П.Очирбат: Би “өвөө” нь юм бол олигархийн “эцэг” нь Намбарын Энхбаяр юм байлгүй дээ

http://www.inet.mn/?vfile=28&vmet_id=38634&vmet_main=750 2011-05-17 10:17:22 Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг "Шударга ёс үндэсний хөдөлгөөн"-ий их хуралдайгаар олигархиудын загалмайлсан эцэг гэж зарласан. П.Очирбат гуайтай уулзаж энэ талаар хөөрөлдсөн юм. -Таныг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санаачилсан "Шударга ёс үндэсний хөдөлгөөн"-нөөсолигархиудын загалмайлсан эцгээр тодруулсан. Яагаад та ийм нэр алдар зүүх болов? -Мэдэхгүй.Зарим сонин дээр намайг олигархийн загалмайлсан "эцэг" гэж бичсэн байна лээ.Намайг "өвөө" гэж "Зиндаа" сонин дээр бичсэн байсан. Тэгэхээр би "өвөө" нь юм бололигархийн "эцэг" нь Намбарын Энхбаяр юм байлгүй дээ. -Ерөнхийлөгчасан Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан таныг өнөөдөр олигархиудын загалмайлсан эцэг гэж олон нийтийн өмнө зарлаж байна. Та адилхан Ерөнхийлөгч байсан хүний хувьд Н.Энхбаярт зориулж юу хэлмээр байна? -Н.Энхбаяр миньчи Ерөнхийлөгч байсан хүн шиг байгаач ээ гэж хэлмээр байна. -Олигархи гэдэг үгээр чухам юуг илэрхийлэх гээд байгаа юм бол доо. Цөөнхийн засаглал, төрийн эрх барих элитүүдийг ноёрхогч ангиас бүрдүүлж эрх ашгаа хамгаалуулдаг гэсэн утга"Британника" нэвтэрхий тольд байсан санагдана. Энэ утгаар хэлж байгаа бол МонголУлсын Үндсэн хуулиар засгийн эрх барих "ноёрхох" эрх нь ард түмний мэдэлд байгаа.Энэ "олигархи"-уудад засгийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагад суух "ард түмнийэлч" байх эрхийг ард түмэн олгосоор байтал би яахлаараа тэдний өвөө болдог билээ.Хэрэв тэднийг ардчилсан Монгол Улс төрийн элитүүд гэдэг утгаар хэлж байгаа бол Монголы нардчиллын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой яваа тэдгээр залуучуудын ихэнхтэй би20 гаруй жил хамт Монгол Улсынхаа төлөө зүтгэж яваа нэг өвөө мөнөөс мөн гэдгээ хэлье. -Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сүүлийн үед долдугаар сарын 1-ний хэргийг сөхөж ярих дуртай болсон. Ерөнхийлөгч байхдаа гаргасан шийдвэрт нь Ерөнхий сайд С.Баярыг нөлөөлсөн гэж илхэлээд байгаа. Та Н.Энхбаярын үйлдлийг хэрхэн дүгнэж хэлэх вэ? -Шийдвэр гаргасан хүн шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээдэг жамтай. Бултах, зайлах ёс байхгүй.Албан тушаалтны ёс зүй, этик ийм байдаг юм. -Монгол Улсын төрийн тэргүүн байсан хүн ямар хэм хэмжээг баримтлах ёстой вэ гэсэн бичигдээгүй дүрэм байдаг вэ. Таны хувьд энэхүү нэр хүндтэй өндөр албан тушаалын хариуцлагыг хэрхэн ойлгож, хүлээж авдаг вэ? -Минийямар байсан, одоо ямар байгааг ард түмэн мэднэ. Тэднээс асуу. Ерөнхийлөгч хүнийнэр хүнд байр суурь үргэлжид хадгалагдаж ноён нуруутай, үлгэр дуурайлалтай байхёстой. Манайхны дуурайх дуртай Америкт Ерөнхийлөгч нараа насан туршид нь Ерөнхийлөгч гэж дууддаг. Тэд нар нь ч Ерөнхийлөгч шиг байдаг юм билээ. -Та"Алт" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэлийг нь тавьсан хүний нэг. "Алт" хөтөлбөрөөс үүдэж байгаль экологид учруулсан хор хөнөөл, нөхөн сэргээлт явуулаагүй хохирлыг тантайшууд холбож ярьдаг? -ЗХУ зээл тусламжаа өгөхөө болиод Монгол Улс угжнаасаа салсан хүүхэд шиг харангадаж байхүед "Алт" хөтөлбөр аминд орсныг мартаж болохгүй. Би юуны өмнө "Алт" хөтөлбөрийгяагаад хэрэгжүүлэх болсныг тайлбарлая. Хүнсний бараа хомсдож дэлгүүрийн лангуухоосорч гурил, будаа, талх, сахар гээд өдөр тутмын өргөн хэрэглээний барааны нөөцшавхагдаж аргагүйн эрхэнд байгаа багахан үлдэгдлээ ард түмэндээ тэгш хүргэх гэжкартын системийг тогтоож байсан шүү дээ. Ийм хүнд байдлаас гарах арга замыг хайхнь төрийн тэргүүний үүрэг. Дэмжиж тусалдаг СССР ах дүүгийн гараа сунгахаа байсан,"империалистууд"-тай хань хамсаатан болж амжаагүй байсан энэ хүнд үед уул уурхайн мэргэжлийн хүний хувьд бодож олсон зүйл маань "Алт" хөтөлбөр байсан. Дотоодын нөөц бололцоогоо ашиглаж богино хугацаанд харьцангуй бага зардлаар чадамжтай болох аргабол алт олборлох боломжийг ашиглах явдал байв. Энэ талаар тэр үед Геологийн төвийнзахирал байсан З.Барс бид хэд зөвлөлдөж асуудал боловсруулж шийдвэрлэхээр тохироодЕрөнхийлөгч захирамж гаргаж ажлын хэсэг томилсон. Даргаар нь уулын баяжуулагч инженерМ.Дамдинсүрэнг томилон "Алт" хөтөлбөрийг боловсруулж Засгийн газар өргөн барьснаар Засгийн газрын 1991 оны арваннэгдүгээр сарын 1-ний 304 дүгээр тоот тогтоолоор"Алт" хөтөлбөрийг баталсан юм. Ингэж л "Алт" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. -Энэ хөтөлбөрийн хэрэгжилт, эцсийн үр дүнг хэрхэн дүгнэх вэ. Байгаль сүйдсэнээс өөрцгүй өнгөрлөө гэж халаглах нь ч бий? -Тэрүед Монгол Улс жилд 620 кг алт олборлодог байсан бол 2005 он гэхэд жилд 23 мянганкг алт олборлодог болж 37 дахин өсч бид өлсөх аюулаас аврагдсан юм. "Алт" хөтөлбөртбайгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар маш дэлгэрэнгүй тусгасан. Усны хэрэгцээнийхээ90 орчим хувийг эргэлтийн усаар хангах зэрэг технологийн нарийн горимыг заасанбайгаа. Харамсалтай нь алт олборлогчид уг хөтөлбөрт тусгасан технологийн горимыгмөрдөж хэрэгжүүлэхгүй байгаль орчныг сүйтгэх тохиолдол цөөнгүй байна. Үүнийг ороннутгийн төрийн байгууллага хатуу хяналтдаа байлгах үүрэгтэй. Энэ үүргээ жигд биелүүлэхгүй байна. Үүнээс гадна "Алт" хөтөлбөрийг боловсруулах үед байгаагүй, хожим 2000 оныорчмоос үүссэн нэг шинэ үзэгдэл бол "нинжа" гэдэг хүмүүс хаа сайгүй газар ухаж,худаг ус, гол горхийг бохирдуулж явдаг болсон. Тэдний байгаль орчныг сүйтгэж буйхор нөлөө асар их байгаа. Монголын төр энэ "нинжа" нарын үйл ажиллагааг журамлажэмх цэгцтэй, дэг журамтай болгох шаардлагатай байгаа юм. -"Тавантолгой", "Оюу толгой"-н гэрээ байгуулагдах үед таныг төдийлөн дуугараагүй чимээгүй байсан гэж зарим хэвлэлд бичсэн байна лээ? -"Оюутолгой"-н гэрээний талаар би саналаа бичиж УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнд өгсөн. "Оюутолгой эрт, эдүгээ, ирээдүй" ном бичиж 2010 онд хэвлүүлсэн. "Оюу толгой" төсөлдсудалгаа хийж дүгнэлт бичиж технологийн болон экологи эдийн засгийн олон чухал саналбичсэн. "Таван толгой"-н асуудлыг би 1966 оноос хойш хөөцөлдөж байгаа хүн. Энэ талынбаримтуудад тулгуурлан "Таван толгойн өчигдөр, өнөөдөр маргааш" ном бичиж хэвлүүлсэн.Хамгийн сүүлд 2010 онд Таван толгойн ашиглалтын талаар санал дүгнэлтээ бичиж"Эрдэнэс MGL" компанид өгсөн. -Тамсагийн орд газрын нефтийг урагшаа хилээр зөөгөөд дуусч байна гэж яригдаж байна. Та мөн энэ орд газрыг ашиглалтын эхлэлийг тавьж байсан биз дээ? -Манайд нэгэнт боловсруулах үйлдвэр байхгүй учир хайгуул ашиглалтын явцад гарч байгаа нефтийгманайх БНХАУ руу экспортолж байгаа. Экспортын барааны жагсаалтад орсон учир авдагтатвар, төлбөрөө аваад л явж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгаснаар хөрөнгөө гаргаж хайгуул хийж байгаа нь тухайн хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгөө нөхөжавч дуусах хүртлээ гарч байгаа бүтээгдэхүүний 60 хувийг хөрөнгө оруулагч тал авна.Үлдсэн 40 хувийг нь манайх авна гэсэн гэрээтэйгээр ажиллаж байгаа. Оруулсан хайгуулынхаа мөнгөө буцааж авч гүйцэхээр манайх 60 хувь, хөрөнгө оруулагч тал 40 хувийг хүртэнэгэсэн зарчим үйлчилж байгаа. Миний ажиллаж байх үед ашигт малтмал ашигласны төлбөрийгнайман хувиар тогтоож авч байсан. Сүүлийн үед тэр найман хувиа манайх авдаггүй байсаншиг яригдаад байх болсон байна лээ. Хэрэв тийм байгаа бол маш буруу, муу ажиллажбайсны шинж. Нэгэнт нефть олборлож борлуулж байгаа бол борлуулсан бүтээгдэхүүнийүнээс найман хувийг ашигласны төлбөрийг заавал авах ёстой. Манайхан хятадуудыг манайднефть боловсруулах үйлдвэр барьж аль гэж шаардаад байх болж. Уг нь өөрсдөө боловсруулах үйлдвэр барих боломж бий. Үндэсний эрх ашиг, сонирхол байгаа бол өөрсдөө үйлдвэр байгуулах ёстой. -Тауул уурхайн салбарт хэр идэвхтэй оролцоотой байна. Уул уурхайн мэргэжлийн сургуульд багш, зөвлөхийн ажлаа хийсэн хэвээрээ юу? -Төрийн өмчийн Шинжлэх ухааны технологийн сургуульд зөвлөх профессорын ажлаа хийж байгаа.Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн. Зүгээр сууна гэж байхгүй л дээ. Би одоог хүртэлэрдэс баялгийн салбар, уул уурхайн хөгжлийн төлөө мэдлэг туршлагаа сэтгэл харамгүй зориулж явна. "Инженерүүдийн лавлах" VIII ботийг энэ жил хийгээд өөртөө зав өгөхгүйл сууж байна даа. -Тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа гуай юу хийж байна? -Эмэгтэйчүүдийн сангийн төрийн бус байгууллагын тэргүүнийхээ ажлыг хийж байна. Мөн гэрийнхээ хашаа, байшингаа цэцэрлэгжүүлж байна. -Танайх гаднаа их сайхан цэцэрлэгтэй харагддаг шүү? -Тэрчинь Ш.Цэвэлмаа гуайн ажил шүү дээ. Б.Долзодмаа

No comments:

Post a Comment