С.Батболд Ерөнхий сайд болов (мэдээний цуглуулгууд)

http://news.gogo.mn/r/61518
2009 оны 10-р сарын 29

Ерөнхийлөгч С.Батболдыг Ерөнхий сайд болохыг дэмжлээ
Ерөнхийлөгч С.Батболдыг Ерөнхий сайд болохыг дэмжлээ

Дөнгөж сая МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Ерөнхий сайдад нэр дэвшсэн С.Батболдыг дэмжсэн тухайгаа илэрхийлсэн бичиг хүргүүлжээ.

Яг одоо ТББХ С.Батболдыг Ерөнхий сайдаар томилох хүсэлтийг хэлэлцэх гэж байна.


УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Сүхбаатарын Батболд

1963 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:
1980 он Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль,
1986 он Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль,
1991 он Лондонгийн Бизнесийн их сургууль,
2002 онд Москвагийн Дипломатын академийг тус тус төгссөн.
Олон улсын эдийн засагч, Дипломатч мэргэжилтэй.
Орос, англи, Франц хэлтэй.

Ажилласан байдал:
1986-1988 онд Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтэн,
1988-1992 онд тус яамны “Монгол импекс” нэгдэлд экспорт Фирмийн дарга,
1992-2000 онд “Алтай трейдинг” ХХК-ийн Ерөнхий захирал,
2000-2004 онд Гадаад хэргийн яамны дэд сайд,
2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан.
2004 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
УИХ-ын 2008 оны 9 сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдов.

#####++++++++####


Сүхбаатарын Батболд Ерөнхий сайдад ганцаараа нэр дэвшлээ /шуурхай мэдээ/

http://news.gogo.mn/r/61467
Сүхбаатарын Батболд Ерөнхий сайдад ганцаараа нэр дэвшлээ /шуурхай мэдээ/

МАХН-ын X Бага хурлын хуралдаан үргэлжилж байна. Энэхүү хуралдаанаар Ерөнхий сайдын ажлыг хэн авахыг шийдэх юм.

Тус намын Удирдах зөвлөлийн хурлаас ганцаараа нэр нь орж ирсэн С.Батболд Бага хурлын санал хураалтад мөн ганцаараа нэр дэвшлээ.

Заалнаас Ерөнхий сайд болох хүсэлтэй хүн нэрээ дэвшүүлэх боломж байсан ч энэ удаад С.Батболдын нэр ганцаараа нэр дэвшиж байна. Одоо санал ал хураалт нууц байдлаар явагдах юм.

Ч.Болор

######+++++#######

Бага хуралын гишүүд 99 хувийн саналаар Сүхбаатарын Батболдыг ерөнхий сайд болохыг дэмжлээ

http://news.gogo.mn/r/61468

2009 оны 10-р сарын 28
Бага хурлын гишүүд 99 хувийн саналаар Сүхбаатарын Батболдыг Ерөнхий сайд болохыг дэмжлээ

-Түүний нэрийг Ерөнхийлөгчид айлтгана-

МАХН-ын Бага хурлын X хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд асан С.Баярын халааг авах хүнийг тодруулахаар хэлэлцсэн юм.

МАХН-ын дарга С.Баяр хуралдааны эхэнд намынхаа Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг танилцуулсан.

Тэрбээр өөрийн тэргүүлж байсан Засгийн газраасаа дараагийн Ерөнхий сайдыг тодруулах нь зүйтэй юм гэж үзээд Удирдах зөвлөлтэйгээ хэлэлцсэн байна.

Ингэж Удирдах зөвлөлийн хуралд Гадаад харилцааны сайд С.Батболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын нэр дэвшигдсэнээс УЗ-ийн гишүүд С.Батболдыг дэмжсэн юм.

Ингэж шийдвэр гаргах 256 гишүүнтэй МАХН-ын Бага хурал 18.00 цаг өнгөрөөж эхэлсэн.

Өнөөдрийн Бага хурал 182 гишүүний ирцтэй байна.

Бага хуралд заалнаас Ерөнхий сайд болох хүсэлтэй хүн нэр дэвших боломжтой байсан ч тийм зүйл болсонгүй. Тиймээс Ерөнхий сайдын нэрд УЗ-өөс орж ирсэн нэг л хүний нэр дэвшин санал хураалаа.

Нууц санал хураалтад 180 гишүүн оролцсоноос 179 хүчинтэй хуудас гарч ирсэн байна.

Хүчинтэй 179 хуудаснаас бүгд С.Батболдыг дэмжжээ.

С.Батболд ийнүү МАХН-ын Бага хурлаас 99,4 хувийн саналаар Ерөнхий сайдын албан тушаалд дэмжигдлээ.

Түүний нэрийг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулж, түүнтэй хэлэлцэх юм. Хэрэв Ерөнхийлөгч түүнийг хүлээн зөвшөөрвөл УИХ-аар С.Батболдыг Ерөнхий сайдын үүрэгт ажилд томилох эсэхийг хэлэлцэх учиртай.

УИХ-ын 2008 оны сонгуулиар олонхи болсон эрх баригч МАХН ийнхүү С.Батболдыг Ерөнхий сайд асан С.Баярын халааг авах хүн гэж үзэж байна. Бид та бүхэндээ С.Батболдын намтарыг танилцуулж байна.

УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Сүхбаатарын Батболд

1963 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:
1980 он Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль,
1986 он Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль,
1991 он Лондонгийн Бизнесийн их сургууль,
2002 онд Москвагийн Дипломатын академийг тус тус төгссөн.
Олон улсын эдийн засагч, Дипломатч мэргэжилтэй.
Орос, англи, Франц хэлтэй.

Ажилласан байдал:
1986-1988 онд Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтэн,
1988-1992 онд тус яамны “Монгол импекс” нэгдэлд экспорт Фирмийн дарга,
1992-2000 онд “Алтай трейдинг” ХХК-ийн Ерөнхий захирал,
2000-2004 онд Гадаад хэргийн яамны дэд сайд,
2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан.
2004 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
УИХ-ын 2008 оны 9 сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдов.

Фотог Ц.Батбаатар

Бэлтгэсэн Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn

No comments:

Post a Comment