О.Чулуунбат: Монголын олигархиудын тоонд орох гэж өөрийгөө бэлтгэж ирсэн

http://www.vip76.mn/chuluunbatog/xevleliin-toim/xevleld-ogson-yarilclaga/16326-ochuluunbat-tor-buruu-bodlogo-yavuulj-baigaa-ni-unen-.html
Уншсан: 1044

Энэ эрхмийг Монголбанкны гэдэг тодотгол байнга дагаж явдаг. Хэдийгээр УИХ-ын гишүүн бодлоод хоёр жил гаруй хугацааг ардаа орхисон ч түүнээс зөвхөн банк, санхүүгийн салбараар яриа авч байжээ.chuluunbat_glg Ингээд энэ удаагийн “улстөржөөгүй яриа” буландаа түүнтэй ярилцаж, улстөрч гэдгээр нь бус өөр өнцгөөс гаргахыг зорилоо.
-Таныг УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй өнөөг хүртэл хүмүүс Монголбанкны Чулуунбат гэж дуудах нь олонтаа. О.Чулуунбат хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ?
-Хүмүүс намайг Монголбанкны Чулуунбат гэдэг л дээ. Гэр нь зөв ойлголт байх. Яагаад гэхээр би насаараа л Банкны салбарт ажиллалаа. Үндсэндээ 1980 оноос хойш энэ салбарт тасралтгүй ажиллажээ. Дунд нь Москва, Нью-Йоркт дөрвөн жил болсон. Үүнээс өмнө намайг теннисийн Чука гэдэг байлаа. Бас л насаараа теннис тоглож байна. Монголчууд хүнийг ямар ажил төрөл, юу сонирхож байгаагаар нь нэрлэдэг шүү дээ. Хувь хүний хувьд би энгийн нэг монгол хүн, ерх гэрийн тэргүүн, төрийн түшээ дээ.


-Теннис тоглох цаг зав хэр гарч байна вэ. Төр түшилцэж яваа хүнд спорт зааланд бэлтгэл хийх зав олдож байна уу?
-Спортын амжилт гаргах гэдэг утгаараа ширээний теннис тоглодоггүй. Одоо миний нас 50 гарч байна. Ер нь, тэгээд нас жаахан ахиад ирэхээр сахарын өвчин хөдлөөд байх юм. Энэ өвчин хөдөлгөөний дутагдлаас болж үүсдэг. Тиймээс хөдлөхөөс өөр арга байхгүй болж.
-Та Монголын ширээний теннисний холбооны тэргүүн. Өөрийнхөө сонирхдог спортоо хөгжүүлэхээс гадна, энэ спортын залгамж халааг бэлтгэж байна уу?
-Миний хобби учраас дэмжихийг хичээдэг. Монголд аль болох олон хүүхэд ширээний теннис тоглоосой гэж хүсч байна. Олон хүүхэд энэ спортоор хичээллэж байж ширээний теннисээр дэлхийн тавцанд улсынхаа нэрийг мандуулсан тамирчин төрж гарна шүү дээ. Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч болсноос хойш 100 ширхэг ширээ оруулж ирсэн. Өмнө нь, улсын хэмжээнд 10 гаруй л ширээтэй байсан. Нэг үеэ бодвол Монголд ширээний теннис хөгжиж л байна.
-Та хаана хичээллэдэг вэ?
-"Оч" клубт хичээллэдэг юм. Манайдаа л ширээний теннисний гол төв шүү дээ.
-Ширээний теннис rapнийлж тоглодог хүн гэж байдаг л байх. Ер нь,спорт зааланд хэнтэй тоглодог вэ?
-Манай дунд үеийн теннисний улсын аваргуудтай л гол төлөв тоглодог доо.
-Зэрэг цолтой юу?
-Спортын мастер цолтой.
-Манайд спортын салбарыг дэмжих хүн тун цөөхөн байдаг. Спортын салбарыг дэмжихгүй байгаагаас болж дэлхийн хэмжээнд манай тамирчид амжилт гаргаж чадахгүй байна гэсэн яриа гардаг л даа. Тэгвэл ширээний теннисийг хөгжүүлэхэд юу саад болж байна вэ?
-Зарим спорт хороод төсвөөс мөнгө авдаг. Миний нэг баримталж байгаа зарчим гэвэл татвар төлөгчдийн мөнгөөр хүний хоббиг санхүүжүүлж болохгүй гэсэн байр суурьтай байдаг. Яах вэ, Сангийн сайдтай ярьж байгаад ширээний теннисийг хөгжүүлнэ гээд төсвөөс мөнгө гаргуулж чадах л байсан.Гэхдээ би тэгэхгүй. Зарим спорт холбоод та бидний татварын мөнгөөр дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцоод зугаалаад л явж байна. Ингэж болохгүй. Харин теннист дуртай хүмүүсийн мөнгийг цуглуулах ёстой байхгүй юу.
-Өөр ямар нэг спортоор хичээллэдэг үү?
-Зав чөлөаө гарах юм бол найз нартайгаа биллъярд тоглоно. Биллъярдын ширээ тойрч алхах ч бас биеийн тамир шүү дээ. Түүнээс хөдөлгөөн бага шаарддаг шатар, хөзөр, даалуу тоглох дургүй.
-Казино тоглох уу?
-Тоглоно оо. Мөнгө хожих гэж биш л дээ. Гэхдээ бас мөнгө алдахгүйг хичээдэг.
-Нэг хэсэг таныг казино тоглоод их хэмжээний мөнгө алдсан гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?
-Алдаж байсан. Авч ч байсан. Ер нь, казинод хүмүүс алжаал ядаргаагаа тайлах гэж очдог. Түүнээс манайхны яриад байгаа шиг архидан согтуурах, биеэ үнэлэх, гэмт хэрэг, мансууруулах бодис хэрэглэх гээд муу муухай зүйл тэнд болдоггүй юм. Ийм юм байхгүй шүү дээ. Шал худлаа. Би дэлхийн томоохон орнуудын бүхий л казиногоор явж үзсэн. АНУ-аас эхлээд Европ, Макао, Сингапур, Малайз гээд л олон орны казинод орж үзсэн. Бүгд л сайхан амралтын төв байдаг. Манайхан л ард түмнээ айлгаад охид нь биеэ үнэлэгч болно, эрэгтэй хүүхдүүд архичин, гэмт хэрэгтэн болчихно, мафийн сүлжээ үүснэ гэж яриад байх юм. Манайд өнөөдөр казино байхгүй л байна. Гэсэн хэдий ч архидалт, биеэ үнэлэх гээд нийгмийн бүхий л муу муухай зүйл байна шүү дээ. Манайд байгаа хоёр архины үйлдвэр л гэхэд 10 казиногоос илүү монголчуудыг хөнөөж байна шүү дээ. Энэ хоёр архины үйлдвэрийн оронд 10 казинотой болчихвол ажлын байр нэмэгдэж, хүмүүсийн амьдрал дээшилж, чөлөөт цагаа соёлтой зөв боловсон өнгөрүүлэх газартай болно биз дээ. Монголд өнөөдөр нас барж байгаа 10 хүний тав нь элэгний өвчнөөр үхэж байна. Энэ чинь л архины үйлдвэрийн үр дүн шүү дээ.
-Нэг хэсэг Монголдоо нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдсон.Тэдний дунд танай хүү ч бас багтсан байсан?
-Манай хүүгийн халааснаас хар тамхи гарсан нь үнэн. Манай хүүхэд АНУ сурч байгаад ирсэн шүү дээ. АНУ-ын соёлоор энд амьдарч байгаа хүүхэд. АНУ-д залуус бүжиг, дисконд орохдоо таблеткан эм шиг юм залгичихаад л ордог юм билээ. Хүү маань надад энэ тухай хэлж байсан юм. "Аав аа, Та нар яасан хэцүү юм бэ. Архи уугаад тэгээд дуулж бүжиглээд маргааш нь бүгд шартаад, өвдөөд, муухай царайлаад байх юм" гэж. Гэтэл соёлтой улс орнууд энэ бүх-нийг зохицуулаад өөр зүйл гаргаад ирчихсэн байна шүү дээ. Энэ таблетка хар тамхи гэхээсээ илүүтэй хүнийг сэргээх үйлчилгээтэй зүйл. Үүнийг Европ, АНУ-д хэрэглэж байна шүү дээ. Би хүүгээ ийм л юм хэрэглэдэг байх л гэж бодож байна. Хар тамхийг ямар хүн хэрэглэдэг гэхээр амьдралдаа гутсан, амьдралын сонирхол байхгүй болсон хүн л хэрэглэж байгаа шүү дээ. Миний хүү амьдралынхаа хамгийн сайхан үе дээрээ байна. Сургуулиа төгсчихсөн, бизнес эрхэлж байна. Ийм байхад миний хүү хар тамхи татаад гудамжинд хэвтээд байх хүн биш л дээ.
-Тэгэхээр ийм төрлийн мансууруулах бодисыг та хүлээн зөвшөөрдөг хэрэг үү?
-Би Амстердамд байхдаа кафед ороход гашиш кофетой хамт аваад татаж болно л гэсэн. Тэгэхээр нь сонирхоод татаж үзсэн. Надад юу ч мэдэгдээгүй. Би тамхи татдаггүй л дээ. Тийм болохоор гашишийн утааг бүр ч ойлгохгүй юм билээ.Манайхан л хар тамхи гээд сүржигнээд байгаа болохоос үнэн хэрэгтээ үүнээс илүү архины үйлдвэр л монголчуудыг хөнөөж байна. Би ялангуяа, архийг эсэргүүцдэг. Монголчууд энэ ундаанаас бүрэн гарах ёстой. Тэгж байж л монгол үндэстэн эрүүл болно. Хүний хувь заяаны хамгийн том гай гамшиг энэ архинаас л үүдэлтэй гэж боддог. Монголчууд яагаад зөөлөн ундаанд дасч болдоггүй юм бэ. Тэр дундаа пиво, вино ууж болно шүү дээ.
-Та тэгэхээр архи уудаггүй хэрэг үү?
-Их уухгүй. Хааяа жаахан л ууна. Гэхдээ би толгой өвтгөдөг архи уудаггүй. Манай Монголын архинууд дандаа л толгой өвтгөдөг. Тэр шүүлтүүрт нь байдаг байж болох юм.
-Та бол Монголын толгой баячуудын нэг. Үүнтэй санал нийлдэг үү?
-Би хүнийг мөнгө хөрөнгөөр нь үнэлдэггүй. Мэдлэг чадвар, оюун ухаанаар нь л үнэлдэг. Энэ ч утгаараа би өөрийгөө Монголын дээд олигархиудын тоонд ороосой гэж боддог. Үүнд л би өөрийгөө бэлтгэж ирсэн. Хүн хамгийн гол нь, боловсролтой чадвартай, мэдлэгтэй байх ёстой. Түүнээс мөнгө гол биш
-Таны хөөрөгний цуглуулга олонд алдартай шүү дээ?
-Цөөхөн хэдэн хөөрөгтэй. Өөрт таалагдсан хөөрөг байх юм бол хуучнаас нь найз нөхдөдөө бэлэглэчихдэг юм. Би тоо гэхээсээ илүү чанарт илүү анхаардаг. Миний цуглуулганд байгаа хөөрөг надад л үнэтэй байвал болоо. Түүнээс тэдээр авсан юм эдээр авсан юм гээд өндөр үнэ хэлээд байх дургүй. Хүмүүс өөрийнхөө юмыг үнэтэй хэлэх дуртай байдаг. Би тийм биш.
-Гэхдээ таны хөөрөгний цуглуулганд эртний үнэтэй хөөрөгнүүд байдаг гэж сонссон юм байна?
-Хөөрөгний тэмцээнд хэд хэдэн удаа түрүүлж байсан хөөргийг би худалдаж авч байсан л даа. Хаад ноёд, том түшмэлүүдийн барьж байсан хөөрөг ч бий. Бас хүмүүст үнэгүй санагдах хөөрөг ч байж болно шүү дээ.
-Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж нарын гишүүдийн хувьд чуулганы танхимд ч хөөрөг зөрүүлж байгаа харагддаг юм. Харин таныг хөөрөг зөрүүлж байхыг харж байсангүй л дээ. Хөөрөг сонирхдог хүн гэхэд та өдөр тутам хэрэглэгдэггүй юм шиг?
-Би хөөрөг зөрүүлж хүнтэй мэндчилж сураагүй л дээ. Дасаагүй болохоор тэгдэг юм.

П.Ариунаа

No comments:

Post a Comment