2011.6.8
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумын нутагт Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дэд бүтцийн барилга байгууламж, зам, гүний усны шугам хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам, холбооны станц барих 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг хавсралтаар баталлаа.
Тусгай хэрэгцээнд авсан дээрх газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд солих, эргүүлэн авахад шаардлагатай хөрөнгө, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайтай давхацсан талбайд ноогдох нөхөх олговрыг тооцож “Оюутолгой” компаниар гаргуулахаар тогтсон байна.
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дэд бүтцийн барилга байгууламж, зам, гүний усны шугам хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам, холбооны станц барих талбайн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах юм. Энэ чиглэлээр хийсэн ажлынхаа дүнг энэ оны 3 дугаар улиралд танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
БНХАУ-ын Засгийн газраас манай улсад 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Орон сууцны хороолол, дэд бүтэц”, “Төмөр замын зам барилгын засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх төсөл” хэрэгжүүлнэ. Засгийн газрын хуралдаанаар энэ төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах тухай хэлэлцэн дэмжлээ.
“Төмөр замын зам барилгын засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-ийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “CSR corporation”, “CSR Shijiazhuang Co.Ltd” компани шалгарч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулсан байна. Дэд төслийн зээлдүүлэгчийн зүгээс 24,300,140 ам.долларын санхүүжилт хийх юм.
Мөн “Орон сууцны хороолол, дэд бүтэц” төслийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын “Beejni Constraction Engineering Group Co.Ltd” компани шалгарч гэрээгээ байгуулжээ. Энэ төсөлд зээлдүүлэгч тал 99,908,164 ам.доллар зарцуулна.
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу төслийн гэрээний нийт үнийн дүнгийн 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх үүрэг хүлээсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал” барих төслийг санхүүжүүлэхэд дутагдаж буй эх үүсвэр, сонгон шалгаруулалтын тухай Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.
Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа дээрх төслийн үндсэн хэсгийн барилгын ажилд дутагдаж буй санхүүгийн эх үүсвэр болон үндсэн хэсгээс гаднах энгийн технологитой зарим барилга, талбайн ажлуудыг дотоодын хөрөнгөөр санхүүжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.
Шаардагдах санхүүжилтийн хуваарийн дагуу эх үүсвэртэй уялдуулан тухайн жилийн төсөвт суулгахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалт болон Сангийн сайд нарт даалгаад ажлын явцыг танилцуулж байхыг Засгийн газрын тэргүүн С.Батболд үүрэг болгов. Мөн энэ ажил маш ойлгомжтой, хариуцлагатай, нээлттэй байхаас гадна хурдтай ажиллах ёстойг анхаарууллаа.
“Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал” барих төслийн зөвлөх компани төслийн анхан шатны зураг, төслийг 2010 оны 1 дүгээр сард дуусгаж, нийт өртгийг 47,1 тэрбум иен гэж тооцсон нь урьдчилсан судалгааны буюу Төсөл боловсруулах тусгай туслалцааны судалгаа /ТБТТС/-ны өртгөөс 24,5 тэрбум иенээр давжээ.
Зээлийн хэлэлцээрт “Зээлийн хөрөнгө нь төслийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгч нь шаардлагатай хөрөнгөөр хангах шуурхай арга хэмжээ авна” гэж заасан. Үүнийг үндэслэн ТБТТС-ны ажлын хэмжээнд тааруулсан төслийн үндсэн хэсгийн барилгын ажилд дутагдаж байгаа санхүүгийн эх үүсвэр болон энгийн технологитой зарим барилга, талбайн ажлуудыг дотоодын хөрөнгөөр санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Манай тал энэ төслийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд буюу 2012-2015 онд 121 гаруй тэрбум төгрөг гаргах шаардлагатай юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан боловсруулах хуулийн төслийн жагсаалтад шинээр боловсруулах 8, шинэчлэн найруулж, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай 13 хуулийн нэр тусгагдсан байна. Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгын санаачлан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж хууль санаачлагчид уламжлахаар боллоо.
2011 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд тохиолдсон цаг агаарын онц аюултай үзэгдэл, гал түймрийн улмаас Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс аймгийн зарим суманд их хэмжээний хохирол учирсан байна. Учирсан хохирлыг арилгах, Японд болсон газар хөдлөлт, цунамийн үед тус улсад ажиллаж, амьдарч байсан иргэдээ онгоцоор авчрахад гарсан зардал, ойн түймрийг унтраахад ашигласан нисдэг тэрэгний түлшний зардал зэрэгт зарцуулсан 1 тэрбум 132 сая 200 гаруй мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Мөн Төв аймгийн Цээл, Дорнод аймгийн Чулуунхороот суманд гарсан түймрийн улмаас орон гэргүй болсон 5 өрхөд тус бүр нэг иж бүрэн гэр, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 100 маркийн дизель станц улсын нөөцөөс олгохоор болсон байна. Нөөц сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан тайланг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт даалгалаа.
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын ажлын хэрэгцээнд 340 тонн нунтаг асбест /шөрмөсөн чулуу/, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанид 1080 ширхэг асбестэн хавтан зайлшгүй шаардлагатай байна. Эдгээрийг хил, гаалиар нэвтрүүлж, технологийн дагуу тодорхой хяналтын дор хэрэглэх зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаас өглөө. Асбест болон асбестон бүтээгдэхүүний импортод тавих хилийн мэргэжлийн болон гаалийн хяналтыг сайжруулахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгажээ. Мөн асбестийн хэрэглээг үе шаттайгаар хязгаарлаж, ашиглалтаас гарсан материалыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй аргаар цуглуулж, устгахыг ч үүрэг болгосон байна.
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах тухай хэлэлцээд Хэнтий аймгийн “Харгуй”, Сүхбаатар аймгийн “Талын зам” аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн өмчийн хувьцаат компани болгон өөрчлөхөөр боллоо.
“Гадаад худалдааг хөнгөвчлөх Үндэсний цахим нэг цонх”-ны систем бий болгож, хэрэгжүүлэх ажлыг удирдах чиг үүрэг бүхий Удирдах хороо байгуулахаар болсон байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна

Сонгон шалгаруулалтыг цаг алдалгүй эхлүүлнэ

No comments:
Post a Comment