”Саусгоби сэндс” мэдэгдэл гаргав

http://biznes.news.mn/content/103757.shtml
Өнөөдөр 10 цаг 49 минут
2012 оны 4 сарын 12, Улаанбаатар хот – Саяхан “Файнаншл Таймс” цахим хуудаст Саусгоби Ресурсиз компанийн хувьцааг (TSX: SGQHK: 1878) Хятадын Хөнгөн Цагааны Корпораци (Чалко) (NYSE: ACHHK: 2600) худалдан авах саналын талаар ташаа мэдээлэл гарсныг Саусгоби сэндс компанийн албан ёсоор залруулж байна.

Нийтлэлд уг хэлцлийн талаар Саусгоби Ресурсиз компанийн төлөөлөгч Монгол Улсын Засгийн газарт албан бусаар мэдэгдсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар дэмжсэн байр суурьтай байгаа хэмээн ташаа мэдээлсэн билээ. Хувьцаа худалдан авах үйл ажиллагаа нь Канад Улсад явагдах тул Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн дагуу Чалко компани нь Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Иймд Монгол Улсын Засгийн газартай албан болон албан бус шугамаар зөвлөлдөөгүй болно.


Энэхүү хэлцэл нь Саусгоби Ресурсиз компанийн гол хөрөнгө оруулагч болох Айвэнхоу Майнз болон Чалко компаниудын хооронд хийгдсэн. Ийм төрлийн гэрээ, хэлцэл нь олон улсын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй нээлттэй компаниудын дунд түгээмэл хийгддэг бөгөөд олон улсын эрх зүйн актуудаар зохицуулагддаг билээ. Саусгоби Ресурсиз компани нь Айвэнхоу Майнз болон Чалко компанийн хооронд хийгдэж буй хувьцаа шилжүүлэх үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй бөгөөд энэхүү гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Саусгоби Ресурсиз компани нь энэхүү гэрээний талаар мэдсэн даруйдаа холбогдох байгууллагуудад өөрсдийн мэдээллийн хүрээнд мэдээлэл хүргүүлсэн билээ. Манай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд уг хэлцлийн үр дагаварыг судлах тусгай хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд одоогоор эцсийн дүгнэлтээ хараахан гаргаагүй байна.

Саусгоби сэндс ХХК нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээ өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ингэснээр улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэн, ажлын байруудыг шинээр бий болгожэдийн засгийн өсөлтийг дэмжихэд дорвитой хувь нэмэр оруулах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн Нийгмийн хариуцлагын менежер Б.Алтанбаганаас авна уу.

Холбоо барих хаяг:Цахим шуудан: altanbagana.bayarsaikhan@southgobi.com

Утас: (967) 11-310775

САУСГОБИ СЭНДС ХХК


SouthGobi Sands LLC

Statement

Ulaanbaatar - April 12, 2012 – Incorrect information has recently been published in the media, including one piece on Financial Times website concerning the proposed proportional take-over bid for SouthGobi Resources (TSX: SGQ HK: 1878) by Aluminum Corporation of China Limited (CHALCO) (NYSE: ACH HK: 2600).

Articles have claimed that SouthGobi said the Mongolian government had been informally notified and was supportive of the transaction. According to Mongolian legislation, CHALCO does not require permission from the Mongolian government because the share transfer will take place in Canada. The government was therefore not consulted concerning this deal, formally or informally.

The key agreement that has brought about this transaction was actually between SouthGobi"s main shareholder, Ivanhoe Mines and CHALCO. This kind of transaction is common among publicly listed companies, and is regulated by international legislation. SouthGobi is not a party to the lock-up arrangement by Ivanhoe Mines and CHALCO to facilitate the transaction and it has no reason to believe the agreement violates Mongolian legislation.

SouthGobi has done its best to inform all stakeholders of its limited knowledge of the transaction, as soon as it has become aware. SouthGobi Resource"s non-Ivanhoe directors have formed a special committee to consider the ramifactations of the proposed transaction but have not yet determined their opinion.

SouthGobi Sands is focused on advancing value-added activities are expanding in Mongolia and will deliver tangible economic benefits to the nation through increased national budget revenues, job creation, and by further stimulating economic growth.

For more information please contact B. Altanbagana, Corporate Social Responsibility & Resettlement Manager, of SouthGobi Sands LLC

E-mail: altanbagana.bayarsaikhan@southgobi.com

Tel: (967) 11-310775
SouthGobi Sands LLC

No comments:

Post a Comment