таа­тай нөхцөлийг аюулгүй байд­лаа бэхжүүлэхэд ашиглахыг боддог. Манайх шиг “ган­цаардмал” гэж хэлж болох улс орон байтугай төв болон зүүн Европын улс орнууд хүйтэн дайн дууссан хэдий ч бүгд НАТО эвсэлд орох гэж зүтгэж, нэгдэж байгаа нь тиймэрхүү болгоомжлолтой нь холбоотой юм. Манай хоёр хөрш аль 1990-ээд оны эхээр хөрш зэргэлдээ орнуудынхаа нутаг дэвсгэр, агаарын орон зайг бие биеийн эсрэг ашиглахгүй гэж тохирч дэлхий дахинаа зарлан мэдэгдсэн юм. Манай санаачилга тэрхүү тохирол­цоонд нь бүрэн нийцэж бай­гаа. Мөн хэрэгжүүлэхэд нь тус дэм болж байгаа юм. Тийм ч учраас НҮБ-ын Ерөн­хий Ассамблейгаас манай санаачилга, аюулгүй байдлын талаар удаа дараа гаргасан тогтоолуудад манай гадаад бодлогыг дэмжиж, хоёр хөрш оронтойгоо сайн хөршийн тэнцвэртэй харилцаа хөг­жүүлж байгааг сайшааж энэ нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх нэг чухал хүчин зүйл болж байна гэж цохон тэмдэглэсэн байдаг. Эдгээр тогтоолыг батлахад Орос, Хятад хоёр улс орол­цож, тэр байтугай тогтоол бат­лагдсаны дараа Элчин сайд нар нь манайханд баяр хүр­гэж байсан шүү. Хэрэв хөршүүд маань манай талаар ямарваа нэгэн өөр далд санаархалгүй л юм бол Монгол Улсад аюулгүй байдлын баталгаа гаргаж өгч болох юм. Ингэх нь ч тэр хоёрт өөрсдөд нь ашигтай байх учиртай. -Баталгаа гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ? -Баталгаа олон янз бай­даг. Манай ярьж байгаа ба­талгаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн ба­тал­гаа байх учиртай юм. Энэ талаар манай улс цөмийн зэвсэгтэй таван гүр­ний тө­лөөлөгчидтэй албан бусаар аль 2001 онд ярьж ойл­голц­сон. Тэр нь юу вэ гэвэл Мон­гол Улс хөрш хоёр орон­тойгоо олон улсын жишигт нийцсэн баталгаа гаргуулж, түүнийг нь цөмийн зэвсэгтэй бусад улс орон дэмжиж, НҮБ-ын Ерөн­хий Ассамблейгаар сай­шаал­гаж НҮБ-д бүрт­гүү­лэх явдал юм. Энэ талаар 1998 онд ГХЯ-ны сайдын зөвлөлийн шийдвэр ч гарсан байдаг. Манай тал олон улсын дээрх тохиролцооны дагуу 2002 оны хавар хөрш орнууд­тайгаа байгуулах гур­ван эт­гээдийн гэрээнд тусгаж болох үндсэн санаануудаа тэдэнд бичгээр өгч, зарчмын хувьд зөвшөөрсөн хариуг тэр зун нь авсан. Дараа нь хөр­шүүд маань тэрхүү саналаа өндөр дээд хэмжээнд ч но­толж бай­сан. Харамсалтай нь манайх гэрээнийхээ төслийг боловс­руулж өгөлгүй өдий хүрээд байгаа юм. -Ямар учраас манайх төс­лөө гаргаж өгөхгүй бай­гаа юм бол? -Мэдэхгүй юм. Манай Га­даад хэргийн яамныхан л мэднэ байх. Миний мэдэхээр асуудлыг дөрвөн жил “дар­чихаад” ноднин жилээс хө­дөл­гөж эхэл­­сэн юм билээ. Төслөө одоо л нэг хөрш ор­нууддаа өгөх гэж байгаа байх. Хэлэл­цээг түргэн эх­лүүл­чихвэл гэрээг ойрын 2-3 жилд баг­таан байгуулж болох юм гэж бодож байна. Хэрэв ма­най улс хөрш орнуудтайгаа тийм гэ­рээ байгуулчихвал тэр нь их гүрнүүдийн маргаанд төвийг сахих гэсэн манай бодлогыг олон улсын хэм­жээнд ба­талгаажуулахын дээр эг­нээндээ 119 улс орныг нэгт­гээд байгаа цөмийн зэв­сэг­гүй бүсүүдийн эгнээнд манай улсыг улс төрийн тө­дийгүй мөн эрх зүйн хувьд холбож өгч, нэг улс ч дан­гаараа цөмийн зэвсэггүй бүс бай­гуулж болохыг онолын хувьд болон практик дээр нотолж өгөх юм. Тэгвэл газар зүйн буюу геополитикийн байрш­лынхаа улмаас бүс нутгийн цөмийн зэвсэггүй бүсэд орох боломжгүй 10 гаруй улс оронд ч үлгэр дуу­райл болж болох талтай юм.

No comments:

Post a Comment