Нам, эвслийн удирдлагууд сонгуулийн бэлтгэлийн талаар ийн ярьж байна

http://www.shuud.mn/%D0%BD%D0%B0%D0%BC-%D1%8D%D0%B2%D1%81%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%83%D0%B4%D0%B8%D1%80%D0%B4%D0%BB%D0%B0%D0%B3%D1%83%D1%83%D0%B4-%D1%81%D0%BE%D0%BD%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B1/ 2012 оны 05-р сарын 14. 14:47 Дэд онцлох / Улс төр / Шуурхай | Нам, эвслийн удирдлагууд сонгуулийн бэлтгэлийн талаар ийн ярьж байна 2012 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд өнөөдөр батлахаа гардаж авлаа. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, ИЗНН, Уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Бүгд найрамдах нам-Хамуг монголын хөдөлмөрийн намын эвсэл, Монголын социал димоктрат нам, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эх орончдын нам оролцох эрхээ авсан юм. Энэ үеэр намын удирдлагуудтай уулзаж, ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, сонгуулийн бэлтгэлийн талаар сонирхлоо. С.Батболд: Шударгаар, нээлттэй өрсөлдье Ерөнхий сайд, МАН-ын дарга -2012 оны сонгуульд УИХ-ын сонгуулийн шинээр батлагдсан хуулийн хүрээнд улс төрийн нам, эвслүүдийн тэмцлийн үр дүнгээр иргэдийн хүсэн хүлээсэн үйл ажиллагааг хангаж чадах УИХ, Засгийн газар бүрэлдэж, чадна гэдэгт итгэж байна. Сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхээ авсан улс төрийн нам, эвслүүдэд МАН-ынхаа мянга мянган гишүүн нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс Монгол Улсын их хурлын сонгуульд амжилттай оролцож, шударгаар нээлттэй өрсөлдөхийг хүсье. Н.Алтанхуяг: Олны сэтгэлд хүрсэн хөтөлбөр, итгэл даах 76 хүнээ ирэх сонгуульд бэлтгэлээ Ардчилсан намын дарга -Ардчилсан нам 2012 оныхоо сонгуульд оролцохоор батламжаа дөнгөж сая гардаж авлаа. Энэ жилийн сонгуулиар Ардчилсан нам урдаа том зорилт тавьсан. Бид ойрын дөрвөн жилд Монгол Улсаа хөгжүүлэх, Монгол хүнээ хөгжүүлэх томоохон хөтөлбөрөө жил гаруйн хугацаанд бүх нийтээрээ хэлэлцүүлсэн. Энд их олон хүн оролцож, удаан хэлэлцсэний үр дүнд манай нам хоосон амлалт, тоогүйгээр иргэдийн хүсэн хүлээсэн ажлын байрыг нэмэгдүүлэх, шударга ёсыг тогтоох чиглэлийн их бодитой мөрийн хөтөлбөртэй болсон гэж үзэж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүмүүс нь олны итгэлийг даахуйц 76 гишүүн байх болно. Эдгээр хүмүүсийн нэрийг бид энэ сарын 25-ны өдөр гэхэд тодруулан гаргаж чадна. Сайн хөтөлбөртэй, олон түмний сэтгэл санаанд хүрсэн хөтөлбөртэй, олон хүний дэмжлэгийг авч чадахуйц 76 хүнтэй ирэх сонгуульд оролцохоор бэлтгэлээ хангалаа. Н.Даваа: Банкны хүүг бууруулж, эмэгтэйчүүдийг дэмжих нь бидний гол зорилго Иргэний хөдөлгөөний намын тэргүүн дэд дарга -Өөрчлөлтийн жил болж, ирэх сонгууль маань их зөөлөн, тайван болно гэж бодож байна. Манай намаас нэр дэвшигчдийн 90 хувь нь эмэгтэйчүүд байна. Иргэний хөдөлгөөний намын хувьд энэ жилийн сонгуульд “Эмэгтэйчүүд чадна” гэсэн уриан дор оролцож байгаа. Мөрийн хөтөлбөрийн маань гол агуулга бүс нутгийн интеграпчилал, худалдаанд оролцоход чиглэж байгаа. Манай улс шиг дамжуулагч, тээвэрлэгч үндэстэн байвал эдийн засгийн тулгуур нь тээвэрлэлт байх юм. Мөн банк, санхүүгийн системд эрс өөрчлөлт хийж, банкны зээлийн хүүг буулгахад чиглэж байгаа. Үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд 3-5 хувийн хүүтэй зээл олгогдож байж, амжилт олох боломж байдаг. Энэ боломжийг нээж өгөхийг бид хүссэн юм. Манай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 90 хувь, шатахуун 100 хувь гаднаас хараат байгаа үүнийг л өөрчлөхийг хүссэн юм. Б.Эрдэнэбат: Байгаль экологид сөрөг нөлөөгүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ Эх орон намын дарга -Хүн төрлөхтний хөгжлийн хандлага болсон ногоон байгууламж, байгаль экологидоо сөрөг нөлөөлөлгүй үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, ард түмнийхээ амьдралын төвшинг сайжруулахаар мөрийн хөтөлбөрөө бэлтгэлээ. Намаас нэр дэвшигчдийн нэрсээ хуулийн дагуу энэ сарын 25-ны өдрөөс өмнө Бага чуулганаа хуралдуулж, нэр дэвшигчдээ тодруулна. Бусад нам, эсвэлдээ хандаж хэлэхэд, энэ удаагийн сонгуульдаа ард түмнийхээ итгэлийг дааж, хэлсэн амласандаа хүрэх чадвараараа өрсөлдөж, УИХ-ын сонгуульд оролцоцгооё гэж хүсэж байна. 11 нам, хоёр эвслийнхээ УИХ-ын сонгуульд амжилт хүсье. Н.Удвал: Монголоо аврах чиглэлээр сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангасан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга -Шинэ төрийг урлан бүтээгч, шинэчлэгдсэн МАХН, Үндэсний эрх ашгаар засаглах МҮАН хоёр нэгдэж 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл нэртэйгээр оролцохоор батламжаа авлаа. Бидний хувьд бусад нам хүчнээр юугаараа ялгарч байна вэ гэхээр Монголын нийгмийн захиалгаар гарч ирсэн эвсэл. МАНАН хэмээх бүлэглэлийн эсрэг гарч ирсэн зөв эвсэл. Монголын газар шороог өмгөөлөх, Монголын ард түмэнд эрх чөлөөг авчрах, ард түмэнтэйгээ нэгдэж өнөөдрийн Монгол төрд тогтсон олигархи дэглэмийг халах зорилгооор байгуулагдсан юм. Тийм учраас шударга өрсөлдөхөд бэлэн байна. Монголоо аврах таван чиглэлээр сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хангаад явж байна. С.Оюун: Иргэн, өрх бүрт чиглэсэн хөтөлбөр боловсруулсан ИЗНН-ын дарга -Бид “Амьдрал” гэдэг нэртэй хүн ,өрх гэр бүлд чиглэсэн хөтөлбөр боловсруулсан. Макро эдийн засаг ч гэдэг юм уу, эсвэл ДНБ тэдэн хувиар өслөө гэж байнга ярьдаг ч яг хүнд наалдсан зүйл харагдахгүй байгаа. Тиймээс хүнд зориулсан өрх гэр, улс орны амьдралд хэрэгтэй энгийн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Байгаль орчныг хамгаалах бодлогыг хамгийн чухал бодлогоо болгоод тусгаж өгсөн. Намынхаа мөрийн хөтөлбөр, Сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг тусгаж өгсөн. Ер нь зүүний, барууны, төвийг сахисан гэж ялгахгүй, байгаль орчныг хамгаалсан дэлхийн цаашлаад Монгол Улсын хамгийн чухал бодлого болох ёстой гэдэгт хатуу итгэлтэй байгаа. Олон жил амьдрал сайжирсангүй. Улс орны хөгжил сэтгэлд хүрэхгүй байна гэж иргэд хэлдэг. Тэгэхээр дүнгээ тавих цаг нь яг одоо ирж байна. С.Молор-Эрдэнэ: Намыг татан буулгах, гишүүнчлэлгүй болгох ажил хийнэ Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга -Мөрийн хөтөлбөрийн хувьд хоёр нам улс орныг хөгжүүлэх гэдэгт нэгдэж байгаа. Гол нь богино хугацаанд үсрэнгүй хөгжүүлэх гэдэгт нэгдсэн. Мөрийн хөтөлбөрт тодорхой заасан. Нөгөө талаар ардчилсан төр гэж ямар байх ёстой, ардчилсан парламент зэргийг мөрийн хөтөлбөрт оруулсан. Шинэ сонгуулийн систем бол төлөвшсөн намууд гарч ирснээр парламент ардчилсан болох боломжтой юм. Урьд нь 76 бие даасан гишүүд байлаа. Одоо бол тийм биш. 28 гэдэг тоогоороо намууд улс төрд орж ирснээр ардчилсан парламент болох боломж нээгдэж байсан. 28:48 байсан бол гоё байх байсан. 28-д бүх тойргоос нэг нэг хүн гарч ирээд, намууд парламентад орж суух байсан. Бодлого ярьдаг цаг ирсэн. Намууд бодлогоороо өрсөлдөх цаг ирсэн. БНН-ын сүүлийн 20 жил ярьж байсан Сингапур, Тайваны жишгээр хурдан хугацаанд улс орноо хөгжүүлэх, орон сууцтай болгох, хангамж, амьдралыг асуудлыг түргэн шийдэх нь хамгийн чухал. Бие даасан улс төрийн ганц хүмүүс ямар ч утгагүй байдаг. Юу ч болдоггүй гэж ойлгож эхэлсэн. Нөгөө талаар төрийг түшиг төр болгох асуудлыг тусгасан. Нам гэдэг ямар зорилготой, утгатай, яагаад нам гэж байдаг гэдгийг ил болгоно. Нам гэдэг уг нь төрийн бус байгууллага юм. Гэтэл төрд ороод ирэхээрээ төрийн эрх мэдэлтэй болчихдог. Намыг татан буулгах, гишүүнчлэлгүй болгох зэрэг төрийн шинэчлэл хийнэ гэж бодож байгаа. С.Заяа

No comments:

Post a Comment