С.Баярцогт: Тєрийн ордны ємнєх "Чингис" хааны цогцолбор 7.5 тэрбум тєгрєгєєр босно

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=14948
2005-09-07 11:19:44 , Мэдээний дугаар: #14948

Сvvлийн vед Д. Сvхбаатар, X.Чойбалсан нарын бунхныг буулгаж шарилыг нь шєнє дєлєєр зєєж байна. Ард тvмнээсээ юу нууцлаад байна вэ. Тvvхт хvмvvсийн шарилд С.Баярцогт тэргvvтэй хvмvvс хамаагvй гар хvрлээ гэхчлэн янз бvрийн яриа гарсаар байгаа. Харин "Зиндаа" сонин олон мянган уншигчдадаа, нийт ард иргэддээ vнэн зєв ойлголт, баттай мэдээлэл єгєх зорилгоор УИХ-ын гишvvн, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой уулзаж ярилцсан юм.

Тvvнтэй ярилцаж байхад тєр засгийн тvшээ тєрд ажиллаж байгаа хэн ч байсан засаг тєрийн зvгээс даалгасан энэ ажлыг хийх л байсан. Гагцхvv С.Баярцогт хамтарсан засгийн газрын vйл ажиллагаа явуулж буй онцгой эгзэгтэй vед ЗГХЭГ-ын даргын албыг хашиж, тулгар тєрийн 800 жилийн ойг тэмдэглэх vндэсний хорооны орлогч даргынхаа хувиар ажил уvргээ гуйцэтгэж яваа болохоос дээрх тvvхт хумvvсийн шарилыг "сайн дураар онгичоод" байгаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг санагдсаныг хэлэх нь зvйтэй байх.

-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хvрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдахаар тєлєвлєгдсєн. Энэ талаар яриагаа эхлэх vv?
-2001 оны 5-р сарын 11-ний єдєр ой тэмдэглэх тухай Монгол Улсын Ерєнхийлєгчийн 118-р зарлиг гарч, Чингис хааны 840 жилийн ойг 2002 онд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг ёслон тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан юм. Зарлигийг хэрэгжvvлэх зорилгоор засгийн газар 2001 оны 112, 2005 оны 19-р тогтоолуудыг гаргаж, Ой тэмдэглэн єнгєрvvлэх ажлыг удирдан зохион байгуулах VХ-ны бvрэлдэхvvнийг МУ-ын Ерєнхий сайдаар ахлуулж байгуулсан. Уг VХ-ны энэ оны 7-р сарын 5-ны єдрийн хуралдаанаар Их Монгол Улсын Тулгар тєр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хvрээнд хийх ажил, зохион байгуулах арга хэмжээний нэгдмэл тєлєвлєгєєг баталсан.
Vvнд бvтээн байгуулалт, мэдээлэл сурталчилгаа, тvvхэн уламжлал, соёлыг тvгээн дэлгэрvvлэх, урлаг, уран бvтээл, цэнгvvн, баяр наадам, ёслол хvндэтгэл, аялал жуулчлалын зохион байгуулалт гэсэн vндсэн зургаан багцаас бvрдэхээр тогтож, нийт 130 орчим арга хэмжээ
тєлєвлєгдсєн юм.

-Тухайлбал?
-Тухайлбал нээлтийн багц арга хэмжээг 1-р сард, євлийн багц ажлуудыг 2-р сард, зарим аймгуудын соёпын арга хэмжээг 3-р сард, зуны багц арга хэмжээг 6-р дугаар сард, наадмын багц арга хэмжээг 7-р сард, Хэнтий, Хархорины багц ажлуудыг 8-р сард, нvvдэлчдийн єдрvvдийг 9-р сард, хаалтын багц арга хэмжээг 12-р сард тус тус найман багц томоохон арга хэмжээнvvд байхаар тусгасан. Єєрєєр хэлбэл Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн єнгєрvvлэх арга хэмжээг зєвхєн нэг єдрийн буюу хэсэгхэн хугацааны арга хэмжээ болгон тэмдэглэх бус бvтэн жилийн туршид тэмдэглэн єнгєрvvлэхээр тєлєвлєн ажиллаж байгаа юм. Vvнтэй холбогдуулан 2006 оныг их ойн жил болгох тухай ЗГ-ын тогтоол хvртэл гарсан байгаа.

-Та ойн хvрээнд авч хэрэгжvvлэх олон арга хэмжээнvvдээс бvтээн байгуулалтын ажлын хvрээнд хийх ажлын талаар дурдахгvй юу?
-"Чингис хааны дурсгалын болон Тєрийн ёслол хvндэтгэлийн єргєє цогцолбор"-ыг Тєрийн ордны урд талд барьж байгуулахаар ажлаа эхлээд явж байна. Мєн эртний нийслэл Хархорин хотод "Их хаадын цогцолбор"-ыг одоогийн Євєрхангай аймгийн Хархорин сумын Ноёхон гэдэг толгой дээр байгуулахаар тєлєвлєж байгаа бєгєєд мэргэжлийн хvмvvсээс бvрдсэн багуудын дунд тендер зарласан. Хархоринд "Соёмбо"-ын хєшєєг байгуулсан бєпєєд энэ оны 9-р сард нээлтийн ажиллагааг хийх гэж байна. Хэнтийн Дадал сум, Хєдєє арал дахь МНТ-ны дурсгалын хєшєєг засч, сайжруулах, хашаа хамгаалалттай болгох асуудал, Д.Сvхбаатарын талбайн урд хэсэгт маш том усан оргилуур барьж байгуулах гэх мэт ажил хийгдэх гэж байна. Цаана нь эрдэм шинжилгээ, судалгаа, урлаг бvтээлийн чиглэлээр, аялал жуулчлалын хvрээнд гэх мэт олон олон vйл ажиллагаа байгааг хэлэх нь зvйтэй байх.

-Их ойн арга хэмжээнд бунхант индэрийн оронд Тєрийн ёслолын єргєє барьж эхэлжээ. Юуны учир энэ газрыг сонгон авсан юм бол?
-МУ-ын Ерєнхийлєгчийн 2001 оны зарлигт "Чингис хааны дурсгалын болон тєрийн ёслол хvндэтгэлийн цогцолбор"-ыг барьж байгуулахыг ЗГ-т даалгасны дагуу ємнєх ЗГ хэд хэдэн удаагийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд Тєрийн ордны урд талд уг цогцолборыг барьж байгуулах нь зvйтэй гэж vзсэн юм билээ. "Тєрийн ёслол хvндэтгэлийн єргєє" нь тєрийн ордонтойгоо цогцолбор байдпаар байрлах нь зvйтэй учир энэ шийдвэрийг гаргах болсон болов уу.



-Бунхант индэр дэх шарилыг шилжvvлэх ажил хийгдсэн нь олон хvнд эмзэглэл тєрvvлсэн бололтой. Та энэ талаар нэг чигч ойлголтыг єгєхгvй юу?
-Нэгэнт тєрийн ёслол хvндэтгэлийн єргєє эзэн Чингис хааныхаа хєшєєг тєрийн ордны урд талд байрлуулахаар шийдсэн учир бунхант индрийг буулгах, дотор нь байсан Д.Сvхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг Алтан-Єлгий дахь оршуулгын газар шилжvvлэн байрлуулахаас єєр аргагvй юм. Бид Д.Сvхбаатар, Х.Чойбалсан нарын vр хvvхэд, ач гучтай уулзаж тэдний санал хvсэлтийн дагуу шарилыг чандарлах ажлыг гvйцэтгэсэн бєгєєд чандарласны дараа сац бvтээлгэж, тус бvр хоёр хэсэг хуваан, нэг хэсгийг нь Алтан-Єлгий дэх оршуулгын газарт оршуулж, нєгєє хэсгийг нь тэдний тєрсєн нутаг Дорнод, Сvхбаатар аймагт суварга бvтээлгэн байршуулна. Аймгийн иргэд, удирдлагууд ч энэ хvсэлтийг тавьсан. Ер нь Бурхан шашны vvднээс ч тэр нас барсан хvнийг vндсэн дvр тєрхийг нь єєрчлєхгvйгээр, занданшуулахгvйгээр хvний махбодь хэвээр нь хотын дотор, тэр тусмаа тєрийн ордондоо оршуулсан нь монгол ёс заншил, шашны ном ёсонд нийцэхгvй явсаар ирсэн гэж учир мэдэх номтой улс хэлсэн. Нєгєєтэйгvvр тєр нийгмийн нэрт зvтгэлтэн байсан тvvхт хvмvvсээ ном журмынх нь дагуу оршуулаагvй нь эдгээр хvмvvсийн хойчийн тєрєл хийгээд, vлдсэн хvмvvс, ард тvмэнд ч сєрєг vр дагавар, буруу нєлєєлєл vзvvлж болох байсныг зєв замд оруулсан, сайн vйл явдал боллоо гэж манай шашны зvтгэлтнvvд vзэж байгаа. Шарилыг чандарлаж, сац бvтээх нь оршуулах ёсны дээд хэлбэр хэмээн шашны зvтгэлтнvvд vздэг юм байна. Бидний зvгээс шарилыг шилжvvлэн байрлуулах ажлыг шашны болон тєрийн ёслол хvндэтгэлийн дагуу, тусгай тєлєвлєгєєтэйгээр, єндєр хvндэтгэлтэйгээр хийж гvйцэтгэж байгаа.

-Их ойн арга хэмжээнд хэчнээн тєгрєг зарцуулахаар тєлєвлєж байгаа бол хvндэтгэлийн єргєє барихад хэдэн тєгрєгийн зардал тєсєв гарч байгаа вэ?
-Их ойг тэмдэглэн єнгєрvvлэх ажлын нэгдсэн тєлєвлєгєєнд тусгагдсанаар нийт арга хэмжээний зардал ойролцоогоор 15 тэрбум тєгрєг болохоор байгаа бєгєєд vvнээс 7.5 тэрбум тєгрєгийг "Чингис хааны дурсгалын болон Тєрийн ёслол хундэтгэлийн єргєє" цогцолбор барихад зарцуулахаар тєлєвлєсєн.

-Ард тvмэн шvтэж, хvндэтгэдэг зvйл болон vйл хэрэгт сэтгэлийн болон эд материалын хандив єглєг харамгvй зориулдаг. Энэ єргєєнд ард тvмний сэтгэлийн илэрхийллийг авах уу?
-Хэдийгээр тєсєв санхvvгийн асуудал бэрхшээлтэй байгаа ч бvхэл бvтэн "Улс" болохынхоо хувьд Их эзэн Чингис хааныхаа хєшєє, Тєрийн ёслол хvндэтгэлийн єргєєгєє ямар нэгэн улс орон, байгууллагын зээл тусламж, хандиваар бус тєр єєрийн хєрєнгєєр барьж байгуулах нь зvйтэй гэж ЗГ, VХ-ны зvгээс vзсэн тул улсын тєсєвт зарцуулах хєрєнгийг тусган санхvvжилтийг хийж эхлээд байна. Гэхдээ энэ ажлыг болон ойг тэмдэглэх ажлын хvрээнд зохион байгуулах нийт ажил, арга хэмжээнvvдийг дэмжиж тусалъя, хандив хєрєнгє оруулалт хийе гэсэн байгууллага, иргэдэд зориулан VХ-ны зvпээс "тулгар тєр-800" санг байгуулсан бєгєєд ойрын хугацаанд энэ сан vйл ажиллагаагаа явуулж эхэлнэ.

-Барилгын гvйцэтгэлийг ямар байгууллагаар хийлгэж байгаа вэ. Тендер шалгаруулалтаар сонгосон уу?
-Тєрийн ордны засвар, засал чимэглэл єргєтгєлийн vйл ажиллагаа нь ямар нэгэн тендергvйгээр гvйцэтгэгддэг журамтай юм. ЗГ-ын 2003 оны 3-р сарын 19-ий єдрийн хуралдаанаар цогцолборыг барьж байгуулах ажлыг зохион байгуулах захиалагчийн vvргийг ЗГ-ын хэрэг эрхлэх газарт хариуцуулсан. Vvний дагуу ЗГХЭГ буюу тvvнийг тєлєєлєн тєр, засгийн vйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Нийслэлийн хєрєнгє оруулалтын газар хамтран "Барилгын ажил гvйцэтгэх гэрээ"-г байгуулан ажиллаж байна. Ингэхээр барилгын ерєнхий гvйцэтгэгч нь Нийслэлийн хєрєнгє оруулалтын газар болж байгаа юм. Нийслэлийн хєрєнгє оруулалтын газар нь ерєнхий гvйцэтгэгчийнхээ хувьд бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллуулах юм.

-Хэзээ ашиглалтанд орохоор тєлєвлєж байгаа бол. Хугацаандаа амжих уу?
-2006 онд буюу Их Монгол Улсын тулгар тєрийн 800 жилийн ойд хийж дуусгахаар ажиллаж байна. Нvсэр их бvтээн байгуулалтын ажил гэдэг нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч vvнийг хийж дуусгахаас єєр аргагvй. Хєрєнгє санхvvжилтийн асуудал нь цаг хугацаандаа шийдэгдээд явбал хугацаандаа дуусах байх.

-Дотоод засал чимэглэл, бэлгэдлийн талаар ярьж єгєхгvй юу. Архитектороор нь ямар хvн ажиллаж байна вэ?
-Тєрийн ёслол хvндэтгэлийн єргєє болон тєрийн тvvхийн музейг тєлєвлєж дэглэх, тvvхэн vзмэр, дотоод тавилга сэлтийг бvрдvvлэх болон уг єргєєнд болох тєрийн ёслол хvндэтгэлийн дэг журмын талаар асуудал боловсруулах ажлын хэсэг, зєвлєх багийг VХ-ны даргын тушаалаар байгуулан ажиллуулах гэж байгаа. Уг ажлын хэсэг тєрийн ёслол хvндэтгэлийн єргєє болон музейн тєлєвлєлт, дэглэлт, тvvхэн зан vйлтэй холбогдсон бvхий л асуудлыг нарийвчлан судалж, шинжлэх ухааны vндэслэлтэй орчин vеийн музейг олон улсын стандартын тєвшинд байгуулах ажлыг хийж гvйцэтгэх юм. Ер нь бол Ёслол хvндэтпэлийн єргєєнд тєрийн есєн их бэлгэдлийг хvндэтгэлтэйгээр залж байрлуулах юм. Архитектороор нь Нийслэлийн хєрєнгє оруулалтын газрын дарга М. Цэлмэг ахлагчтай шилдэг архитекторчдоос бvрдсэн баг ажиллаж байгаа.

-Бунхант индэр дотор Д.Сvхбаатар, Х.Чойбалсан нарын тус бvр 5-6 тонны жинтэй хєшєє, тус бvрийн шарил дээр байрлаж байсан 12 тонны жинтэй гантиг чулуун бунхан байсан. Тэдгээрийг хаана байрлуулах вэ?
-Эдгээр хєшєє бунхан нь соёлын vнэт дурсгал, урлагийн нарийн бvтээл бєгєєд Алтан-Єлгий дэх оршуулгын газарт шинээр байрлах Д.Сvхбаатар, Х.Чойбалсан нарын бунхан дотор аваачиж байрлуулахаар зєєсєн байгаа. Одоо хєшєєнvvдийг байрлуулж дуусаад байна. Харин чаццрыгшашны ёс заншлын дагуу Гандантэгчлэн хийдэд сац болгож бvтээсний дараа Алтан-Єлгийд аваачин байрлуулж, дээр нь хуучин байсан бунханг тавих юм.

-Алтан-Єлгий дэх оршуулгын газрыг шинэчлэн засаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?
-Алтан-Єлгий дэх оршуулгын газрыг улсын тусгай хамгаалалтад авч Дотоодын цэргийн 24 цагийн харуул хамгаалалтад байх объект болгосон. Бидний зvгээс Алтан-Єлгий дэх оршуулгын газрыг vндэсний хvндэтгэлийн оршуулгын газар болгон єєрчлєхєєр, дэлхийн улс орнуудад байдаг хvндэтгэлийн оршуулгын газрын жишгээр засч, шинэчилж байна. Тухайлбал оршуулгын газар хvртэл засмал замыг Автозамын сангийн хєрєнгєєр тавьж байна, оршуулгын газар явган хvний зам тавих, цэцэрлэгжvvлэх, зvлэгжvvлэх ажлыг хийж байна. Алтан-Єлгийн "А" хэсгийг тойруулан хэрмэн хашаа барьж, тємєр хаалганууд суулгасан байгаа. Тєрийн ордны урд талд байрлаж байсан бунхны багасгасан хувилбарыг Алтан-Єлгийд босгох гэж байна. Зєвхєн Д.Сvхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын шарилыг хvндэтгээд зогсохгvй "А" хэсэгт оршуулагдсан бусад хvмvvсийн шарил, хєшєє дурсгалыг сэргээн засварлах, алга болсныг шинээр босгох их ажлыг хийж байна. Алтан-Єлгий дэх оршуулгын газраа сэргээсний дараа "А" хэсэгт тавигдсан хvмvvсийн намтар, тvvх, гавьяаны талаар хvндэтгэлийн альбом хэвлэх юм. Эдгээр бvх арга хэмжээнд зарцуулагдах хєрєнгийн асуудлыг Засгийн газраас шийдэж байна.



-Ж.Самбуу гуайн шарилыг бусадтай нь хамт шилжvvлээгvйн шалтгаан юу вэ. Магадгvй С.Сvрэнжав гуайн гомдол санаанаас болж хойшлогдсон юм биш биз гэсэн хардлага хvмvvст байх шиг?
-Тєрийн ёслол хvндэтгэлийн єргєє байгуулахтай холбогдуулан бунхант индрээс Д.Сvхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг шилжvvлэхээр болсон. Цогцолбор барих ажил маань цаг хугацаа шаардсан, нvсэр ажил тул бид эхний ээлжинд бунхныг чєлєєлж єгєх хэрэгтэй болсон юм. "Монгол тєрийн тамга" бэлгэдлийн хєшєєг байгуулахтай холбогдуулан Ж.Самбуу гуайн шарилыг тєрийн ордны ард байрлах Ардын Хувьсгалын талбайгаас Алтан-Єлгийд шилжvvлэн байрлуулах болсон. Бидний зvгээс эдгээр тvvхэн хvмvvсийн шарилыг Аптан-Єлгийд шилжvvлэн байрлуулж дууссаны дараа энэ оны 9-р сард тєрийн ёслол хvндэтгэлийн арга, хэмжээг зохион байгуулах тул Ж.Самбуу гуайн шарилыг ойрын хугацаанд шилжvvлэн байрлуулах ажлыг гvйцэтгахээр тєлєвлєж, vр хvvхдvvдтэй нь зєвлєлдєж байна. С.Сvрэнжав гуайн хувьд бидэнтэй байнга уулзалдаж, зєвлєлдєж байгаа бєгєєд эсэргvvцэж, ямар нэгэн гомдол санал гаргаж байгаа зvйл байхгvй.

-Хvмvvс шарилуудыг vvрээр, нууцаар зєєсєн гэх ойлголттой, багагvй хэл ам гарч байгаа болохоор vнэн тvvхийг мэдээлэх vvднээс эдгээр vйл явдлыг баримтжуулсан мэдээллийг єгєх vv?
-Vндэсний хороо, шарил шилжvvлэх комиссын зvгээс тєрийн ордон, тvvний орчныг шинэчлэн тохижуулахтай холбогдсон арга хэмжээ болон шарил шилжvvлэх vйл ажиллагааны бvхий л vеийг баримтжуулж байхыг даалгасны дагуу бид зохих арга хэмжээг авч байгаа. "Монгол кино" нэгтгэлтэй хамтран баримтат киноны зураг авалтыг хийсэн бєгєєд шарил шилжvvлэн дуусгах арга хэмжээ бvрэн гvйцэд дууссаны дараа иргэдэд мэдээлэх асуудлыг VХ шийдвэрлэх болов уу. Баримтат киноны зэрэгцээ vйл ажиллагааны бvхий л vеийг видео бичлэгт буулгаж байгаа. Энэ бичлэг Тагнуулын ерєнхий газрын нууцын архивт хадгалагдах юм.

-Сайны хажуугаар саар гэдэг. Ойн баяр єнгєрч цаг хугацааны элээлтээр эргээд тєр засаг, хэн нэг нь буруутан болох юм биш биз гэсэн эмзэглэл танд тєрж байна уу?
-Энэ ажил ер нь нэлээд урт хугацаанд яригдсан, олон Засгийн газар, их хурлуудыг дамжин яригдаж байсан боловч шийдэгдэж чадалгvй єнєєдрийг хvрсэн асуудал юм. Их Монгол Улсын Тулгар тєр байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан, нєгєє талаасаа парламент дахь улс тєрийн хvчний харьцаа тэнцвэртэй сонгогдсон энэ vед л зориглон шийдэхээс єєр аргагvй ажил юм. Нэгэнтээ УИХ, Засгийн газрын шийдвэр нь гарсан тохиолдолд тvvнийг хэрэгжvvлэх нь гарцаагvй бєгєєд миний оронд хэн нь ч байсан энэ ажлыг хийх л байсан юм. Гагцхvv хийж байгаа ажилдаа алдаа, эндэгдэл гаргахгvй, тєр тvмнийхээ итгэлийг алдахгvйгээр гvйцэтгэх нь чухал болов уу. Бидний хийж байгаа ажлыг буруутгаж, зэмлэж байгаа зарим нэг хvн байгаа байх. Бусдын элдэв vг хэл, нєлєєнд авталгvй, хэлсэн ярьснёас нь бэргэж эмээлгvй, хожим хойно муугаар хэлэгдэж буруутан болох болов уу, нэр хvндээ алдах болов уу гэж эмзэглэлгvйгээр хийж байгаа ажилдаа зvтгэл гарган ажиллах нь тєрийн хvний vvрэг гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

2005.09.7, Зиндаа

No comments:

Post a Comment