Г.Занданшатар: Цөмийн хаягдлын талаар засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

http://www.vip76.mn/zandanshatarg/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/25154--gzandanshatar-comiin-xayagdlyn-talaar-zasgiin-gazryn-xuraldaanaar-xelelcene-.html
Уншсан: 63

УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд Г.Занданшатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын нэгдсэн чуулганаар шинээр хэд хэдэн улсад Консулын газар нээхийг дэмжлээ. Байгуулах гол ач холбогдол нь юу вэ?

-Америкийн баруун эргийн хотуудад манай улсын 15 мянга орчим иргэн ажиллаж амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор тус бүс нутагт Монгол Улсын Консулын газрыг байгуулах шаардлагатай гэж үзсэн. Мөн БНХАУ-ын онцгой бүс болох Хонконгод жилд манай улсын 4-5 мянган иргэн зорчдог.Үүнээс гадна уг бүс нутагт хүний наймаа, хар тамхи гэх мэт шинэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон олон хүний эрх ашиг зөрчигдөх хандлага ажиглагдаж байгаа. Мөн тус бүсэд манай улсын олон иргэн хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гэсэн асуудал тавигддаг. Олон улсын суурьшилт хөдөлгөөний байгууллагын судалгаанаас үзэхэд цөөнгүй тооны эмэгтэйчүүд Хонконг, Макаод байнга хууль бусаар ажилладгийг тогтоосон. Сүүлийн жилүүдэд л гэхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон 99 хохирогчийг тус улсаас эх оронд нь авчирлаа. Ийм учраас иргэдийнхээ эрх ашгийг Хонконгод хамгаалах, тэдэнд zandanshatarүйлчлэх Консулын газар шаардлагатай.Түүнчлэн Хонконг бол дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг.Тиймээс Монгол Улсын эдийн засгийн хурдацтай холбоотойгоор тус улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргах, хөрөнгө татах чиглэлээр тус улсыг чиглэх манай улсын иргэдийн цуваа нэмэгдэж байна. Хамгийн сүүлд л гэхэд МИАТ-аас Хонконг руу шууд нислэг хийдэг болсон.Тиймээс тус улсад Гадаад харилцааны яам үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлага бий. Японы эдийн засгийн хүчирхэг төвүүд болох Осака, Кансай мужид манай улсын 2000 гаруй иргэн сурч, амьдардаг.Тиймээс Японы урд мужуудад Консулын газар ажиллуулах шаардлагатай байна. Эдгээр асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.

-Чуулган дээр тэнд байгаа иргэдийг Консулын газартаа ажиллуулах талаар гишүүд санал хэлж байсан. Ийм боломж бий юү?

-Бид судална. Боломж байгаа байх гэж бодож байна.

-Дараагийн ээлжид аль аль улсад Консулын газар нэмж ажиллуулахаар төлөвлөж байна вэ?

-Эхний ээлжид Италид Элчин сайдын яам нээж ажиллуулахаар судалж байна.

-Тэнд манай улсын хэчнээн иргэн амьдардаг юм 6э?

-Манай улсын цөөнгүй, иргэн тус улсад ажиллаж, амьдарч байна.Тус улсад Элчин сайдын яам ажиллуулахын нэг зорилго нь Ром хотод маш олон тооны олон улсын байгууллага үйл ажиллагаа явуулдаг.Тухайлбал, Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн хүнсний байгууллага, НҮБ-ын олон байгууллага тус хотод суурьшдаг. Олон улсын байгууллагын төв болсон уг улстай хамтран ажиллах нь манай улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Мөн Жи-8 буюу дэлхийн их найман гүрний нэгд Элчин сайдын яамаа байгуулах нь манай улсын гадаад бодлогод зохих хэмжээний ач холбогдолтой.

-Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай шуугиан гараад байгаа.Үүнд эцэслэн хариу өгөх боломж бий юү?

-Энэ асуудлыг нэг мөр болгох үүднээс Монгол Улсын аюултай цэг, хог хаягдлын тухай хуулиар гаднаас цөмийн хаягдал, оруулж ирэх, импортлох хориотой. Монгол Улсын Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлогод мөн энэ талаар тодорхой тусгасан байдаг. Цөмийн энергийн тухай хуульд энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс Гадаад харилцааны яам санаачлан холбогдох байгууллагуудтай хамтран цөмийн хог хаягдал байршуулах, импортлох асуудлыг хориглосон заалт оруулж ирэхээр ажиллаж байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.

Г.Аж-Уул

No comments:

Post a Comment