2008 ОНЫ 7 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

http://mongolnews.mn/i/30151 2012-04-13 10:39:13 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯРААС УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛТАЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН УДИРДЛАГАТАЙ ХИЙСЭН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН 2008 ОНЫ 7 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ Т э м д э г л э л Улаанбаатар хот 165 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯРААС УЛСЫН ИХ ХУРАЛД СУУДАЛТАЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН УДИРДЛАГАТАЙ ХИЙСЭН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ 2008 оны 7дугаар сарын 05-ны өдөр. Улаанбаатар хот Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Монгол Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын удирдлагуудтай хийсэн Зөвлөлдөх уулзалт 2008 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 16.45 цагт болов. Зөвлөлдөх уулзалтыг Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нээж, удирдав. ХЭЛЭЛЦСЭН НЬ: Н.ЭНХБАЯР: -За ингээд өнөөдрийн ярилцах асуудал, өчигдөрийн ярьж тохирсоныхоо дагуу энд улс төрийн намууд маань өөрсдийнхөө санаа бодлыг нэгтгэж, нэгдсэн нэг тодорхой байр суурь дээр эргэж бүгдээрээ ярилцая гэсэн байгаа. Ингээд та бүхнийхээ саналыг сонсоё. Товчхон, товчхон хэлэлцээд явчих уу даа. Ингээд Отгонбаяр даргаас эхлээд явчих уу даа. Ё.ОТГОНБАЯР: -За. Улс төрийн намуудын төлөөлөл өнөөдөр 12.00 цагаас уулзсан байгаа. Өдрийн уулзалтын тухай товчхон мэдээлэл хийчих үү? Н.ЭНХБАЯР: -За. М.ЭНХСАЙХАН: -Тэгье, тэгье. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгье ээ, тэгье. Ё.ОТГОНБАЯР: -За, яахав би нэг их тайлагнаж яриад яахав. Бид эцэстээ бол гурван зүйл дээр харилцан ойлголцсон. Нэгдүгээрт, Сонгуулийн ерөнхий хорооноос тодорхой асуултууд асуух шаардлага байна. Тэдний зүгээс авч байсан зарим ажил нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх нөлөөлөл үзүүлсэн байж болзошгүй гэж зарим хүмүүс өөрийнхөө байр сууриа илэрхийлсэн. Тэгээд тэр дагуу нь асуулт асуух нь зүйтэй юм гэдэг ийм урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Хоёрдугаарт, сонгуулийн тойрог, хэсгийн хороодод ажиллаж байсан хүмүүсээс нөлөөлөлд автсан байж болзошгүй гэсэн ийм байр суурийг бусад намууд илэрхийлсэн учраас дараа нь тодорхой шийдэлд хүрч, дахин санал тоолох юм уу, ард түмний санал хураалт явуулах тохиолдолд тойрог, хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх тийм зарчим баримтлах ёстой гэж ингэж 166 харилцан ойлголцсон. За, тойргуудын хувьд болвол Ардчилсан нам байгаагүй учраас бүгдийг нь нэгтгэж, одоо маргаантай байнаа гэж үзсэн тойргуудыг бүгдийг нь нэгтгэх бүрэн бололцоо алга байна. Зүгээр уулзалтанд оролцсон намуудаас болвол тойрог тойргууд дээр гарсан, өөр өөрсдийнхөө үзэж байгаа будилаан гарсан, маргаантай гэж байгаа тойргуудаа нэрлэсэн. Тэгэхдээ тойргууд бүрэн хэмжээгээр бас байж чадахгүй байна. "Хөдөө орон нутгаас нэр дэвшсэн хүмүүс бүрэн ирж гүйцээгүй байна" гэсэн ийм зүйлийг харилцан ярилцаад. Нам, нам дээрээ бас эргэж энэ гомдлуудаа эргэж шүүе, одоо аль нь ноцтой гэж үзэх юм гэсэн ийм байдлаар эргэж нэг тойргуудаа эргэж ярилцъя гээд, ийм л гурван тохиролцоонд хүрсэн. Миний хэлсэн дээр нэмж хэлэх хүмүүс байвал хэлнэ биз дээ, би бол өөрийнхөө ойлгосноор энэ гурван зүйлийг товч түүвэрлэн хэлж байна. Ер нь нөлөөлөл орсон байна гэж үзэж байгаа учраас дахин тооллого, санал хураалт аль нь ч явсан тохиолдолд хариуцлагыг үүрнэ гэсэн нэгдүгээрт. Урд нь бол яахав нөгөө тойргуудаа нэгтгэж амьжаагүй учраас... Ц.ЭЛБЭГДОРЖ: -Зөрчилтэй саналуудаа. Ё.ОТГОНБАЯР: -Тийм. Нам дотроо дахин юу яагаад. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Олон гомдол байна. Гомдол болгон дээр тодорхой зөрчил будилаан гарсан. Гэрчтэй, баримттайгаа байгаа. Д.ДОРЛИГЖАВ: -Энд яг бүр нэг бичиг нь байна. СЕХ-ны даргын нь энийг ингээд ав аа, саналыг нь ав гээд ингээд бүр явуулж байсан бичиг нь энэ байна. Өнөөдөр миний ард түмэн ингэж бичиж байна. Цаана нь чадахгүй өчнөөн байгаа шүү дээ. Яагаад ингэж байгаа юм бэ? Та нар ч юу юм бэ, Ерөнхий сайд аа? Цагдаа чинь буудсан байна шүү! Өөрт чинь хэлэхгүй байж магадгүй, нууж байж магадгүй. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Цагдаа галт зэвсэг хэрэглээгүй гээд хурал дээр мэдэгдээд байна лээ шүү дээ. Ямар учиртай юм бэ? Д.ДОРЛИГЖАВ: -Яалаа гэж, тийм юм байхгүй. Наадах чинь хэлж болно оо, би мэдэж байна. Түрүүчээсээ гарсан нь ирээд, уулзаад зовлон, жаргалаа ярьж байна. Би "Ард" кино театрын үүдэн дээр байж байсан чинь гэв гэнэт аваачаад... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Цагдаа нь дуудаж аваачаад уу? Д.ДОРЛИГЖАВ: -Тийм. Тэр хорьдог юмандаа хийчихээд, тэлээгийн нь нэг 167 тийшээ сугалж шидээд, түрийвчийг нь ийшээ шидээд, ингээд хоёр хонуулчихаад, маргааш нь ганц хоёр юм асуугаад явуулсан. Явуулахад нь би түрийвчээ авна, би тийм юмаа авна гэсэн чинь, битгий олон юм хуцаад бай, яв гэсэн. Би "Ард"- ын үүдэн дээр зүв зүгээр яаж байтал намайг барьж авсан гэж байна шүү дээ. Яаж байгаа юм? Тэнд хяналт байсан юм уу, байхгүй юм уу, эсвэл ингээрэй гэсэн юм уу? Нэг сайн айлгаадахаарай гэсэн юм уу? Эсвэл та нар мэдэхгүй байгаа юм уу, ийм байдлаа. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна шүү дээ. 16 настай хүүхдийг хойноос нь булчинг нь зад буудаад хаячихсан, одоо Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна. Хойноос нь шүү! Буудагдсан хүмүүс дандаа нуруунаасаа юм байна лээ шүү дээ. Ер нь дагзнаасаа, энэ нь зад буудагдсан байна лээ. Урд талаас нь ирээд, эсэргүүцсэн бол урд талаас нь буудсан байж таарна шүү дээ. Би тэр танай Хууль зүйн сайдын телевизээр ярьж байгааг харсан Ерөнхий сайд аа. Иргэд хоорондоо хөөцөлдөж буудалцсан шиг байна, хоёр хүн гэж хэлж байсан. Гэтэл аль хэдийнэ тэр чинь Госпиталь, 1 дүгээр эмнэлэг, Гэмтэл дээр очоод хэд хэдэн хүн нас барчихсан байсан. Яагаад ингэж дарж байгаа юм, яагаад нууж байгаа юм, мэдсээр байж? С.БАЯР: -Чи намайг байцаагаад байгаа юм уу, яагаад байгаа юм? Д.ДОРЛИГЖАВ: -Тэгж байна. С.БАЯР: -Аан? Д.ДОРЛИГЖАВ: -Тэгж байна. Үүнээс ч өөр газар дахиад байцаана. С.БАЯР: -Тэгээрэй. Д.ДОРЛИГЖАВ: -Тийм, тэгнэ. С.БАЯР: -Энэ дээр бол ярих юм аа ярья. Д.ДОРЛИГЖАВ: -Тэгнэ. С.БАЯР: -Чи тэр байцаадаг газраа байцаа за. Д.ДОРЛИГЖАВ: -Энэ чинь тэгээд яах газар юм, яах гэж энд цугласан юм? С.БАЯР: -Чамд энд ирж зандруулж байдаг газар биш. Д.ДОРЛИГЖАВ: -Тэгээд яах гэж цугласан юм? Чи хүн алуулчихаад, тэгээд энийгээ яриад суугаад байх юм уу, санал аваад суугаад байх юм уу? С.БАЯР: -Чи наадахаа шалгуул. Энд хэлсэн үг чинь бүгдээрээ хариуцлагатай шүү! Д.ДОРЛИГЖАВ: -Хариуцлагатай. Та нарынх бас хариуцлагатай биз? С.БАЯР: -Хариуцлагатай. 168 Д.ДОРЛИГЖАВ: -Аан. Цагдаа чинь хийсэн байвал хариуцлагатай биз? Хуулийн хариуцлага хүлээнэ биз? С.БАЯР: -Хүлээнэ. Д.ДОРЛИГЖАВ: -За тэгвэл ойлгомжтой. С.БАЯР: -Тийм, хүлээнэ. Д.ДОРЛИГЖАВ: -Тэгвэл өөр хэрэг. С.БАЯР: - Энэ сэдвээ хаачихъя. Хариуцлагатай гэдгийг би чамд дахиад хэлье, за юу. Чи улс төрийн намууд нөхцөл байдлаас гарах юмыг битгий ингэж үймүүлэх гээд бай. Чи тойрог дээрээ унасан байж болно, чамд болвол хамаагүй байж болно. Д.ДОРЛИГЖАВ: -Үгүй ээ, чи өөрөө битгий балайраад бай чи. Миний гарсан, гараагүй тэнд хамаа байхгүй. С.БАЯР: -Тэгэхээр хариуцлага хүлээнэ. Д.ДОРЛИГЖАВ: -Би гарсан ч байсан болно, гараагүй ч байсан болно. С.БАЯР: -Дорлиг оо, би хариуцлага хүлээнэ за юу. Д.ДОРЛИГЖАВ: -Ажлаа хийх хэрэгтэй. С.БАЯР: -Одоо сэдэв рүүгээ оръё, тийм ээ? Д.ДОРЛИГЖАВ: -Битгий өөр юм руу оруулаад бай. Эхлээд хүн аминыхаа асуудлыг ярья. С.БАЯР: -Тэрнийг чи мэддэг юм уу? Д.ДОРЛИГЖАВ: -Хүн аминыхаа асуудлыг ярья. С.БАЯР: -Чи яаж мэддэг юм? Д.ДОРЛИГЖАВ: -Би тэр ард түмний чинь нэг хэсэг, ирээд уулзаж байна. С.БАЯР: -Чи яаж мэддэг юм? Д.ДОРЛИГЖАВ: -Ирээд уулзаж байна. С.БАЯР: -Прокурор үзэж байгаа юмыг чи яаж мэдээлэл авдаг юм бэ? Д.ДОРЛИГЖАВ: -Өөрөө ирээд уулзаж байна, ойлгож байна уу? Өөрөө ирээд уулзаж байна. С.БАЯР: -Түүнийг чинь иргэн тогтоодог юм биш. Д.ДОРЛИГЖАВ: - Аан. Тэгдэг юм уу? С.БАЯР: -Хуулийн дагуу Прокурор тогтоодог юм. Прокурор руу шилжүүлсэн. Дүгнэлтийг нь харъя. Д.ДОРЛИГЖАВ: -Аан тэгдэг юм уу, би мэдэхгүй. Тийм үү? С.БАЯР: -Тийм. 169 Д.ДОРЛИГЖАВ: -Иргэн хамаа байдаггүй юм уу? С.БАЯР: -Тэгээд л энд орж ирээд л агсраад... Д.ДОРЛИГЖАВ: -Иргэн хамаа байдаггүй юм байна, тийм үү? С.БАЯР: -Чи оролцвол оролц, боливол боль л доо. Хэн чамайг энд байлгаад байгаа юм бэ? Д.ДОРЛИГЖАВ: -Битгий олон юм яриад бай, чамаар заалгахгүй, байх ёстой байж байна. С.БАЯР: -Орж ирчихээд агсраад... Д.ДОРЛИГЖАВ: -Байх ёстой болоод байж байна. С.БАЯР: -Хариуцлага надаас асуух гэж байгаа бол чамтай, чамгүй хариуцлагаа хүлээнэ. Д.ДОРЛИГЖАВ: -Яаж хүн тайван байх юм бэ, чи 4 хүнийг буудаж алчихаад, яаж тайван байгаад байгаа юм та нар. Хүүхдийг чинь алсан бол яах юм, чи! С.БАЯР: -Тайван байхад их хэцүү байна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Харин тийм өдөр, шөнөгүй л айж байна шүү дээ. С.БАЯР: -Дорлигжав аа, тайван байхад их хэцүү байна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Нэг л одоо тогтоох гэж байна. С.БАЯР: -Бүхий л чадлаараа тайван байхыг хичээж байна. Д.ДОРЛИГЖАВ: -Хүний зовлонг өөр дээрээ аваад хар л даа, та нар. С.БАЯР____________: -Чи бүгдийг нь дааж чаддаг, бусад нь бүүр нэг сэтгэлгүй хүмүүс шиг битгий ингэ, Дорлигжав аа! Д.ДОРЛИГЖАВ: -Харин ёстой тэгж яривал хэн нь хариуцлагаас мултрах гээд байна. С.БАЯР: -Хариуцлагын тухай болвол энэ уулзалт дээр би дахин давтан хэлье, тийм ээ. Засгийн газрын үйл ажиллагаатай, миний үйл ажиллагаатай холбоотой юм байвал би хариуцлага хүлээе, тийм ээ. Д.ДОРЛИГЖАВ: -Би мэдэхгүй, Ерөнхий сайд нь үүрэг өгсөн юм уу, тэр Аюулгүйн Зөвлөл чинь үүрэг өгсөн юм уу? үүрэг өгсөн байна. С.БАЯР: -Түүнийг энд тогтоохгүй. Улс төрийн намуудын уулзалт дээр тогтоогоод байх ч юм биш. Чи зүгээр болж байгаа уулзалтыг битгий үймүүлэх гээд бай л даа. Д.ДОРЛИГЖАВ: -Би шаардлагаа л тавьж байна. 170 С.БАЯР: -Битгий үймүүлээд бай. Д.ДОРЛИГЖАВ: -Би шаардлагаа тавьж байна. Уучлаарай, үймүүлж байгаа юм биш. Би хүний амь нэхэж шаардлага тавьж байна. С.БАЯР: -Чи тойрог дээрээ унасан байна уу, яасан байна уу нягталъя л даа. Д.ДОРЛИГЖАВ: -Миний тойрог энд падлий байхгүй. С.БАЯР: -Чи Увсын юм тавих гэж байгаа бол хамаа алга, тавь л даа. Д.ДОРЛИГЖАВ: -Энд Увсын тойрог хамаа байхгүй ээ, ойлгож байна уу? С.БАЯР: -Нэг л их ууртай амьтан орж ирээд л хоёр өдөр хүн загнаж байдаг. Д.ДОРЛИГЖАВ: -Харин энэ чинь тайван байх шалтгаан алга. С.БАЯР: -Аан? Д.ДОРЛИГЖАВ: -Тайван байх шалтгаан алга наана чинь. С.БАЯР: - Чи догдолчихсон л байна л даа. Д.ДОРЛИГЖАВ: -Аан? С.БАЯР: -Догдолчихсон л байна. Д.ДОРЛИГЖАВ: -Та нар яаж тийм тайван хандаад байгаа юм. С.БАЯР: -Тайван байхад хэцүү байна. Д.ДОРЛИГЖАВ: -Тэгээд? С.БАЯР: -Хэцүү байна, Дорлигжав аа? Тэгэхдээ өнөөдрийн бидний ярьж байгаа яриа бол хариуцлагын тухай ч бид ярих ёстой. Цаашдаа яах вэ гэдэг гол ярина, тийм ээ? Орж ирээд чи яагаад тэр хүнийг буудсан юм, энэ яаж байгаа юм, энэ юу юм, энэ ямар яриа юм бэ? Д.ДОРЛИГЖАВ: -Шаардлага. С.БАЯР: -Хэн буудсан юм? Д.ДОРЛИГЖАВ: -Хариуцлага гэж байгаа бол та нар л хариуцлага хүлээнэ. С.БАЯР: -Мэдээж ойлгомжтой шүү дээ. Д.ДОРЛИГЖАВ: -Хэн чинь үүрэг өгсөн юм, түүнийгээ эхэлж ярья! С.БАЯР: -Чи байцаагч юм уу, юу юм бэ? Д.ДОРЛИГЖАВ: -Түүнийгээ л эхэлж ярья гэж байна. С.БАЯР: -Чи битгий солиороод бай! Д.ДОРЛИГЖАВ: -Тэр чинь тэгээд яадаг юм? Н.ЭНХБАЯР: -Тэр Прокурорын хяналтад хийгдэж байгаа юмаа. Д.ДОРЛИГЖАВ: -Та нар юу юм? С.БАЯР: -Юу, ямар гавъяа байгуулчихаад чи энд ирж дуугаа өндөрсгөөд байгаа юм? 171 Д.ДОРЛИГЖАВ: -Тэр телевизээр харлаа шүү дээ. Юу, ямар гавъяа гэж. Би чиний өмнө энэ нийгмийн төлөө зүггээд ирсэн юм, за юу. Сүүдэрт хэвтэж байгаагүй. Одоо ч зүтгэнэ, за юу. Тэр миний гарсан, гараагүй хамаа байхгүй. Би намынхаа батлахыг тавьж байгаад, иргэнийхээ хувьд явна, за юу. С.БАЯР: -Чи сонгуульд нэг өрсөлдөөд яг нэг удаа ч гэсэн гараад ирэхийг бодооч дээ, Дорлиг оо? Д.ДОРЛИГЖАВ: -Тийм. Иргэний хувьд явна за юу. Б.ЖАРГАЛСАЙХАН: -За Дорлиг оо, одоо тайвшир, тайвшир. Н.ЭНХБАЯР: -Тайвшир. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Одоо тайвширчих. Хэрэггүй шүүдээ. С.БАЯР: -Агсагнаад ямар учиртай юм бэ? Н.ЭНХБАЯР: -Цагдаа энэ хэргийг үйлдсэн үү, үгүй юу гэдэг... Д.ДОРЛИГЖАВ: -Та нар телевизээр гаргаж байгааг хар л даа. Би өчигдөр хэлсэн, дахиад харсан. Шуурхай мэдээ гэчихээд 3 хоногийн өмнө явуулж байсан юмаа ингээд л морин хуур шатчихсан тухай яриад байх юм. Тэр 4 хүний тухай юу ч ярьж өгөхгүй юм байна шүү дээ. Яагаад тэр хүний хүүхдийг хойноос нь хөөгөөд буудчихав, яав ийв гээд очоод асууж байгаа юм алга байна шүү дээ. Яагаад морин хуур шатчихав гээд байх юм. Монголчууд түүнийг чинь өөрөө бүтээчихдэг юмаа. Бүгээсэн юм, саяхан бүтээсэн юм. Б.ЖАРГАЛСАЙХАН: -2 сая төгрөгийн үнэтэй гэсэн шүү дээ. Та юу яриад байгаа юм. С.БАЯР: -Ерөнхийлөгч өө, тэгээд энэ юмыг улс төрийн намууд энд цуглаад гарах гарцаа ярьж байгаа бол гарах гарцаа ярья, хэн нэг нь орж ирээд тийм ээ? Ерөнхийлөгчийн зохион байгуулж байгаа уулзалтаас би ингээд хаяад явчихаж болохгүй. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм ээ, тийм. Баяр дарга аа одоо жаахан... С.БАЯР: -Орж ирээд хуруугаа гозгонуулаад, агсам тавиад байх юм. Үүнийг удаа дараа тэвчинэ гэхэд хэцүү байна. Хэн нь хэн болчихоод байцаалт хийгээд байгаа юм. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм ээ, тийм. Одоо жаахан ажил хэрэг ярья, тэгэх үү? С.БАЯР: -Хариуцлагын тухай айлтгүй, Дорлигжав аа! Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ойлгож байна л даа. Өөрийн чинь уур уцаар зовлонг 172 ойлгож байна. Тэгэхдээ хэрүүлээр юманд хүрэхгүй шүү дээ. Тэгээд л ойлгоод, би нэг дэх өдөр юм босгоно. Чи нэг дэх өдөр юм босго л доо. Д.ДОРЛИГЖАВ: -Баяр аа, би намынхаа үнэмлэхийг өгчихнө за юу. Дахиж тэр тойрог дээр асуудал гаргахгүй гэж хэлчихээд явна шүү. С.БАЯР: -Энэ бол чиний асуудал. Д.ДОРЛИГЖАВ: -Тийм. Би тэртээ тэргүй Увсаар чамтай чамгүй яваад ирсэн юм. Би урьд нь тэгж гоншигнож байгаа ч үгүй. Тэгж ярих юм бол танай намынхан өөрсдөө сайн дураараа хэсгийн хороо байгуулаад, санал авчихсан байна билээ. Бүр өөрсдөө хайрцаг хийгээд шүү. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Дорлиг оо, энэ олон хоног ярьж байгаа юм чинь одоо тэрийгээ нэг тийш нь болгочихъё, тэгэх үү? С.БАЯР: -Энэ олон тойрог дээр байгаа асуудлыг шийдвэл шийдье. Улс төрийн намууд үүнийг тойрч яривал ярья. МАХН үүнд бэлэн байна. Ийм уулзалтыг далимдуулаад хэн нэгэн хүн бухимдлаа тайлж байдаг, хэн нэгэн хүн дураараа дургиж байдаг ийм юм байж таарахгүй шүү дээ. Д.ДОРЛИГЖАВ: -Уучлаарай, харин бухимдаагүй шүү, би дураараа дургиагүй шүү. С.БАЯР: -Хариуцлагын тухай бол тэртээ тэргүй Дорлигжав, Баяр хоёр тохирсон уу, тохироогүй, тэр чинь хариуцлагын асуудал тавигдах ёстой. Д.ДОРЛИГЖАВ: -Харин миний ярьж байгаа бага байна л гэж бодоорой. Хүмүүс өшөө илүү их юм нэхнэ. С.БАЯР: -Түүнээс биш битүү хатуу юм айлгаад л, би хөдөлнө, би босно, би нэгдэхээс тэгнэ. Д.ДОРЛИГЖАВ: -За би хөдлөхгүй, босохгүй за юу. С.БАЯР: -Үгүй ээ, чиний асуудал шүү дээ. Босно уу, сууна уу чиний л асуудал шүү дээ. Д.ДОРЛИГЖАВ: -Миний л асуудал. С.БАЯР: -Түүгээрээ нэг их гайхуулаад л, энд нэг хуурай агсам тавиад байх хэрэг байхгүй. Д.ДОРЛИГЖАВ: -Тийм. Чи Ерөнхий сайд гэж суучихаад, чи ард түмнээ 173 буудаж хаячихаад, тэгээд чи юунд нь бухимдаад байгаа юм гээд байх юм. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -За одоо боль, боль. Бүх л хүн санаа нь зовоод, бүгд л даралт ихсээд, тэгээд үүнийг яаж эзнийг нь олох вэ, Прокурорт шилжүүлээд, Прокурор нь... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Галдаа прокурор одоо мөрдөж байгаа биз дээ? Н.ЭНХБАЯР: -Тийм, одоо мөрдөж байгаа. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгвэл түүнийг нь харъя л даа. С.БАЯР: -Прокурор тогтоогоогүй байхад Дорлигжав гэж ийм нөхөр хаанаас, яаж тогтоодог байна аа? Б.ЖАРГАЛСАЙХАН: -Яах вэ, Баяр дарга аа! Бас яаж тогтоодгийг нь болно шүү дээ. Түүнийг нь тэгээд орхичихгүй юу даа. С.БАЯР: -Чи яаж тогтоодог юм? Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хэрүүл болгоод яах вэ? Д.ДОРЛИГЖАВ: -Та нар авч үзэхгүй байна шүү дээ. Та нар тэр телевизээ хар л даа. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Одоо телевиз тэртээ тэргүй ингээд тавигдаж байгаа юм чинь нөгөөдөх нь бас яриад л эхэлнэ шүү дээ. С.БАЯР: -Хүнийг уурладгаараа айлгана гэж байхгүй шүү дээ. Д.ДОРЛИГЖАВ: -Чамайг айлгах гэсэн юм биш. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Битгий түүнийг ярь. Хүн түүгээр хууртах ч үгүй. Д.ДОРЛИГЖАВ: -Айлгах шаардлага байхгүй. Ямар хүүхэд тоглож байгаа биш. С.БАЯР: -Тэгээд энд орж ирээд би хэд дэх удаагаа ингүүлж байх ёстой юм бэ? Тэвчээд л суугаад байна. Д.ДОРЛИГЖАВ: -Чи энэ байдлаараа... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Баяр дарга аа, таныг Ерөнхий сайд болохоор чинь л хэлээд байх шиг байна л даа. Битгий ойрхон хүлээж ав, бухимдалтай бол... Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ямар ч байсан Аюулгүйн Зөвлөл, бид нар цөм л орчихсон, хэзээ ч ингэж боддоггүй шүү. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Одоо ажлаа ярья. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Цагдаагийн албадууд орсон юм биш байгаа даа. Н.ЭНХБАЯР: -Тэр асуудлыг прокурор мөрдөн байцаах ажил явуулж байгаа. 174 Б.ЖАРГАЛСАЙХАН: -Түүнийг л сайн нягтлах хэрэгтэй, тийм ээ? Н.ЭНХБАЯР: -Түүнийг нь ил тод, шударга, хуулийн хүрээнд явуулах ёстой үүрэг даалгавар өгчихсөн байгаа. Миний ойлгож байгаагаар хөндлөнгийн ямар хяналт байж болох юм, түүнийг та бүхэн маань хуулийн хүрээнд хяналтыг бас тавьж болно. С.БАЯР: -Ерөнхийлөгч өө, ингэж болмоор байгаа юм. Би зориуд цагдаагийн байгууллагаас хамтраад юм хийе гэхээр ядаж уулзалтад ирэхгүй. Жишээлбэл тэр баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүс дээр эдгээр хүмүүс дээр хичнээн хугацаанд, ямар хүмүүс очсон. Би өнөөдөр Хууль зүйн сайдаас хүсч байгаа. Тэр олон улсын байгууллагыг оруулаач. "Аmnestу International" гэж бий. Тэгээд нөгөө юу билээ? "World Vision" эд нараас хүмүүсийг авч үзүүл, харуул. Хориод байгууллага байна. Д.ДОРЛИГЖАВ: -Уучлаарай, "World Vision" гэдэг чинь яадаг юм бэ? М.ЭНХСАЙХАН: -Гадныхан их оролцуулаад байх шаардлагагүй л юм байгаа юм уг нь. С.БАЯР: -Түүнийг би чамд тайлбарлаад яах вэ? Д.ДОРЛИГЖАВ: -Яагаад асууж болдоггүй юм бэ? Б.ЖАРГАЛСАЙХАН: -Баяр дарга аа, энэ ардчилсан намынхан өөрсдөө очиж харж болдоггүй юм уу? С.БАЯР: -Зөндөө л яваад байгаа шүү дээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгээд ямар юм яриад байгаа юм. Д.ДОРЛИГЖАВ: - "World Vision" гэдэг чинь хөдөө машин унасан хүмүүс байна, үнэн. Бүгд цалинтай юм, бүгд танай намын ажилтнууд болчихсон хүмүүс байна. Н.ЭНХБАЯР: -За, за. М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, ер нь гаднынхныг оролцуулж яах юм бэ? Д.ДОРЛИГЖАВ: -Энд ямар жишээ оруулсныг би ойлгоогүй шүү! С.БАЯР: -Танай машин унаад явж байгаа хүмүүс гэж ямар хүмүүс байгаа юм? Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм ээ, шал дэмий л юм. Хэдэн монгол бие биенээ гөвж өгч байна л гэж хэлнэ. Д.ДОРЛИГЖАВ: -Танай намын ухуулагчтай хэдэн ажилтнууд байна. Манай зөвлөлийн гишүүн Гүндалай камертай очиж тэр цагдаагийн ажилтнууд болон 175 тэндээс гарч байгаа хүмүүсийн бичлэг хийсэн. С.БАЯР: -Дорлигжав аа, чи хангалттай ярилаа. Би Ерөнхийлөгчид хандаад, улс төрийн намуудын дарга нарт хандаад тодорхой санал тавьж байна. Чи наад бухимдлаа дар! Бүр тодорхой санал тавьж байна. Баахан л юм асуугаад байх юм. Хамаа алга мөрдөн байцаах үйл ажиллагаанд хэн ч оролцох ёсгүй л дээ. Өнөөдөр Аюулгүйн Зөвлөл дээр илтгэсэн юманд мөрдөн байцаах ажиллагаанд Улсын Их Хурлын зарим гишүүд хөндлөнгөөс оролцох гэж оролдсон. Ийм байж таарахгүй. Тэр мөрдөн байцаах ажиллагааг зөв, буруу явж байгаа гэж байгаа бол үүнийг шалгах ажлыг албан ёсоор улс төрийн намууд холбогдох байгууллагад нь хандаад, хамаагүй Монголын цагдаа, прокурортоо итгэдэггүй юм бол гадныхныг олж ирье. Түүнээс мөрдөн байцаах байгууллага нь тогтоогоогүй, прокурор нь тогтоогоогүй байгаа юмыг "чи яагаад хүн алж байгаа юм" гэж ямар үндэслэлээр ингэж байгаа юм бэ? Наадах чинь бол хариуцлагатай үг шүү дээ. Гүтгэлэг шүү дээ. Д.ДОРЛИГЖАВ: -Хүн буудуулж үхсэн нь үнэн шүү дээ. С.БАЯР: -Үгүй, ээ чи хүн үхсэн тухай яриагүй шүү дээ. Чи яагаад буудаж байгаа юм, Засгийн газар яагаад буудаж байгаа юм гэж. Д.ДОРЛИГЖАВ: -Хэн чинь үүрэг өгсөн юм л гэж асууна шүү дээ. Эсвэл дураараа ингэдэг болчихсон юм уу? С.БАЯР: -Чи асууж байгаа бол би хариулахад бэлэн байна. Д.ДОРЛИГЖАВ: -Тийм. С.БАЯР: -Доромжилж байхад болвол гонжийнжоо гэж би хэлнэ. Д.ДОРЛИГЖАВ: -Юу гэж ойлгоно уу ойлго л доо. Би асуусан шүү дээ. С.БАЯР: -Чамд доромжлуулаад сууж байдаг хүн гэж энд байхгүй. Д.ДОРЛИГЖАВ: -Би танайх команд өгсөн юм уу, яасан гэж би асуусан шүү дээ. Эсвэл тэр хүмүүс чинь дураараа дургисан юм уу? С.БАЯР: -Тэгэхээр нь год үсрээд чамд илтгэж байх ёстой юм уу? Д.ДОРЛИГЖАВ: -Хэн мэддэг юм. С.БАЯР: -Битгий солиор, чи! Бүх юмыг тогтооно. Д.ДОРЛИГЖАВ: -Чамайг бос, тонгой гэж хэлээгүй шүү дээ. С.БАЯР: -Тийм, бүх юмыг тогтооно. Д.ДОРЛИГЖАВ: -Очоод зүгээр хүмүүсээс юм асуухад булааж авна гээд байгаа байхгүй юу. 176 С.БАЯР: -Чи дуугүй байж бай л даа. Би саналаа хэлж байна. Д.ДОРЛИГЖАВ: -Тэр чинь мөрдөн байцаалт биш шүү дээ. Өөрөө бас л худлаа мэдээлэлтэй сууж байна шүү дээ. С.БАЯР: -Элбэгдорж дарга аа, энэ товарищ аа аятайхан болгооч. Д.ДОРЛИГЖАВ: -Товарищ гэх юм байхгүй ээ. С.БАЯР: -Ямар учиртай юм бэ? Д.ДОРЛИГЖАВ: -Цагдаа чинь худлаа мэдээлэл өгсөн байна аа. С.БАЯР: -Орж ирээд л хуурай агсам тавиад байх юм, ямар учиртай юм? Б.ЖАРГАЛСАЙХАН: -Дорлигжав аа, одоо жаахан тайван, зарчмын асуулт хариултаар явъя, битгий уурла. Н.ЭНХБАЯР: -За тэр асуудлыг бид хоёр, гурван хоногийн өмнө ярьсан. Тэгээд прокурорын мөрдөн байцаах үйл ажиллагаанд шилжүүлчихсэн байгаа. Тэр үйл ажиллагаа явагдаж байгаа. Яг хэн буруутай гэдгийг хуулийнхаа дагуу тогтоох ёстой. Харин түүн дээр мөрдөн байцаалт зөв явж байна, буруу явж байна гэсэн гомдол байгаа бол хуулийнхаа хүрээнд хяналт тавих ажлыг хэн ч гаргаж хийх ёстой, хийж болно. Тийм учраас би түүнийг одоо энд та бүхэнд хэлчихье. Тэр саатуулагдаад, эрх нь зөрчигдөж байгаа гэж үзсэн асуудал байвал тэр дээр Олон улсын байгууллагууд, хүний эрхийн байгууллагуудыг очуулж үзүүлсэн гэж цагдаагийн байгууллагын нөхдүүд бид нарт байнга танилцуулж байгаа. Дахиад нэмж очуул, явуул, танилцуул. Үнэхээр тийм, би өнөөдөр хүртэл Аюулгүй байдлын Зөвлөл дээр асуусан. Яагаад ийм яриа гараад байгаа юм бэ? Та нар бидэнд мэдээлэл өгөхдөө ерөөсөө ингэж байгаа, тэгж байгаа, Улсын Их Хурлын гишүүд шалгаад явчихсан. Солонго шалгаад, Хүний эрхийн комиссынхон шалгаад ямар нэгэн гомдол гаргаагүй гэсэн яриа гараад, гэтэл та нар тайлбар тавьдаг. Тэгтэл ингээд байнга яваад байна. Эсвэл тодорхой хэсэг хүмүүс зохион байгуулалттай гаргаад байгаа сэдэв юм уу, эсвэл нэг, хоёр үйлдэл болчихоод тэр нь ийм сэдэв болчихоод байгаа юм уу? Та нар үүнийгээ надад албан ёсоор хэл гэсэн. Ерөнхийлөгч өө, ерөөсөө тийм юм байхгүй, бид батлан дааж хэлж байна гэж байгаа. Өчигдөр хүртэл Гүндалай гишүүн, гурван... З.ЭНХБОЛД: -Би очсон юм. Н.ЭНХБАЯР: - Гурван телевизийн сурвалжлагч нартай ирсэн. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Чи очсон юм уу? З.ЭНХБОЛД: -Ерөнхийлөгч өө, Мөрдөн байцаах газрын гадаа... 177 Н.ЭНХБАЯР: -Аахан. З.ЭНХБОЛД: -17-гоос хорин хэдэн насны хориод хүүхэд, хүүхдүүд нь ямар ч байсан 16-гаас доошгүй гадаа нь сууж байна. Энэ ямар учиртай хүмүүс вэ? гэхээр мөрдөн байцаалт явагдаж байна гэнэ, цагдаагийн байшин дотор орж ирсэн байна. Наадахыг чинь байшин гэдэггүй юм гэсэн. Батлан даалтад гаргах гэж байгаа гэсэн. Талыг нь гаргаад, талыг нь гаргаагүй л байна билээ. Ямар учиртай, юу болоод байна гэсэн. Нэгдүгээрт, тэр хүмүүст өмгөөлөгч авах эрх олгоогүй байна. Хоёрдугаарт, ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй байсан. Үндсэн хуулийг уландаа гишгэсэн байгаа. Тэр хүүхдүүд чулуу шидсэн байж магадгүй, цонх хагалсан байж магадгүй, байшин шатаасан байж магадгүй. Гэхдээ тэр үндсэн эрх нь онцгой байдлын үед ч гэсэн хязгаарлаж болохгүй гээд Үндсэн хуульд биччихсэн байгаа. Тэгээд нэг прокурорт 20 байцаагч оногдож байгаа юм. Нэг прокурор тэр 20 байцаагчийн юу хийж байгааг хянах ямар ч боломж алга. Прокурорын тоо нь хүрэхгүй байна. Хуулийн зөрчил гараагүй газар нэг ч алга. Зөрчил гаргаж байгаа хүн өөрийгөө би тийм зөрчил гаргасан гэж хэзээ ч хэлдэггүй. Тэгэхдээ би арга ядаад тэр Арвинбуудай, тэгээд ахмад Дагвасүрэн эд нарт та нар наад хүмүүсийнхээ гадаа чинь хүүхдээ олохоо байчихсан 20-30 хүн зогсож байна. Манай хүн хаана байгаа нь мэдэгдэхгүй, 3 хонож байна гээд. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн дагуу наад хүмүүсийнхээ хүүхэд нь хаана байгааг нь яг одоо хэлж өг. Хоёрдугаарт, өмгөөлөгч авах эрхийг нь хангаж өг. Өмгөөлөгчгүйгээр маш их байцаалт явуулсан. Энэ бол зүгээр л амьдрал дээр болоод байна. Энэ цагаан ордон руу ямар мэдээлэл өгүүлээд байгааг би мэднэ шүү. Тэр дор чинь энэ хууль, онцгой байдлыг яаж гажуудуулж байгааг очиж үзэхгүй бол мэдэх боломжгүй байдаг юм байна шүү дээ. Мөнх-Оргилын мэдээлэл маш гоё мэдээлэл байгаа. Цагдаа бүх юмыг нь номын дагуу хийсэн. Түүнээс хойш болж байгаа үйл явдал контрольгүй байна, хууль байхгүй байна. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэр хүүхдүүдийг тамлаад байна гэсэн яасан? З.ЭНХБОЛД: -Тэрийг, зүгээр очиход нэг хүүхэд футболкоо сөхөж харуулах гээд байгаа юм, чимээгүй. Тэгээд Гүндалай очоод тэрний бичлэгийг авсан чинь бичлэг хийлээ гэж утсыг нь булааж авах гэж оролдож байгаа юм л даа. Хажууд нь цагдаа зогсож байгаа учраас тэр хүүхэд ярьж чадахгүй байгаа байхгүй юу. Мөрөө ингэхэд хүрэн болчихсон л байна билээ. Тэгээд хэзээ ингэсэн гэхээр очсон хойно 178 нь бороохойдсон гэсэн. Чи гудамжинд зодолдсон юм биш үү гэсэн үгүй сүүлийнх шүү дээ, шинэ байгаа биз дээ гэж байсан. Тэнд байгаа хүмүүс хажууд нь цагдаа зогсож байгаа юм чинь ярьдаггүй юм байна шүү дээ. Гарсан хойноо ярьдаг юм байна. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хоол унд, идэж уух нөхцөлүүд нь ямар байгаа вэ? З.ЭНХБОЛД: -Байхгүй, ус өгөөд л, хоёр зүсэм талх өгөөд... Д.ДОРЛИГЖАВ: -Бүтэн өдөр юу ч өгөөгүй, маргааш нь нэг талх, жаахан тийм юм өгсөн гэж байна лээ. М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, би ярих уу? Н.ЭНХБАЯР: -За, Энхсайхан. М.ЭНХСАЙХАН: -Бид нарт гурван төрлийн асуудал байна гэж бодогдож байна. Нэгдүгээрт, сонгуулиа яах гээд байгаа юм гэдэг асуудал. Хоёрдугаарт, сонгуулийн үр дүнгээс болсон жагсаал, цуглаан, эмх замбараагүй галдан шатаасан энийг тойрсон нэг асуудал байна хоёрдох асуудал нь. Гуравдугаарт, онц байдал тогтоосны дараахь үйл явдлуудын асуудал гэж би дотроо дүгнэж бодож байна. Тэгээд хамгийн гол шалтгаан нь сонгуулийн асуудал гэж би ойлгоод байгаа. Өчигдрөөс хойш Лүндээжанцан дарга эрх зүй, эрх зүйн үндэс нь юу юм, сонгууль хүчингүй болох талаар зөндөө юм ярьсан. Лүндээжанцан дарга аа? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Аан? М.ЭНХСАЙХАН: -Таны асуултыг тодруулъя. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 37-гийн 11-ийн 18-д "Сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэчихсэн байна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгсэн, тэгсэн. М.ЭНХСАЙХАН: -37-гийн 11-ийн 18-ыг Улсын Дээд шүүхийн 3 дугаар сард гаргасан тайлбараар юу гэж тайлбарласан бэ гэхээр "Сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагааг явуулахыг хориглосон зохицуулалтыг мөнгө, эд хөрөнгө өгөх, амлах, дамжуулах, зуучлах, аливаа ажил, үйлчилгээг төлбөргүй үзүүлэх зэрэг төрөл бүрийн арга хэлбэрээр сонгогчийн санал өгөх эрхийг өөрийн сонирхолд нийцүүлж, тодорхой нэр дэвшигчид санал өгүүлэх зорилгоор явуулж буй бүхий л үйл ажиллагааг хамруулан ойлгоно" гэсэн байна. 179 Тэгэхээр факт: МАХН 1.5 саяыг амласан уу, тараасан уу, хууль зөрчигдөж үү? Би Ардчилсан намыг тараасан эсэхийг мэдэхгүй, гэхдээ яриа өдүүлсэн нь Ардчилсан нам: 1.0 сая. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгэхдээ наадах чинь торгуулийн санкцтай. М.ЭНХСАЙХАН: -Өө. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Нэр дэвшигчийн 3-4 юм байгаа. Б.ЭРДЭНЭБАТ: -Түүнээс өөр, өөр. М.ЭНХСАЙХАН: -Санкцыг нь торгуулийн санкцтай гээд ингээд хууль зөрчөөд л байдаг болж байна уу? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, хамгийн наад зах нь. Б.ЭРДЭНЭБАТ____________: -Ингээд луйвар хийгээд, хулгай хийсэн ч хүчингүй болох хуульд заасан байна шүү дээ. З.ЭНХБОЛД: -Торгуулийн санкцтай хэсэг нь 37-гийн 11-ийн 11 байгаа юм. Б.ЖАРГАЛСАИХАН: -Тэр талбай дээр үймээн дэгдээсэн хүүхдүүдийг 5, 5 мянган төгрөгөөр торгоод л тавьчих хэрэгтэй юм байна шүү дээ. М.ЭНХСАЙХАН: -Би яриагаа дуусгачихъя. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Түүнийг яах юм? М.ЭНХСАЙХАН: -Би яриагаа дуусгая. Сонгуулийн хууль зөрчигдсөн үйл ажиллагаа явсан байна гэдгийг хүлээн зөвшөөрч болохоор байна шүү дээ. Сонгуулийн хууль, Дээд шүүхийн тайлбарт аливаа мөнгө амлах, энэ бүх юмыг бүгдийг нь хэлчихсэн. Факт нь байгаа юу, байгаа. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: "Амлах" гэж юу юм бэ? М.ЭНХСАЙХАН: -Байна аа. Та энэ өгүүлбэрээ унш. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хөтөлбөрөө тайлбарлалаа. Тэр чинь юун “но”-той юм? Үүнийг ингэж ойлгоно гээд тайлбарласан. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Танай хөтөлбөр дээр байхгүй байсан шүү дээ? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Байгаа шүү дээ. М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, үгүй тэр тухай ярихаа больё. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Сүүлд нь нэмсэн шүү дээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, харин тэр нь Засгийн газрын хөтөлбөр л болно, өөр юм байхгүй. 180 М.ЭНХСАЙХАН: -Хүлээж бай, хүлээж бай. Та тэгж улс төр хийх гэж байгаа бол улс төр хий. Н.ЭНХБАЯР: -Аль болохоор бүгдээрээ ойлголцоод, гарцаа хайх тал руугаа л бүх яриагаа чиглүүлмээр байна. Түүнээс эргэж буцаж, урьд өмнө болсон үйл явдлууд руугаа дахин тарж маргалдах маягаар биш. М.ЭНХСАЙХАН: -Тийм, тийм. Би харин урьд нь ярьсан юмаа яриагүй. Бид сонгуулийн үр дүнг зөвшөөрч болохгүй гэдэг юмаа хэлчихсэн. Тэгэхдээ өчигдрөөс хойш эрх зүйн үндэс хайгаад байгаа юм, Баяр сайд аа? Эрх зүйн үндэс дээр сонгуулийн хууль дотор Сонгуулийн хуулийн 37-гийн 11-ийн 18-д: "Сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэчихээд үүнийгээ Дээд шүүхийн тайлбарласан тайлбар дээр ахиад хэлье: "мөнгө, эд хөрөнгө өгөх, амлах, дамжуулах" гэдэг энэ бүх юмнуудыг оруулчихсан байна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгсээн, тэгсэн. М.ЭНХСАЙХАН: -Тийм, тэгсэн байна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгсэн. М.ЭНХСАЙХАН: -Мэдэхгүй, би хоёр том намд хооронд нь хэрэлдүүлж байснаас хоёуланд нь хамаатгачихъя. Та нар амласан уу, амласан. Хууль зөрчигдөж үү, зөрчигдсөн байна. Энэ нь саналын юманд нөлөөлсөн үү, гарцаагүй нөлөөлсөн. Сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгох асуудал гарцаагүй. Үр дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй. Би өөр юмтай холбож ярихгүй ээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Наадахыг чинь Үндсэн хуулийн цэц хариулна. М.ЭНХСАЙХАН: -Би өөр юмтай холбож ярихгүй. Тэгвэл өөр юмтай холбож яриагүй зөндөө юм байна. Би гурван бүлэг асуудал гэсэн шүү дээ. Хоёр дахь асуудал жагсаал, цуглаан, галдан шатаасан гэмт үйлдэл хийсэн юмыг шалгах бүх намыг оролцуулаад Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Энэ парламентад суудалтай намуудыг оролцуулаад. Үүнийг мөрдөн шалгах хэрэгтэй. Ямар үйлдлүүд, хэн хэнээс хийсэн, хариуцлага байна уу гэдэг асуудлыг л эхлэж ярих хэрэгтэй. Би тийм санал тавьж байна. Гурав дахь нь тэр онц байдал тогтоосноос хойших үйл явдлуудыг цагдаа, прокурорынхон хяна. Бид нар тэртээ тэргүй онц байдал цуцалсны дараа мэдээллүүд нэгтгэгдэж эхлэх байлгүй гэж би дотроо бодож байна. Баярлалаа. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Юуг нь шалгах комисс оо? Онц байдал тогтоосон нь 181 зөв үү, буруу юу? М.ЭНХСАЙХАН: -Юу болсныг нь. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Юу болсон гэдэг чинь тэгээд хуулийн байгууллага тогтоодог болохоос биш Их Хурал, гишүүд гараад яаж тогтоох юм? М.ЭНХСАЙХАН: -Иймэрхүү юман дээр тогтоодог юм аа. Ийм юман дээр Улсын Их Хурал... Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Харин хуулийнхаа дагуу явж байна уу, үгүй юу гэдгийг ньхолбогдох... М.ЭНХСАЙХАН: -Улсын Их Хуралд, парламентад суудалтай байгаа намуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, энэ болсон явдал дотор Засгийн газар үүргээ гүйцэтгэж чадсан уу, Их Хурал үүргээ гүйцэтгэж чадсан уу, цагдаа, тагнуул үүргээ гүйцэтгэж чадсан уу, юу болсон гэдэг дээр нь үнэлэлт, дүгнэлтээ өгсөн... Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Нам, улс төрийн байгууллагууд... М.ЭНХСАЙХАН: -Ажлын хэсэг байгуулах ёстой. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ер нь тэгээд энэ асуудлууд, зөрчлүүд маань нэг л хэл амаа ололцохгүй байна шүү дээ. Н.ЭНХБАЯР: -Яахав ярьж байна гэдэг чинь хэл амаа ололцохын бас нэг эхлэл байх аа. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Наадам болох гээд байдаг. Наадмаар бид нар ингээд хэрэлдээд орчихвол юу болох вэ? Зөндөө л асуудал гарч байна шүү дээ. Сая би телевизээр харж байлаа л даа. Ямар нэгэн байдлаар тэр нэг мэдрэл муутай хүүхдийг Магнайд мөнгө өгсөн болгох гээд л асуулт тавиад, тэгээд яасан юм, мөнгөө аваад яачихсан юм гэхээр нөгөөдөх нь "байхгүй" гэж байгаа юм. Мөнгөө яачихсан юм гэхээр хүнд өгчихсөн гэж байгаа юм. Тийм зохиомол, хуурамч зүйл (фальсификац) хийж болохгүй ээ. Баяр дарга цагдаа, хуулийн байгууллага шалгаж байгаа. Түүний дараа ярья гэж түрүүн хэлсэн шүү дээ. Би хувьдаа тэгж бодоод л амиа хамхиад л чимээгүй сууж байна. Тэгэхэд энэ Засгийн газар өнөөдөр ганц телевиз ажиллуулаад л Магнай руу чихэх гээд байгаа юм уу, би зөвшөөрөхгүй, тэр хүүхдийг өмөөрнө. Яагаад гэвэл миний нүдэн дээр тэр хүүхэд байсан. Далдуур хийсэн юмыг нь цагдаа шалгадаг юм байгаа биз. Би л ямар ч байсан орой болоход тэр хүүхэд цуглааныг 182 тараах гэж гүйгээд, толгойгоо хага цохиулсныг би мэдэх юм. Тэгж байхад тийм юм гаргаад л байх юм. Цагдаа тэр хүнийг өгсөн, өгөөгүйг нотолсон юм уу? Нэг мэдрэл муутай хүүхэд байна билээ л дээ. Өөрийнхөө малгайг барьчихсан, "Магнайг дэмжье" гэсэн шинэ малгай өмсчихсөн. Тэгвэл өөрийнхөө малгайг өглөөнөөс хойш бариад яваад байсан юм уу? Тийм барин тавин, за дээр нь Жаргалсайхан турхирсан болгох гээд бас дунд нь зургийг нь гаргаад л байх юм. Бас тэгж болохгүй шүү дээ. Би хуулийнхаа хүрээнд ажилласан. Сүхбаатар дүүргийн Засаг даргаас талбайд албан ёсны цуглаан хийх зөвшөөрөл хүртэл өгсөн. Би бас тэнэг хүн биш шүү дээ, зөвшөөрлөө авсан. Цагдаагийн хэд хэдэн ажилтанд дөрөв хагас гэхэд тарахгүй бол болохгүй нь ээ гэдгийг нь хэлж байгаад би нийлж байгаад тараах гэж оролдсон. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Жаргалсайхаан, мөн олон ярьж байна. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, та нар телевизороор тийм юм гаргаад энэ хүмүүс чинь уурлаад, бухимдаад байна шүү дээ. Түүнийгээ болиоч дээ. Одоо телевизорыг нээхээр яах вэ би өөрийгөө өмгөөлж ярина, тэнд ярина, энд ярина ингээд гурвалжин юм болно. Та нар яагаад тийм юм нээгээд байгаа юм? Ард түмний бухимдлыг нийлж байгаад даръя гэсэн бол би хамт даралцмаар байна. Үүнийг цааш нь ард түмэндээ битгий ийм юм хий, монгол хүн бие биедээ гар хүрдэг зарчмыг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Харин тэгээд түүнийгээ л сайн ярих хэрэгтэй шүү дээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгэхэд та нар телевизээр тийм юм гаргаад заваараад байна шүү дээ. Хэлэхгүй байх хэцүү, хэлэхээр уурлана. Хэний тэр хэлээд байгаа зөв шүү дээ. Хүн дайсантайгаа өөд өөдөөс нь харж байлддаг биз дээ. Жирийн энгийн иргэнийг араас нь хөөж, дагз руу нь бууддаг хаанахын зарчим юм? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Түүнийг бид өгөөгүй шүү дээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй тэгээд тэр хүн түүнд нь бухимдаад уурлаж л байгаа байхгүй юу. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгээд түүнийг шалгаж олох нь хамгийн чухал байна шүүдээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй тэгээд зөв аятайхан мэдээлэл өгөөд энэ хүмүүсийг 183 тайвшруулах хэрэгтэй байна шүү дээ. Бид нар ч гэсэн наана чинь санаа зовж л байгаа. Б.ЭРДЭНЭБАТ: -Парламентад суудалтай намуудын ажлын хэсэг гаргая гэдэг тэр чинь одоо зөв л байна шүү дээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Телевизээр явж байгаа худлаа мэдээнүүдийг сонсдоггүй л юм бол нэг ч тайлбар байхгүй л байгаа биз дээ? Өөрсдөдөө зориулж фальсификац бэлтгээд ч байгаа юм уу, бүү мэд шүү дээ. Жаргалсайханыг энэ улс төрөөс арчъя гэж санаатайгаар ч тийм юм бэлтгээд сууж байгаа юм уу би яаж мэдэх вэ. Баахан хүмүүсээс мэдэгдэл авч байгаад миний гудамжны яриагаар Жаргалсайхан, Элбэгдорж хоёрыг энэ бүх юмны бурууг тохох гэж мэдээлэл бүрдүүлж байгаа юм байна гэсэн хов жив би сонссон. Гэхдээ би түүнийг асуудал болгохгүй. Би эхлээд хуулийнхны үр дүнг харна. Бид ч бас өнөөдөр Олон улсын хүний эрхийн юунд элсээд гарын үсгээ зураад дэлхийн Монгол болчихсон шүү. Тэгж ярих юм бол иргэн болгон "Гаага"-д ч хүртэл өргөдөл өгч болно. Тэр ч битгий хэл Баяр дарга аа, би ингэж бодсон юм. Энэ бохир юмыг арилгаад, Сүхбаатарын талбайд гаднаас нэг хамтлаг авчраад, наадмаар __________энэ залуучуудын сэтгэлийг нь жаахан өөрчил. Б.ЭРДЭНЭБАТ: -Юун одоо тэгээд өөр юм яриад байдаг юм. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ өөр яах юм. Бид нар улс төрөө ярьж байна, тийм үү? Гадуур ард түмэн бол үүнийг чинь өөрөөр ярьж байна шүү дээ. Тэгээд яах юм, цаашаа ингээд ялагдсантайгаа байлдаад яваад байх юм уу, тэг л дээ тэгвэл. Тэгэхгүй танай намын зүгээс нэг телевизийг ашиглаад байгаа шүү. Дандаа сурталчилгаа хийгээд, ерөөсөө цаадах агуулгууд нь бол. Б.ЭРДЭНЭБАТ: -Саяын санал дээр Ерөнхийлөгч өө, юу гэж бодож байна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Чиний ингээд... Б.ЖАРГАЛСАИХАН: -Би гудамжинд яриагүй ээ, хариуцлагатай үг хэлсэн. Н.ЭНХБАЯР: -Энэ бүх эмоциудыг хасаад би аль болохоор та бүхнийг тайван байгаач гэж уриалаад, өөрөө ч гэсэн их тайван байхыг хүсч байгаа. Тэгэхээр эмоциудыг хасаад гаргасан санал гэж би ойлголоо. Нэгдүгээрт, Дорлигжав даргын тавьсан асуудалтай холбогдуулж тэр цагдаа хүүхэд буудсан байна уу эсэхийг шалгах ажил прокурор дээр хийгдэж байгаа. Тэр ажил шударгаар хийгдэх ёстой гэсэн хатуу зарчим, байр суурийг бүгдээрээ 184 баримталж байгаа. Харин тэр ажиллагаа ямар нэгэн ил, далд нөлөөлөлтэй байна уу, үгүй юу гэдэг асуудлыг шалгая гэвэл хуулийн дагуу шалгаж, үнэн зөв, шударга шалгалтыг явуулах ажлыг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хоёрдугаарт, Энхсайхан гишүүний гаргасан Их Хурал дээр энэ онц байдлын өмнө болсон үйл явдал, онц байдлын дараа болсон үйл явдлыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийг одоогийн Их Хуралд суудалтай улс төрийн намуудын оролцоотойгоор ажлын хэсэг байгуулж шалгая гэсэн саналыг гаргалаа гэж ойлгож байна. Түүнийг Улсын Их Хурлын дарга бас... С.ОЮУН: -Ерөнхийлөгч өө, 100 хувь бас биш, бусдынх нь санал хэрэггүй юу? Н.ЭНХБАЯР: -Яахав, тийм санал гарлаа л гэж би хэлж байна. Би түүнийг дэмжиж байгаа ч юм алга, ийм саналууд гарлаа гэж хэлж байна. Гуравдугаарт, сонгууль явуулахтай холбогдолтой тодорхой эрх зүйн зөрчлүүд гарчээ гэж түрүүн Дорлигжав дарга, жишээлбэл хуульд хориотой иргэний үнэмлэхийн асуудлыг хорьчихсон байхад тэр шинэ иргэний үнэмлэхийг бичиж болохоор, түгээж болохоор засварыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга хийж, түүнийгээ хэвлэл, мэдээллээр сурталчилж, заавар зөвлөгөө өгч хийсэн байна гэж. Дээр нь сая Энхсайхан гишүүн бас иймэрхүү Дээд шүүхийн тайлбараар сонгуулийн үйл ажиллагаа зөрчигдсөн байна гэж. Өчигдөр бас та бүхний хэлж байсан зүйл дээр би сонгуулийн санал хураах хуудас дээр яг дөрөв, тэдийг хураах ёстой гэсэн тоо бичсэн байна лээ гэсэн зөрчил байна гэж хэлж байна билээ тийм ээ? Оюун гишүүн яг тэрийг хэлж байсан санагдаж байна. Өөр? С.ОТГОНБАЯР: -Манайд байсан. Н.ЭНХБАЯР: -Аан тийм, Отгонбаяр гишүүн хэлж байсан. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Манай дээр байсан. Н.ЭНХБАЯР: -Тийм. Өөрөөр хэлбэл дөрөв бол дөрөв, гурав бол гурав. Тэгтэл миний ойлгосноор тайлбараараа бол нэгээс гурав гэж энэ мэтийн эрх зүйн зөрчлүүдийг та бүхэн маань сая ярилаа. Тэгээд хамгийн гол нь энэ бүхнээс гарах гарц ямар байна вэ гэдэг дээр л бүгдээрээ ярьчихъя. Д.ДОРЛИГЖАВ: -Телевизээр яг тийм заавал бухимдахгүй байх хэмжээнд сая Жаргалсайхан яриад байна. Миний яриа тэндээс л эхэлсэн. Өчигдрийн ярьсан, орой очоод харсан чинь "Шуурхай мэдээ" гээд гурав хоногийн өмнөх юмыг гаргаад л үнэхээр энэ чинь тодорхой зорилготой асуудал яваад байна шүү дээ. 185 Үүнийгээ та нар боль л доо. Н.ЭНХБАЯР: -Тэрийг одоо бас штабынханд хэлж, анхааруулъя. Д.ДОРЛИГЖАВ: -Тэгээд хүн алсан тухай ерөөсөө гаргадаггүй. Н.ЭНХБАЯР: -Штабынханд хэлж түүнийг... Д.ДОРЛИГЖАВ: -Өнөөдөр үүнийг ойлгож байгаа бол их сайн л байна. Н.ЭНХБАЯР: -Бид ний нуугүй хэлэхэд өөрсдөө яг тэгж үзэж байгаа юм алга л даа. Д.ДОРЛИГЖАВ: -Энэ дээр анхаарал тавина л гэж... Н.ЭНХБАЯР: -Тийм учраас анхаарал тавья. Та бүхэн маань өнөөдөр ч ярьж байна, өчигдөр ч ярилаа. Анхаарал тавья. Санаатайгаар тэгж хийгээд байгаа юм байхгүй. Д.ДОРЛИГЖАВ: -Энийг ерөөсөө тэр цагдаагийн хэвлэл, мэдээллийн дарга яг Эрүүгийн байцаан шийтгэх хууль барьж, тодорхой ойлголтоор урьдчилж яриад байгаа байхгүй юу. "Шиг" гэдэг яг тийм мууг нь дагуулаад, яг тийм гээд л тэгдэг юм шиг байна. Яг энэхүү үйлдэл процесс нь тэр рүүгээ нотлуулах гээд л ингээд, тэр тал руугаа угаасаа дайчилгаа явж байна гээд сая хэлж л байна. Гарч ирсэн нэг нь хэлж л байна. Ингээд та нар эсвэл тэр рүүгээ анхаарал хандуулдаг бол хандуулахгүй бол тэр хүмүүс чинь та нарт худлаа мэдээлэл өгч байна. Д.ЛҮВДЭЭЖАНЦАН: -Одоо тэр хаяг тогтооход нэг ч хүн үлдээгүй гэж сая Аюулгүйн Зөвлөлийн хурал дээр бидэнд мэдээлэл өгсөн. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Дууссан тийм ээ? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Дууссан гэж, тийм.. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Аан. За, за. Н.ЭНХБАЯР: -Сайн тодруулчихгүй юу. Бас тэр өмгөөлөгчгүй байцаалт авлаа гэсэн зөрчил байгаа юм шиг байна шүү дээ, тийм ээ? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгээд хаяг нь олддоггүй. Бид нар яаралтай хаягийг нь олоод, эцэг, эхтэй нь холбоо барь гэсэн чинь хаягаа хэлж өгдөггүй тэгэхээр л буруу байна. Н.ЭНХБАЯР: -Энхболд гишүүн сая өмгөөлөгчгүй байцаалт авсан гэж хэллээ шүүдээ, тиймээ? З.ЭНХБОЛД: -Тэр үед тааралдсан л болохоос өөр яаж байгааг мэдэхгүй шүү дээ. 186 Н.ЭНХБАЯР: -За. За ингээд саяын асуудлуудыг бид... Д.ДОРЛИГЖАВ: -Онцгой байдлын албан хаагч нь л гэхэд өөрөө Хувьсгалт намын байран дотроос хулгай хийгээд, тэгээд баригдаад явж байгаа шүү дээ. Н.ЭНХБАЯР: -Онцгой байдлын албан хаагч уу? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Янз бүрийн л юм гарна л даа. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Далимдуулаад л зөндөө юм гарсан байх аа. Хамгийн гол нь энэ сонгуулийнхаа асуудлыг яах вэ? Ер нь гол бухимдал бас үүнтэй холбоотой шүү дээ. Тэр талбай дээр хуран цугларсан, тэгээд ард иргэдийн сэтгэл санааг яаж цэвэрлэх вэ? Н.ЭНХБАЯР: -Түрүүн Ерөнхий сайдын бухимдаж байгаа асуудал бол хууль хяналтын байгууллага шалгаагүй юмыг л бүгдээрээ урьдчилж дүгнэлт хийхээ больё гэдэг дээр яриад байх шиг байна. Түүнээс мэдээж хэрэг бухимдал бүгдэд нь байна. Бүгдээрээ тогтворгүй сэтгэл зүйн орчинд байна. Бүгдээрээ хууль хяналтын байгууллагад шалгуулаад, үнэхээр шалгаад буруутай нь хэн юм, буруугүй нь хэн юм тогтоогдоод, түүн дээр гомдол байвал ахиж шалгуулаад, түүнээс өмнө урьдчилсан маягаар улс төрийн дүгнэлтээр буруутай, зөв этгээдийг тогтоолгүйгээр ажиллая гэж. Яагаад гэвэл тэгэх юм бол бидний энэ уулзалт маань ажил хэрэгч болох байх гэж би та бүхэнд сануулчихъя. Тэгээд саяын штабын үйл ажиллагаатай, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд гаргасан шүүмжлэлүүдийг бид нар тэмдэглэж аваад, мэдээлж тодруулах, Хууль зүйн дэд сайд энд бас байж байна. Өнөөдөр яах вэ, Иргэний Зориг намыг төлөөлж байгаа ч гэсэн Хууль зүйн дэд сайд гэдэг утгаараа энэ дээр анхаарал тавиач гэж хүсэх байна. М.ТӨРБАЯР: -/Толгой дохив/ Н.ЭНХБАЯР: -За, Элбэгдорж дарга? Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энд бичлэг хийгдээд, протокол үйлдэгдэж байгаа тийм ээ? Бид нар оролцож байгаа хүмүүст дараа нь танилцуулагдах уу, үгүй юу? Н.ЭНХБАЯР: -Тийм яг хуулснаараа л. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм журам байгаа юу, тийм ээ? Н.ЭНХБАЯР: -Тийм ээ, байгаа. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Түрүүн Энхсайхан дарга шалгаж тогтоох ажлын хэсэг байгуулах нэг санал хэлсэн. Тэр мэдэхгүй ямар байх юм. Миний ойлгож байгаагаар бол бид нар ажлын хэсгээ намынхаа хүрээнд байгуулж байгаа. Ард 187 түмний сонголтын эсрэг гэмт үйлдлийг шалгаж тогтооход хяналт тавих ажлын хэсэг. Яг тэр сонгуулийг будлиантуулсантай холбоотой зүйлийг тэгж нэрлэж байгаа юм. Хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдлийг шалгаж тоггооход хяналт тавих ажлын хэсэг гэж хоёр дахь ажлын хэсэг баймаар юм билээ. Сонгуультай холбоотой ард түмний хийсэн сонголтын эсрэг түүнийг санаатайгаар будилуулсан гэдэг бол энэ өөрөө гэмт үйддэл гэж ойлгож байна. Тэгэхээр үүнийг шалгаж тогтоох, хяналт тавих ажлын хэсэг байх ёстой гэж бодож байна. Тэр хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдлийг шалгаж тогтоох ажлын хэсэг байх ёстой гэж бодож байна. Саяын шударга ёсны төлөө жагсаж байгаа тэр тэмцлийг эмх замбараагүй байдалд оруулсан гэмт үйлдлийг шалгаж тогтооход хяналт тавих ажлын хэсэг байх ёстой гэж бодож байна. Би үүнийг санаатайгаар эмх замбараагүй байдалд оруулсан гэж бодож байна. Тэр ч бүү хэл санаатайгаар нэг намын байрыг галдлаа гээд тэднийг нийтийн өмч рүү оруулахад тэр Соёлын төв өргөө, үнэт зүйлсийг шатаахад санаатайгаар энэ үйл ажиллагааг явуулсан гэж үзэж байгаа. Энэ бол миний өөрийн мэдээлэлд л байгаа. Энд энэ гурван ажлын хэсэг гараад, энэ хяналтуудыг тавих шаардлагатай байх. Дөрөв дэх нь тэр жагсаал, цуглаанд оролцогчдын үйл ажиллагааг гуйвуулах ажил одоо үргэлжилж байна. Мэдээж шалгалтын дараа хэрхэн шалгасныг нь дахиад шалгалтын ажлын хэсэг гарах байх гэж бодож байна. Түүний үйл ажиллагааг гуйвуулах, тэр хүмүүсийн эрхийг зөрчих, бүр дээр нь хэлмэгдүүлэхийн тулд тэр ёстой нөгөө хууль, шударга ёсны зарчмыг ноцтой зөрчиж, гэмт үйлдэл гаргаж, өнөөдрийн ирж байгаа мэдээллүүдээс тийм л байна. Тэнд аваачиж хоёр хоног зодууллаа, карманд байсан арван мянган төгрөгийг минь булааж аваад, байцааж байсан цагдаа нар нь нүүрэн дээр нь хоол авч идээд, тэгээд наадах чинь миний мөнгө гэхээр чамайг буудна, чамайг хорино, яллана гэж доромжлоод, тэгээд зодсоор байгаад гаргачихсан хүүхэд ирээд мэдүүлгээ өгч байна. Энэ эрх чөлөөт нийгэм чинь нэг сайхан юм нь ер нь юмыг нуухад хэцүү л байдаг юм байна шүү! Үүнийг л ойлгох хэрэгтэй. Тэгээд аль ч тохиолдолд гарна, илэрнэ. Хичнээн ч хаах гээд илэрнэ. Тэгэхээр энэ явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих ёстой юм шиг байгаа юм. Яг ард түмний төлөөллөөс сонгогдчихсон Их Хурлын зүгээс аль нэгэн зүйлд санаа зовж л байгаа бол тэр санаа зовж байгаа илэрхийлэл болж ажлын хэсэг гарах л ёстой. Энэ дээр наад зах нь тэр шалгаж тогтоох үйл ажиллагаа нь хуулийн дагуу болж байна уу, үгүй юу 188 гэдгийг хяналт тавих үүрэг бол парламентын хууль нь зөв хэрэгжиж байна уу, үгүй юу гэдгийг хяналт тавих парламентын хууль тогтоох хоёр гол үүргийнх нь яг үндсэн үүрэг нь гэж би ойлгодог. Тэгэхээр энэ ажлууд дээр ажлын хэсэг гаргах хэрэгтэй байна. Эндээс Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ ажлын хэсгүүдийг гаргаад, дээр нь шаардлагатай бол Улсын Их Хурал шийдэх юм бол УИХ-ын хүрээнд шийдвэр гаргаад, эхний ээлжинд гурван ажлын хэсэг гаргахгүйгээр тус тусад нь ажлын хэсэг гаргахгүйгээр болохгүй юм байна. Яах вэ хүмүүс ирээд мэдүүлэг, энэ бүх зүйлээ өгч байна. Видео материал, бүх нотлох баримтуудаа өгч байна. Өнөө оройноос эхлээд хэвлэл, мэдээллийн юм чөлөөтэй болох байх л даа. Тэгээд чөлөөтэй болоод ирэхээр хүмүүс нээлттэй байдлаар бухимдлаа илэрхийлж ярилцах байх. Тэгэхгүй нээж өгөхгүй бол энэ илүү бухимдуулж байна гэдгийг би гурав хоногийн өмнө хэлж байсан. Хоёр хоногийн өмнө хэлсэн, одоо дахиад хэлье. Энэ гурвыг л ер нь заавал хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Хэрэв сонгуулийг дахин явуулах, шалгахаар бол Сонгуулийн ерөнхий хороог татан буулгаж, Сонгуулийн ерөнхий хорооны даргыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан асуудлаар шалгах нь мэдээллийн улсын төв бол энд бүр шууд оролцсон байна лээ. Дархан, Орхон, нийслэл, яахаараа ч гурван том хүнтэй аймаг руу ингэж явуулдаг юм. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй байгаа атлаа гэрийнхээ хаягт байгаа иргэд, эсвэл хашаа, байраа түрээслээд уг хаягаа өөрчлөөгүй байгаа сонгогчдод сонгогчийн үнэмлэх өгөхгүй байгаа тухай асуудлаар нийслэлийн зарим иргэдээс манайд гомдол ирдэг. Сонгогч Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс ирүүлсэн нэрийн жагсаалтад нэр нь ороогүй ч гэсэн тухайн хаяг дээрээ байгаа эсэхээс үл хамааран гэж байгаа шүү, иргэнийхээ үнэмлэхийн хаягт хамаарах сонгуулийн хэсэгт саналаа саадгүй өгөх эрхтэй гээд, тэгээд өнөөдөр тэнд нь оролцоод, саналаа өгөөд, тэндээс нь мөнгийг нь аваад саналаа өгчихсөн хоёр хүн бүр 3 сарын 28-наар хийсэн байхгүй юу. Ийм байдлаар зөвхөн нэг дүүрэг дээр л 11 мянга гарлаа шүү дээ. Энэ нь бүх аймгууд дээр гарсан. Улаанбаатар, Орхон дээр, бүх аймгуудын төвүүд дээр гарсан. Тэгэхээр энэ бол өөрөө үнэхээр төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлогыг баталгаажуулах энэ үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны бидний сонсгох гээд байгаа дарга өөрөө орчихсон байгаа. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэр дарга яагаад ирэхгүй байгаа юм бэ? 189 Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэгэхээр энэ даргыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласантай нь холбоотойгоор одоо шууд Ерөнхий прокурор дээр хэрэг үүсгэчихэж байгаа юм. Ц.ЦОЛМОН: -Түүнийг нотлох нь зөв. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэгээд хэрэг үүсгээд, хажуугаар нь Сонгуулийн ерөнхий хорооных нь удирдлагыг өөрчлөөд тооллого явуулахгүй бол хүмүүс итгэх ч үгүй. Ц.ЦОЛМОН: -Хууль үйлчилдэггүй, торгоод өнгөрөх юм чинь гэсэн байдлаар хандана. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энэ дарга харж байна, тэр дарга харж байна гээд албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэх гэдэг дээр торгуулийн санкц гайгүй. Ямар ч санкцтай байсан гэсэн хуулийн дагуу л энэ асуудал шийдэгдэх ёстой. Ц.ДОРЛИГЖАВ: -Засаг дарга нар ч оролцсон байна билээ. Өрөөнд нь 60 ширхэг сонгуулийн хуудас хурааж авсан. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Зөвхөн нэг юу л энэ. Б.ЭРДЭНЭБАТ: -Бөөн будлиан, Хөвсгөл аймагт очоод клиникийн нэгдсэн эмнэлэг дээр очоод тэнд зүгээр үзүүлэх гээд ирсэн бүх хүмүүсээс санал аваад бөөн юм болж байж сая сонгосон шүү дээ. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Үгүй ээ үгүй, энэ албан тушаал яг тодорхой үе дээр очоод баримттай материал нь байгаа байхгүй юу. Ц.ДОРЛИГЖАВ: -Ажиглагч хүн өөрөө. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэгэхээр наад зах нь нэг юмнаас эхлэх ёстой шүү дээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ер нь тэгээд Сонгуулийн ерөнхий хороо өөрөө дампуурчихсан л байгаа шүү дээ. Тийм байгууллага чинь яаж сонгууль явуулах юм? Ц.ЭЛБЭГДОРЖ: -Баттулга үүнийгээ баталгаажуулсан ярилцлагыг "Монгол телевиз"-д бүтэн сайн өдөр өгсөн. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ бүрэн дампуурсан ажил болсон сонгууль. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Бүтэн сайн өдөр, одоо хагас сайны өглөө өгсөн. Мөн сонгуулийн өглөө санал хурааж байхад бүх чиглэлүүдээр өгсөн. 190 Б.ЭРДЭНЭБАТ: -Тэгэхээр ер нь ийм сонгуулийнхаа хуудсыг баталгаажуулах л хэрэгтэй байхгүй юу. Ц.ДОРЛИГЖАВ: -Яг 12 цагт өгсөн. Аймгууд үүний дагуу бүх хийх ажлаа... Б.ЭРДЭНЭБАТ: -Энэ сонгуулийн хуудсаа баталгаажуулах хэрэгтэй л байхгүй юу. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэгээд жагсаалтаар хэний материал энэ байж байна. Сүхбаатар дүүрэгт бие дааж нэр дэвшсэн хэн билээ? Ц.ДОРЛИГЖАВ: -Лхагважав уу? Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм. Лхагважав өөрөө видеогоор бүгдийг нь баталгаажуулаад, тэр нөхөр хууль эрх зүйн чиглэлийн хүн шиг байгаа юм. Бүх юмаа баталгаажуулаад Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд үүнийг өгөөрэй. Надад нэг хувь нь байгаа. Энэ дотор видео бүх ярилцлага, хүмүүсээс авсан зүйлүүд нь баталгаатай байгаа юм билээ. Тэгээд 11 мянган санал ийм байдлаар саяын хэлдгээр нэмэгдэж орсон. Зөвхөн нэг зүйл. Манай дээр бол хангалттай цуглаж байгаа. Энхболд гишүүн л өглөө намайг дамжуулаач гээд байгаа юм. Би энэ хүний юмыг нь дамжуулахгүй бол дараа нь ер нь тэгээд иймэрхүү материалыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр Нарийн бичгийн даргынх нь боломжийг өргөтгөөд цуглуулсан нь бараг дээр юм биш үү дээ. Тэгэхгүй бол хэрэв Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнд анхаарч л байгаа бол ийм маягаар өргөтгөж ажил хийхгүй бол энэ чинь явахгүй! Лав л маргаашаас эхлээд маш их олон гомдол, баримттай материалтай, эзэнтэйгээ өөрсдөө ирэх нь байна. Зоригтын энэ юмыг харахад бол бүр аймаар юм байна лээ. М.ЗОРИГТ: -Би болох уу? Н.ЭНХБАЯР: -За. М.ЗОРИГТ: -Одоо хамгийн гол юм бол улс төрийн намууд бие бие рүүгээ дайрахдаа гол асуудал биш байх шиг байна. Ажиглаад байхад аль ч нам зохион байгуулалттайгаар луйврын аргаар ч юм уу, эсвэл муу аргаар сонгуулийг будлиантуулах, хуульд харштай байх тийм бодлого хийгдэж байна уу гэж ойлгосон. Харин намуудаас нэр дэвшсэн хэсэг бүлэг нөхөд тэр орон зайгаа ялгагдахын тулд хачин луйврын аргууд санаачилж хийлээ гэсэн. Тэр байтугай саналын хуудсыг хүртэл нэмж хэвлүүлсэн тохиолдол гарсан. Маш олон хүн дээр. 191 Энэ бол хэсэг бүлэг ямар эрх ашиг хамгаалсан бүлэглэл байдаг юм мэдэхгүй. Тэр ер нь аль аль намаас өөрийгөө зүтгүүлсэн байдаг юм. Жишээлбэл Дорнод аймагт хоёр ч намаас нэр дэвшсэн. Хоёр өөр нам бие биенээ хянаж байна гээд бодтол үгүй нэг бүлэг болоод ажилласан. Түүгээрээ дамжуулж сонгуулийг будлиантуулсан байгаа. Би бол намууд бие биенээ гоочилж ярихдаа биш, өнөөдрийн бий болсон нөхцөл байдлыг сайн судалж, дараа дараагийн сургамж болох ёстой байхгүй юу. Тийм учраас бүх намуудын будлиантай гэж үзэж байгаа тойргууд дээр дахин тооллого явуулж, улмаар учир шалтгааныг нь мэдээд, шаардлагатай гэж үзсэн газарт дахин санал хураалт явуулах. Эхэлж тооллого явуулаад дараа нь алдааг нь илрүүлнэ шүү дээ. Жишээлбэл, манайх чинь өнөөдөр Дорнод аймагт очсон саналын хуудасных нь тооноос илүү саналын хуудастай болчихоод байгаа байхгүй юу. Нөгөө нэг ийм хүүдий байна шүү дээ, тийм ээ? Д.ДОРЛИГЖАВ: -Тийм. М.ЗОРИГТ: -Хүүдий чинь маш олноороо дутчихаад байгаа юм. Сүүлд нь тэр цагдаа, прокурортой хамт баривчилсан газраас хогийн саванд хаячихсан үйлдсэн саналууд уут уутаараа гарч ирж байгаа байхгүй юу. Нөгөө талд нь бүтэн байгаад байдаг. Тэгэхээр чинь маш өндөр зохион байгуулалттай хийгдсэн. Энэ бол төрийн эсрэг маш том гэмт үйлдлүүд явж байгаа байхгүй юу. Тойргийн хороо, хэсгийн хороодыг 100 хувь татаж авсан. Тойргийн хорооны бүх гишүүдийг шууд хэлье МАХН ч тэр, АН-ын гишүүд нь ч тэр яг нэг газраас санхүүжигдсэн байна, яг нэг адилхан саналаа өгч, нам намаар нь биш, хэсгийн хороод ч гэсэн тийм байна. Маш том хүчтэй зохион байгуулалтын ажил гарсан. Тийм учраас үүний цаана юу гэдэг юм магадгүй будлиантай юмыг намуудыг хооронд нь зөрчилдүүлэх ажлыг тэр групп этгээдүүд ч хийсэн байж магадгүй. Маш том зохион байгуулалттай ажилласан байна, олон саналын хуудас хэвлүүлсэн байна, талбайд болсон үйл явцыг тэд нар ч хийсэн байж магадгүй. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Сонгинохайрхан дээр ч гэсэн МАХН, АН-ын хэсгийн хорооны бүх ажилтнууд нэг амьсгаатай болчихсон байсан. Очоод шаардлага тавихад бие биенээ өмөөрдөг ерөөсөө л тийм болчихсон байна билээ. Тэр худалдаад авчихсан гэдэг нь үнэн. Ерөөсөө Улаанбаатар хотын хэмжээнд Ардчилсан намынхан бүгдээрээ МАХН-ынхантай бүх хэсэг дээр нийлчихсэн байсан шүү. М.ТӨРБАЯР: -Би нэг юм хэлэх гэсэн юм. Н.ЭНХБАЯР: -За. 192 М.ТӨРБАЯР: -Би бодож байгаа юмаа хэлье. Би 2-3 хоног намууд төлөөлөөд энд Улсын Их Хурлыг сонгох сонгууль маань ямархуу будлиантай болчихов гээд ярилаа л даа. Тэгээд намууд төлөөлж оролцож байгаа хүмүүс ерөнхийдөө их луйврын шинжтэй боллоо, луйвардчихлаа гээд яриад байгаа. Гэтэл яг үнэндээ гэхэд луйвардчихлаа гэдгийг нь одоохондоо тогтоогүй байна гэж ойлголоо л доо. Сонгуулийн явцад ч гэсэн манай намаас нэр дэвшиж байгаа хүмүүс ч гэсэн ажлын завсраар надад тиймэрхүү мэдээллүүд хэлээд байсан. Би түүнийг тогтоогдоогүй юмыг тогтоож чадах юм биш, зөвлөгөө өгөх цаг зав байхгүй ажил ихтэй. Тийм болохоор сонгуулийн дүнгийн дараа манай нам бол ямар байр суурь баримталсан гэхээр үнэхээрийн ямарваа нэг асуудалд арван хүний жишээ авахад ес нь тэнд нэг асуудал байгаад байна гэвэл бас нэг зөрчил байгаад байгаа магадлал их өндөрсөнө л гэж ойлгосон л доо. Нэг юм уу хоёр хүн тэгээд байвал бас гомдсоноосоо ч юм уу тийм асуудал гарч байж магадгүй. Тэгэхээр маш олон хүн асуудал байна гээд байхаар ямар нэгэн юм байх шиг байна. Байгаа, байхгүйг нь мэдэхгүй байж тэглээ, ингэлээ, тэгээд тогтоогдчихлоо гэх нь хэцүү юм байна. Өмгөөлөгч аваад жишээ нь Дорнод руу нисгэсэн. Яг газар дээр нь юу болоод байгаа юм, бид холоос мэдэхгүй шүү дээ. Тэгээд Улсын Их Хурлын гишүүн, Тамгын газрын дарга Зоригтыг өмгөөлөгчтэй нь нис гэсэн. Яг үнэндээ бол бид нар мөрдөн байцаагч биш шүү дээ. Тэр үйл ажиллагааны явцыг бүгдийг нь шалгая л гээд байна. Бид нарын хэнд нь ч тийм эрх байхгүй. Мөрдөж шалгаж, тогтоодог нь хуулиар Мөрдөн байцаах газар л байгаа. Бид нар яаж ч хүсээд тийм эрх байхгүй юм чинь одоо үүний дараа болсон процессыг ч бид нар шалгаж чадахгүй. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хяналт тавих эрхтэй шүү! М.ТӨРБАЯР: -Тэгэхдээ би түүнийг хэлэх гэж байна л даа. Зүгээр мөрддөг, шалгадаг хүмүүс ажлаа хугацаанд нь сайн, муу хийж байна уу, үгүй юу гэдэг дээр л хяналт тавих нь хэнд нь ч байж байгаа. Яг түүнийг ажлын хэсэг гаргаад мөрдөөд шалгана гэвэл бид нар аль алийг нь чадахгүй. Асуудал байна уу, үгүй юу гэдгийг гаргаж ирэхийн тулд асуудал байна гэдгийг бид нар мөрдөөд тогтоож байгаа биш шүү дээ. Явсан хүмүүсийн тодорхойлолт, гаргасан харахаар зөвхөн хоёр тойрог дээр манайхан зарим юм нь бас гүйцэд гарч ирээгүй байна. Харахад үнэндээ сонгуулийн үйл ажиллагааны явцад булхай, янз бүрийн зөрчилтэй юм маш их гарчээ гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр бид нар энд ямар асуудал тавих гээд байна гэхээр нэгэнт ийм юм байгаа учраас эргэж Сонгуулийн ерөнхий хороонд 193 бухимдаад байгаагийн учир нь юу вэ? гэхээр эргээгээд яах вэ? асуудлаа ярих ямар функц байна? гэдгээ хайсан л даа. Тэгэхээр өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд үүнийг асуудал тавьж болох нь гэж бид нар ойлгосон. Өөрөөр хэлбэл өчигдөр Баяр сайд ч ярьж байсан. Манай нам ер нь тийм л байр суурьтай байгаа л даа. Эхлээд хуулиа судалчихаад, болсон юмаа харчихаад үүнийг шийдэх юм уу, хаашаа тавих гарц байна вэ гээд үзэхээр үнэхээр энд асуудал байна уу, байна. Тийм учраас бид нар тодорхой хэсэг дээр, тодорхой тойрог дээр дахин санал хураалт явуулж өгөөч... Н.ЭНХБАЯР: -Тэгэхдээ эхлээд тооллого явуулъя, тийм ээ? М.ТӨРБАЯР: -Ерөөсөө дахиад шалгаж үзье. Н.ЭНХБАЯР: -Шалгалт, тэгээд тооллого явуулъя. М.ТӨРБАЯР: -Тэгээд тэр нь бас тодорхой хүрээтэй байя. Зарим нь гомдох хэрэггүй байгаа байхгүй юу. Манайх чинь дөчөөд хүн нэр дэвшүүлсэн. Тэр дотор үнэхээрийн ялагдсанаа хүлээж байгаа, цөмөөрөө гэж хэлээгүй. Бид нар бас дотроо анализ хийж үзсэн. Би үнэхээрийн хаанаа ч хүрээгүй, манай намын хүч байхгүй байна, тэнд үнэхээрийн заргалдах юм алга, биднийг хүлээж байгаа хүмүүс байна луйвардуулчихсан байж болзошгүй гэж бодож байгаа цөөн хүн байна, яг улайм цайм ёстой нээрээ яасан бол шалгуулахгүй бол болохгүй нь ээ гэж харагдаж байгаа тодорхой тойргууд байна. Тэгэхээр зэрэг бид нар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга ирэх юм байна гэж ойлгосон. Ерөнхий хорооноос авахуулаад тавих асуудал бид нарт байгаа байхгүй юу. Бид нар ялгаж үзсэн юм. Субъектуудын хувьд Ерөнхий хороон дээрээ ямар алдаа гаргачихав, ямар буруу чиглэл өгчихөв, түүнээс болж ямар үр дагавар үүсчихэв, тойргийн хороод дээр ямар буруу үйл явц болж вэ, яг тэр санал хураах, тооллого хийх явцдаа ямар зөрчил гаргав гээд субъектээр нь ч юм уу, үйл явцаар нь ангилахаар яг батлагдсан хэдэн зөрчлүүд гараад байгаа юм л даа. Тэгээд манай намын тухайд тодорхой тойрог дээр, заримыг нь тодорхой хэсэг дээр ч байж болохоор юм харагдаж байгаа. Дахин шалгалт тоолоод, тэндээс асуудал гараад ирнэ шүү дээ. Асуудал зөрчил гараад ирвэл хуульдаа ч байж байгаа. Санал хураалт явуулахаас өөр арга байхгүй. Тэгээд тодорхой хэсгүүд дээр санал хураалт явуулаад эхлэхээр зөрчил гараад ирэхээр тэр нь тойргийн дүнд нөлөөлөхөөр байвал өчигдөр Энхболд гишүүн бас хэлээд байсан, угаасаа тойргийн тоо нь нөлөөлөөд байна гэдэг чинь 194 автоматаар тойрог нь хүчингүй болоод ингээд хууль зүйн зохицуулалт нэг их муу биш байсан шүү. Бас зохицуулж болохгүй хэмжээнд биш байна билээ. Тэгэхээр ямар ч байсан өчигдрийн яриаг сонсоод байхаар үнэндээ шал өөр, хүчингүй болгочихъё гэхээр би бас юмнуудыг үзсэн л дээ, хэн хүчингүй болгох юм, ямар субъект хүчингүй болгох юм, тэр хүчингүй болгох эрх Их Хуралд байна уу, хэнд байна вэ гэхээр байхгүй, олдохгүй л байгаа байхгүй юу. Яг өнөөдрийнхөө хуулийн хүрээнд энэ асуудлаа шийдэх нь илүү оновчтой юм уу, тэгээд ирэхээр тийм гарц байна, тэр асуудлаа Сонгуулийн ерөнхий хороондоо тавья. Сонгуулийн ерөнхий хорооны дарга ирэх юм байна гэж ойлгосон. Тэгээд дүнгээ зарлахаа арай азнаж болох болов уу. Бид нарыг асуудлаа зөв тавибал тэр чинь бас хуулийн хугацаатай шүү дээ. Бид нар энд их удаан яриад, жишээ яриад л байвал маш их жишээ байна. Ц.ЦОЛМОН: -Сонгуулийн дүнг хүчинтэй болгодог субъект гэж байна уу? С.ОЮУН: -Сонгуулийн ерөнхий хороо. М.ТӨРБАЯР: -Тийм. Ерөнхий хороо, зарлаж байна гэдэг чинь. Ц.ЦОЛМОН: -Тэр субъект чинь л шүүмжилж байгаа байхгүй юу. М.ТӨРБАЯР: -Тэгэхээр чинь бид нар асуудлаа зөв тавьж чадах юм бол зарладаг хугацаагаа хүсэлт тавиад хойшлуулдаг ч юм уу, түүний дүнг... Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Сонгуулийн тухай тогтоолыг шинэ Их Хурал өөрөө, шинэ Их Хурлын бүрэлдэхүүн нь өөрөө хийдэг байхгүй юу. Д.ДОРЛИГЖАВ: -Шинэ Их Хурал өөрөө хийнэ. Лүндээжанцан дарга аа, дор дороо цуглуулсан материалаараа өөр өөрийн асуудал яриад байх юм бол түүнийг тэгэхээс өөр аргагүй. М.ТӨРБАЯР: -Тийм л байдлууд бид нарт мэдрэгдэж байна л даа. Д.ДОРЛИГЖАВ: -Яг зөрчлийн хэмжээ хязгаараас нь болоод асуудлаа ярья гэсэн, тэгээд яриад Сонгуулийн хорооны даргын ноцтой алдаа байна. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Надад нэг асуулт байна. Н.ЭНХБАЯР: -За, Жаргалсайхан. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энэ сонгуулийн явцад хоёр асуудал байна л даа. Ер нь бүхэлдээ сонгуулийн системийн гажуудал, алдаа дутагдлууд бид нарын асуудал байна. Тэр нь бол Сонгуулийн ерөнхий хороо анх сонгуульд бэлтгэхээсээ эхлээд л гаргасан алдаа дутагдлууд. Энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн, нөлөөлөөгүй __________гэсэн. Энэ бүр системийн асуудал болчихоод байна шүү дээ. Дараачийн явцын 195 дүнд гарсан зөрчлүүд. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо энд нэг ч алхам шийдвэр гаргаагүй, нэг ч асуудал шийдээгүй гэдэг ийм асуудал гарч ирж байна. Бид нар нэг асуудлыг тохирох ёстой юм шиг байна л даа. Сонгуулийн бүхэлд нь гарсан системийн асуудлыг хэрвээ ярилцаж шийднэ гэвэл сонгуулийг ерөнхийд нь бүхэлд нь хүчингүй болгоод дахиж шинээр сонгууль 11 сард хийдэг ч юм уу нэг ийм асуудал гарна. Ерөөсөө үүнийг больё, бүр системийг нь улс төрийн хямрал руу ч аваачих юм билүү ингэж завхраад яах вэ, тийм хөрөнгө мөнгө ч алга ч гэдэг юм уу янз бүрийн шалтгаан гаргая л даа. Эсвэл нэр нь гарчихсан хүмүүс дургүйцдэг ч юм уу. Тэгвэл үүнийгээ больё. Дараачийн асуудал тэгвэл хэсэг дээр гарсан тэр олон зовлон жаргал яриад байгаа юм. Үүнийг нь ядаж шийдье гэдэг ийм асуудал гарна. Энэ бол тоо томшгүй. Үүнийг ингээд шийдэх юм бол арван дөрөв, тав биш ээ. Ерөөсөө хорь, гучаар нь ярина. Энэ завхрал бол хавтгайраад явчихсан юм билээ. Бүр системийн тоглолт явчихсан. Мэдээж шүү дээ нэг хэсэг дээр гарсан юм бусад хэсгүүд дээр давтагдаж байгаа байхгүй юу. Зохион байгуулалтад орчихсон. Тэгэхээр үүнээс яаж гарах вэ? гэдэг асуудал гарч байна шүү дээ. Одоо өнөөдрийн байдлаар сонгуулиар амжилттай явж байгаа хоёр нам: Хувьсгалт нам, Ардчилсан нам л явж байна шүү дээ. Энэ хоёр маань өнөөдрийн гарсан сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй юу? гэдэг асуудлыг шийдэж дуусгах хэрэгтэй байхгүй юу. Ингээд нуршаад байгаад байвал байгаад л байна. Сүүлд нь би бодож байна. Энэ миний бодол шүү. Ер нь би өөрөө талбай дээр нь ч байсан. Энэ талбай дээр болсон юм, явдал бол ер нь бид цагдаа нь туршлагагүй, улс төрийн намууд нь ч туршлагагүй, хэн нь ч туршлагагүй, энэ ард түмний сонгуулийн үр дүнг сонсоод гарсан бухимдал маань цаашаа хаос руу оронгуут хяналтгүй болоод эхэлсэн. Хэн нь ч яахаа мэдэхээ больчихсон. Би тэгж бодож байгаа. Харин үүнийг эргээд хоёр нам бие биеийнхээ дээр гарах гээд, ашиглах гээд ер нь Элбэгдорж зохион байгуулсан байж магадгүй, Элбэгдорж болохоор Баяр ч өөрөө шатаасан байж магадгүй ч гэдэг юм уу... Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Одоо энэ яриаг боль. Бид нар парламент дээрээ хаалттай хэлэлцээд... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, та боль. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ер нь энэ асуудлыг... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Та боль. 196 Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Энэ улс төрийн намуудад үүнийг тохохгүй. Б.ЖАРГАЛСАЙХАН: -За яах вэ би ярья, яриад дуусгачихъя за юу. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ер нь олон юмыг нь ойлголоо. Б.ЖАРГАЛСАИХАН: -Та нар тэгж яриад байгаа боловч энэ ярианы сэдэв чинь ингээд л яваад байна шүү дээ. Та нар эсвэл хоёр нам сууж байгаад тохироод дуусгахгүй юу, наадахаа. Бүр цэглэхгүй юу. Телевиз, радиогоор нэг хүн сурталчилгаа явуулахаа болихгүй юу. Асуудал тэр л байгаа шүү дээ. Та нар наадахаа өөрсдөө тохирч дуусга л даа. Та нар чинь аман дээрээ нэг юм ярьчихаад хийж байгаа ажил чинь өөр ажил үлдээд байна шүү дээ. Факт нь тэр л биз дээ. Н.ЭНХБАЯР: -За. Одоо гарцаа л ярья. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм учраас Ардчилсан нам, Хувьсгалт намын дарга нар та нар наад асуудлаа дуусгах хэрэгтэй. Эсвэл ялдаг тэр зарчмаараа үзэлцэнэ гэдгээрээ яв, эсвэл энэ асуудлыг хэлэлцээрийн журмаар, хуулийн хүрээнд энэ асуудлыг дуусгая гэдэг энэ зарчмаа л гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нарт бас төвөгтэй байна шүү дээ. Ерөөсөө ямар ч шийдвэр байхгүй, өдөр болгон байгаад байдаг. Н.ЭНХБАЯР: -За, Отгонбаяр дарга. Ё.ОТГОНБАЯР: -Өдөр болсон уулзалтын талаар нэмж нэг тодруулга хийдэг юм уу. Бид нар өдөр ярьж байгаад ингэсэн юм л даа. Сонгуулийн ерөнхий хорооны тэр хүмүүсийн яриад байгаа даргын хийсэн мэдэгдэл, түүнтэй холбоотой бүлэг асуудал байна. Түүнийг жишээлбэл улс төрийн намууд ямар дүтнэлт гаргалтай нь биш. Тэгэхээр нэгдүгээрт, тэр асуудалд өөрөөс нь асууж хариу авъя. Хоёрдугаар асуудал бүгдээрээ ийм маргаантай тойргууд энэ байна гээд цуглуулаад ирэхээр Ардчилсан намынхан өшөө ирээгүй байсан. Ирвэл тэгээд замбараагүй юм болох гээд байна энэ. Тэгэхээр нам, нам дээрээ шүүе гэдэг нь гарч байгаа маргаан, гомдол нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх үү, эс нөлөөлөх үү гэдгээсээ хамаараад нөлөөлөхгүй юм бол сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тэр асуудал руугаа аваачиж үүнийгээ тавиад нэг хэсгийг нь ингэж шүүе. Нөлөөлөх үед гэж үзэж байгаа нь эргэж ярья гэж байгаа юм. Тэгж жаахан хүрээгээ хумъя л гэсэн л дээ. 197 Н.ЭНХБАЯР: -Гарцаа хайя гэж, тийм ээ? Ё.ОТГОНБАЯР: -Тийм, гарцаа хайхын тулд. Н.ЭНХБАЯР: -За. Эрдэнэбат дарга. Б.ЭРДЭНЭБАТ: -Түүнээс гадна хуулийн дагуу л юмаа хийх хэрэг гарч ирж байна. Санал байна л даа. Үндсэн хуулийн 21-ийн 2, 21-ийн 4-ийг бол зөрчсөн байгаа юм. "Монгол Улсын санал өгөх иргэд үнэхээрийн чөлөөтэй, шууд өгөх ёстой". Үндсэн хуулийн 4-т юу гэж заасан бэ гэхээр "Сонгууль явуулах журмыг хуулиар тогтооно". Тэгээд "Сонгуулийн тухай хууль"-ийн 35-ын 11, 37-гийн 11-ийн 18-ыг өнөөдөр зөрчсөн. 37-гийн 11-ийн 18-ын хориглосон заалт хэрэглэсэн. Бүх тойрогт, хамрагдаагүй тойрог, хэсэг нэг ч байхгүй, улс орон даяар хавтгай болсон. Үүнийг Монгол Улсын Дээд шүүх 2008 оны 16 дугаар тогтоолоор тайлбар гаргасан. Саяын "Сонгуулийн тухай хууль"-ийн 37-гийн 11-ийн 18-ын энэ тайлбар дээрээ заачихсан байгаа. Тэгэхээр нэгэнт Сонгуулийн хууль, Үндсэн хуулиар хориглочихсон заалтыг сонгуулийн тойрог, хэсгийн хороон дээр хэрэглэчихсэн юм чинь энэ сонгууль бол хүчинтэй байх үндэс байхгүй юм. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд албан ёсоор бид нотлох баримттай нь, хууль зүйн үндэслэлтэй нь өгөхөөс өөр аргагүй болчихсон байгаа, бид өгнө өө. Тэгэхээр энэ дээр саналаа ажлын хэсэг гаргая, саяын тэр гурван ажлын хэсэг гаргах юм уу, нэг хэсэг дээр парламентад суудалтай намуудаас том, жижиг гэлгүй ижил төлөөлөлтэй, нэг хүн байдаг бол нэг хүн, хоёр хүн байдаг бол хоёр хүн ийм төлөөлөлтэй ажлын хэсгийг гаргаад өөрөөр хэлбэл дорвитой зохион байгуулалттай ажил хэрэгч орох нь зүйтэй байна гэсэн ийм саналтай байна. С.ОТГОНБАЯР: -Би болох уу, Ерөнхийлөгч өө? Н.ЭНХБАЯР: -За, Отгонбаяр гишүүн. С.ОТГОНБАЯР: -Ер нь бол сонгууль тойрсон асуудал Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийг, цаашилбал Иргэний хуулийг хүртэл зөрчсөн асуудлууд хавтгайгаараа явагдсан гэдэгтэй бүх нам санал нэгтэй байгаа. Элбэгдорж даргын түрүүчийн ярьдаг иргэний үнэмлэхийн асуудал бол Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дээр 40-50 мянгаараа гарсан гэсэн шүү дээ. Бүр гялгар уутанд хийгээд барьчихсан, тараагаад явж байсан. 28-ны өглөө, хагас сайн өдөр ийм асуудлыг хийсэн нь өнөөдөр баримттай, нотолгоотой ингээд хадгалагдаад байж байгаа. Энэ дөнгөж хоёр хүнтэй, байнга мэдэгдэж байгаа 198 асуудал болж хувирах нь уу. Үгүй ээ, энэ дээр Иргэний бүртгэлээс хүмүүсийн хаяг солилтын наадаг юуг маш их олноор нэмж өгч, оруулж ирсэн асуудлаас үзэхэд сонгуулийн төв байгууллага бол өөрөө хууль зөрчсөн гэдэг нь тодорхой болчихоод байгаа юм. Яагаад гэвэл ер нь иргэний үнэмлэхтэй хүн л байвал сонгуульд орох чинь хүртэл чөлөөтэй шүү гээд тэр нөгөө тоо, нэрсийн жагсаалтыг үл хамаарч бүгдийг нь сонгуульд уриалан дуудсан асуудал бол Сонгуулийн ерөнхий хорооны даргын өөрийнх нь телевизээр өгсөн мэдэгдэл. З.ЭНХБОЛД: -Зөвшөөрсөн. С.ОТГОНБАЯР: -Тийм, зөвшөөрсөн. Энэ бол үндсэндээ... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгэхээр наадах чинь сонгуулийн системийн хямрал л байна шүү дээ наадах чинь. С.ОТГОНБАЯР: -Хамгийн түрүүн арга хэмжээ авч, хариуцлага тооцох нь Сонгуулийн ерөнхий хороо, түүний удирдлагууд, бүрэлдэхүүн, дарга дээр ярих нь ойлгомжтой байх аа. Н.ЭНХБАЯР: -Уг нь Улсын Их Хурал дээр паспортжуулъя гээд тэгээд Улсын Их Хурлын гишүүд маань харамсалтай нь тэр асуудлыг тухайн үед шийдээгүй шүү дээ. Бид нар уг нь энэ чинь бүр 2007 оны намар ярьж, Засгийн газраас тодорхой төсөл оруулаад паспортжуулчих л ёстой, бололцоо байсан шүү дээ. Д.ДОРЛИГЖАВ: -Сарын өмнө сонгогчдын нэрсийн жагсаалт гаргаад, тэгээд энэ хөдлөхгүй, үүнийг битгий хөдөлгө гэсэн байхгүй юу. Н.ЭНХБАЯР: -Төсөл гаргаагүй. З.ЭНХБОЛД: -Улаанбаатар хотын 16 дугаар хороонд тэгсэн юм. Н.ЭНХБАЯР: -Хувьсгалт нам унагаагаагүй ээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, хорин хэдэн тэрбумаар гэж байгаад, яаж хасах вэ гээд... С.ОТГОНБАЯР: -Хорин дөрвөн тэрбумаар гэж байгаад, тэгээд дэмжигдээгүй юм. Н.ЭНХБАЯР: -Уг нь паспортжуулах ёстой байсан юм. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ер нь сонгуульд будлиан хийхгүйн тулд Бүгд найрамдах нам зохион байгуулъя. Аягүй гоё шударгаар. З.ЭНХБОЛД: -Танайх битгий оролцоорой. 199 Н.ЭНХБАЯР: -Сонгуульд оролцохгүйгээр үү? З.ЭНХБОЛД: -Тийм. Н.ЭНХБАЯР: -За, за. С.ОТГОНБАЯР: -Сонгуулийн төв байгууллагын өөрийнх нь хууль зөрчсөн асуудлуудыг л бид эхнээс нь ер нь ярих нь зүйтэй гэж бодож байна. Тэгж байж цаашаа явахгүй бол өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэхэд өнөөдрийн байгаа сонгуулийн төв байгууллага Сонгуулийн ерөнхий хороо нь байж байгаа тохиолдодд засч, залруулана гэхэд бол үнэхээр хүндрэлтэй байдал дахиад үүснэ гэсэн ийм л зүйл байна. Н.ЭНХБАЯР: -За, за. М.ТӨРБАЯР: -Бид нарт цаг хугацааны хувьд хууль хараад байхаар сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор дүнгээ гаргаад Ерөнхийлөгчид айлтгах гэхээр чинь одоо 5 хоногийн хугацаа л байна. Хэрвээ энэ хэсэг дээр тооллого явуулахаар бол маш хурдан тоолоод, бас зарим хэсгийг будлиангүй болгочихмоор байна. 14-н гэхэд л нөгөө заралчих гээд байна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тийм, тийм. Заавал бүгдийг нь өргөн барих албагүй шүү дээ. М.ТӨРБАЯР: -Тийм л дээ. Тэгэхдээ хоёр дахь хувилбар нь болохоор 57 байхгүй бол ерөнхийдөө хэвийн эхлээд л явчихна л даа. Түүндээ тааруулаад, өчигдөр намууд маргаантай тойргуудаа гаргаад ирвэл манайхаас бол гараад ирж байгаа шүү дээ, яг маргаантай гэсэн хэсэг, тойрог эцэслээд. Тэгэхээр ингээд 19 дотор багтаж байвал жишээ нь сонгууль бол хэвийн цаашаа явчих л юм шиг байна гэсэн нэг тийм л тоо, хугацаа энд бас харагдаад байгаа юм л даа. М.ЭНХСАЙХАН: -Сонгуулийн ерөнхий хорооны хийх ажил байна шүү дээ? Өөрөө тэнд ажиллавал зүгээр юм. М.ТӨРБАЯР: -Би зүгээр хуульд байж байгаа, гарц гаргах гэж байгаа болохоор... С.ОЮУН: -Улс төрийн шийдэл нь ... М.ЭНХСАЙХАН: -Одоо тэгээд гомдлуудаа нэгтгэе л гэсэн шүү дээ. С.ОЮУН: -Харин тэгээд нэгтгэх гээд тэгээд... М.ЭНХСАЙХАН: -Ардчилсан намыг оролцуулахгүйгээр хийсэн, нэгтгэсэн тоог би харсан. 19 тойрог дээр л байна билээ. Ардчилсан нам ингэхээр 19-өөс 200 илүү болоод явчих юм билээ. С.ОТГОНБАЯР: -50 хувиасаа дээшээ гараад явчихаж байгаа байхгүй юу. М.ЭНХСАЙХАН: -Тийм. Ё.ОТГОНБАЯР: -Энхсайхан гишүүн ээ, тэр 19 чинь бид нар ирснийг нь хамж авчраад ширээн дээр асгачихаад байгаа байхгүй юу. М.ЭНХСАЙХАН: -Одоо зөндөө нэмж ирнэ шүү дээ. Ё.ОТГОНБАЯР: - Тэгээд нам дотроо дахиад ялгая гэж тохирсон шүү дээ. М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, одоо нэмж ирнэ, ялгах тухай биш. Ё.ОТГОНБАЯР: -Аан? М.ЭНХСАЙХАН: -Нэмж ирнэ. Ё.ОТГОНБАЯР: -Үгүй ээ яах вэ янз бүр байна л гэж ярьсан л даа. Сонгуулийн дүнд нөлөөлөх, нөлөөлөхгүй янз бүрийн байдлаар. Манайх бол дотроо шүүж байгаа. М.ЭНХСАЙХАН: -Манайх дахиад нэмж өгнө. Д.ДОРЛИГЖАВ: -Картонон хайрцгаар өөрсдөө сонгуулийн хайрцаг хийгээд, сонгуулийн хэсэг байгуулаад бүр 400 хүнээс санал авч байсан баримт байгаа. М.ТӨРБАЯР: -Тэгсэн үү, тэрийг чинь би ингэж ойлгоод байгаа юм... Д.ДОРЛИГЖАВ: -Ийм юм хийчихээд тэртээ тэргүй намууд өөрөө уначихсан гээд ярьж байдаг. З.ЭНХБОЛД: -Ямар ч ажиглагчгүй, ямар ч хяналтгүй тийм юм хаана байв гэхээр Увсын нэг суман дээр тэгсэн байна лээ шүү дээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгээд түүнийг чинь хүчингүй болгоод, тэр хүмүүсийг нь эрүүгийн хариуцлагад татах ёстой шүү дээ. З.ЭНХБОЛД: -Хүчингүй болгохгүй гээд байна л даа өөрсдөө. Д.ДОРЛИГЖАВ: -Авч хэлэлцэхгүй байгаа юм чинь Тамгын газрын дарга нь. М.ЗОРИГТ: -Өнөөдөртөө баггаад улс төрийн намууд тойргуудаа тохирчихъё л доо. Улс төрийн зөвшил хийгээд тэрүүгээрээ явчихъя, тоолъё. Маргааш тоолъё. Энд нэгэнт ярьсных Ерөнхийлөгч, Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд байна. Энэ төр, захиргааны байгууллагуудыг сонгуулийн маргаантай асуудал дээр ашиглах, дайчлах асуудал газар авч байна. Илт эрүүгийн шинжтэй... Б.ЭРДЭНЭБАТ: -Бүх тойрог л байхгүй юу. 201 М.ЗОРИГТ: -Эрүүгийн шинжтэй юманд баригдаад, цагдаа, прокурор нь очиж ажиллаад, яг эрүүгийн хэрэг нээх гээд явж байхад тухайн асуудалд хамрагдсан нэр дэвшигч хүмүүс нөгөө цагдаа, цэргийнхэнд хүчтэй учраас утасдаад байнга олон хүмүүсээр лоббийдуулаад хэргийг нь нээлгэхгүй байгаа. Нөгөө иргэн нь шалгуулах гээд байдаг, мөрдөн байцаагч нь хэргээ нээх гээд байдаг. Дээгүүр дарга нар луу нь нөлөөлөөд хэргийг нь нээлгэхгүй байгаа байхгүй одоо болтол. Иймэрхүү хэрэг газар авч байгаа байхгүй юу. Тийм учраас төр, захиргааны байгууллага, цагдаа, хүчний байгууллагуудад үүнийг онцгой анхааруулж хэлэхгүй бол өнөөдөр манай Дорнод дээр гэхэд чинь тэр цагдаа руу нөлөөтэй хүн юу байна тэгээд барьчихаад байгаа байхгүй юу, ач холбогдол өгөхгүй байгаа. Үүнийг заавал хэлэх хэрэгтэй байгаа юм. Сайдаар нь үүрэг өгүүлэх гэхээр сайдаар нь үүрэг өгүүлж болохгүй юм байна лээ. Шууд л ярих хэрэгтэй юм байна билээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ардчиллын ололт амжилтыг хуулиар бэхжүүлэх ёстой л байхгүй юу. Тэр үгүйлэгдээд байна шүү дээ. Сүүлдээ анархи байдал руу бүгдээрээ шилжчихсэн, хэн дуртай нь үзэмжээрээ бүх юманд ханддаг. Тэгээд тайлбараа тавихаараа ардчилал аа, хууль зөрчсөн бол ардчилал, хуулийг ашигласан бол ардчилал гэж тайлбарладаг. М.ЗОРИГТ: -Энэ уулзалтаараа намууд сууж байгаад тойргоо тохирчихъё л доо? Б.ЖАРГАЛСАЙХАН: -Аан? Ц.ДОРЛИГЖАВ: -Арван хэдэн тойрог байна. Түүнээс энэ ч одоо яах вэ дээ, гарцаагүй шалгахаас өөр аргагүй юм байна гэсэн 8 тойрог байна. Нийтдээ бол 13 байсан санагдаж байна. С.ОТГОНБАЯР: -Тэр намуудын санал бас давхцаж байгаа. Д.ДОРЛИГЖАВ: -Сонгуулийн хорооны даргыг чинь энд аваад ирэхээр чинь ерөөсөө хэрүүл өдөөд шаардлагагүй гэж бодож байна. Н.ЭНХБАЯР: -Уржигдар бид нар ерөнхий ажлын аргаа тохирчихсон шүү дээ, тийм ээ? Хэсгүүдээсээ эхэлье, тэгээд тэр дээр тооллого үзэхэд Оюун сайд тодорхой санал тавьж байсан л даа. Жишээлбэл тоолоод үзэхэд хэдийгээр засчихсан янзалчихсан байх магадлал байгаа ч гэсэн бүр яг тулгаж бас амжихгүй, чадахгүй. Физически чадахгүй. С.ОЮУН: -Тэгвэл кубик рубика болчихож байгаа байхгүй юу. 202 Н.ЭНХБАЯР: -Тийм. С.ОЮУН: -Тааруулаад. Н.ЭНХБАЯР: -Тийм. Тэгэхээр ямар ч гэсэн нэг, хоёр, гурав ч гэсэн зөрчил гарч л таарна. Гарсан бол нэг гэж бага гэхгүй нэг зуу гэж их гэхгүй яг тэр дээр санал хураалт явуулъя гэж. Тэр нь эргээд Энхболд гишүүний хэлдгээр нийт дүнд нөлөөлөхөөр байвал тэр тойрогт нь явуулчихъя. Ингээд яваад байхаар тэр хийсэн ажил маань нийт тойргуудын 50-иас илүү хувийг хамарч эхлэх юм бол том сонгууль руу оръё гэж өөрөөр хэлбэл зөрчлийг арилгах замаар багаас нь эхлээд явчихвал илүү ойлгомжтой, тодорхой явчих юм уу. Тэгэхгүй шууд томоос нь пид пад гэхээр бид нар бас гайхаад байна. Тэгэхээр л нөгөө хуулийнхан орж ирээд "өө, тийм эрх та нарт байхгүй, тийм хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, тийм юм гэж хаашаа харсан юм байдаг юм, ер нь Сонгуулийн ерөнхий хороо л бүх юмаа шийднэ, өөр хэн ч шийдэхгүй" гэсэн ийм логик хэлээд байгаа шүү дээ, Лүндээжанцан дарга. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Энэ хуулийг хийхэд та нар бүгдээрээ байсан. С.ОТГОНБАЯР: -Сонгуулийн ерөнхий хороо гэхэд бүхэл бүтэн хуулийг зөрччихсөн байгаа тохиолдолд тийм жижиг асуудал руу орох шаардлагагүй болчихож байгаа байхгүй юу. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэгэхдээ энэ хамгийн жижиг нэг асуудал байна уу, үгүй юу хэсэгтээ? Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, Сонгуулийн ерөнхий хороогоо эхлээд хусъя л даа. Тэр байгууллагыг татан буулгая, шинээр байгуулъя. Тэгж байж сонгуулиа хий. Тэр хууль зөрчсөн нөхдүүд дахиад яаж энэ ажлыг удирдан зохион байгуулж явуулах юм бэ? С.ОЮУН: -Дахиад нэг юм байгуулахаар энэ чинь... Б.ЖАРГАЛСАИХАН: -Үгүй ээ, тэр хууль зөрчсөн нөхдүүд дахиад яаж энэ ажлыг явуулах юм. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Нэгдүгээрт энэ асуудал бол нэр дэвшигчтэйгээ холбоотой юм шиг байгаа юм. Нэр дэвшигч нь гомдол гаргах ёстой юм шиг байгаа юм, тийм ээ? Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм. 203 С.ОЮУН: -Тийм. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Түүнээс биш намуудын дарга нар юм уу, намууд гомдол гаргахгүй. Нэр дэвшигч нь гомдол гаргаад, сонгуулийн тойргийнхоо тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна, энд ийм асуудлыг шалгуулъя гэхээр за, хаана хаана шалгуулах вэ? гээд тодорхой хэсгүүд дээр тооллого явж байх жишээтэй. Тодорхой хэсгүүд дээр тооллого яваад дүн хэдийгээр өөрчлөгдсөн ч гэсэн жишээ нь хоёроор гарчихсан хүн худлаа байдлаар гарчихсан байх юм бол тэр хүн унаад, нөгөө хүн нь гурваар орж ирж байх жишээтэй. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооноос эрх хэмжээнийхээ дагуу ажиллаад байнаа даа, тийм ээ? Одоо тэр дүн зарим газар өөрчлөгдөөд байна шүү дээ. Би бол хамгийн жижиг хэлбэр нь тэр гэж бодож байгаа. Үнэхээр нэр дэвшигчдээс хүсэлт гарлаа, Сонгуулийн ерөнхий хорооны эрх хэмжээний хүрээнд энэ асуудлыг шийдээд хаах асуудал байж магадгүй. Хэрвээ цаашаа нэг хэсэг, дахин санал хураах нэг тойрог гээд явах юм бол бүх тойрог руу дамжаад задраад, тэр нь ямар нэгэн эрх зүйн зохицуулалтгүй хүндрэлд орчих магадлал байгаа юм биш байгаа даа гэсэн ийм л юм байна. Тэгэхээр нэр дэвшигчийн зүгээс гарсан хууль зүйн үндэслэлтэй, бид нар чинь өөрсдөө бас нэг хараад байгаа юм, зүгээр нэг дахин санал хураалт явуулъя гэхээр тэр чинь хууль зүйн үндэслэл болохгүй юм. Үүнийг энэ дээр шалгаж өгөөч, манай хорооныхон дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна гэх юм бол тэр нь өнөөгийн хуулийн хүрээнд шалгаад л Сонгуулийн ерөнхий хорооны түвшинд шийдээд, тэгээд нөгөө нэр дэвшиж байгаа хүмүүс нь хүлээн зөвшөөрөөд ингээд явах боломжтой. Хамгийн энгийн хэлбэр байгаа юм байна л гэж би хувьдаа ойлгосон. Түүнээс цааш явбал хүндрэх л юм байна билээ. З.ЭНХБОЛД: -Сая бид нарын хийсэн нэг ажил бол үүнийг шалгах байгаа юм. Үүнийг шалгахад Баттулга өөрөө саад болоод байгаа юм. Үүнийг яаж шалгах вэ? гэхээр ИБМУТ-өөс ирүүлсэн сая таван зуун мянган хүний жагсаалт. Сонгуулийн ерөнхий хорооны өөрийнх нь "Вэб сайт"-д байж байгаа. Нөгөө талд нь 1800 санал авах байранд орж санал өгсөн хүмүүсийн нэр байгаа юм. Дугуйлагдсан нэр, нэрсийн хавтгай гэж ярьж байгаа. Тэр хавтгайг аваачаад анхны сонгуулийн өмнөх нэрсийн жагсаалт дээр аваачаад наахаар нэг хүн хэдэн удаа санал өгсөн нь гараад ирэхээр тийм юм байна. Тэр бол массовый тохиолдол байна уу гэж би харж байна. Яагаад гэхээр зарим тойргийн нийт нэрсийн жагсаалтад бичигдсэн, санал өгсөн хүмүүсийн 25 хувь гэхэд нүүдэллэж 204 явдаг шилжин ирэгсэд байгаад байгаа байхгүй юу. Нэг тойрог дээр очиж нэг намд санал өгч наагаад, дараа нь дахиж очиж наагаад, дараа нь дахин очиж наагаад ингээд явдаг. Шалгаад тогтоочих юм бол энэ сонгуулийг дахин өгүүлэх, хариу нь шууд эндээс гарах юм. Түүнийг энэ Баттулга нөхөр өөрөө санаатайгаар хийсэн учир өөрийгөө бол шалгуулахгүй шүү дээ. Тэгэхээр Баттулгыг даргаас нь огцруулж, дотроос нь хэн нэгэн хүн дарга тавьж байгаад Сонгуулийн ерөнхий хороогоор энэ ажлыг хийж өгнө. Үүний дараа маш олон юм тодорхой болох гээд байна. Түүнээс нэг хүнд мөнгө өгсөн, нөгөөдөх нь санал өгсөн тэр бол жижиг гэж явж байгаа. Энэ бол массовый юм явж байна. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Наадах чинь бүр системийн гажуудал болгож байгаа гол зөрчил юм. З.ЭНХБОЛД: -Санаатайгаар хийсэн үйлдэл. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Харин тийм. З.ЭНХБОЛД: -Нэрсийн жагсаалтад байхгүй хүний саналыг авч болохгүй гээд энэ хуульд бичсээр байтал "болно оо" гээд хуулиас давсан эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж би бодоод байгаа юм. Явах юм бол эрүүгийн гэмт хэрэг болчих гээд байгаа юм. Энэ чинь албан тушаалын гэмт хэрэг байхгүй юу. С.ОТГОНБАЯР: -Тэгэхдээ бүр ард түмнийхээ хэрэгслээр зарлаж байгаад хийсэн байхгүй юу. З.ЭНХБОЛД: -Тийм. Б.ЭРДЭНЭБАТ: -Сая тэр Зоригт гишүүний хэлж байгааг яаж шалгах юм. Жишээлбэл саналын хуудсаа дахиж хийлгэчихээд, тэгээд бүхэл бүтэн хайрцаг нь тусдаа олгодоггүй, прокурор, цагдаа нь хуйвалдчихсан ийм юмыг яаж шалгах юм бэ? Ц.ЭЛБЭГДОРЖ: -Компьютер дээрх нэрийг санал өгсөн хүмүүстэй тулгаад шалгачих хамгийн сайн боломж Энхболдын оруулаад байгаа санал байгаа байхгүй юу. Б.ЭРДЭНЭБАТ: -Тэгээд энэ чинь ерөөсөө бүх улсын хэмжээнд л яг ингэж явсан байхгүй юу даа. З.ЭНХБОЛД: -Харин тийм учраас сая 500 мянган хүний жагсаалтыг санал өгсөн хүмүүстэй тулгачихъя гэж байгаа байхгүй юу. Б.ЭРДЭНЭБАТ: -Наадах чинь ерөөсөө ганцхан Зоригтын тойрог дээр ч 205 ингээд явчихсан юм биш, ерөөсөө бүх тойрог дээр. Ц.ЦОЛМОН: -Зоригт илрүүлсэн байна, сайн байна. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Партизан. Б.ЭРДЭНЭБАТ: -Яагаад гэвэл Идэвхтэн гишүүн ч гэсэн шууд бас хэлсэн шүү дээ, өнөөдөр зүгээр тоолохдоо чухам яачихдаг юм байгаа юм? М.ЗОРИГТ: -Өнөөдөр тоологдоод өөрөө яачихдаг юм. Тэгээд бүх ажлын хэсгүүдээр нь гарын үсэг зуруулсан. Дахиад өөрөө, сая Баяртсайхан, Эрдэнэ хоёр өдөр болгон тэгсээр байгаад нэг сондгой таарсан өдөр нь хэзээ гарах нь уу тэгээд гарсан шүүдээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Эрдэнэ гарчихсан уу? Д.ДОРЛИГЖАВ: -Гарчихсан гэсэн. Ё.ОТГОНБАЯР: -Үгүй ээ, дахиж тоолж байгаа гэсэн биз дээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, Эрдэнэ гарчихсан гэж зарласан гэсэн шүү дээ. Одоо дахиж тоолж байгаа юм уу? М.ТӨРБАЯР: -Байнгын хороо нь шийдвэрээ хэнээс ч хараат биш... Б.ЭРДЭНЭБАТ: -Хайрцаг дотор байж байгаа саналын хуудас нь өдөр өдрөөр өөрчлөгдөж байна шүү дээ, өдөр өдрөөр өсч байна шүү дээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Сондгой өдөр нь Хувьсгалт нам, бүхэл өдөр нь Ардчилсан нам. С.БАЯР: -Тэгвэл тэр Их Хуралдаа тэгээд сууж байг. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ер нь бүгдийг нь оруулчихаад... Н.ЭНХБАЯР: -Сондгой өдөр таардаг, тэгээд тэр өдрөө орсон асуудлаараа тэгээд шийдээд явчихдаг. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгээд цалингаа голоор нь хувааж авъя. Н.ЭНХБАЯР: -Хагас, бүгэн сайн өдөр бусад намуудаа оруулж суулгаад. За Оюун гишүүн. С.ОЮУН: -Би зүгээр дахин хэлэхэд энэ сонгуулиар яриад байгаа будлианууд нэг өдөр, нэг сонгуулиар бий болчихсон юм биш шүү дээ. Сонгууль болгоноор 18 жил ингэсэн. Ц.ЦОЛМОН: -Ярьсан шүү дээ. С.ОЮУН: -Харин тийм ээ тийм. Би саналаа хэлэх гэж байна. 206 Ц.ЦОЛМОН: -Урьд нь хэвээрээ байсан биз дээ? С.ОЮУН: -Үгүй ээ, хэвээр нь биш. Н.ЭНХБАЯР: -За, Оюун дарга? Б.ЖАРГАЛСАЙХАН: -Өшөө цаашаа боловсронгуй болгоно гэж байна шүү дээ. С.ОЮУН: -Танайх ч оролцсон байх, манайх ч оролцсон байх, Ардчилсан нам ч, бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой. Бүгдээрээ нэг цагаан тагтаа шиг, ганц хоёр нь хар биш. С.БАЯР: -Өнөөдөр юм шиг үү? С.ОЮУН: -Өнөөдөр юм шиг биш. 18 жил бүгдээрээ үүний хариуцлагыг хүлээх ёстой байхгүй юу. Цаашид шинэ хэм хэмжээ, шинэ стандарт яаж оруулах вэ гэдгээ тэртээ тэргүй ярихаас өөр аргагүй. Б.ЭРДЭНЭБАТ: -Та хоёр чинь шийдэлд ямар ч нөлөөлөлгүй хоёр юм байсан шүү дээ, тийм биз дээ? Одоо ч тийм байгаа. С.ОЮУН: -Гэхдээ та сонгуулийн ганц ч заалтыг зөрчөөгүй Эх орон намаас ганц юмгүй гэвэл би итгэхгүй. Манай намаас ч гэсэн итгэхгүй. Д.ДОРЛИГЖАВ: -Оюун гишүүн ээ одоо энэ зөрчлөө л ярь л даа. С.ОЮУН: -Үгүй ээ харин тийм. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Энийг улам боловсронгуй, нарийн эмэгтэй болгоё л гэж байна шүү дээ. С.ОЮУН: -Цаашдаа хэрэгтэй нөхцөл рүүгээ явахын төлөө бүгдээрээ байна гэдэгт итгэж байна. М.ЗОРИГТ: -Манай дарга ярьж байна. Н.ЭНХБАЯР: -Засъя, тийм ээ? С.ОЮУН: -Одоо энэ сонгуулийг цаашид яах вэ гэдгийг л бид нар ярих гээд байна шүү дээ. Дараа нь бүх юмаа шинэ стандарт руу оруулъя гэдгээ зөвшөөрөөд бүгдээрээ явна тийм ээ? З.ЭНХБОЛД: -Энэ сонгуулийг ярих ёстой байх. С.ОЮУН: -Үгүй ээ, үгүй. Энэ сонгуулийг яах вэ гэдэг нь... М.ЭНХСАЙХАН: -Энхболдын хэлж байгааг шалгаад үзэхгүй юу даа. Н.ЭНХБАЯР: -Оюун гишүүн асуудлаа дуусгачих. М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, Энхболдын хэлж байгааг бас нэг шалгаад 207 үзэх үү? Н.ЭНХБАЯР: -Тийм бас нэг санаа байна. Бид ярьж байгаад нэг юман дээр тохирох гээд байна шүү дээ. Тийм учраас би нэг юм руу л явж байна. Алин дээр явж байна гэдэг нь л. М.ЭНХСАЙХАН: -Нөгөө шилжиж ирсэн хавтгайгаар өгсөн саналыг нь хүмүүсийнх нь бүртгэлтэй нь сайн тулгах ажлыг хэзээ хийх юм бэ? Ц.ЭЛБЭГДОРЖ: - 30 хүн гаргаад тулгахад, хоёр өдөр суулгахад гаргаад л ирнэ. З.ЭНХБОЛД: -Шилжиж ирснийг нь улаан шугам татаж байгаад шинээр бүртгэх хэрэгтэй. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Өө, намуудаас нэг нэг хүн суулгачих. З.ЭНХБОЛД: -Тийм. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Шударга, сонгуульд оролцсон. З.ЭНХБОЛД: -Компьютерт оруулахад нэг хүн нэр, ус нь гараад ирж байгаа байхгүй юу? Д.ДОРЛИГЖАВ: -Тийм. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгвэл наадах чинь нотлогдчих юм бол бүхэлдээ сонгуулийн систем будаа боллоо шүү дээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үүнийг шүүхийн байгууллага юм уу, Цэц л шалгах байх даа. М.ЭНХСАЙХАН: -Сонгуулийн өдөр Ерөнхийлөгч өө... Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Энд улс төрийн намууд гараад шалгаж байдаг юм ч хаа байх вэ дээ. Ё.ОТГОНБАЯР: -Улс төрийн намуудад өгчих л субъект нь тийм байх юм байх аа. Б.ЖАРГАЛСАИХАН: -Үгүй ээ энэ чинь өөрсдөө сонгуульд орсон хүмүүс чинь та ер нь яагаад энэ намуудыг эрх өгч болохгүй гэж яриад байна. Их Хуралд юм шийддэггүй, та шийдвэр гаргадаггүй, одоо намууд шийдвэр гаргадаггүй, одоо хэн 208 юм бэ? Бурхан шийдвэр гаргах юм уу? З.ЭНХБОЛД: -Бид нарын томилсон Сонгуулийн ерөнхий хороо луйварт оролцчихоод байна шүү дээ. М.ЭНХСАЙХАН: -Харин тэгээд яагаав. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Чи хууль эрх зүйнх нь үндсийг бас гарга л даа, хуульч юм болвол? Д.ДОРЛИГЖАВ: -Яг нарийндаа сайн тулгах юм бол Лүндээжанцан даргын оронд Бадамдамдин орж ирэх юм билээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Өө тийм үү, гайгүй байлгүй. Нэг хуулийн заалтыг зөрчихгүй явъя гэдгийг би ганцхан удирдамжийг гаргасан, мэдэв үү. Харин тэгж ярих юм бол би юм ярина шүү. Би өөрөө Улсын Их Хурлын дарга хүн юм яриад яах вэ гэж бодоод л байгаа. Намайг яаж гүтгэж, их сонин, манай Өвөрхангайн ард түмэн энэ хүн яаж явсан бэ гэдгийг бүгд мэдэж байгаа. За, за. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Намайг бол манай Сонгинохайрхан дүүргийн 130 мянган хүн бол бүгдээрээ мэдэж байгаа. Б.ЭРДЭНЭБАТ: -Хууль эрх зүйн үндэс байхгүй гэж байгаа. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгэхээр яах юм. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хууль эрх зүйн хувьд УИХ-ын дарга ямар ч байсан зөрчихгүй явъя гэдгийг л би хатуу барьсан. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Таныг тэгэхдээ хамгийн их зөрчсөн л гэж байна лээ шүү. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Чи Элбэгдоржийн үед их түрүүчийн ярьдаг... С.ОЮУН: -Одоо та нар бүгдээрээ Сонгуулийн ерөнхий хороог хараагаад байна, тийм ээ? Би ч гэсэн хараахад бэлэн байна. Тэгэхдээ бид нар Сонгуулийн ерөнхий хороог томилоход очиж лацдаад "больцгоо, энэ хоёр нам хуйвалдаж намынхаа үнэмлэхийг авахаа больцгоо" гээд эсэргүүцээд байхад бүгдээрээ дув дуугүй байж байгаад л "зүгээр, зүгээр" гээд тавьсан байхгүй юу. Н.ЭНХБАЯР: -Тавиулчихсан. С.ОЮУН: -Одоо тэгээд та нар бүгдээрээ буцаад Сонгуулийн ерөнхий хороог загнаад байх юм. Та нар яах гэж тэр үедээ намынхаа хүмүүсийг тавьсан юм. 209 Б.ЖАРГАЛСАИХАН: -Оюун аа, тэгэхэд андуурчихсан байхгүй юу даа. Тэр чинь Хувьсгалт намын давхар ажилтай хүмүүс байсныг наад хүмүүс чинь яаж мэдэх юмбэ? С.ОЮУН: -"Боль оо, нам биш, тэр улс төрийн намуудаас оруул, эсвэл нам бус хүмүүсээс оруул" гээд дийлээгүй байхгүй юу. Д.ДОРЛИГЖАВ: -Одоо яая гэх вэ. С.ОЮУН: -Танайхан ингэсэн шүү дээ. Манай нарийн бичгийн дарга Баярсайхан байгаа учраас зүгээр ээ гээд чимээгүй болчихсон байхгүй юу. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Даргынх нь үйлдчихсэн... С.ОЮУН: -Харин тийм шүү дээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Одоо бол хууль зөрчөөд фактаар нь яриад байна шүү дээ, Оюун аа? С.ОЮУН: -Тэгээд миний энэ яриад байгаа, олон жил дуугүй байгаад бүгдээрээ зөрчөөд... Д.ДОРЛИГЖАВ: -Оюун гишүүний баталгаа биш шүү дээ. С.ОЮУН: -Үгүй ээ тэгэлгүй яах вэ дээ, тэр үед бүгдээрээ л дуугүй байсан шүү дээ! Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хамгийн их худалдагдсан, мөнгө авчихсан нөгөө тал руу орсон хүмүүс чинь эд байгаа юм. С.ОЮУН: -Та нар анх Сонгуулийн ерөнхий хороог "за, за" гээд гар өргөсөн шүү дээ. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Чи өөрөө мэдэж байгаа юу? С.ОЮУН: -Та нар тэр үед чимээгүй өнгөрсөн шүү дээ. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хамгийн их мөнгө авсан хүмүүс. С.ОЮУН: -Хувьсгалт нам ч чимээгүй байсан, та нар ч чимээгүй байсан. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Манайх ерөөсөө мөнгө өгөөгүй шүү дээ. С.ОЮУН: -Сонгуулийн ерөнхий хороог анх томилохоос авахуулаад ганц хүн дуугараагүй байхгүй юу. Тэгээд одоо юм яриад байдаг. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ер нь яривал ард түмэнд юмаа хэлнэ шүү! Б.ЖАРГАЛСАЙХАН: -Манайд өгсөн бол бид нар дуугүй байхгүй юу. С.ОЮУН: -Та бол эсэргүүцээгүй. Б.ЖАРГАЛСАЙХАН: -За больё. Бид нар зөндөө эсэргүүцсэн. 210 Н.ЭНХБАЯР: -Тийм ээ, тийм. Хаа хаанаа л... Ц.ЭЛБЭГДОРЖ: -Нэг юмнаас л эхэлмээр байх юм. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үүнээс эхэлье л дээ. Нэгэнт Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь хууль зөрчсөнийг нь нотолчихсон юм чинь үүнийгээ баталгаажуулаад, эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны даргын асуудлыг шийдэж дуусгая. М.ЭНХСАЙХАН: -Яг наадах чинь зөв. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хамгийн бодит зүйл шүү дээ. Тэгэхгүй бол далан чавганцын хов жив цуглуулах юм бол хүн аймаар юм байгаа. М.ЭНХСАЙХАН: -Харин тийм. Тийм болохоор л ... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгээд л дараа нь... З.ЭНХБОЛД: -Түр зууртаа дарга биш болгоод, дотроос нь 8 хүн байгаа шүү дээ. Түүнээс даргаар нь тавьж байгаад... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгэхдээ Ардчилсан намынх биш шүү! Одоо хэл аманд орчихно. Зүгээр л нэг нейтральный. Н.ЭНХБАЯР: -За, Цолмон дарга. Ц.ЦОЛМОН: -Тэгэхээр түрүүн бас Оюун дарга ч ярьж байсан л даа. Энэ таван удаагийн сонгуулиар намууд жаахан дэмжээд л бас өөрсдөө оролцоод, Сонгуулийн хороог өөгшүүлээд гэдэг юм уу замбараагүйтэх юм руу явсаар байгаад одоо Сонгуулийн хороо нь намуудынхаа дээр гарчихаад байна. Намууд ингэж томилоод явлаа ч гэсэн тэнд очингуутаа бүтэц болоод, намуудынхаа үгэнд ордоггүй, эхлээд хоёр дахь сонгууль юм уу, гурав, дөрөв дэхэд нь ордог байсан байж магадгүй. Энэ нь ингээд бүр халиад түүнийг нь Сонгуулийн хороог намууд юу гэж үзсэн бэ, үүнийхээ дээр нь байх юм уу, дор нь байх юм уу гэдгийг шийдэхгүй бол ерөөсөө бид нар болохгүй юм шиг байна. Ц.ГАНХУЯГ: -Хувилбар байхгүй юм шиг, нам бусчууд гээд байна уу даа? Б.ЖАРГАЛСАЙХАН: - Намууд дээр нь байхгүй. Хууль дээр нь байна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ийм байгаа байхгүй юу. Хараат бус байдлаар явуулна гээд үүнийг чинь бүр оруулах гэсээр байгаад манайхан оруулсан шүү дээ. Дээр нь УИХ-ын дарга үүрэг өгч ёстой болохгүй шүү, танд хамаагүй шүү гэсээр байгаад тэгээд одоо болохоор "Их Хурлын дарга хаачсан, дууд" гээд одоо бол Ерөнхийлөгч л харьцвал харьцана. Яагаад гэвэл энийгээ айлтгах учиртай. 211 Б.ЖАРГАЛСАЙХАН: -За, Ерөнхийлөгч өө, одоо нэг аваад ирж болохгүй юм уу даа, тэр нөхрийг сонсоё л доо. Д.ДОРЛИГЖАВ: -Ер нь тэр дотоод хэрэгт нь оролцохгүй байдаг нь зөв таны хувьд. Гэхдээ томилсон байгууллагын хувьд үйл ажиллагаа нь хууль бус байх юм бол... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Таслан зогсоох. Д.ДОРЛИГЖАВ: -Үүнийг авч хэлэлцэнэ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Авч хэлэлцэхгүй гэж хэлээгүй шүү дээ. Авч хэлэлцэх тэр журмаараа л явна л даа. Д.ДОРЛИГЖАВ: -Та тэр Их Хурлын томилдог байгууллагуудтай яаж харьцдаг юм, Их Хурлын бүрэн эрх байдаг түүгээрээ л явах хэрэгтэй шүү дээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгэхээр энд бас хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах гээд хуулиараа л явна шүү дээ. Тэгэхээр __________хорооны гишүүдийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох гэж юуг хэлэх вэ гээд ингэхээр ийм л юм байна. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, хууль зөрчөөд наад Сонгуулийн ерөнхий хорооны дарга чинь ямар нэгэн эрүүгийн хууль зөрчжээ. Гэмт хэрэг үйлдчихжээ. Д.ДОРЛИГЖАВ: -Тэр чинь Сонгуулийн хорооны... Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, энэ дээр байна аа. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгвэл тэр хүнийг яаж тэндээс татаж авах вэ? С.ОТГОНБАЯР: -Их Хурал татаж авна шүү дээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хулгай хийж байгаад баригдчихаж гэж бодъё л доо. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Энэ хуулийн 6-гийн 3-т зааснаас өөр үндэслэлээр гэж байна. Хорооны гишүүн эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол Улсын Их Хурал... Н.ЭНХБАЯР: -Өөрөө гаргаагүй нөхцөлд. Алдаа хийсэн нөхцөлд? Б.ЖАРГАЛСАИХАН: -Алдаа хийсэн нөхцөлд... З.ЭНХБОЛД: -Лүндээжанцан дарга аа, гаргаагүй нөхцөлд 27-гийн 3-аар чөлөөлөх ёстой. Б.ЭРДЭНЭБАТ: -"Томилж болно", "чөлөөлж болно" гэдэг юм байна лээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -6-гийн 3-т зааснаас өөр үндэслэлээр хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 212 хориглоно. Хорооны гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг хорооны гишүүнээс огцруулсанд тооцно. Н.ЭНХБАЯР: -Шүүх рүү явах ёстой гэж байна уу? М.ТӨРБАЯР: -Тийм. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Түдгэлзүүлэх ямар нэгэн асуудал байна уу? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хорооны гишүүн гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 11-ийн 7-д заасны дагуу баривчлагдсан бол түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын гаргасан санал шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгвэл цагдаадаа аваачиж өгөөд, өнөөдөр баривчлах хэрэгтэй л юм байна шүү дээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хорооны гишүүн гэмт хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй болохыг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн түүний бүрэн эрхийг сэргээх Их Хурал тогтоол гаргана. Д.ДОРЛИГЖАВ: -Мэдээж УИХ-ын 2004 оны өөрийнх нь бүрэн эрхэд хамаарах, өөрийнх нь томилдог байгууллагуудтай харьцдаг, түүний даргыг чөлөөлдөг, хариуцлага хүлээлгэдэг үүрэгтэй... Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэр бол зөвхөн дэг байж байгаа юм. Д.ДОРЛИГЖАВ: -Тийм, тэгээд л явна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ үгүй, 14 хоногийн дотор тийм Байнгын хороо тэгж хэлэлцэнэ гэсэн л юм. Түүнээс өөр юм байхгүй. Энэ чинь тусгайлсан хуультай байхгүй юу. Д.ДОРЛИГЖАВ: -Тусгай хууль ч яах вэ, Их Хурлаас орж ирдэг байгууллагын удирдлагатай хариуцлага тооцдог, чөлөөлдөг үндэслэл чинь бас эрх зүйн асуудал болж байна шүү дээ. Та ганцхан ногоон ном бариагүй ээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, би энд зөвхөн ногоон номоор явна. Бид яаж хэлэлцэх вэ гэдэг дэгээрээ явна. М.ЭНХСАЙХАН: -Энд Дээд шүүхийн тайлбарт бас анхаарал хандуулмаар байна. 10-ын 2 гээд "сонгогчийн санал, санал хураалтын дүнг гажуудуулахад хүргэсэн" гэдэгт юуг ойлгох вэ гэдэг асуудал байна. Санал хураалт, санал 213 хураалтын дүнг гажуудуулахад хүргэсэн гэдэг дээр сонгогчийн саналаа чөлөөтэй өгөх эрхэд хөндлөнгөөс хууль бусаар, аливаа хэлбэрээр нөлөөлсний үр дүн, тэгээд энэ Сонгуулийн ерөнхий хорооны даргын тэр хийсэн ажиллагаа бол яг хууль бусаар сонгуулийн үр дүнд нөлөөлсөн. Шилжилт хөдөлгөөн хийсэн, гай болж Сүхбаатар дүүрэг дээр бас их гарсан юм байна. Дээр нь 1,5 сая нөлөөлсөн, мөн дээр нь "та нарыг мандатын тоогоор заавал тулгаж 4 санал өг, 3 санал өг" гэж хэлсэн эд нар чинь бүгд энэ сонгогчийн санал, санал хураалтын дүнг гажуудуулахад хүргэсэн гэж байгаа юм. Сонгуулийн санал хураалтын дүн гажчихаад байхад бид нар яах ёстой юм? Ц.ЭЛБЭГДОРЖ: -Гажсанаа л одоо тогтоочихмоор байна л даа. Ганц баримтаар тогтоож болж байна шүү дээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Одоо түүнийг тогтоочихъё л доо. Лүндээжанцан дарга аа, тэгээд Сонгуулийн ерөнхий хорооны дарга ирэхгүй юм уу? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Би дуудахгүй. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Та чинь өчигдөр за яах вэ дуудчихъя гэсэн. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Би дуудахгүй. Та нарт хэлсэн шүү дээ. "Азнаач ээ, надад гомдол гаргахаар" хэлсэн шүү дээ. Н.ЭНХБАЯР: -Дуудаад буруу байх. Үүнийг хэлье, тайлбарлуулъя, эсвэл сонсох юмуу? Б.ЖАРГАЛСАЙХАН: -Сонсъё л доо. Өөрөө юу нуучихаад явж байна. Д.ДОРЛИГЖАВ: -Бид нар мөрдөн байцаагч биш учраас хэрэв асуудал шийдье гэвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байгаад намуудын санал сонсоод, Зөвлөл намууддаа зөвлөмж хүргэ гэсэн асуудал байна. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Бид нар бол Ерөнхий прокурорт 3 хоногийн өмнө энэ асуудлаар өгчихсөн байгаа. Тэгээд Ерөнхий прокуророос хариу ирээгүй байгаа, тийм ээ? Д.ДОРЛИГЖАВ: -Ирээгүй. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Дахиад өгөхөөс. Энэ бичигтэй холбоотой асуудлаар 3 хоногийн өмнө бичгээр асуудал тавьчихсан. Н.ЭНХБАЯР: -Яг энэ асуудлаар уу? 214 Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм. М.ТӨРБАЯР: -Яг үнэхээрийн тойрог, хэсэг бүр дээр л ийм юм гарчихаад байхад гомдол тавихаар эхлээд тойргийн хороон дээр тавьчихаад, тэгээд тойргийн хорооны шийдвэр үндэслэлтэй гэж үзвэл эцэслэн шийдвэр гаргаж байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороо бол ерөөсөө түүнийг чинь хугацаандаа багтахгүй, тэгсээр байгаад... Н.ЭНХБАЯР: -Хугацаа нь өнгөрчих гээд. М.ТӨРБАЯР: -Тийм, хугацаа өнгөрчих гээд байна шүү дээ. Бид нар аль хэдийнэ л Зоригт гишүүний асуудлыг аваад, тэгсэн хугацаа нь өнгөрчихсөн. Энэ үнэхээрийн үндэслэлтэй байна, Сонгуулийн хорооны шийдвэр буруу байна, энэ дээр тооллого явуулж шийдвэр гаргаад өгөх юм бол энэ чинь энэ хугацаанд багтчих гээд байгаа байхгүй юу. Гэтэл ерөөсөө тойргийн хороодын гаргасан гомдлыг цөмийг нь хүлээж авахгүй, үндэслэлгүй гэж үзчихсэн, бараг тийм чиглэл өгсөн байна гэдэг мэдээллийг бараг бүх намууд удаагаад, тэгж болохгүй шүү дээ. Задлахгүй бол задлахгүй байж байгаад, дүнгээ өргөн барина гэсэн тийм бодлого бариад байгаа чинь болохгүй шүү дээ. Дор нь үнэхээрийн ийм үндэслэлтэй гомдлууд байна шүү дээ. Тэгээд дээрээс чиг өгсөн гээд тойргийн хороодын шийдвэр гаргахгүй байна шүү дээ. Зөвхөн шийдвэр өгсөн ч гэсэн манай нам дээр тухайлбал, Зоригт гишүүний тойрог дээр гарсан, Дорнод аймагт гэхэд энэ нээрээ ийм буруу юм болжээ гэдэг шийдвэрээ дээрээс чиг авчихаад гаргаад, өөрчлөөд явж байгаа ийм юм үзэгдэж байгаа байхгүй юу. Тийм болохоор ерөөсөө өөрөөс нь асуумаар байна. Хэн хэнээс вэ, бүр өөр этгээдээс үү, дээрээс тэрийг хэн өгөөд байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Гарсан гомдлыг хугацаанд нь яг тэр шат шатаар нь шийдээд байвал энэ чинь зөндөө хүмүүсийн юмнууд шийдэгдэнэ шүү дээ. Ц.ЭЛБЭГДОРЖ: -7 дугаар сарын 3-нд өгсөн бичиг дээрээ гурван албан тушаалтантай холбоотой маш тодорхой зөрчил байгаа юм л даа. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Баатарцогт гадаад улсад зорчиж яваад буцаж ирээгүй монгол иргэдийн регистрийн дугаар болон бусад мэдээллийг МАХН- д өгсөн гээд гэрч нь байж байгаа юм. Бид нар гэрчтэй нь өгнө. 68000 (жаран найман мянган) хүний жагсаалтыг бүгдийг нь өгсөн, МАХН-д өгсөн. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Баримттай ярьж байгаа юм байна шүү дээ! 215 Ц.ЭЛБЭГДОРЖ: -Баримттай, гэрч нь байгаа юм. Баатарцогт хошууч генерал, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд 28-нд ажилласан. Их хэмжээний иргэний үнэмлэх үйлдвэрлэсэн, дүрс бичлэг нь байгаа. Энийг одоо ингээд өгчихье. Д.ДОРЛИГЖАВ: -Баттулгын саяын холбогдолтой асуудал гээд ингээд яг тодорхой албан тушаалтантай холбоотой, яг гэрч нь байна, баримт нь байна гээд ингээд Ерөнхий прокурорт бид тавиад байгаа шүү дээ, энийгээ одоо нэг асуучихмаар байгаа юм. Ганболд дарга ч юм уу одоо хэн нь асуудаг юм. Эндээс одоо ингээд өшөө Аюулгүйн Зөвлөлд бас энэ бичгүүд чинь ирсэн, энэ дээр одоо юу болсон бэ? Энэ ямар нэгэн үйлдэл гарахгүй шүү дээ, тэгээд ноцтой, одоо энийг шалгах шаардлагатай байна гэх юм бол Их Хурал руу одоо энэ том хэлтсийн албаны дарга, Засгийн газар луу энэ хүмүүс нь өгөх ёстой шүү дээ! Энийгээ чөлөөлж өгье гээд. Энэ дээр ийм албан тушаалаа ашигласан юм ийм үйлдэлд оролцсон байж болзошгүй байна гээд. Тэгээд энэ дээр тухайн байгууллагууд нь шийдвэр гаргаад, гаргаад явахгүй болвол яг энэ ажлуудыг хийчихсэн нь хүртэл одоо энэ журмаараа батлагдаад байна. М.ЭНХСАЙХАН: -Яг сонгуулийн өдөр Сөүлээс онгоц байсан. Тэгээд Сөүлээс буусан онгоц саналаа өгөх гэсэн чинь хүмүүс нь амарчихсан байсан байна лээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Урьдчилаад өгчихсөн байсан байлгүй дээ. Б.ЦОГТГЭРЭЛ: -Өө, өмнөөс нь бүр 2-3 хүн нэмж бичээд өгчихсөн байсан. М.ЭНХСАЙХАН: -Тэгээд нөгөө улсууд над руу ярьсан байхгүй юу. Тэгээд би яахав нөгөө нэг, хоёр тохиолдол байх гэж бодоод анзаараагүй хаясан чинь одоо энэ бол үнэхээр массовый зөрчил үүсгээд байна. Д.ДОРЛИГЖАВ: -Тэр ч байтугай энд байсан хүмүүс саналаа өгөх гээд гэр бүлээрээ орсон чинь өгүүлсэнгүй: "та нар өгчихөөд явчихсан байна" гээд байна, яах юм бэ гээд ирээд бас зогсоод байгаа байхгүй юу. М.ТӨРБАЯР: -Зүгээр энд байгаа гомдлуудыг задлаад ярьвал санаатай маш ноцтой үйлдлүүд байна тийм ээ. М.ЗОРИГТ: -Сонгуулийн зөрчил ганцхан Дорнод аймагт биш Сонгуулийн ерөнхий хороонд байна. 216 Ц.ЦОЛМОН: -Энд Лүндээжанцан дарга Сонгуулийн ерөнхий хороог хамгаалах маягийн юм яриад байгаа юм шиг л ярих юм. Сонгуулийн ерөнхий хороо хамаг будилааныг нь тарьчихаад бид нарыг тэрэн дотор ярьж байгаа байхгүй юу. Тэгээд бид нартай тэрийг нь гарцыг нь олох гээд байгаа юм шиг ийм л яриа болоод байх юм. Тэгэхээр тэр гол эзнээ эхэлж барьж авбал яасан юм бэ? Н.ЭНХБАЯР: -Хуулийн дагуу иймэрхүү Сонгуулийн ерөнхий хорооны дотоод үйл ажиллагаатай холбоотой гомдлуудыг яах ёстой вэ Лүндээжанцан дарга аа? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -СЕХ-той холбоотой гомдлыг бол хуучин Их Хурал авч үзэж болохгүй, хуульдаа тийм юм байна лээ. Тэгээд одоо хуулийн байгууллага л авч үзнэ. Д.ДОРЛИГЖАВ: -Ер нь энэ Лүндээжанцан дарга бол тэр сонгуулийн хорооныхонд ээлтэй л учраас ингээд байгаа юм. М.ТӨРБАЯР: -Лүндээжанцан багш аа, хуулиараа бол яг ийм байгаа шүү дээ... Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Би хуулиа барьж байгаад л дуусъя. Яахав гэхээр байна шүү дээ, та нар улс төр ярьж байгаа, би бол хууль ярьж байгаа. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Өөрийн чинь сонгогчид янз бүрийн юм ярьж л байна лээ шүү дээ. С.ОЮУН: -Үгүй ээ, бие биенийгээ өдөөд яах юм бэ? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Элбэгдорж оо, чи тэгээд яриад байх юм. Чи тэгж нохойтоод байгаа юм бол байна шүү дээ хоёулаа өөрөөр яръя. Өөр өөрийгөө шалгуулъя. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэгээд одоо энэ чинь ийм үйл ажиллагаа явуулчихсан байна, шалгуулъя гээд байхад яагаад байгаа юм бэ? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгээд би бас гарч хайгаад байна шүү дээ! Адилхан хайгаад байна шүү дээ. Чи бол үргэлж энэ нохой зангаа ерөөсөө тавихгүй юм. Олон удаа хэлж байгаа. С.БАЯР: -Зориуд тэгээд байхад чинь дээ, инээгээд л сууж байгаа ч дээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Харин тийм. С.БАЯР: -Зориуд тэгээд байхад чинь дээ. Н.ЭНХБАЯР: -Та тэгээд сайхан инээгээ ч дээ. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Лүндээжанцан дарга ер нь булхайцаад гарчихсан юм 217 байна шүү дээ. С.ОТГОНБАЯР: -Харин тэгсэн юм шиг байна. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Харин тийм байна. Би бас Их хурлын даргаа бол өмөөрөөд байсан юм. Шударгаар гараад ирсэн байх, хууль сахиулж байгаа. М.ТӨРБАЯР: -Одоо яг зүгээр манай дээр болж байгаа бас л ийм юм байгаа. Н.ЭНХБАЯР: -Үгүй ээ, одоо тэгээд энэ СЕХ-ны үйл ажиллагаатай холбоотой ийм зөрчил байж магадгүй гэсэн ийм асуудлуудыг одоогийн Улсын Их Хурал дээрээ ажлын хэсэг байгуулаад шалгаж болно биз дээ. М.ЭНХСАЙХАН: -Харин тийм. Д.ДОРЛИГЖАВ: -Энэ дээр байгаа шүү дээ Их Хурал дээр Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчсөн асуудлыг авч хэлэлцэх гээд. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, одоо Лүндээжанцан даргад битгий ийм үүрэг даалгавар өг өө, болохгүй гэдэг даалгавартай юм чинь. Н.ЭНХБАЯР: -Их Хурал дээр ажлын хэсэг байгуулж шалгаж болох уу? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Үгүй ээ, тэгээд манай Төрийн байгуулалтын байнгын хороо хурлаараа оруулаад л болох уу, болохгүй юу гэдгээ ярина шүү дээ. Д.ДОРЛИГЖАВ: -Аюулгүйн Зөвлөл хоёр чиглэл гаргаж болж байгаа юм. Нэг нь энэ хууль зөрчсөн үндэслэлээр прокурорт, нөгөө талаас нь томилсон байгууллагад ийм хоёр ялгаатай. Аюулгүйн Зөвлөл энэ хүнийхээ асуудлыг шийдүүлээд тэгээд сонгуулийнхаа... С.ОТГОНБАЯР: -Тэгээд цаашаа явчихдаг. Д.ДОРЛИГЖАВ: -Тэгээд цаашаа албан ёсныхоо юугаа хийгээд явчихдаг. С.ОТГОНБАЯР: -Тийм. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Төрийн байгуулалтын байнгын хороо... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Ерөнхийлөгч өө, түрүүчийн сонгуулиар ийм булхайтай асуудлыг бол дандаа хуулийн байгууллагаар шийдэж явж байсан МАХН. Миний мэдэхэд. Одоо яагаад Их Хурал руу оруулж шийдэх гээд байгаа юм. Яагаад прокурорт үүрэг өгөөд, дор нь шалгаад хариуг нь гаргаад за, энэ хүний бол ямар нэгэн сэжигтэй зүйл нотлогдлоо. Гэхдээ энэ хэргийг дуустал энэ хүнийг энэ ажлаас нь түдгэлзүүллээ. Тэгээд л боллоо шүү дээ. Прокурорын шийдвэр мөн үү, хууль 218 мөн үү? мөн. Юун яасны Их Хурал? Жирийн ард иргэн хууль зөрчих юм бол дор нь аваачаад та нар ажил, амьдралыг нь дуусгадаг тийм биз дээ. Н.ЭНХБАЯР: -Сонгуулийн ерөнхий хороог Улсын Их Хурал байгуулсан учраас тэр албан тушаалтныг түдгэлзүүлэх асуудлыг бол Их Хурал шийддэг гэдэг утгаараа л яриад байна л даа. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хуулиндаа аягүй бол бас түдгэлзүүлнэ шүү дээ. Их Хурал шийдэхгүй ээ. Наад Лүндээжанцан дарга чинь юу ч хийхгүй. Их Хурал зөвхөн наадам хийх гээд, тамгаа хүлээлгэж өгөх гээд сууж байна гээд байна шүү дээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Төрийн байгуулалтын байнгын хороо ярьж болно оо. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Өө, худлаа, худлаа. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Ярихдаа энэ хуулиа барьцгаагаад л... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Мэдээж шүү дээ. Наадах чинь прокурор дээр л оч гэсэн байгаа биз дээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Дээр нь Их Хурлын хууль хоёроо бариад л ярина шүү дээ. Хоёр л хууль байна. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хууль байна. "Сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн бол..." гээд Эрүүгийн хуулинд байж байна. Ийм л гурван арга зам байна, өөр юм алга. М.ЭНХСАЙХАН: -Үндсэн хууль дээр чинь Их Хурал шийднэ гээд бичсэн байгаа шүү дээ. Тэгээд ардаа тайлбартайгаа. М.ТӨРБАЯР: -Ингэж харагдаж байгаа Лүндээжанцан багш аа, яг энэ хуулийнхаа зохицуулалтаар болвол сонгуулийн хорооны шийдвэр үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо шийдээд… Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Харин тийм. М.ТӨРБАЯР: -Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу гэдгийг энэ хуулиар чинь... Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Хуучин Шүүх. М.ТӨРБАЯР: -Хуучин Шүүх байсныг нь болиулаад... Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Цэц гэчихсэн юм. М.ТӨРБАЯР: -Үндсэн хуулийн Цэц гэчихсэн юм байна лээ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Харин тийм. 219 М.ТӨРБАЯР: -Тийм. Тэгэхээр зэрэг Сонгуулийн ерөнхий хороо тэрийгээ мэдээд ямарваа нэг шийдвэр гаргахгүй байгаа байхгүй юу. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэгэхээр чинь Цэц болчихсон юм байна. М.ТӨРБАЯР: -Тэгсэн мөртлөө тэр доод тэр тойргийн хороонуудаас ирж байгаа гомдолд буруу юу, зөв үү гэдгээр ямар ч шийдвэр гаргахгүй байгаа байхгүй юу. Гаргахгүй байсаар байгаад энэ хугацаа алдуулж байгаа байхгүй юу хамгийн гол нь. Гэтэл доор нь үнэхээрийн ноцтой юм гарсан уу гарсан, тойргийн хороод шийдвэр гаргасан уу гаргасан. Тэрийг нь дээшээ гомдохоор шийдвэр гаргахгүй, одоо ерөөсөө шийдвэр гаргахгүй байсаар байгаад "сонгуулийн дүнгээ баталгаажуулна" гээд, яг ингээд хугацаа барьчихаад сууж байгаа байхгүй юу. Ийм юм, энэ чинь болохгүй шүү дээ! Энэнээс л бүх юм үүсч байгаа байхгүй юу. Тэгээд бид нар давж тэрийг чинь шүүх рүү өгөөд яах юм бэ? Энэ процессынхоо дагуу та нар Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг л Үндсэн хуулийн Цэц авах ёстой болохоос биш шүүх манай харъяаллын хэрэг биш гээд ингээд суугаад байна шүү дээ. Н.ЭНХБАЯР: -Одоо хэн авахаар байна? С.ОЮУН: -Хамгийн сүүлийн тэр 12 дугаар сарын өөрчлөлтөөр. М.ТӨРБАЯР: -12 дугаар сард орсон хамгийн сүүлийн өөрчлөлтөөр л… Н.ЭНХБАЯР: -Сонгуулийн ерөнхий хороо өөрөө шийдэх юм уу? З.ЭНХБОЛД: -Сонгуулийн дүн, маргаан, сонгуулийнхаа байдлыг Сонгуулийн ерөнхий хороо өөрөө шийдэх... М.ТӨРБАЯР: -Цэц байна лээ шүү дээ. З.ЭНХБОЛД: -Байхгүй, байхгүй. М.ТӨРБАЯР: -Үгүй ээ, байна лээ. Би өчигдөр яг хяналтын хувийг нь харж байсан шүү дээ. З.ЭНХБОЛД: -Байхгүй байхгүй. С.ОЮУН: - Энхболд гишүүнээ наанаа байгаа ногоон номоо нааш нь өгдөө. М.ТӨРБАЯР: -Үгүй ээ, байна лээ шүү дээ. Би өчигдөр яг хяналтын хувийг нь харсан. Н.ЭНХБАЯР: -Цэц байгаа юу, байхгүй юу? З.ЭНХБОЛД: -Байхгүй. Лүндээжанцан дарга санаж байгаа байлгүй. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Цэц байхгүй ээ. 220 Б.ЭРДЭНЭБАТ: -Байгаа байх аа. Н.ЭНХБАЯР: -Аан? Байхгүй юу? Б.ЖАРГАЛСАЙХАН: -Цэц байхгүй ээ. Б.ЭРДЭНЭБАТ: -Байгаа байх аа. Б.ЖАРГАЛСАЙХАН____________: -Байхгүй, байхгүй. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энд ийм нэг бичиг байна, нөгөө дарга нар нь "хувилж яаралтай хүргүүл" гэсэн ийм бичиг байгаа юм. М.ТӨРБАЯР: -Шүүх нь ч байсан, Үндсэн хуулийн Цэц ч байлаа гэсэн Сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргах хуультай шүү дээ. Д.ДОРЛИГЖАВ: -Энэ бол тодорхой юм байгаа байхгүй юу. М.ЭНХСАЙХАН: -Энэ бол Үндсэн хууль дээр байгаа л байхгүй юу. М.ТӨРБАЯР: -Шүүх нь ч байсан, Үндсэн хуулийн Цэц ч байсан ялгаа ерөөсөө байхгүй шүү дээ. Ер нь аль нь ч байсан хамаа алга, ерөөсөө Сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргаад л юу яагаадахвал тойргийн хорооны шийдвэр шүүх ч аль ч авч хэлэлцэхгүй ээ, тэрүүгээр дамжуулах л юм бол. З.ЭНХБОЛД: -Наадах чинь хамгийн арга ядсан л арга шүү дээ. М.ТӨРБАЯР: -Тийм. З.ЭНХБОЛД: -Урьдчилсан сонгуулиар тэрний чинь 10 тооцоог судалсан шүү дээ. М.ТӨРБАЯР: -Тийм. З.ЭНХБОЛД: -Тэгээд аль ч хэсэг, тойрог дээр байгаа маргаантай асуудлыг дуусгаад, 16 хувийнхаа маргааныг дуусгаад тэгээд эцэслэж оруулах тийм саналтай байна. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Үгүй ээ, Лүндээжанцан дарга тэгэхээр гарахаа байчихвал яах юм бэ? З.ЭНХБОЛД: -Бүх сонгуулийн хороон дээрээ эцэслэн дуусгаад, 16 хувийнхаа маргааныг дуусгаад тэгээд эцэслэн шийдмээр байна. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Эд нар чинь юу ч шийдэхгүй байна шүү дээ. С.ОЮУН: -Төрбаяр гуайн хэлээд байгаа нь ядаж Сонгуулийн ерөнхий хороонд очихоос өмнө... М.ТӨРБАЯР: -Биш ээ биш, миний зүгээр хэлээд байгаа нь тавих боломжийг нь алдуулчихсан байхгүй байгаа байхгүй юу. 221 З.ЭНХБОЛД: -Боломжийг нь хасаад хаячихсан байгаа байхгүй юу. М.ТӨРБАЯР: -Тийм. Тэгэхээр бид нар Сонгуулийн ерөнхий хороотой заргалдах гэхээр чинь Сонгуулийн ерөнхий хороо тэрийгээ мэдэж ямар ч шийдвэр гаргахгүй. Хэний ч юмыг шийдэж өгөхгүй ингээд хугацаа алдаад байгаа байхгүй юу. З.ЭНХБОЛД: -Эсвэл бүгдээрээ хуйвалдаанд орчихоод байгаа байхгүй юу. М.ТӨРБАЯР: -Тийм. Эсвэл хууль зөрчөөд хугацаа алдуулж байгаа энийг яах бол гэдэг байна. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Наадах чинь хуулийн санкцтай юм шүү дээ. Б.ЖАРГАЛСАИХАН: -Энийг тэгээд хууль зөрчсөн нөхцөлд прокурор гэж нэг байгууллага байгаа биз дээ? З.ЭНХБОЛД: -Байхгүй. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Яагаад, яачихсан юм бэ? З.ЭНХБОЛД: -Харин байхгүй болгочихсон юм гээд байхад чинь. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Энэ байхгүй болгочихсон хүмүүсийн нэг нөхөр байна шүү дээ. З.ЭНХБОЛД: -Тэгсэн. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Өө, Лүндээжанцан дарга та хоёр бол ер нь хамаг юмыг хийсэн юм байна шүү дээ ерөнхийдөө. М.ЭНХСАЙХАН: -Сонгууль өгөх хүн, санал өгсөн хүмүүс, тэр хоёрыг мөргүүлэх ажлыг зохион байгуулъя л даа. З.ЭНХБОЛД: -Үгүй ээ, харин тэгэхээр Баттулга чинь хөдлөхгүй байгаа юм. Бид нар аль 7 хоногийн өмнөөс хийж байна. Тэр нөгөө бичигнүүд байна шүү дээ тийм ээ? М.ЭНХСАЙХАН: -Тийм. З.ЭНХБОЛД: -Санал өгсөн хүмүүсийн дугуйлсан байна шүү дээ? М.ЭНХСАЙХАН: -Тийм. З.ЭНХБОЛД: -Тэрийгээ дарчихаад өгөхгүй байгаа юм. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэр биш, наадах чинь нөгөө хорооны даргынх нь гарын үсэг байхгүй юу. Одоо нэг хороон дээр хүрээд ирлээ шүү дээ тийм ээ. 222 Б.ЦОГТГЭРЭЛ: -Тойргийн хорооны. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тойргийн хорооны. Наана чинь наад захын нэг хуулийн заалт уг нь дурьдмаар байгаа юм. М.ЭНХСАЙХАН: -Ер нь тэгвэл хоёр хувилбартай л болчихсон байна шүү дээ. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Зүгээр л нэг хуулийн заалт. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -"Орост одоо Сонгуулийн ерөнхий хороо нь бүх юмаа эцэслээд шийдчихдэг юм байна" гэж ярьсаар байгаад эднүүс оруулсан шүү дээ. Одоо тэгээд сүүлд нь байна шүү дээ муу л юм болохоор тэглээ, ингэлээ гээд ярьдаг. Д.ДОРЛИГЖАВ: -Хоёр ялгаатай юм яриад байна шүү дээ, Лүндээжанцан дарга аа. Сонгуулийн маргаантай асуудлыг Сонгуулийн ерөнхий хороон дээр л дуусгамаар байна тийм үү? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тийм. Д.ДОРЛИГЖАВ: -Зөв. Сонгуулийн байгууллагынх нь өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой зөрчил, албан тушаалтны хууль зөрчсөн асуудал ч юм уу, тэр бол өөр хэрэг. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэр нь Сонгуулийн төв байгууллагын тухай хууль гээд бас өөр хууль байна л даа. Д.ДОРЛИГЖАВ: -Үгүй ээ, байна л даа. Тэгэхдээ нөгөө хуулиа бас зэрэгцүүлж үзэж аль боломжтойг нь сонгох. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Эрүүгийн хууль ч ашиглаж болно шүү дээ, заавал ер нь тэрийг ашиглаад байх юу байсан юм. Албан тушаал, төрийн албан хаагчийн тухай хуулиудыг ч ашиглаж болно шүү дээ. Н.ЭНХБАЯР: -Тэгвэл ийм маягаар яах уу? Түрүүн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлын алба бас нэг ямар нэгэн байдлаар хийчихсэн ажлыг огт үгүйсгэлгүй, тэр Ардчилсан намынхан ч гэсэн сая Дорлигжав даргын хэлж байгаагаар бол бас хэдэн тойргууд байгаа юм байна. Д.ДОРЛИГЖАВ: -Наад зах нь 8 тойрог байна. Н.ЭНХБАЯР: -Наад зах нь 8 тойрог гэж байна. 13 байснаа ер нь наад зах нь 8 гэж. Тэгээд тэр одоо жижиг, том гэлгүйгээр тэр зөрчлүүдээ бодитой гэдэг утгаараа тийм ээ. Тэр зөрчлүүдээ ямар ч байсан тийм нэгдсэн список, 223 жагсаалттай болъёо, тэр ажлаа хийчихье гэж. Сая тэр Баттулга даргын үйл ажиллагаатай холбоотой, Сонгуулийн ерөнхий хороотой холбоотой үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нэг дэх өдөр яръя. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгье, тэгье. Н.ЭНХБАЯР: -Тэгээд тэрийг шалгуулах ажлыг, түрүүн Энхсайхан дарга санал гаргасан. Улс төрийн намуудын оролцоотойгоор ажлын хэсэг энэ тэр байгуулаад, яаж энийг шалгах юм тэр Их Хурал дээрээ. С.ОЮУН: -Байнгын хороон дээрээ байгуулъя. Н.ЭНХБАЯР: -Тийм. Байнгын хороон дээрээ байгуулаад л тэгээд тэр шалгах ажлыг хийгээд, тэрийг цэгцэлж юуг нь... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тэгэхдээ бүх улс төрийн намуудаас оролцох хэрэгтэй шүү дээ! З.ЭНХБОЛД: -Байнгын хороон дээр байгаа бүх улс төрийн намуудын төлөөллийг оролцуулаад байгуулчихъя л даа, Ерөнхийлөгч өө таны захирамжаар? Н.ЭНХБАЯР: -Харин тийм. Б.ЭРДЭНЭБАТ: -Зарим байнгын хороонд чинь намын төлөөлөл байхгүй байгаа шүү дээ. С.ОЮУН: -Төрийн байгуулалтын байнгын хороон дээр төлөөлөл байгаа, байгаа. Д.ДОРЛИГЖАВ: -Намын төлөөлөл байсан байгаагүй хамаагүй ээ, хамгийн гол нь шалгах биш, тэр чинь яг нөгөө тэр хүний нэрийг авч хэлэлцэх асуудал... Н.ЭНХБАЯР: -Тийм ээ, тийм. Д.ДОРЛИГЖАВ: -Шалгах бус. Н.ЭНХБАЯР: -Тэгээд хамгийн эхлээд ямар ч байсан тэр нэг компъютерийн нэрсийн жагсаалтыг тулгаж үзье гэсэн. Тэгээд тэндээс зөрчил илрэх нь үү, үгүй юу гэдгийг нь тогтооё. Гэхдээ байнгын хороон дээрээ түрүүн Лүндээжанцан даргын зөвлөснөөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээрээ энэ асуудлаа нэг дэх өдөр хэлэлцье тэгэх үү, Лүндээжанцан дарга аа? Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэгье ээ. 224 З.ЭНХБОЛД: -Намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг гаргачих. Ажлын хэсэг гаргахгүй бол... Н.ЭНХБАЯР: -Тэгээд тэр ажил тэртээ тэргүй Улсын Их Хурал дээр хийх л ёстой ажил юм чинь Улсын Их Хурлаас байгуулсан байгууллага гэдэг утгаараа, Ерөнхий нарийн бичгийн дарга нар бол ерөнхий жагсаалтаа тогтоох ажил явагдаж байя, тэгэх үү? З.ЭНХБОЛД: -Тэр нь бол яахав бэлэн шахуу байгаа. Ё.ОТГОНБАЯР: -Маргааш эргээд уулзъя. Н.ЭНХБАЯР: -Тэгье. Ё.ОТГОНБАЯР: - Маргааш эргээд уулзъя. Н.ЭНХБАЯР – За тэгье. Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энэ нөгөө нэг прокурорт явуулсан бичгийн нэг хувийг бас Аюулгүйн Зөвлөлд өгчихье, шалгах ажил явж байх ёстой шүү дээ. С.ОЮУН: - Ерөнхийлөгч өө, би болох уу? Н.ЭНХБАЯР: -За. С.ОЮУН: -Одоо тэр Ерөнхий нарийн бичгийн дарга нар үргэлжлүүлээд дуусгачихъя л даа, заавал маргааш гэж ингээд яах юм бэ? Н.ЭНХБАЯР: -Өө, хамаагүй л дээ. Одоо ингээд уулзал даа тэгээд. Ё.ОТГОНБАЯР: - Маргааш уулзъя. С.ОЮУН: -Өнөөдөр, одоо уулзчихъя л даа. Н.ЭНХБАЯР: -Тэг л дээ. Тэг, тэг. С.ОЮУН: -Тэр хүрээгээ ядаж гаргаад өгөх ёстой байхгүй юу. Ё.ОТГОНБАЯР: -Харин манай ажлын хэсэг бүрдэж үү, үгүй юу би тэрийг үзээдэхье. Хэрвээ ажлын хэсэг бүрдчихсэн байвал одоо эргээд уулзчихад татгалзах зүйлгүй. Д.ДОРЛИГЖАВ: -Оюун чи юуны хүрээ яриад байгаа юм бэ? С.ОЮУН: -Үгүй ээ, үгүй. Энэ чинь юуны хүрээ гэж байна шүү дээ, гомдолтой... Б.ЖАРГАЛСАЙХАН: -Гомдолтой тойргууд яах вэ гэдэг. Д.ДОРЛИГЖАВ: -Үгүй ээ, харин тэгээд. Нэгтгэх гэхээр чинь маш их цаг орно, байнга хүн суулгаад байж болохгүй шүү дээ. 225 С.ОЮУН: -Та нөгөө Сонгуулийн ерөнхий хороон дээр… Н.ЭНХБАЯР: -Алив, та нар одоо сууж чадвал суучих. Үгүй ээ гэвэл та нар цагаа тохирчих. Б.ЖАРГАЛСАЙХАН: -Маргааш байж болно шүү дээ, тэртээ тэргүй бүгэн сайн өдөр юм чинь. Амралтын цагаа жаахан зохицуулаад 5-6 цагт байж болно шүү дээ. Н.ЭНХБАЯР: -Тийм, тийм. Өөрсдөө та нар цагаа хэлчих? С.ОЮУН: -Одоо суусан нь дээр шүү дээ. Н.ЭНХБАЯР: -10.00 цагт уу? С.ОЮУН: -Тэгж ингэсээр байтал шийдвэр... Н.ЭНХБАЯР: -Үгүй ээ, үгүй. Энэ чинь тэгж шийдсэндээ биш ээ, ямар ч тийм шийдвэр байхгүй ээ. Маргааш 10.00 цагт цугларах уу та нар? Ё.ОТГОНБАЯР: -Тэгье ээ, тэгье. Н.ЭНХБАЯР: -За, тэгье. Ерөнхий нарийн бичгийн дарга нар цугларъя. Маргааш 10.00 цагт. Та бүхэнд их баярлалаа гэснээр энэ удаагийн уулзалт 18 цаг 30 минутад өндөрлөв.

No comments:

Post a Comment